Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг

Гэр хорооллын 290 өрх эко жорлонтой болно

Орхон аймгийн гэр хорооллын 290 өрх эко жорлонтой болно. Аймгийн Засаг даргын захирамжаар хөрс болон агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Эко ариун цэврийн байгууламж барих” журмын төслийг боловсруулж нүхэн жорлонгоо эко болгосон айл өрхөд мөнгөн урамшуулал олгохоор болсон. Үүний дагуу өнгөрсөн сард иргэдээс өргөдөл хүлээн авч үүнээс 290-ийг нь сонгосон байна.

Урамшуулалд орон нутгийн төсвөөс 277.5, БОАЖЯ-наас 250, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 95 сая нийт 608 сая төгрөг зарцуулна.

Орхон аймаг нийт 25 багтай бөгөөд үүний 14 нь гэр хорооллынх юм. Баг тус бүрээс 19 өрх шалгаруулж өрх бүрт нэг сая 997 мянган төгрөгийн урамшуулал олгоно.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close