Засгийн газар

Бичил уурхай эрхлэх эрх олгосон хууль бус гэрээг цуцлана гэв

Бичил уурхай эрхлэх эрх олгосон хууль бус гэрээнүүдийг цуцлана

Байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг арилгах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх болон хууль бус үйлдлийг таслан зогсоож байгаа ажлаа улам эрчимжүүлэхийг өнөөдрийн /  2019.09.18 /ээлжит Засгийн газрын хуралдаанаар холбогдох салбар яаманд үүрэг болгов. Тухайлбал:

–  Бичил уурхай эрхлэх эрх олгосон хууль бус гэрээнүүдийг цуцлахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт

–  Ашигт малтмал хууль бусаар олборлосон талбайд нөхөн сэргээлт хийлгэхийг сайд Н.Цэрэнбат, Ц.Нямдорж, Д.Сумъяабазар болон Засаг дарга нарт

–  Бичил уурхайн дүгнэлтгүй талбайд ашигт малтмал олборлож байгаа эсэхэд хяналт тавих

–  Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан техник, тоног төхөөрөмжүүдийг талбайгаас гаргах, харуул хамгаалалт тавихыг Цагдаагийн ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга С.Баатаржав, Н.Цагаанхүү нарт

–  Хууль бусаар бичил уурхай эрхлэгчдийн судалгааг гаргаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ажиллахыг сайд С.Чинзориг, Засаг дарга нарт даалгав.

Хууль бусаар бичил уурхай эрхлэгчид журам зөрчин өндөр хүчин чадалтай, эсвэл шаардлага хангахгүй техник, тоног төхөөрөмж ашигладаг, дүгнэлт гарсан талбайд бусдыг ажиллуулж, олборлолтын гэрээгээ худалддаг, шилжүүлдэг, хамгаалах хэрэгсэлгүй ажилладаг зөрчил түгээмэл байна. Мөн зөвшөөрөлгүйгээр хүдэр баяжуулах цех барьж хортой, аюултай химийн бодис ашигладаг, нөхөн сэргээлт нэрийн дор олборлолт явуулдаг тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрын танилцуулгад дурджээ.

 

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close