Монгол-Хятад улсын худалдаа, эдийн засгийн салбар дахь стандартчиллын форум” болов
БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаанцав хотод энэ сарын 6-9-ний өдрүүдэд “Хятад-Монголын экспо 3” дахь удаагийн арга хэмжээний хүрээнд “Монгол-Хятад улсын худалдаа, эдийн засгийн салбар дахь стандартчиллын форум”-д Стандарт, хэмжил зүйн газар болон монгол улсын тэргүүлэх салбарын Техникийн хороодын гишүүдийн төлөөллөөс бүрдсэн 20 хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцлоо.
Энэхүү форумд Монгол болон Хятадын талаас нийт 160 орчим зочид, төлөөлөгчид оролцсон ба БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын орлогч дарга Жэн Хун фань, БНХАУ-ын Үндэсний зах зээлийн хяналт, удирдлагын ерөнхий газрын ерөнхий инженер Хан И, БНХАУ-ын ӨМӨЗО-ны зах зээлийн хяналт, удирдлагын газрын дарга Бай Чинюань, Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын дарга асан Жан Сяоган, МУ-ын СХЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Билгүүн, Улаанцав хотын Ардын засгийн газрын орлогч дарга Чю янь мэй зэрэг өндөр дээд албан тушаалтнууд мөн оролцсон юм.
Форумын үеэр Монгол-Хятад улсын худалдаа, эдийн засаг, стандартчиллын өнөөгийн асуудал, Монгол эмийн чанар,стандартыг нэвтрүүлэх сурталчлах, олон улс, Хятад улсынСтандартчиллынболовсрол,Хэмжил зүйн их сургуулийн Стандартчиллын олон улсын боловсролын практик,, өнөөгийн байдал болон ирээдүйн төсөөлөл, Хятад улсын Хэмжил зүйн их сургуулийн Стандартчиллын чадварлаг боловсон хүчин бэлтгэх тогтолцоо, Хятад улсын Хэмжил зүйн их сургуулийн Стандартчиллын олон улсын боловсролын практик, Хятад Монгол улсын Стандартчиллын боловсролын хамтын ажиллагааны төсөөлөл, уламжлалт анагаах ухаан болон эмийн хөгжил зэрэг сэдвээр илтгэл мэдээллийг солилцсон.
Түүнчлэн цаашид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Зах зээлд хяналт тавих газар болон Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар хооронд бүс нутгийн стандартчиллын хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр, хууль тогтоомжийн дагуу эрх тэгш байдал,харилцан ашигтай байх зарчмуудыг баримталж, олон улсын харилцан хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг баримтлах, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сурталчлах хүрээнд дараах байдлаар хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд:
– БНХАУ-ын ӨМӨЗО-ныАрдын засгийн газар болон Монгол Улсын Гадаад харилцааны яамны байнгын зөвлөлдөх ажлын хэсэг,Хятад Улсын Стандартчиллын удирдах газар болон Монгол УлсынСтандарт, хэмжил зүйн газар зэрэг байгууллагуудын өндөр түвшний хамтын ажиллагаанд үндэслэн талуудын стандартчиллын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, мэдээлэл харилцан солилцох боломжийг бий болгох;
– Талууд дараах тэргүүлэх салбар болох Монгол уламжлалт анагаах ухаан,газар тариалан, тэжээлийн үйлдвэр, ноос, ноолуур, сүүн бүтээгдэхүүн, цай (Монгол цай), аялал жуулчлал, дэд бүтэц, эрчим хүч (нүүрс), үнэт метал, эрдэс бодис гэх мэт чиглэлээрХятад, Монгол хоёр Улсын хамтарсан ажлын хэсэг байгуулж стандартын төслийн судалгаа ба стандарт боловсруулах ажлыг зохион байгуулах;
– Талууд хамтын ажиллагааны мэдээлэл солилцох, үйл ажиллагааны цаашдын төлөвлөгөөг хэлэлцэх зорилгоор жил бүр удирдлагын түвшний уулзалтыг тогтмол зохион байгуулах.
– Хятад, Монгол улсын ноос, ноолуурын салбарынстандартыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулах боломжийн талаар идэвхтэй судлах;
– Хятад-Монгол улсын стандартчиллын мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн сүлжээ /платформ/-ний үйл ажиллагааг нэвтрүүлэх, бий болгоход чиглэсэн зохион байгуулалтын нэгдсэн тогтолцоог байгуулах,
– Мөн уулзалтын хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Стандартчиллын судалгааны хүрээлэнгийн төлөөлөлтэй Уламжлалт анагаах ухааны стандартчиллын чиглэлээр Улаанбаатар хотноо 2019 оны 10 дугаар сарын 14-өөс 20-ны хооронд техникийн уулзалтыг зохион байгуулахаар ярилцаж тохиролцов.