Урлаг спорт

“Seedstarts Ulaanbaatar-2019” олон улсын тэмцээн зохион байгуулагдлаа

Дэлхийн 85 улсад зохион байгуулагдаж улс бүрээс шилдгүүдийг нь шалгаруулдаг “Seedstars World” тэмцээн наймдугаар сарын 31-ний өдөр “Seedstars Ulaanbaatar” нэртэйгээр “Улаанбаатар инновацын төв”-д зохион байгуулагдлаа.

Уг тэмцээний эхний шатанд нийт 49 гарааны компани бүртгүүлснээс эцсийн шатанд 10 гарааны компани шалгарч шүүгч, үзэгчдийн өмнө гурван минутад багтаан танилцуулга хийсэн.
Тэмцээний шилдгийн шилдэг оролцогчоор зочид буудлын онлайн захиалга, өрөөний удирдлагын систем зэрэг үйл ажиллагаа явуулдаг Айхотел ХХК (iHotel) Үндэсний ялагчаар тодорч Бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болсноос гадна “Улаанбаатар инновацын төв”-ийн дундын оффист гурван сар суух эрхийн бичгээр шагнаж урамшуулсан.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close