БоловсролЭнэ сардУрлаг спорт

Хүүхдийн спортын наадам болж байна

Монголын хүүхдийн спортын VI наадам Буян-Ухаа цогцолборт энэ сарын 7-нд эхлэн өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Энэ удаагийн шигшээ тэмцээнд 21 аймаг, 9 дүүргээс нийт 4600 гаруй тамирчин оролцож байгаа аж.

Тэмцээн волейбол, хүндийг өргөлтийн төрлөөр эхэлсэн бол өнөөдөр Спортын төв ордонд ширээний теннис эрэгтэй, эмэгтэй багийн төрлөөр эхэллээ. Ширээний теннисний тэмцээн энэ сарын 11-нийг хүртэл  үргэлжилнэ.

Тэмцээний үеэр тамирчин хүүхдүүд нийтийн тээврээр үнэгүй зорчихоос гадна Богд хааны ордон музей, Үлэг гүрвэлийн төв музей, Монголын үндэсний музей, Монголын театрын музейг үнэгүй үзэх бөгөөд хүүхдийн спортын наадам энэ сарын сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close