БоловсролНийгэм7 хоногБоловсролФото сурвалжлага

Өсвөр үеийнхэнд зориулсан танин мэдэхүйн сургалт явуулж эхэллээ   

Монгол орныхоо нутаг дэвсгэрт ургаж байгаа бэлчээрийн өвс ургамлыг танин мэдэх замаар байгаль орчноо хайрлан хамгаалах нь чухал гэдгийг  ойлгуулах зорилготой сургалтыг Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос зохион байгуулж эхэллээ.

Энэхүү зуны сургалтыг өсвөр үеийнхэн буюу дунд  сургуулийн сурагчдад зориулан явуулах бөгөөд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг буюу Цонжин болдог дахь сургалт судалгааны төвд өнгөрөгч даваа гаригт /2019.08.26/ энэхүү зуны сургалтыг эхлүүлэв.

Сургалтаар Монгол орны нутаг дэвсгэрийн онцлог, байгалийн бүс бүслүүрт ургаж байгаа өвс ургамлын төрөл зүйлийн талаар танилцуулж, мал аж ахуйн салбарын суурь үндэс болсон бэлчээрийн төлөв байдал, доройтол, сэргэж буй байдал зэргийг хэрхэн таньж мэдэх талаар мэдээлэл өглөө. Мөн энэ үеэр Цонжин болдог дахь Чингис хааны цогцолбортой танилцуулсан юм.

Сургалтыг цаашид улам өргөжүүлэн сургууль, багш нар, эцэг эхчүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөж байна.

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close