ОлимпУрлаг спорт

“Токио олимп сан”-д 50 сая төгрөгийн хандив өргөлөө

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг өнөөдөр Япон дахь Монгол Улсын соёлын элч, Кансай-Монголын соёл, спорт, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн, ноён Каваүчи Широ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Монголын үндэсний язгуур урлаг, өв соёлыг Япон Улсад сурталчлан таниулах, Монгол Улсад бейсбол, жудогийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, сайн үйлсийн ажлуудыг зохион байгуулж ирсэн ноён Каваүчи Широд талархал илэрхийллээ.

Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар байгуулсан Токио-2020 зуны олимп болон паралимпийн наадамд оролцох Монголын баг, тамирчдыг дэмжих “Токио олимп сан”-д хоёр сая иен (50 сая төгрөг)-ий хандив, тусламжийг Каваүчи Широгийн зүгээс манай талд гардуулан өгөв.

“Токио олимп сан” нь Монгол Улсын нэр хүндийг дэлхийн спортын тавцанд өндөрт өргөх, Япон Улсын нийслэл Токио хотноо болох зуны Олимпийн XXXII, Паралимпийн XVI наадамд Монгол Улсын баг тамирчдыг амжилттай бэлтгэн оролцуулах, тэдгээрт дэмжлэг үзүүлэхэд бүх нийтийн оролцоог өрнүүлж, хөрөнгө бүрдүүлэх, хандив цуглуулах, үр ашигтай зарцуулах зорилготой байгууллага юм.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close