Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэм7 хоногОрон нутаг

Түрээсийн орон сууцны барилгын ажлын явцтай 88,7 хувьтай байна

Орхон аймагт баригдаж буй 315 айлын түрээсийн орон сууцны барилгын ажлын явцтай Засаг даргын орлогч С.Батжаргал, ГХБХБГ-ын мэргэжилтнүүд танилцлаа. Өнөөдрийн байдлаар дээрх барилгын ажлын явц 88,7 хувьтай үргэлжилж байна. Одоогоор дотоод заслын ажил хийгдэж байгаа гэж гүйцэтгэгч “Очир Ундраа” ХХК-ийн инженер Г.Ганбат хэллээ.

Гүйцэтгэгч компанийн зүгээс 8-р сарын 15-нд техникийн комисс ажиллуулж, 9-р сарын эхээр улсын комисс ажиллуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. Уг бүтээн байгуулалт нь 9 давхар 5 блок барилгатай. Давхар тус бүр 7 айлтай буюу 3 өрөө байр нэг, 2 өрөө байр гурав, 1 өрөө байр 3 байх юм. Эдгээр нь 34-66 м.кв хэмжээтэй. Орчин үеийн цахилгаан шат, домофон системтэйгээс гадна давхар бүрийг камержуулжээ. Анх байгуулсан гэрээгээр “Очир Ундраа” ХХК нь 6-р сарын 30-нд дээрх 315 айлын орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өгөх ёстой байсан. Ийнхүү ажил нь удааширсан нь дулаанд холбогдох ажил саатсанаас болсон гэж тус компанийн инженер тайлбарлалаа.
Түүнчлэн, өнөөдрийн байдлаар барилгын гадна тохижилтын ажил огт эхлээгүй байна. Одоогоор гадна тохижилтын зураг төсөв боловсруулах ажил хийгдэж буй. Үүний дараа шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдэх ёстой. Тэгвэл уг ажилтай танилцсан Засаг даргын орлогч С.Батжаргал хэлэхдээ “Барилгын ажил 88,7 хувьтай үргэлжилж байгаа боловч гадна тохижилтын ажил эхлээчгүй байна. Улсын комисс иж бүрэн барилга хүлээж авах ёстой. Одоогоор гадна тохижилтын ажлын хөрөнгө шийдэгдээгүй байгаа. Бид аль болох богино хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байна” гэлээ.
Иймд түрээсийн орон сууцанд орох иргэдийг бүртгэж эхлээгүй байгаа юм.
0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close