Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэм7 хоногОрон нутаг

Орхон аймгийн Үндэсний бөхийн сорилго барилдаан боллоо

Өнгөрөгч амралтын өдрүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хангарьд” спорт хороо, Орхон аймгийн бөхчүүдийн гал нийлж Монголын тулгар төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өмнөх сорилго барилдааныг зохион байгууллаа.

Энэ үеэр уламжлал ёсоор Орхон аймгийн Засаг дарга бөгөөд, аймгийн үндэсний бөхийн холбооны тэргүүн Д.Батлут наадмын бэлтгэлд гарсан бөхчүүдийнхээ галаар зочиллоо. Бөхчүүд болон харваачид Булган аймгийн Хангал сумын нутаг Цуврай хэмээх газарт байрлах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хангарьп спорт клубын харъяа амралтын газарт байрлах тамирчдын бэлтгэл, сэргэлтийн баазад Монгол улсын харцага Н.Саранцогтын удирдлага доор наадмын бэлтгэлээ базааж байгаа юм.
Сорилго барилдаанд нийт 40 гаруй бөхчүүд барилдсан бөгөөд Завхан аймгийн Завханмандал сумын харьяат, аймгийн арслан Батцэрэнгийн Уртбаяр түрүүллээ. Орхон аймгийн Засаг дарга бөгөөд, аймгийн үндэсний бөхийн холбооны тэргүүн Д.Батлут бөхчүүд харваачиддаа амжилт хүсэн гарын бэлэг гардууллаа.
  
0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close