Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмЭнэ сардОрон нутаг

Боловсролын сайд онлайн хурал зохион байгуулав

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Орхон аймагт ирж ажиллан боловсрол, соёл, спортын салбарын ажилтан, албан хаагчидтай уулзалт хийсэн билээ. Энэ үеэс салбарын яамнаас баримталж буй бодлого, зорилт, хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулсан.

Энэ хүрээнд сайд Ё.Баатарбилэг тус яамны газрын дарга нар болон удирдах ажилтнуудын хамтаар орон нутгийн аймгуудын дарга удирдлагуудтай онлайнаар шууд холбогдож, цахим хуралдаан хийлээ. Орхон аймгийн зүгээс Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, БСУГ-ын дарга Ж.Бат-Амгалан нараар ахлуулан бусад албаны хүмүүс оролцлоо.

Манай улсын хэмжээнд нийт 1 сая орчим хүүхэд шат шатны боловсролын байгууллагад сурч, хүмүүждэг гэсэн дүн мэдээ байдаг. Цахим хуралдааны үеэр улсын хэмжээгээр боловсрол, соёлын салбарын 22 барилга объект баригдаж байгаад санхүүжилгүйн улмаас барилгын ажил царцаагдаж, зогссоныг 2020 оны төсөвт санхүүжилтийг суулгуулах талаар Засгийн газрын хуралдаанаар оруулах гэж байгаагаа мэдэгдлээ. Улсын хэмжээгээр энэ онд 132 цэцэрлэг ашиглалтад орох бол ирэх 2020 онд 142 цэцэрлэг шинээр ашиглалтад орохоор байна.

Ирэх жил БСШУС-ын яамнаас сургууль, цэцэрлэг, дотуур байрнуудын их засварыг хийхэд анхаарахаас гадна үдийн цай хөтөлбөр, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардалыг 50 хувиар нэмэгдүүлэхээр болжээ.

Сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн ч үдийн цай хөтөлбөрт зарцуулагдаж байгаа зардал 2012 оноос хойш ер нэмэгдээгүй байсан юм. Цаашид ЕБС-ийн “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон нэр төрөл, амт чанар, килокалорыг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Мөн багш нарын ажиллах орчин нөхцлийг сайжруулах, анги танхим кабинетууд, багшийн хөгжлийн тэнхим зэргүүдийн тохижуулах, техник тоног төхөөрөмжүүдээр хангах, ажлын ачааллыг бууруулахад анхаарч байгаа бөгөөд хичээлийн агуулгыг хөнгөрүүлснээр зарим хичээлүүд заах ёстой цагтаа багтдаггүй, сурагчдад гэрийн даалгавар их өгөх зэрэг сөрөг байдлууд арилах юм. Хичээлийн агуулга хөнгөрч байгаа тул ялангуяа 6 настнуудад очих хичээлийн цаг, агуулга буурч байна.

Харин ганцхан хичээлийн агуулга, хөтөлбөр үндсээрээ өөрчлөгдөж байгаа нь  “Иргэний боловсрол” хичээл юм. Энэхүү хичээл нь Монгол хүүхдүүдэд илүү ойр дөт үндэсний соёл, ёс, зан заншлыг уламжлуулан танин мэдэхүйд суурилагдан, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаагаараа онцлогтой.

Хуралдааны эцэст БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг орон нутгийн удирдлагуудад хандаж багш нарыг төр, олон нийтийн ажилд ихээр татан оролцуулахгүй байх талаар анхаарч ажиллахыг хүссэн бөгөөд энэ нь багш нар хичээл заах, хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах, шавь нартайгаа ажиллах цагийг багасгадаг сөрөг үр дагавартай байгааг хэллээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close