Энэ сардФото сурвалжлага

Калифорни мужийн түймэр байгалийн гамшигт үзэгдэл

АНУ-ын Калифорни муж улсад томоохон хэмжээний хоёр түймэр дэгдсэний нэг нь Сан-Франциско хотоос хойд зүгт 300 орчим километр зайд оршдог Парадайс хотод, нөгөө нь Лос-Анжелес хотоос холгүй оршдог Вентура тойргийн өмнөд хэсэгт гарсан юм. Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт уг хоёр түймрийг амжилттай унтрааж дуусчээ.

Муж улсын холбогдох албаны төлөөлөгчдийн мэдээлснээр, Парадайс хотод 88 иргэн амиа алдсан нь муж улсын түүхэнд байгаагүй хамгийн олон хүн амиа алдсан байгалийн гамшигт үзэгдэл хэмээн тооцогдож байгаа бол үлдсэн хохирогчид Вентура тойрогт бүртгэгдсэн аж.

Калифорни мужийн хойд нутагт дэгдсэн уг түймэр 62 мянга орчим га талбайг хамарсны зэрэгцээ түймрийн улмаас 13 мянга гаруй байшин барилга сүйдсэн байна. Үүний улмаас олон хүн түр хоргодох байр болон зочид буудалд амьдрахаас өөр аргагүйд хүрчээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close