Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмХууль эрх зүйОрон нутаг

Залилангийн гэмт хэргийн улмаас дөрвөн хүн ял авч, 40 хүн хохирчээ

Сүүлийн нэг жилд Орхон аймагт залилангийн гэмт хэргийн улмаас дөрвөн хүн ял авч, 40 хүн хохирчээ.

Ялангуяа богино хугацаанд их мөнгөтэй болгох ажлын санал буюу сүлжээний бизнес эрхлэх, “Эрдэнэт үйлдвэр” болон төрийн байгууллагад ажилд оруулж өгнө гэж иргэдийг мэхлэх гэмт хэрэг өнгөрсөн гурван жилд нэмэгдэх хандлагатай байна.

Иймд Орхон аймгийн Цагдаагийн газар залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд мэдээлэл хийж анхаарал, сэрэмжүүлэг хүргэлээ.

Ялангуяа сүлжээний бизнес нь мөнгөөр хамтрах бус бараа, бүтээгдэхүүн борлуулах, урамшуулал олгох нэрийдлээр иргэдийг хохироож байгааг онцоллоо. Монгол Улсад сүлжээний бизнес хуулиар хориотой байдаг. Түүнчлэн цахим гэмт хэргээс өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд сошиал орчны аюулгүй байдлаа анхаарахыг зөвлөлөө.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close