Нийгэм

“Эрүүл аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” аяныг өрнүүллээ

ОУ-ын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон олон улсын хэмжээнд тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэжээ.

Манай улсын хувьд 2012 оноос эхлэн сарын аяныг өрнүүлдэг уламжлал тогтоод байна.  Тус аяны хүрээнд холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, ажлын байрны соёлыг төлөвшүүлэх, сургалт сурталчилгаа зохион байгуулах зэрэг олон талт арга хэмжээг зохион байгуулж иржээ.
Орхон аймгийн ЗДТГ, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо, ХАБЭА-н зөвлөл, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгалын хэлтэс хамтран энэхүү аянг 8 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд дээрхи байгууллагуудаас өчигдөр хамтарсан хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа.
Энэ жил ОУ-ын хөдөлмөрийн байгууллагаас зарласан “Эрүүл аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” уриан дор тус сарын аяныг өрнүүлж байна. Аймгийн хэмжээнд ХАБЭА-н тухай хууль тогтоомжийг хангуулах хүрээнд Засаг даргын албан даалгаварыг байгууллагуудад хүргүүлэх, “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулах, ЕБС, МСҮТ-ийн суралцагч нарын дунд ХАБЭА сэдэвт гар гар зургийн уралдаан зохион байгуулж үзэсгэлэн гаргах, аж ахуйн нэгжүүдийн туршлагыг сурталчилах, ХАБЭА чиглэлээр хяналт шалгалт зохион байгуулах, үйлдвэрлэлийн ослоор нас барагсдын дурсгалыг хүндэтгэх зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.
0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close