Хөрөнгө санхүүЭдийн засаг

Хөгжлийн банкны зарим баримтыг АТГ-аар шалгуулна

Засгийн газраас Хөгжлийн банкийг шалгах Ажлын хэсгийг томилоод бараг сар болсон. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр тус Ажлын хэсгийнхэнтэй уулзаж, шалгалтын явцын тайлантай танилцсан байна.

Тэрээр шалгалтын явцын тайлантай танилцаад “…Хөгжлийн банкийг шалгасан тайланг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах, шаардлагатай материалуудыг АТГ-т шилжүүлэх, зээлээ төлөөгүй аж ахуйн нэгж тус бүр дээр дүгнэлт гаргаж асуудлыг шийдвэрлэе гэсэн үүргийг Ажлын хэсэгт өгсөн байна.

Засгийн газраас томилогдсон энэ удаагийн Ажлын хэсэг Хөгжлийн банкийг хуулиар тогтоосон үндсэн чиглэлийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж байсан эсэх, Чингис, Самурай бондын эргэн төлөлт, төсөл хөтөлбөрийн сонгон шалгаруулалт хир оновчтой байсан эсэх, тус банкны санхүүгийн өнөөгийн байдал, цаашид учирч болох эрсдэл, санхүү төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг үнэн зөв мөрдөж байсан эсэх, харилцах касснаас зарцуулсан мөнгөний баримтын хяналт, хөрөнгө оруулалтын үр өгөөж, зээлийн график, эргэн төлөлт зэрэг олон нийтийн дунд хардлага төрүүлээд байгаа олон асуудлыг хамруулан шалгажээ.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close