Засгийн газарГадаад харилцаа7 хоногУлс төр

Хоёр орны ГХЯ-д хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт боллоо

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо хоёр орны ГХЯ-д хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт хийв.

Зөвлөлдөх уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ-ын сайн хөршийн найрсаг харилцаа нь Стратегийн түншлэлийн түвшинд идэвхтэй хөгжиж буйг онцлон тэмдэглэж, улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаа болон хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцлоо. Тухайлбал, энэ жил хоёр орны харилцааны түүхэнд тохиож буй Халхын голын байлдааны ялалтын 80 жил, Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулагдсаны 70 жил, Монгол Улсад атар газар эзэмшиж эхэлсний 60 жилийг хамтран тэмдэглэх асуудлыг хэлэлцэв.

Сүүлийн жилүүдэд хоёр орны худалдааны эргэлт нэмэгдэж байгааг талууд онцлон тэмдэглэхийн зэрэгцээ ойрын хугацаанд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар цаашид худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар ярилцахаар тохиролцов.

Мөн өдөр ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.Моргулов Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, дэд сайд Б.Батцэцэг нарт тус тус бараалхав.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close