Тамирчдын амжилтДуу хөгжимУрлаг спорт

Монголчууд “World folk vision” наадмаас хоёр Гран при хүртжээ

Арабын нийслэл Рияд хотноо энэ сарын 9-нөөс 19-ний өдрүүдэд зохион байгуулсан Олон улсын ардын урлагийн наадамд эх орноо төлөөлөн Монголын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлч уртын дуучин С.Цогтсайхан, уран нугараач Н.Дашдэжид, Монгол костюмсын хамт олон, Урлах эрдмийн дээд сургууль, тамирчин бөхчүүд оролцсон байна.

Саудын Араб улсын хаан Абдулах хааны нэрэмжит олон улсын ардын урлагийн “World folk vision”  наадамд дэлхийн 100 гаруй орны уран бүтээлчид оролцсон бөгөөд наадамд найман төрлөөр Гран при шагнал олгосны хоёр төрөлд нь Монгол Улсаас уртын дуучин С.Цогтсайхан “Этно хит” шагнал, Монгол костюмсын хамт олны урласан үндэсний хувцас “Этно файшн” номинациар Гран при шагнал хүртжээ.

54798318_2254437481279682_3940950660962320384_n

Мөн спортын төрөлд алеш бөхийн дэлхийн хошой аварга, улсын начин Д.Анар алеш бөхийн төрлөөр хүрэл, улсын начин Б.Серик гулеш төрлөөр, аймгийн арслан Б.Бат-Орших шырим төрлөөр тус бүр мөнгөн медаль хүртжээ. Харин сүүлийн өдөр шигшээ барилдаан Киргиз кураш төрлөөр 10 мянган ам.долларын шагналын сантай болж Д.Анар, Б.Серик нар аваргын төлөө шалгарсан ч Д.Анар түрүүлэн 10 мянган ам.долларын эзэн болж, Б.Серик үзүүрлэжээ.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close