7 хоногУул уурхайЭдийн засаг

Могойн голын ил уурхайд нүүрс олборлохыг зогсоолоо

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 01/126 тоот удирдамжийн хүрээнд Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газраас Могойн голын ил уурхайн нүүрс олборлолтын байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.

Шалгалтын явцад уурхайн геологийн 1-3 огтлолт болон нурах эрсдэлтэй хэсэгт нүүрс олборлох үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар зогсоов. Энэ хугацаанд хөрс хуулалтын ажлаа эрчимжүүлж, уурхайн аюулгүй параметрүүдийг хангаж ажиллахыг зөвлөв.

Таг

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close