Stem танхимыг байгуулсанд эцэг эхчүүд баяртай байна
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр энэ сарын 14-ний өдөр тойрогтоо ажиллалаа. Тэрбээр сурагчдын оюуны хөгжлийг дэмжих хүрээнд Улсын тэргүүний “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн Б байранд сэтгэн бодох STEМ танхимыг өөрийн зардлаар тохижуулж энэ хичээлийн жилд ашиглалтад оруулсан байна.
Тус танхим 3 дугаар сарын 14-ний өдөр эцэг эхчүүд, сурагчдын хамтаар албан ёсоор нээлтээ хийлээ. Энэ хичээлийн жилд дээрх танхимд Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн 5 дугаар ангийн 11 бүлгийн 468 сурагч 7 хоногт 4 цагаар хичээллэх юм байна.
Эцэг эхчүүд нээлтийн өдөр хичээлд суун, хүүхдүүдтэйгээ хамтаар төрөл бүрийн бүтээл хийсэн бөгөөд хүүхдүүдийн оюуны хөгжлийг дэмжиж, зохион бүтээх сэтгэлгээг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгөх танхимыг байгуулсанд талархаж байлаа.