Засгийн газарГадаад харилцаа7 хоногУлс төр

Ерөнхий сайд Өмнөд Судан улсад албан айлчлал хийж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөд Судан улсад албан айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Өмнөд Судан улс дахь энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цэргийн багийнхантайгаа уулзжээ.

НҮБ-ын мандаттай Өмнөд Судан улс дахь энхийг сахиулах ажиллагаанд манай улсын наймдугаар ээлжийн цэргийн багийнхан үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Энхийг сахиулагчид Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүндэтгэл үзүүлэн, парад жагссан байна.

Ерөнхий сайдын айлчлалын багт Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тэргүүтэй албаны хүмүүс багтаж байна. Манай улс 2012 оноос тус упсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн ба өдгөө 850 хүний бүрэлдэхүүнтэй найм дахь ээлжийн батальон үүргээ амжилттай гүйцэтгэж байна.

нийтлэгч:

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close