Эрүүл мэндФото сурвалжлага

Эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өгөв

Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Япон Улсын элчин сайдын яамнаас хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотод байрлалтай эрүүл мэндийн байгууллагуудыг эмнэлгийн түргэн тусламжийн автомашинаар хангах төсөл”-ийн хүрээнд ЭМЯ, НЭМГ-ын харьяа 8 эрүүл мэндийн байгууллагад 10 түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэж өглөө.

Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын Б.Цогтбаатар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Монгол Улс дахь Япон  улсын Элчин сайдын яамны зөвлөх Хаяаши Шиничиро болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглогдсон, нийт 250 сая төгрөгийн өртөг бүхий Tоёота /Hiace Ambulance/ загварын автомашиныг Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Улсын Хоёрдугаар төв эмнэлэг, Улсын Гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт тус бүр нэг, Нийслэлийн түргэн тусламжийн төвд гурвыг хүлээлгэн өгч байна.


Эдгээр автомашин нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, тухайн эрүүл мэндийн байгууллагад ашиглалтын хугацаа дууссан, түүнчлэн нэмэлтээр шаардлагатай байгаа автомашины хэрэгцээ, шаардлагыг хангасан томоохон хөрөнгө оруулалт болж байгаа юм.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close