Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОнцлохОрон нутаг

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсооно

Архангай аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл нийт сумдын 58 хувьд, амбулаторийн үзлэгийн 15 хувиас дээш гарч, өвчлөгсдийн 73,6 хувийг 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байгаа аж. Тодруулбал, 01-р сарын 15-ны байдлаар 67 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 95 хувийг 0-4 насны хүүхэд эзэлж байгаа юм байна.

Иймд тус аймгийн Эрүүл мэндийн газраас өмчийн хэлбэр харгалзахгүй бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох, олон нийтийг хамарсан ажил, арга хэмжээг зохион байгуулахыг хориглох тухай хүсэлтийг аймгийн Засаг даргад ирүүлсэн байна. Уг хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргаас сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай уулзаж санал авч, ярилцлаа. Улмаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2019 оны 01-р сарын 21-ний өдрөөс 02-р сарын 08-ныг дуустал хугацаанд түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан томуу, томуу төст өвчнөөр өвчилсан 0-5 хүртэлх насны хүүхдээ гэрээр асрах, хэвтүүлэн эмчлүүлэх шаардлагатай эцэг, эхчүүд, асран хамгаалагч нарт 3-5 хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгохыг бүх шатны төрийн байгууллагын дарга нарт үүрэг болгосон байна. Мөн томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбогдуулан 2019 оны 2 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл олон нийтийг хамарсан, хурал, зөвлөгөөн, спорт, урлагийн арга хэмжээ зохион байгуулахыг, давтлага, дугуйлан секцийг хичээллүүлэхгүй байх шийдвэр гаргажээ.
0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close