УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардан өнөөдөр /2019.1.10/ Сүхбаатарын талбай дээр жагссан. Яг одоо МАНАН дэглэмийн эсрэг жагсагчдын тэмцэл үргэлжилж төв талбайд гэрээ бариад байгааг УИХ -ын гишүүн Т.Аюурсайхан цахим хуудаснаа мэдээлжээ.
Дээрх үйлдэл хууль зөрчсөн эсэхийг ЦЕГ-аас тодруулахад “ Цагдаагийн байгууллагаас жагсаал цуглаан зохион байгуулах зөвшөөрөл өчигдөр авахдаа гэр барих асуудал яригдаагүй. Харин хотын захиргаанаас жагсаалын үеэр Сүхбаатарын талбайд гэр барих зөвшөөрөл авсан” гэв.