ВидеоОнцлохЭрүүл мэндФото сурвалжлагаНийслэл

Дүүргийн эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг өгөв

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж,  томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдалтай танилцаж, хүүхдийн өвчний эмчилгээнд нэн шаардлагатай тариурын, дуслын шахуургыг гардуулж өглөө. Тариурын шахуурга нь өвчтөнд тарих тарианы хэмжээ болон хугацааг тохируулан шахагч багаж бөгөөд эмч сувилагч нарын ажлыг хөнгөвчилдөг давуу талтай.

Томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 6.6 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 0.4 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 6.9%-иар бага байна. Вирүс судлалын тандалтаар томуугийн A(H1N1), A(H3N2) дэд хэвшинжийн вирус тус тус илэрсэн байна. Мөн томуу төст риновирус, боковирус, амьсгалын замын синцитиаль вирус, короновирүс давхар эргэлтэд байна.

Иймээс 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, өнөөдрийн байдлаар СХД – 223, ХУД – 214, БЗД-281, ЧД 75 хүүхдийн орон дээр -198 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. ЧЭМТ 105%, ХУНЭ 108.8%, Налайх ЭМТ 64%, СБНЭ 55.2%, СХНЭ 50.3%, Багануур ЭМТ 47.6%, БГЭМТ 24%-иар тус тус нэмэгдсэн.  Насанд хүрэгсдийн 157 орыг, зөөврийн 266 орыг нөөц орон зайд тавьж, нийт 423 орыг нэмэгдүүлж, зохицуулалт хийн ажиллаж байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, эмнэлгүүдийн ачааллыг бууруулах, хүлээгдэл чирэгдэлгүй ажиллах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч өрхийн эрүүл мэндийн төвийг уртасгасан цагаар ажиллуулах, дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдийн хүлээн авах дээр нэмэлтээр эмч ажиллуулах, хүний нөөцийг нэмэгдүүлж ажиллахыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт хугацаатай үүрэг, даалгавар өглөө.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close