Нийгэм7 хоногЭдийн засаг

Нийгмийн даатгалд хамгийн багадаа 43,200 төгрөгийн шимтгэл төлнө

УИХ-аас баталсан 2030 он хүртэлх тэтгэврийн талаар баримтлах бодлогын хүрээнд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэл нэг хувиар нэмэгдээд байна.

Албан журмаар даатгуулах тохиолдолд нэмэгдэж буй нэг хувийн шимтгэлийг ажил олгогч, ажилтан хоёроос тэнцүү хуваан гаргуулах бөгөөд тус бүр 0.5 хувийн шимтгэл нэмж төлөхөөр болсон. Харин сайн дурын даатгуулагч сар бүр өөрийн мэдүүлсэн орлогынхоо 13.5 хувиар тооцож шимтгэл төлөх нь.

Сайн дураар даатгуулагч нь хамгийн багадаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, хамгийн ихдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний орлогоос хувь тооцож НДШ төлөх боломжтой байдаг.

2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөг болж нэмэгдсэн. Тэгэхээр сайн дураар даатгуулагч хамгийн багадаа 43,200 шимтгэл төлөх юм.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close