ВидеоНийгэмЭнэ сард

Он солигдох мөчид 75 хүүхэд мэндэлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ оны эхний өдөр Нийслэлийн өргөө амаржих газар буюу ууган төрөх эмнэлэгт очиж, он солигдох шөнө амаржсан эхчүүд болон эмнэлгийн ажилчдад шинэ оны мэнд дэвшүүллээ.
49187725_374122403397740_3697244686054850560_n

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус эмнэлэгт амаржсан эхчүүдтэй уулзаж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсээд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд төрөх эмнэлгийн орчин, төрөх орыг шинэчлэх ажилд анхаарал хандуулж ажиллахыг хүссэн юм.

Энэ үеэр мөн Нийслэлийн өргөө амаржих газрын дарга, Анагаах ухааны доктор Г.Баясгалан:

“Нийслэлийн өргөө амаржих газарт 2018 онд 11800 орчим эх амаржсан. Өнгөрсөн шөнө 35 эх амаржсан. Өглөөний найман цагаас хойш таван ээж амаржиж, 11 эх төрөхөөр бэлтгэгдэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны зургадугаар сарын 1-ний өдөр манай байгууллагыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан. Энэ үеэрээ манай төрөх эмнэлэгт хувиасаа 100 сая төгрөг өгөхөөр амласан байсан. Тэр амлалтаа биелүүлж, өнгөрсөн 11 дүгээр сард маш сайн үйл ажиллагаа, тоноглолтой сүүлийн үеийн төрөх орнуудыг бэлэглэсэн. Эхчүүд одоо энэ орон дээр амаржиж байгаа” гэсэн юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан “Манай эмнэлэгт тасралтгүй хүүхэд мэндэлж байдаг. Одоо ч гэсэн эхчүүд орилж, уйлсаар байна. Төрөлт гэдэг сайхан явц. Төрсний дараа ээжийн бүх өвдөлт, шаналгаа мартагддаг. Шинэ хүн мэндэлнэ гэдэг хамгийн аз жаргалтай мөч. Ийм сайхан мөчийг хуваалцсанд нийт эмнэлгийн ажилчдынхаа өмнөөс талархал илэрхийлье” гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга амаржсан зарим эхчүүдтэй дурсгалын зураг татуулж, гарын бэлэг гардууллаа.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close