

Улс тунхагласны баяр энэ сарын 26 буюу ирэх долоо хоногийн даваа гаригт бүх нийтээр амрах амралтын өдөр тохиож буй. Энэ өдөр “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагаанд 16 нас хүрч байгаа төлөөллүүд оролцдог уламжлалтай.
“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагаанд нийслэлийн есөн дүүргийн 850 сурагч нэгэн дор андгайгаа өргөж, салбар бүртээ манлайлан ажиллаж байгаа олны танил хүмүүс иргэний үнэмлэх, батламжийг нь гардуулна гэдгийг Монголын залуучуудын холбооноос өнөөдөр мэдээллээ.



