НийтлэлЧөлөөт цаг

12 ордны гайхалтай зурхай

Хонины орд

ЗАН БАЙДАЛ
Хонь – “Гал” махбодитой ордуудаас хамгийн гал цогтой нь юм. Хамгийн унтрашгүй ядрашгүй. Тэднийг анзаарахгүй байх аргагүй. Сэтгэлийн тэнхээ ихтэй, хувь хүмүүс. Хөөрүү дэгдэгнүүр зантай ихэнхдээ цочмог ууртай. Халуун цустай, тайлбар тавихад дурамжхан ханддаг. Хүмүүс тэдний халуун дотно элэгсэг харьцаанд татагддаг.

Тэд бол найрсаг зантай эрч хүчтэй хүмүүс бөгөөд тэдэнд итгэж болно. Хонины ордныхон үнэн зөв, хүнд хэрэгтэй зөвлөгөө өгдөг. Тэд шударга бус явдлын эсрэг маш дайчин шургуу тэмцдэг. Бодсон санаснаа бодох юмгүй шууд хэлдэг. Гэхдээ үзэл бодлоо шууд хэлэхдээ юун түрүүнд өөрийн ашиг сонирхлоо боддог бөгөөд бусад хүмүүс нь яах нь түүнд хамаагүй байдаг. Гэвч энэ байдал нь санаатай биш бөгөөд үүнээс болж түүнд уурлах хэрэггүй.

Тэд тэвчээргүй, хувь заяанд итгэдэггүй. Амьдрал тэдний атганд байдаг гэж боддог. Хонь нь ихэнхдээ азтай, гэвч аз нь харивал азгүй явдлууд тасрахгүй. Тэд зүгээр сууж чаддаггүй, амьдралыг үргэлжийн хөдөлгөөнд байх ёстой гэж боддог. Тэд уйтгарлаж, уруу царайлж суух дургүй. Энэ ордны хүмүүс нь баатарлаг үйлсээр байлдан дагуулах чадвартай, асар их энергитэй, эр зоригтой, байнга өөрийгөө батлан харуулахыг эрмэлздэг. Хэрэв тэдэнд саад болвол яахаас ч буцахгүй болж бүгдийг бусниулан нурааж, амь биеээ ч хайрлахгүй болтлоо догшин ширүүн болдог.

Хонины ордныхон их итгэмтгий, эгэл жирийн хүүхэд шиг шулуун шударга. Тэднийг амархан хуурч мэхэлж болно. Тэдэнд нууцлах, хуурч мэхлэх зан байхгүй. Хонины ордныхон бараг худлаа ярьдаггүй, хов жив хөөцөлддөггүй. Тэд их эмзэг, хүмүүсийг муу мэддэг учир санасанд нь хүрээгүй тохиолдолд ихэд гутардаг.

Энэ ордыхон зорилгодоо хүрэхдээ шулуун замаар явах гэж оролддог. Тэд төлөвлөгөө, удирдамж г.м. зүйлс хийдэггүй. Хонь тэсвэр тэвчээр муутай, муу санаагүй, бүх зүйлд хэт шууд байдлаар ханддаг. Тэдний гол зан чанар – нээлттэй, илэн далангүй байдал. Тогтвортой байж чаддаггүйгээс болж хариуцлага хүлээх чадвар муутай.

Хонь нь 2 янз байдаг.
1. Бие сайтай, эрүүл чийрэг, хөнгөн шингэн, баяр баясалтай.
2. Сул дорой тэдэнд сайн хоол унд, биеийн тамир, хөгжил хөдөлгөөн үнэнч нөхөд дутагддаг.

ЭРҮҮЛ МЭНД
Хонины ордыхон маш өөдрөг үзэлтэй хүмүүс учир тэдэнд хууч өвчин гэж бараг байдаггүй. Амьдралаа зөв ухаалаг зохицуулбал хөгширөхгүйгээр барахгүй урт насалж чадна. Өвчний учир шалтгаан ихэвчлэн тэдний тэвчээргүйгээс болдог. Иймд тэвчээртэй, болгоомжтой байх нь эрүүл мэнд болон амь насанд нь чухал гэдгийг байнга санаж явах хэрэгтэй. Бие бялдрын өвчин шаналалыг даах чадвар муутай. Хонины ордыхон эмчид үзүүлэх их дургүй, ялангуяа шүдний эмчид.

Тэд өвчин туссан ч огт анхаардаггүй яваандаа зүгээр болно гэж боддог. Өөрийн эрүүл мэндэд огт санаа зовдоггүй. Өвчин хүндэрч, явж чадахгүй болсон цагт л хэвтдэг. Хэрэв тэд хэвтэж байвал үнэхээр бие нь муу байна гэсэн үг. Эмчийн зөвлөгөөг дагадаггүй, өөрийнхөө өвчинг өөрөө л мэднэ гэж боддог.

Цусны даралт ихэсдэг. Тархи толгой, арьс өнгө, ходоод, үе мөчний өвчинд өртөмтгий. Ямар нэгэн аз сорих, аймшиггүй баатарлаг байдал үзүүлэх гэсэн бодлогогүй алхамаас болж гэмтэж бэртдэг. Хонь сэтгэлээ барьж уурлаж ууцарлахгүй, нүүрний булчингаа чангалахгүй байх нь чухал. Хонины ордныхоны нүүр, толгой нь хамгийн өртөмтгий эрхтэн мөн. Шүдний эмчийн хяналтанд байж, шүд, буйл амнаас гарах үнэр зэрэгт байнга анхаарч байх нь чухал. Хоолой өвдөх, хатгаа авах зэргээс болгоомжилж байх хэрэгтэй.

Энэ ордны эмэгтэйчүүд аливаа зүйлийг хэтрүүлдэг тул биеийн хүчний доройтолд амархан ордог. Эсвэл аймаар болдог эсвэл гайхамшигтай харагддаг. Ихэнхдээ нүдний шил зүүдэг. Хөгширөлтөөс сэргийлж биеийн тамираар хичээллэх мөн эрэгтэйчүүд нь эрүүл мэндээ хайхраагүйгээс болж бэлгийн сулралд Охины ордны эрэгтэйчүүдийн дараа 2-т ордог байна.

АЖИЛ МЭРГЭЖИЛ
Хонь нь тушаал дэвшиж амжилт олно. Бусад хүмүүс над шиг ингэж ажиллаж чадахгүй гэдэгт итгэлтэй байдаг. Тэд хөдөлмөрч бөгөөд огт залхуурдаггүй. Аливаа асуудлын голыг нь маш хурдан олдог. Тэд гялалзсан ухаантай боловч ярихаасаа өмнө хийх хэрэгтэй гэдгийг анзаардаггүй. Ихэмсэг зангаа үзүүлэхээ урьтал болгодог.

Энэ ордныхон маш эртнээс мэргэжлээ сонгосон байдаг. Зарим нь бүр дунд сургуульд байхдаа ямар мэргэжилтэй болохоо шийдсэн байдаг. Хонь тэргүүлэгч байх бусдаас бүх юмаараа илүү байхыг хүсч тэмүүлдэг. Хонь хүмүүстэй зөв харьцаж чаддаг тул галтай төмөртэй ч адил. Хонины ордыхонд нэг хэвийн хэвшмэл амьдрал харшилдаг. Тэдэнд өөрчлөлт, хөдөлгөөн, аз туршилт хэрэгтэй. Тэд шинэ зүйл бүхнийг дэмжигч.

Хонь удирдагч байх дуртай. Алдартай цэргийн жанжин, хуульч, мэс засалч, уран барималчид түүнчлэн тэд оюуны ихээхэн чадвартай тул зохиолч, сэтгүүлч, эрдэмтэн төрдөг. Тэд маш амжилттай радио, телевиз болон олон нийтийн байгууллагад ажиллаж чадна.

Алдар нэр ба мөнгө хоёрын алийг нь сонгох вэ? гэвэл, тэр алдар нэрийг сонгоно. Хонь мөнгийг олж ч чаддаг, зарж ч чаддаг. Хонь бизнес болон урлагт маш их амжилт олж чадах боловч тэвчээргүйгээсээ болж эхэлсэн үйлсдээ тууштай байж чаддаггүй.

Хонины ордныхоны дэргэд бусад хүмүүс өөрийн хувь хүний онцлогоо харуулахад тун хэцүү. Тэд биелэшгүй бүтэшгүй зүйлийн төлөө их хөөцөлддөг. Шинэ сонин санаа болгон хонины ордныхоноос гардаг. Тэд зохион бүтээх чадвартай бөгөөд өөрийн гэсэн зам харгуй гаргахыг хүсдэг. Хонь голчлон хошигнол маягаар ярих дуртай. Тэд хурдан уурлаж уцаарладаг боловч гомдлоо хурдан мартдаг. Хэрэв өөрийн буруугаас бусдыг гомдоосон бол дайсныхаа өмнө хүртэл уучлалт гуйж чаддаг.

Тэд зөвхөн өнөөдрөөр амьдардаг. Өнгөрсөн үед гарсан алдаа оноог огт тоохгүй. Хонь өөрийн ялагдлаа хүлээн зөвшөөрөх дургүйгээр барахгүй олж харахыг ч хүсдэггүй. Тэдэнд тухайн цаг тухайн минут л чухал. Тэдний хувьд саарал өнгө гэж байхгүй, эсвэл хар эсвэл цагаан л гэж байдаг.

Хонь – туйлшрагчид. Хонины хэт их энерги нь туйлдаадаг боловч хэрэв хүсвэл бас тайван байж чадна. Тэд гараа хумхиад зүгээр суугаад амжилт олохыг огт санаархдаггүй. Хонь ихээхэн уудам сэтгэлтэй бусдад бэлэг өгөх сайн сайхныг хүртээх дуртай бөгөөд түүнийхээ хариуг нэхдэггүй. Тэд хүмүүсийг аз жаргалтай болгож чаддаг.

ХАЙР ДУРЛАЛ – ГЭР БҮЛ
Хонь хайртай хүнээ, найз нөхдөө гал эсвэл агаар махбодьтой хүнээс сонгох нь чухал. Агаар нь галд зайлшгүй хэрэгтэй. Махбодь ус ба газар нь галтай зохицохгүй. Ус нь галыг унтраана, гал нь газрыг шатаана. Хонины ордныхон нилээд секси. Залуу наснаасаа хайр дурлал, сексийн амьдралд ордог бөгөөд үүнээс болж зөрчилдөөн үүсдэг.

Ямар ч насан дээрээ анхны харцаар дурлаж чадна. Хонь боломжгүй зүйл рүу их тэмүүлдэг ба ямарч үнээр хамаагүй авахыг оролддог, юугаа ч хамаагүй золиосолдог. Хонь хайр дурлалд гэнэн хөөрүү. Түүний хувьд хайр дурлал нь адал явдал, өөрчлөлт шинэчлэлт. Дурлалаас хурдан уйддаг. Хонь нилээд оройтож 30-35 насандаа гэрлэдэг. Гэр бүлийн хүн тэвчээртэй байж, хонины эрх чөлөө, ааш зан, эрч хүчийг болгоомжтой зөв залах хэрэгтэй.

Хонины ордныхон сайн эцэг эх бөгөөд хүүхдүүдээ хайрлаж тэднээрээ бахархах дуртай. Хүүхдүүддээ сайн зөвлөгч сайн найз нь. Гэвч үүний хариуд зарчимч дуулгавартай байхыг шаарддаг. Хонь зохион бүтээх, засаж сэлбэх, спортоор хичээллэх аялалаар явах дуртай.

ХОНЬ-ЭРЭГТЭЙ
Хонь-эрэгтэй нь наснаасаа залуу харагддаг. Тэсвэргүй, зоригтой, өөртөө итгэлтэй. Ямагт урагшаа тэмүүлж явдаг. Заримдаа хүйтэн хөндий болдог боловч огт танихгүй хүмүүсийг ч өөртөө татаж чадна. Хэрэв хүсэл нь биелэхгүй бол тэсвэрлэхийн аргагүй ааштай бэртэгчин болж хувирдаг.

Хонь хүүхэд шиг онгирох гайхуулах дуртай. Эдгээр хүмүүс 2 янзын ааш авиртай. 1. Хүй нэгдлийн хүн шиг эмэгтэй хүнийг хүчээр эзэмдэж сексийн хүслээ хангаад дараа нь орхин оддог. 2. Хайртай эмэгтэйнхээ өмнө мундаг баатар болж харагдах ямар нэгэн гавъяа байгуулахыг эрмэлздэг.

Дурлалд тачаангуй бөгөөд өөрийгөө давтагдашгүй цор ганц гэж боддог. Дурлал ч бай, сонирхол ч бай эмэгтэй хүнийг өөрийн болгохыг хүснэ. Үүний төлөө хууч мэхлэх, цадиггүй зан гаргахаас буцахгүй. Эцэст нь өөрөө өөртөө баахан түвэг учруулна. Зорилгодоо хүрэхийн тулд маш их хүч зарсаны дараахи учрал нь түүнд утгагүй юм шиг санагдана. Тэр түр зуурын дурлалын холбоонд дургүй.

Хонь-эрэгтэй өөрийгөө сайн арчилдаг. Түүнтэй байхдаа уйтгартай, сонирхолгүй, ичимхий байж болохгүй. Дэргэд нь нүүр царай үс зүс хуруу хумсаа янзалж болохгүй. Хонь дурласан үедээ үнэнч бөгөөд хуурамч зангүй. Олон эмэгтэйтэй нэгэн зэрэг дурлалын холбоонд ордоггүй. Салах цаг ирэхэд хонь бүхий л байдлаараа бүх юм дууссан гэдгийг үзүүлдэг.

Тэрээр туйлын хартай. Өөр эр лүү аятайхан харах л юм бол тэр таныг өршөөхгүй. Хэрэв түүний араар тавибал тэр шууд сална. Өөрийгөө бусдаас илүү гэж боддог тул эрх мэдлийг ганцаар эдлэхийг хүсдэг. Түүнд зааж сургахад тун дургүй. Гэхдээ өөртөө итгэлтэй байдал нь үнэн хэрэгтээ баг бөгөөд цаана нь бүгдээс нууцалж байдаг ядмаг зан бий.

Түүний зөв ч байсан буруу ч байсан дэмжих ёстой. Хонь-эрэгтэйн дуртай юманд та дуртай, дургүй юманд та дургүй байх ёстой. Тэр таниас туйлын үнэнч байхыг шаардана. Хэрэв та хайртайгаа түрүүлж хэлвэл таниас зугатаана. Түүний дурлал их хэцүү. Хэт ойртож эсвэл хэт холдож болохгүй. Бага зэрэг нууцлагдмал байх хэрэгтэй.

Хэрэв та өвдөж зовох, амьдралд чинь гай зовлон тохиолдвол таны дэргэдээс холдохгүй. Хонь танд мөнгө зарцуулах, магтаалын үг хэлэх, тантай ярилцаж суухдаа дуртай байх болно. Тэрээр эмэгтэй хүний биеэ даасан байдалд дуртай боловч эхнэр болох эмэгтэй нь үгээр нь байж захирагдах ёстой.

Хонь харамч биш гэхдээ түрийвчээ бариад амьдралыг өөрөө зохицуулахыг хүснэ. Ихэнхи нь гэртээ суух дургүй. Эхнэр болох эмэгтэй ухаан зарж эр хүнийх нь хувьд хүндэтгэж байнга магтаж зөв залах хэрэгтэй. Тэдний амьдралын гол утга учир нь ажил юм. Хонь маш сайн ажилтан боловч мэдрэлийн ядаргаанд ихээхэн өртдөг. Хүүхдэд хайртай бөгөөд сайн эцэг болж чадна.

ХОНЬ-ЭМЭГТЭЙ
Дурлал түүний хувьд чухал мэт боловч үнэн хэрэгтээ өөр бусад сонирхол нь илүү давамгайлна. Эр хүнгүйгээр удаан хугацаагаар байж чадна. Өөрийгөө эр хүнээс дутахгүй гэж боддог учраас хайр дурлалд ч, амьдралд ч тэргүүлэх хүсэлтэй байдал нь эрчүүдийг эмзэглүүлдэг.

Бүх ордуудын эмэгтэйчүүд дотроос ганцхан Хонь эмэгтэй эр хүнд гэр бүл болох санал тавьж чадна. Тэрээр эр нөхрөө өөрөө сонгохыг хүснэ. Хэрэв хүслээр нь болохгүй бол хойноос нь хөөцөлдсөөр өөрийн болгож санаа амарна. Хонь-эмэгтэй маш хүчирхэг. Гаднаа эелдэг даруу мэт боловч цаанаа эршүүд зантай. Тэр магтаалд тун дуртай.

Хайр сэтгэлтэй үедээ танд үнэнч байх болно. Та хойноос нь гүйгээд байвал дургүйцэж, холдвол сонирхол нь буурна. Эр хүнийг атгандаа байлгах дуртай. Түүгээр ч үл барам орондоо хүртэл зааж сургана. Түүнд эрэмгий хүчтэй эр хүн хэрэгтэй.

Сексээс тэр болгон таашаал авдаггүй боловч хайртай хүндээ бүрэн таашаал өгч чадна. Хайр дурлалаас болж түүнд ихээхэн проблем үүсдэг, заримдаа бүр эмгэнэлтэйгээр төгсдөг. Хонь эмэгтэй ертөнцийг тэр аяар нь түүнд бэлэглэх эр хүнийг хайж явдаг. Гэтэл ийм эр хүн ховор учир хонь ихэвчлэн ганцаараа амьдардаг.

Тэр эр хүнээс их зүйл шаарддаг боловч буцаагаад хоёр нугалж хариулдаг. Хонь танд бэлэг өгч, мөнгө зээлүүлж, өвчтэй үед чинь асарч сувилж, ажилд чинь туслах болно. Эргээд таниас яг ийм шаардлага тавина. Та түүнийг зовоход зовж жаргахад жаргах ёстой. Мөнгө эд хөрөнгөнд шуналгүй. Хайр дурлалд хардамтгай. Хэрэв түүний сэтгэлийг шархлуулбал гал нь мөс болон хувирч хэзээ ч хайлахгүй. Энэ тухай мартаж болохгүй.

Хонь-эмэгтэй хайртай хүнийхээ дутагдалыг харахгүйг хичээдэг, байнга өргөмжилж байдаг тул хайртыг нь муулж болохгүй. Хонь нь эрчүүдийн хүрээнд байх дуртай. Хонь нэгэн зэрэг хоёр эрд дурлах нь ховор. Тэр хэт үнэнч. Аальгүй зангүй учир дурлалдаа шулуун шударга хандана. Түүний сэтгэлд нэг тийм хүчтэй бөгөөд ариун юм байдаг. Дурлалд эр эм хоёр эрх тэгш байх ёстой гэж үздэг.

Хонь бол ажил хэрэгч эмэгтэй тул албан тушаал, эрх мэдлийг амархан олж авч чадна. Бараг бүгд боловсролтой байдаг. Таны төлөө ажлаа хэзээ ч хаяхгүй. Түүнээс ямар нэгэн зүйл нууцлах хэцүү. Хонины үзэл бодол, өөдрөг сэтгэлийг, амьдралын нугачаа нухчин дарах хүнд хүнд үед түүнийг хайрлан хамгаалаарай. Таныг ийм байдалд орвол хонь алдар нэр, гавъяа зүтгэлээ орхиод хайртынхаа төлөө явах болно.

Хэрэв та Хонины ордонд төрсөн эмэгтэйтэй гэрлэх гэж байгаа бол түүнийг зөвхөн гэрийн ажил хийгээд сууна гэж бүү сана. Хэдийгээр сайн эзэгтэй боловч тэр гэрийн ажилд дургүй. Хонь таныг хэзээ ч залхаахгүй. Тэр өвчин зовлон тоочиж ядарсан зүдэрсэнээ гайхахгүй. Харин ч эсрэгээр таны сэтгэлийг хөвсөлзүүлнэ.

Хонь эмэгтэй түр зуурын санхүүгийн бэрхшээлийг даван туулах чадвартай. Өөрөөсөө бага мөнгө олдог эр хүнийг хаяж явахгүй ч хэзээ ч хүндэтгэхгүй. Тэрээр нилээд өөнтөгч, нас сүүдрийг нь асуухад дургүй. Сайн ээж бөгөөд хүүхдүүддээ хэрэгтэй бүх зүйлийг өгч чадна.

Хэрэв та ажил ихтэй, оройтож харина гэж утасдвал хонь таныг үнэн хэрэгтээ хаана байгааг шалгаад мэдчих чадвартай. Хэрүүл хийсэн ч хурдан биеэ барьж чаддаг, өш хонзон санадаггүй, өөрийнхөө үсийг ч зулгаадаггүй.

Хонь эмэгтэй ухаалаг бөгөөд царайлаг, тэднийг Рубенсийн Тицианы алдарт уран зургаас харж болно. Тэд сүүлийн үеийн загвараар хувцасладаг. Түүний байнга инээмсэглэж байдаг царай нь баг, бамбай нь юм. Хэрэв та түүнийг номхотгож чадвал үнэнч бөгөөд цоглог, ухаалаг бөгөөд энэрэнгүй, сэтгэлийн тэнхээтэй бөгөөд эрч хүчтэй эмэгтэйг өөрийн болгож чадна. Хонь таны алдагдсан мөрөөдлийг чинь эргүүлэн авчирна.

БУСАД ОРДТОЙ ТОХИРОХ НЬ
Хонь нь Мэлхий, Хилэнц, Загасны ордтой нөхөрлөх, гэр бүл болохоос зайлсхийх хэрэгтэй.

Нум, Арслан, Жинлүүр зэрэг ордтой маш сайн зохицно.

Мэлхий удаан, Матар сэтгэн бодохдоо муухан учир Хонины дургүйг хүргэнэ.

Жинлүүр, Бумбатай сайн холбоотой бөгөөд сексийн хувьд тохиромжтой.

Үхэр, Охины ордтой хүйтэн харьцааны улмаас тохирдоггүй.

Хонины ордод төрсөн хүмүүс: Леонардо да Винчи, Рафаэль, Бах, Гойя, Ван Гог, Гоголь, Гитлер, Чарли Чаплин

Үхрийн орд

ЗАН БАЙДАЛ
Үхрийн ордод төрсөн хүмүүс ерөнхийдөө дуугуй, бие даасан, хариуцлагатай, даруу төлөв зантай. Зожиг. Зөрүүд. Бүдүүлэгдүү. Биеэ барих чадвар сайтай тул стрессд ордоггүй. Гэхдээ гэнэт уур нь хүрвэл замд дайралдсан бүгдийг арчаад өнгөрнө гэж мэд. Азаар энэ нь ховор тохиолддог. Үхэр тайван эсвэл уур хилэнд автана.

Энэ ордыхон орчлонг бодитоор хардаг, хашир, догь, амьдралын их ухаантай. Тэд гайхамшигтай төлөвлөгөө, ер бусын төсөл зэрэгт бараг оролцдоггүй. Сэтгэн бодох чадвар маруухан учир уран зөгнөлд сайнгүй. Үхэр эд баялаг хүсдэг ч бас эн тэнцүү үрдэг. Тэр гоё сайхан юм бүхэнд дуртай.

Үхэр дэмий яриад явдаггүй, ажлаа хийхийг илүүд үзнэ. Тэд хэлсэн үгэндээ хүрдэг бөгөөд ой санамж сайтай. Үхэр бардам зантай тул бусдаас шалтгаалахыг хүсдэггүй, бусдад сэтгэлээ нээх нь ховор. Өөрийгөө хянах чадвар маш сайтай, эвлэг хөдөлгөөнтэй.

Үхрийн ордынхон бол хүч чадал, итгэл найдварын билэг тэмдэг. Тэдний хадан цохио мэт хатуу зан нь заримдаа галт уул дэлбэрэх шиг илэрдэг. Ер нь тэд тайван төлөв бөгөөд дуугаа өндөрсгөж, хэрүүл маргаан хийх дургүй. Тэд амьдралыг ухаанаар биш сэтгэлийн мэдрэмжээр хүлээж авдаг. Түүнд амьтны зөн байдаг. тэ

Бусад ордоос илүү мэдрэмж сайтай. Үхэр эрэгцүүлэн бодох, хурдан шийдвэр гаргах, аливаа өөрчлөлтөнд дургүй. Хүмүүст зоримог бус хулчгардуу харагддаг ч эгэл даруу зан, эрүүл саруул ухааны чадамжаараа бусдаас ялгардаг.

ЭРҮҮЛ МЭНД
Ерөнхийдөө эрүүл биетэй. Тэд хүдэр чийрэг, эрч хүчтэй, тэсвэр хатуужилтай. Өвчин, өвдөлтийг дааж чаддаг боловч удаан эдгэрдэг. Эмчийн заавар зөвлөгөөг биелүүлдэггүй. Хэмгийн гол эдгэдэггүй шалтгаан бол – пессимизм буюу гуниг гутрал юм.

Гол өвчин: ядаргаа, мэдрэлийн өвчин, тархи толгой, харшил, чихрийн шижин, таргалалт г.м. Цэвэр агаар хөдөлгөөний хомсдолд ихээхэн өртдөг. Үхрийн ордынхны дунд архаг тамхичид болон ижил хүйстнүүд байдаг.

Үхэр-эмэгтэй өндөр нуруутай чийрэг биетэй сайхан үстэй.
Үхэр-эрэгтэй үхэр ханхар цээжтэй эрэлхэг царайтай.

Хүмүүс Үхрийн хэт гөжүүд занг шүүмжилдэг боловч тэрээр үүнийгээ өөрийн тэвчээртэй, буурь суурьтай зан гэж боддог. Үнэндээ түүний тэсвэр хатуужилд атаархахаас аргагүй. Үхэр жил сараар ч хамаагүй бие сэтгэлийн ачаалалыг дааж чадна. Түүнд хэдий хэмжээний проблем үүснэ тэр хэмжээний хүч чадлыг олж даван туулна.

АЖИЛ МЭРГЭЖИЛ
Үхрийн ордыхон багаасаа л амжилт авчирах цалин өндөртэй мэргэжил эзэмшихийг эрмэлздэг. Үхэр мөнгө хоёр үргэлж хамт байж, удаан боловч найдвартай урагшилдаг. Тэд эд баялаг мөнгийг өөртөө татаж байдаг. Үхэр бол банкны билэг тэмдэг. Уйгагүй шургуу бөгөөд эрэмбэ дараатай ажлаа хийдэг нь түүнд амжилт авчирдаг. Тэдний дундаас санхүүч, бизнесмэн, жүжигчин, хөгжимчин төрөхөөс гадна зохиолч, яруу найрагч, зураач, багш нар ч төрдөг. Ажлаа бараг солидоггүй.

Хамт олон нь түүнийг хүндэлдэг. Шинэ сонин зүйлд дургүй. Газарт хайртай учир хөдөө аж ахуй, мал аж ахуй, цэцэг жимс тариалах сонирхолтой. Мөн тогооч, хүнсний мэргэжилтэн ч бий. Өөрийн ажил хэргээ эхлэхдээ үндэс суурийг нь сайтар тавьдаг. Мөнгөнд дуртай шигээ эрх мэдэлд бас дуртай. Гэхдээ энэ нь сэтгэл ханамжтай байхын тулд юм.

Бодсон санасан зүйлээ хэзээ ч орхидоггүй зорилгодоо хүрэхийн тулд уйгагүй хөдөлмөрлөдөг. Бусдын зөвлөлгөөг дагах дургүй. Өөрийн эд хөрөнгөөр бахархах дуртай бөгөөд мөнгийг хямгатай зарцуулдаг. Харамч боловч хүсвэл өгөөмөр байж чадна. Үхэр уран зураг, дуу хөгжимд уярамтгай. Шалихгүй зүйлийг тоодоггүй. Түүнд итгэж болно. Тэр шударга ёсыг баримталдаг. Сайн чанар нь: байгаагаараа байдаг, тайван зан, халуун сэтгэл тэсвэр хатуужил гэхдээ маш зөрүүд.

ХАЙР ДУРЛАЛ – ГЭР БҮЛ
Үхрийн хайр дурлал найз нөхдөд газар, ус, агаар махбодитой ордууд тохирно. Тэдэнд эсрэг хүйстнээ татдаг увидас бий. Гэвч сэтгэлээ нээдэггүй бусдаас нуудаг. Хайртай хүнээ дагаж гүйхгүй. Идэвхгүй, назгай байдалтай.

Залуудаа ихээхэн дурламтгай – дурлах нь түүний хувьд амьсгалахтай адил. Үхэр сонголтоо хийсэн л бол тууштай явдаг бөгөөд муугаар төгсөнө гэдгийг мэдэж байсан ч замаасаа хазайхгүй. Хайр сэтгэл нь удаан илэрдэг боловч нэг дурлавал гүнзгий дурлана. Тэр бүх юманд жишээ нь хоолойны өнгө, үнэр, хувцас хунарт утга учир өгнө.

Үхрийн хайр дурлал маш урт үргэлжилнэ, үхэн үхтлээ дурлалдаа үнэнч байна. Тэр дурлалд романтик маягаар ханддаг. Хайртыгаа бүхэлд нь эзэмшихийг хүсдэг, өөрийгөө ч тэр чигээр нь зориулна. Хэрэв түүний зүрх сэтгэлийг шархлуулбал тэр аймшигтай тарчлан зовдог ба заримдаа үхэж ч магадгүй. Гуниг гутралаасаа болж сэтгэлээр унаж архинд орох элдэв хүүхнүүдтэй явалдах тохиолдол бий.

Үхрийн хувьд секс тун чухал. Тэдэнд мэдрэмжтэй, золбоотой хамтрагч таалагддаг бөгөөд хүйтэн хөндий хүмүүсийг тэвчдэггүй. Гэр бүл болох нь түүнд хайр дурлалаас илүү чухал. Тэд бараг салдаггүй. Гэр бүлийн аливаа хэрүүл маргаанд маш дургүй.

Үхрийн ордынхон үлгэр жишээ эцэг эх мөн. Хүүхдүүдтэйгээ эелдэг харьцаж цаг заваа харамгүй зарцуулна. Тэд хүүхдээ хэт эрхлүүлэхийг, тансаг байдлыг буруу гэж үздэг. Хүүхдэд үнэнч шударга, итгэл найдвартай байх занг сургахдээ захирангуй байдалтай ханддаг.

Төрөл садан найз нөхдөө цайз мэт хамгаалж чадна. Тэдэндээ үнэнч бөгөөд шаардлага өндөртэй. Үхэр хүнийг байгаагаар нь хүлээж авч чаддаг. Тэр айлд зочлох дургүй боловч айлчин гийчинг харамгүй дайлж цайлна. Үхэр их дасамтгай. Тэд харгис хэрцгий, өш хонзон санах нь маш ховор боловч хэрэв түүнийг эвгүй байдалд оруулбал уур хилэн нь хязгааргүй. Тэд бас хартай гэдгийг мартаж болохгүй.

Тэр гэртээ тухлаг буйдан дээрээ хэвтээд ойр дотныхонтойгоо байхыг хичээж, юуг ч өөрчлөхийг хүсдэггүй. Орчин үеийн дуу шуугиантай, хөл үймээнтэй амьдрал Үхрийг ихээхэн ядраадаг бөгөөд хотоос гарч хөдөө гадаа явах боломжийг алддаггүй. Тэр байгальд хайртай.

Үхэр их гэрсэг бөгөөд бүх юмаа өөрөө хийхийг хүсдэг. Хувцас хунартаа гамтай хандаж, стилээ бараг өөрчилдөггүй. Хүний анхаарал татсан гял цал юманд дургүй, чанартай эдэлгээ сайтай зүйлд дуртай.

ҮХЭР-ЭРЭГТЭЙ
Үхэр эрэгтэй аливаа юманд удаан боловч хянамгай ханддаг. Тэр зөвхөн өөрийн бодол, хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэн хөдөлнө. Эм хүний заль мэх, занганд орохгүйгээ мэдэх хэрсүү ухаан түүнд бий.

Хэрэв тэр үнэн голоосоо дурлавал заавал санасандаа хүрэх бөгөөд бусад эрчүүд эртхэн зайгаа тавьж өгсөн нь дээр. Тэрээр танд халамж анхаарал тавьж эелдэг зөөлөн хандана. Үхрийн хүртэх, үнэрлэх эрхтэн төрөлхийн сайн тул таны үнэрийг, гөлгөр арьсыг, зөөлөн үсийг байнга мэдэрч байдаг юм шүү.

Тэр танд бэлэг бэлэглэж, танилцсан өдрөө мартахгүй бөгөөд хамт зугаалж явахдаа өөр эмэгтэй рүү харц чулуудахгүй. Үхэр үлгэрийн ордон амлахгүй боловч гэр ороноо төвхнүүлж таныг бүх насаар чинь тэжээж чадна. Олонхи эмэгтэйчүүд Үхрийн ордтой гэр бүл болохыг хүсдэг. Учир нь тэд өөртөө итгэлтэй, нэр төрөө эрхэмлэдэг, эмэгтэй хүнийг хүндэлдэг.

Үхэр эрэгтэй хайртай хүнийхээ хүслийг биелүүлэхдээ дуртай боловч урваж шарвавал хэзээ ч өршөөхгүй. Хэзээ ч буулт хийхгүй. Тэд хартай бөгөөд үүнийг өөрийнхөө сул тал гэж үздэг. Сексийн тал дээр ихээхэн нээлттэй байдаг ба таниас бас ийм байхыг хүсэмжилнэ. Түүний хүсэл тачаал нь хоосон дүр биш, үнэн голоосоо гардаг нь эмэгтэй хүний сэрэлийг ихээр өдөөдөг байна.

Үхэртэй амьдрахад бас ч амаргүй. Тэр өөдөөс нь том дуугарах, чанга хашгичах, бүдүүлэг байдал гаргадаг эмэгтэйг тэвчихгүй. Хэрэв ямар нэгэн зүйл дээр санал зөрвөл хүмүүсийн хажууд энэ тухай цухуйлгаж ч болохгүй. Таны зөв түүний буруу байсан ч тэр шүү дээ. Тэрээр эмэгтэй хүнийг хичнээн хүндэлдэг ч хичнээн боловсон соёлтой ч эцсийн эцэст үхрийн үндсэн араншин нь давамгайлдаг.

Чөлөөт сэтгэхүйтэй эмэгтэй түүнд тохирдоггүй. Уулзсан тохиолдолд эсвэл дайрч доромжилно, /бүдүүлэг Үхэр, олонхи/ эсвэл татгалзаж дуугаа хураана, /соёлтой Үхэр, цөөнхи/. Түүнтэй харьцахдаа бага зэрэг буулт хийж, ихэнхи тохиолдолд амаа хамхиж явсан нь дээр. Бурханыг бодож түүнийг шоолох, хэт наалдах хэрэггүй. Эрх чөлөөгөө зүгээр ч нэг тавиад туучихгүй шүү.

Эхнэр болох хүнээ сонгохдоо маш удаан ажиглаж, та түүнд тохирох эсэх тухай нилээд бодоны эцэст шийдвэр гаргана. Нэгэнт шийдсэн бол хайртай эхнэрийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй. Үхэр нь гэрсэг бөгөөд өгөөмөр сэтгэлтэй, үнэнч бөгөөд тэвчээртэй эр нөхөр, гэрийн эзэн билээ. Цөөн хэдэн хуучин анд нөхөдтэйгөө уулздаг. Чимээ аниргүй, тав тухтай орчинд дуртай.

Салж сарнисан тохиолдолд тэрээр хүнд байдалд орж удаан хугацаагаар шаналдаг. Үхэр загасчлах, байгалд зугаалах, хөдөө тосгонд амьдрах сонирхолтой. Мөн алдартай хүмүүсийн намтар, баатарлаг үйлсийн тухай ном унших дуртай. Тэрээр бүх ордууд дотроос хамгийн ихээр эр хүний гол зан чанаруудыг агуулсан байдаг тул түүнийг сайхан хоол ундаар цадтал хооллох хэрэгтэй.

Түүнтэй зэрэгцэх эцэг ховор бөгөөд ялангуяа охиндоо эелдэг хандахаас гадна эхнэртээ халамж анхааралтай байж мөнгө харамлахгүй боловч маргаашаа бас мартахгүй. Та хэрэв Үхэртэй зөрж сөргөлдөхгүй бол таны амьдрал үргэлж сайн сайхан байх болно.

ҮХЭР-ЭМЭГТЭЙ

Тэд бол эр хүний эрж явдаг зан чанар бүгд шингэсэн эрхэм дээд эмэгтэй юм. Тэд сэтгэлийн гүн мэдрэмжтэй, гоолиг биетэй, үзэсгэлэнтэй тул гялалзсан эрчүүдээр хүрээлүүлж байдаг. Тэдэнд сайхан хувцас, сайн вино, цэцэг жимс г.м. тансаг зүйлс таалагддаг. Эдийн засгийн хувьд эрчүүдэд халгаатай ч Үхэр-эмэгтэй ойртохыг үргэлж хүснэ.

Тэр гайхамшигтай хамтрагч. Амьдралын амт шимтийг бэлэглэгч. Түүнтэй хамт байхад аз жаргалтай. Эр хүн түүнд өөрийн эрхгүй татагддаг. Сексийн амьдралд нээлттэй, эрчүүдээс асар их таашаал авч чадна. Эрчүүдийг байнга сольдог учир хувийн амьдрал нь замбараагүй.

Үхэр эмэгтэй сэтгэл хөдлөлөө барьж чаддаг боловч хэрэв уурлавал хэнийг ч айлгаж чадна. Тэрээр сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Гайгүй ухаалаг. Олон сайн чанаруудтайн нэг жишээ бол хүмүүсийг байгаагаар нь хүлээж авах билээ. Үхэр ямарч хүнтэй эв зүйгээ олж чаддаг. Хэрэв хэн нэгэн түүнд таалагдахгүй бол шууд л зугтаачихдаг.

Дайснуудаа үл тоож, найзууддаа насаараа үнэнч үлддэг. Учиргүй хартай биш боловч хэмжээ хэтэрвэл эвгүй юм болно. Тэд үл гүйцэлдэх зүйлийн тухай огт боддоггүй эрүүл ухаанаар тунгаахыг хичээдэг. Хэдийгээр тэр оюун ухаан сайтай ордод хамаардаггүй боловч тархи нь зөв ажилладаг.

Гал тогооны ажилд түүнийг хэн ч гүйцэхгүй. Спорт хувцас өмсөх дуртай. Үхэр эмэгтэй – хүчирхэг. Хүмүүст аятайхан сэтгэгдэл үлдээж чаддаг. Их юм шаарддаггүй. Гэвч түүнд байнга хайраа илчлэх хэрэгтэй. Хүмүүсийн хажууд түүнтэй шөргөөцөлдөхөд маш дургүй.

Тэдний ихэнхи нь эр хүнийг яаж тогтоохыг мэднэ. Харин нөхөрт гарч чадаагүй бол хөгшин шулам болон хувирна. Үхэр эмэгтэй сайн ээж. Дуулгаваргүй, залхуу, нямбай бус зан түүний уурыг бардаг ч маш халамжтай.

Мөнгөнд, тансаг хэрэглээнд дуртай. Эр нөхрөө маш хянамгай сонгодог. Нөхрөө зорилгодоо хүрэх хүртэл нь албаддаг. Ялагдалаа хүлээн зөвшөөрдөггүй. Бүх зүйлд эрэмбэтэй. Тэд эрүүл саруул ухаан, барьсанаа тавьдаггүй зангаараа онцлог.

Үхэр гэр орноо тав тухтай тохилог байлгах, нөхрөө гоёж гангалах дуртай. Сул тал нь их зөрүүд, эд материалын шуналтай. Хэзээ ч үглэдэггүй, эр нөхөртөө өмөг түшиг болж чаддаг. Залхуурч суудаггүй, өвчин эмгэг тусвал гайхмаар тэвчээртэй, сэтгэл санааны стрессийг даван туулах чадвартай. Үхэр эмэгтэй маш зочиломтгой зантай.

БУСАД ОРДТОЙ ТОХИРОХ НЬ
Үхэр нь Мэлхий, Охин, Матар, Загасны ордтой зохицоно.

Хонь, Матрын ордтой гэр бүл болох нь хамгаас тохиромжтой.

Үхэр нь Ихэрийн ордтой ижил төстэй мэт боловч байнга маргалдана.

Арслан, Хилэнцтэй зөрчилдөнө. Гэр бүл болох магадлал тун бага.

Үхэр Бумбатай дайсагнана.

Үхрийн ордод төрөгсөд: Шекспир, Екатерина II, Бальзак, Ленин, Чайковский.

Ихрийн орд

ЗАН БАЙДАЛ
Ихрийн орднынхоны нэг бол дулаан, нэг бол хүйтэн зан гаргадаг. Хамгийн хувирамтгай орд. Тэд өөрсдийнх нь эсрэг шүүмжлэл, элэглэл, доог тохууг зөнгөөрөө мэдэрч үл тоодог. Амьдралаа өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэхийг хичээдэг. Хэн нэгнээс шалтгаалж амьдрахыг хүсэхгүй.

Тодорхойгүй зан, хоёрдмол санаатай. Хоёрдмол амьдралаар амьдарч чадна. Хоёрдмол зан авиртай: нэг талаас хурц ухаан, дур булаам байдал, хөгжилтэй зан нөгөө талаас уур цухал, ичгүүр сонжуургүй зантай.

Ихрийн орднынхон ухаантай, бүх талын мэдлэгтэй, дасан зохицох чадвартай. Хүмүүст ухаан, дур булаам байдлаараа нөлөөлдөг. Энэ ордод хоёр хүн зэрэгцэн оршино. Сэтгэн бодохдоо, яриа хөөрөө өрнүүлэхдээ сайн. Маш нийтэч. Тэд аливаа зүйлийг шүүрэн авдаг.

Нөгөө талаас цухалдуу, хийрхүү. Жижиг юмыг том болгож, бэртэгчин, хар амиа бодсон, аар саар юмаар хөөцөлдсөн, хүйтэн шазруун зантай. Заримдаа хийж байгаа зүйлээ зөнд нь хаядаг тул амжилт олох нь ховор. Өөртөө итгэлгүй байдал, энергийн дутагдал, хувь заяандаа даатгах /фатализм/ зэрэг нь түүнд эргээд хор болдог. Аливаа өөрчлөлтөнд дуртай хувирамтгай зан авираасаа болж оршин суугаа газар, ажил төрөл, бодол санаагаа байнга өөрчилдөг.

Ихэр шинэ сонин үзэл санаа, сэтгэлгээ дүүрэн хүмүүс бөгөөд аливаа зүйлийн учир жанцанг олохдоо гаргууд. Арга овтой. Зохион бүтээх чадвартай. Шинэлэг зүйлд соргог. Бүх насаараа суралцдаг. Хэвшмэл юм бүхэнд дургүй. Хэрэв хичээж зүтгэвэл амжилт олох нь гарцаагүй.

Энэ ордонд төрсөн хүмүүс шүүмжилж мэтгэлцэж чаддаг ба хуучинсаг үзэлтэй хуучинсаг хүмүүсийг тэвчдэггүй. Удаан сэтгэдэг, дууриамтгай хүмүүст дургүй. Тэд ярих дуртай ч сонсох дургүй. Ерөнхийдөө Ихэр найрсаг зантай. Амьдралд тохиолдох ямар ч нөхцөлөөс хөнгөхөн гарч чадна. Тэр хүмүүсийг эрх мэдэлдээ оруулж, байнгын түгшүүртэй байдалд байлгадаг.

Нэгэн зэрэг олон ажил бүтээж чадах боловч өдөр тутмын аар саар зүйл тэднийг залхаадаг. Тэрээр ёсчлон нямбай хийх, нэгэн хэвийн байдалд байх сонирхолгүй. Анхаарал нь ихээхэн сарнидаг тул байнга цагаасаа хоцордог. Ихрийн ордынхон замбараагүй, ёс журамгүй, итгэл хөсөрдүүлэхээс буцахгүй. Ихээхэн хийрхүү янз бүрийн “мания”-д автдаг. Өөрийн хүслийн тэс эсрэг биеэ авч явдаг.

ЭРҮҮЛ МЭНД
Ихэр урт гар хөлтэй, бараг таргалдаггүй, хуурай мэдрэмтгий арьстай. Байнга даарч ханиад томуу, харшилд амархан өртдөг. Ер нь сайн биетэй бөгөөд хэт их идэх, архи дарс хэтрүүлж уудаггүй. Тархи нь байнга ажиллаж байдаг учраас сайн унтаж амрах хэрэгтэй. Гэвч тэд биеэ суллаж амрааж сураагүй. Шөнө нойр нь хүрдэггүйгээс болж мэдрэлийн ядаргаанд орох нь элбэг. Үе мөч, тархи толгой, уушиг, амьсгалын замын өвчинд ихээхэн нэрвэгддэг. 12 ордоос хамгийн их аваар осолд орж гэмтдэг. Тэдэнд нар, цэвэр агаар сайнаар нөлөөлнө. Мах их хэмжээгээр идэх муу.

АЖИЛ МЭРГЭЖИЛ
Ихрийн ордныхон маш авьяаслаг. Урлаг, утга зохиол, соёл шинжлэх ухааны ихэнхи салбарын хамгийн олон суутнууд Ихрийн ордод төрсөн байдаг. Ихэнхи нь оюуны хөдөлмөр эрхэлдэг. Сэтгэгдэл, сонирхол нь байнга солигдож байдаг ажилд дуртай. Бараг бүх Ихэр үг яриа сайтай, бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж чаддаг тул зохиолч, яруу найрагч болох нь олонтаа. Гадаад хэлийг түвэггүй сурна. Хэрэв өөр юманд анхаарлаа сарниулчихгүй л бол ямарч ажлыг төвөггүй амжуулна. Тэдэнд хурдан шаламгай үйлдэл хийх шаардлагатай оюуны хөдөлмөр маш тохиромжтой.

Ихэр асар хурдан шийдвэр гаргаж чадна. Тэрээр оновчтой арга, шинэ санаа гаргаж, зохион бүтээх чадвартай. Шүүмжлэхэд дургүй. Бусад хүмүүсийн салан задгай, бохир заваан байдал дургүйг нь хүргэдэг. Яриа хөөрөө сайтай тул сайн худалдаачин болж чадна. Мөн техникийн ажилтан, жүжигчин, сэтгүүлч, лам, нарийн бичиг, шүдний эмч болдог. Тайлан, илтгэл, бичиг баримт янзлахдаа сайн. Судалгаа шинжилгээний ажил тун тохиромжтой. Ихэрт тэвчээр, тогтвортой зан маш дутмаг. Өөрийнхөө нэг юмыг хаячихаад өөрөөсөө эрээд эрээд ер олохгүй байгаа юм шиг л сэтгэгдэл төрүүлдэг.

ХАЙР ДУРЛАЛ – ГЭР БҮЛ
Тэдэнд дурлах амаргүй. Өөрт нь хайртай хүнээс бултдаг зантай. Хүнтэй амархан танилцдаг боловч урт хугацаагаар холбоотой байх нь ховор. Нэгэн хэвийн харьцаа уйтгартай санагддаг учир гэр бүлийн амьдрал нь тэр болгон тогтвортой байж чаддаггүй. Заримдаа дарамттай юм шиг санагдана.

Ойр дотны хүмүүс нь ямар нэгэн байдлаар дургүйг нь хүргэвэл харьцаагаа шууд таслахаас буцахгүй. Ихэнхи тохиолдолд хатуу сэтгэлтэй, өр зузаан. Дурлал Ихрийн хувьд тоглоом. Түр зуурын холбоо сүлбээнд амархан ордог бөгөөд сексийн амьдралд элдэвтэй. Найз нөхөд, хайртай хүнээ агаар, гал махбодитой хүмүүсээс сонгох нь зөв. Газар, ус махбодь таарамж муутай.

Эцэг эхийн үүрэг хариуцлага тэднийг ихээхэн залхаадаг. Үр хүүхэдтэйгээ үе тэнгийн мэт харьцах боловч анхаарал бага тавьдаг учир үр хүүхэд нь зохих ёсны хүндэтгэл үзүүлэхдээ маруухан. Ихрийн ордыхон хүмүүсийн хоорондын харьцааг маш сайн мэдэрдэг, өрнүүлж чаддаг учраас гарамгай улс төрч болж чадна. Тэд таныг ямарч асуудал дээр амархан ятгаж чадна. Хэрэв та түүнд гомдвол шууд л ойлгох бөгөөд бодлыг чинь дор нь өөрчилж бас чадна. Ихэр өөрийн санал бодлоосоо ухрах тохиолдолд ажиггүй амирлангуй хүний дүр үзүүлдэг.

Ихэр туйлын зорилгодоо хүрэхийг эрмэлзэх боловч яг түүнээ тодорхойлж чаддаггүй. Учир нь мөнгө төгрөг ч тэр, алдар нэр ч тэр, хайр дурлал ч тэр дангаараа Ихрийг бүхэлд нь эзэмдэж чаддаггүй. Тэр үргэлж ямар нэгэн боломжгүй зуйл рүү тэмүүлдэг. Тэд энэ дэлхий дээр ирсэн харь гаригийн хүн мэт. Ямар ч ажилд түүртэхгүй боловч хэзээд сэтгэл хангалуун бус. Ихэр гадаадад аялалаар явах, ер бусын гоё чамин зүйлсэд дурладаг. Өөрт огт хэрэггүй юм худалдан авсанаасаа болж өр ширэнд орох нь элбэг.

ИХЭР-ЭРЭГТЭЙ
Та Ихэрт дурлавал уйдна л гэж байхгүй. Тантай үргэлж хоёр хүн байна гэж бод. Хоёуланг нь та сонгосон. Та түүнийг хаана яваа, хэзээ гэртээ ирэхийг мэдэх аргагүй. Тэр талх авчирна гэж гараад 3 хоногийн дараа ч ирж мэднэ. Ганцхан юманд итгэлтэй байж болно, хаана хөгжилтэй байна тэр тэнд яваа.

Тэр ард түмний хайртай хүү байж чадна. Чадварлаг яриа хөөрөөтэй түүнд халамж анхаарал, хайр энхрийлэл зайлшгүй хэрэгтэй. Түүнд ганцаардлаас илүү аймшигтай зүйл үгүй. Ганцаардлаас зугтсандаа тэрээр нийгмийн хамгийн доод түвшний шаар шавхруунуудтай ч нөхөрлөж чадна.

Тэд хурц ухаантай, хөдөлгөөний эвсэлтэй, магтаалын гоё үг хэлж чаддаг. Ихэр хамт олны зүрх сэтгэлийг татсан хүн. Ихрүүдийн сэтгэл санаа, ааш зан, амьдралын зорилго нь ямар ч үед өөрчлөгддөг. Ихэнх үед ихрүүд амьдралдаа сэтгэл хангалуун биш гэдгээ илэрхийлдэг.

Тэд аливаа зүйлд тууштай биш. Өнөөдөр тэр танд хайраа илчлэх боловч маргаашийн болзоонд ирэхгүй байж чадна. Хэрвээ та үүнийг нь уучилбал маргааш нь таньд гэрлэх санал тавих боловч тун удалгүй хамтдаа аз жаргалгүй байна гэдгээ итгүүлж мэднэ. Гэвч та түүнд гомдох хэрэггүй, яагаад гэвэл цагийн дараа тэр танд тэс өөр зүйл хэлнэ.

Хэрвээ та тоглох дуртай бол тэр таны сайн хамтран тоглогч болно. Гэхдээ, мэдээж бооцоогоо тавихаасаа өмнө сайн тоглогч ч гэсэн тоглоомныхоо дүрмийг сайн мэдэх ёстой. Хэрвээ та Ихрийн ордны эрчүүдтэй харьцахдаа хэтэрхий ойртохгүй, өөрийнхөө сэтгэл санааг халуунаар илэрхийлэхгүй байвал түүнтэй харьцах нь тааламжтай бас энгийн байна. Түүний хүзүүнээс нь бүү зүүгд. Тэд байнгын дарамтыг тэвчиж чадахгүй.

Түүнд нэгэн далд нууцлаг зүйл байдагтай нь, мөн тэр хэний ч өмнө өөрийгөө нээдэггүйтэй нь эвлэр. Түүнтэй тайван бөгөөд энгийн харьц, бүү залхаа. Түүний анхаарлыг татмаар байгаа бол сэтгэлг санааг нь байнга сэргээхийг хичээ. Дуугүй хүнд тэр дургүй. Оюун ухаанаараа түүнд бууж өгдөггүй эмэгтэй хэрэгтэй. Түүнтэй хамт өөрчлөгд. Тэгвэл та хоёрын дурлалын түүх удаан үргэлжлэнэ.

Тэд юу ч бодолгүй шинэ найзуудын төлөө хуучин найз нөхдөө орхино. Энэ нь зүрх сэтгэлгүйгээс биш харин түүний зан характер хувирч байгаатай холбоотой юм. Олон хүнд тэр сэтгэлгүй, өр зузаан хүн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Тэд нэг гэрлэлтээр хязгаарлагддаггүй, ялангуяа залуу насандаа гэрлэсэн бол. Гэхдээ ер нь бол гэр бүлийн амьдрал түүнд хэцүү байдаг. Эхнэрийн үглэх, өө сэв эрэхэд нь маш дургүй. Ихрүүд хаана ч байсан гэртээ юм шиг л байдаг. Хуучин зүйлдээ дасах нь ховор. Ихрүүдтэй харьцаж байгаа бол үүнийг санаж явах хэрэгтэй.

Хөрөнгө мөнгөний тал дээр ихрийн хоёр нүүр харагдана. Залуу сайхан насандаа Ихэр өгөөмөр байж чадах боловч өтөл насандаа харамч болдог. Гэхдээ хураасан хөрөнгө зоорь түүнд сонин биш. Тэр танд үнэнч байх болов уу? Өөрийнхөөрөө үнэнч байна.

Тэр хүүхнүүдэд таалагддаг. Эхнэртэй учир тэднээс хол байна гэж бүү бод. Ихэр энэ харьцааг байх л ёстой зүйл гэж боддог учраас хэрэв та хардаад эхэлбэл ихэд эмзэглэнэ. Ихрийн эргэн тойрон хов жив тасардаггүй. Түүний нууц амрагийн холбоо сүлбээ ихэнхдээ амжилтгүй дуусдаг нь сэтгэл хувирамтгай зантай нь холбоотой. Хүүхдэд сайхан сэтгэлээр зөөлөн ханддаг. Тэдэнтэй ойр дотно харьцаж амалсан амлалтаа гүйцэтгэхийг хүсдэг боловч тэр болгон биелдэггүй нь харамсалтай.

Сексийн амьдралд Ихэр сайнгүй, ялангуяа биеийн хүчний секс түүнд гол биш. Ихэртэй ойртсоны дараа ихэнхи эмэгтэй сэтгэл дундуур үлддэг. Тэр бодит эмэгтэйг гэхээсээ илүү түүнийг хайрлаж буй хайраа хайрладаг. Романтик хайр дурлал, сексийн харьцаанд биш уран сэтгэмжинд татагддаг. Эмэгтэй хүн эхлээд түүний дур булаам байдал, аятай яриа хөөрөөнд татагддаг ч яваандаа танд биш өөртөө илүү хайртай юм байна гэдгийг нь ойлгоно.

Ихрийн хувьд таны зиндаа, нийгэмд эзлэх байр суурь тун чухал. Түүнд байнга анхаарал халамж тавьж, бүх насаа зориулах эмэгтэй бас олдоно. Мэдээж Ихэртэй жирийн гэр бүлийн амьдрал хэцүүхэн боловч амь бие амьдралаа өргөж гал голомтыг нь сахих хүсэлтэй эмэгтэй цөөнгүй бий. Ихэр-эрэгтэйн тухай нэг яриа байдаг нь түүнд 2 нууц амраг, 1 ярилцагч байх хэрэгтэй гэж. Гэхдээ заавал 3 эмэгтэй байх албагүй. Магадгүй ганцхан танд энэ бүх чанар шингэсэн байж болно шүү дээ.

ИХЭР-ЭМЭГТЭЙ
Энэ ордны эмэгтэйчүүд ухаантай, тал бүрийн авъяастай цовоо сэргэлэн, мөрөөдөмтгий, сайхан сэтгэлтэй, шаардлагатай, үгэнд оромтгой, хөгжилтэй хүмүүс байдаг. Түүнтэй та уйдахгүй. Гэхдээ хэрэв та хурц халуун сэрлийг мэдрэх дургүй хүн бол өөрийн хувь заяагаа залуу бүсгүй-Ихэртэй бүү холбоорой. Яагаад гэвэл түүний залуу байх үеийн янаг амрагийн холбоо нь түүний хувьд зөвхөн тоглоом юм. Мөн түүний биеэ авч яваа байдал нь тааварлашгүй байдаг.

Тэр өөрийн сэтгэлийн хөөрлийг барьж чаддаггүй, зан байдал нь дандаа хувирч байдаг. Ганц хүнд өөрийгөө зориулах нь түүнд маш хэцүү байдаг. Газар дэлхийн сэтгэл оргилуулсан үйлийг сонирхдоггүй ба үүгээрээ бусдаас ялгардаг. Түүнийг ямар нэгэн чухал зүйлд хандуулах бараг боломжгүй яагаад гэвэл түүнтэй ухаан бодол нь байнга аялж байдаг. Гэхдээ түүний сэтгэлийн гүн рүү нь шагайх юм бол романтик, тачаал ихтэй эмэгтэй гэдгийг олж харна.

Ихэр эмэгтэй нас ахих тусам эм хүн болж төрсөний бүхий л ид шидийг үзүүлэхийг хүснэ. Тэрээр ухаалаг дур татам эмэгтэй. Түүнтэй хамт байхад маш сонирхолтой. Дурлалын арга ухааныг олохдоо сүрхий. Гэвч танд үнэнч эсэхэд эргэлзэж байгаа бол түүний дэргэд үргэлж байх хэрэгтэй бөгөөд ” би байна шүү ” гэдгээ байнга сануулж бай.

Ихэр Эмэгтэйд тэнцэх эр хүн олоход ихээхэн ярвигтай. Түүнтэй эн зэрэгцэх эр хүн ховор байдаг учраас жинхэнэ хайрлаж дурлаж чадахгүй явсаар дуусдаг тал бий. Өөрийн эр хүнээ хайх явцдаа түр зуурын холбоонд орох боловч зөвхөн сексийн таашаал авахаас биш сэтгэлийн таашаал авдаггүй. Хэдийгээр эрчүүд салж явсан ч сэтгэлийн гүндээ тэднийг хүндэлж явдаг.

Хэрэв Ихэрт аз таарч жинхэнэ ханиа олбол бүх талаараа үлгэр жишээ гэр бүл болно. Эр нөхөртөө зөвхөн эхнэр байгаад зогсохгүй үнэнч найдвартай найз нь байж чадна. Ихрийн ордын эмэгтэйчүүд гоо сайхан, хүүхэн хүний шинж бүрдсэн, ухаалаг сэхээтэн хүмүүс. Тэднийг өөр хэн нэгнээр солиход хэцүү.

Ихэр уран сэтгэгч – уран зөгнөгч. Тэр хэдхэн мөчийн дотор янз бүр болон хувирч чадна. Та үүнд нь эмзэглэх хэрэггүй. Шүүмжлэх биш өрөвдөх хэрэгтэй. Тэр өөрийн сэтгэл санааг тэнцвэржүүлэхийг ихэд хичээдэг бөгөөд ерөнхийдөө амьдралын баяр баясгалантай эмэгтэй юм.

Тэр жинхэнэ хайр дурлалыг мөрөөддөг боловч эр хүн болгоноос ганц нэг сайн чанарыг нь л олдог. Гэтэл түүнд зөвхөн төгс төгөлдөр эр хүн хэрэгтэй. Гэхдээ тэр танд сайн найз нөхөр болж, ямарч үйлсэд хамтран зүтгэж чадна. Тэр танд үнэхээр дурлачихаж гэж бодно. Гэхдээ энэ нь өөр эрчүүдийг сонирхохгүй байх шалтаг биш. Аливаа юманд тэвчээргүй, тогтонги зан чанаргүйн харгайгаар таны болон өөрийн амьдралаа сүйтгэж болзошгүй юм.

Хэрэв та Ихэртэй гэр бүл болвол бусад эрчүүд танд атаархах болно. Яагаад гэвэл таны өмнө нэг биш нилээд олон эмэгтэй байна гэж бод. Та түүнийг ямраар харахыг хүсч байна түүгээр чинь байна. Тэр танд оюун ухааны, сэтгэлийн болон сексийн таашаал өгч чадахаас гадна таны ажил төрөл уруудах үед уурлахгүй, үглэхгүй харин сайн зөвлөгч болж шинэ сонин санаа, сэдэл хэлж өгнө.

Гаднаас нь харахад Ихэр хөнгөн хийсвэр хүн мэт боловч түүнд найдаж болно. Тэд эр нөхөртөө ажил хэрэгч зөвлөлгөө өгөхөөс гадна Ихэр бол гүн ухаанч хүн юм. Нөгөө талаас Ихэр ёжтой эмэгтэй болон хувирч чадна гэдгийг мартаж болохгүй. Тэр таныг өдөөн хатгаж тантай соёлтойгоор хэрэлдэх болно. Та түүнийг давахыг чармайх ёстой бөгөөд цаад сэтгэлдээ Ихэр үүнийг хүсч байдаг.

Түүнд амьдралын атгаг сэжиг байдаггүй, амьдралд юу ч тохиолдож болно гэдгийг мэддэг бөгөөд нөхрийн өмнөх нүглийг тоочихгүй, яншихгүй, өө сэв эрэхгүй. Таныг оройтож ирэхэд хаачив гэж байцаахгүй, та ч гэсэн асуух хэрэггүй. Ихэр маш бие даасан эмэгтэй.

Заримдаа хоолгүй гэр орноо цэвэрлээгүй сууж байдаг. Ийм нөхцөлд та биеээ барьж чадвал Ихэр танд талархаж ямар ч тооцоогүй мөнгөө цацдаг. Хэрэв хаа нэгэн газарлуу аялалаар явъя гэвэл юу ч асуухгүйгээр бэлдэж эхлэнэ.

Ихэр сэтгэл зөөлөнтэй, баяр баясгалантай, байнга инээмсэглэж явдаг ээж. Гэвч хүүхэд нь түүний эрх чөлөөг хязгаарлахад дургүй бөгөөд тэдэнтэй үргэлж хамт байхыг хичээдэггүй. Ихэр өөрөө ямар нэгэн хэмжээгээр хүүхдэрхүү зантай учир тэдэнтэй найзалж санаа бодлыг нь сонсож, итгэлийг нь олж чадна.

Тэрээр гайхалтай найзархаг, хөгжөөн наргиантай эзэгтэй учир та ямар ч зочинг гэртээ урихдаа санаа зовохгүй байж болно. Ихэр Эмэгтэй үзэсгэлэн яармаг, театрт очихдоо хурц өнгө эрээн хээтэй хувцастай очих дуртай. Гэхдээ хувцас хунар, гэрийн тавилга сонгохдоо маруухан. Ихрийн Эмэгтэй хүсэл мөрөөдөл таныг зүгээр суулгахгүй байнга урагш чангаах учир та түүнээс хоцрохгүй гэхдээ хамаагүй гүйлгэхгүй барьж чадах /гол нь өөрт нь мэдэгдэхгүй/ хэрэгтэй.

БУСАД ОРДТОЙ ТОХИРОХ НЬ
Ихэр Хонь хоёрт ижил төстэй зан чанар бий учир харилцан бие биендээ татагддаг.

Үхрийн ордтой сайн харьцаатай.

Мэлхийтэй сэтгэлийн ойлголцол болон эв түнжинтэй байж чадна.

Арслан, Жинлүүр, Бумбатай хамгийн сайн зохицон нийлнэ.

Ихэр хоорондоо гэр бүл болвол аз жаргалтай амьдарна.

Охин, Нум, Загастай маш муу харьцаатай.

Хилэнцтэй бие сэтгэлийн дотно холбоотой байж болох боловч Хилэнцийн өмчирхөг зан Ихрийн туйлбаргүй зангаас болж асуудал хүндэрнэ.

Матартай харилцаа хүнд, тэдний хооронд олон зөрчил гардаг тул удаан хугацааны холбоо бараг боломжгүй.

Ихрийн ордод төрөгсөд: Платон, Пушкин, Гоген, Конан Дойл, Глинка, Паскаль, Томас Манн.

Мэлхийн орд

ЗАН БАЙДАЛ
Мэлхий бол Зодиакын хамгийн нууцлагдмал орд юм. Сарны нөлөө түүний араншин, мэдрэмж, зан аашийг шууд удирдана. Тэд нээлттэй бөгөөд мөрөөдөмтгий, тархи сайтай бөгөөд мэдрэмтгий хүмүүс. Орчин тойрныхондоо Мэлхий нь ойлгомжгүй, хачирхалтай хүн. Тэр мохошгүй энергитэй.

Анхны уулзалтаар Мэлхий онцгүй сэтгэгдэл төрүүлдэг. Түүний мөн чанарыг танихад цаг хугацаа шаардагдана. Тэр эмзэг, соргог, өөрөөрөө үлдэхийг хичээдэг. Түүнд харьцангуй тайван зан, хөгжилтэй байдал хосолж байдаг. Алдар цууд гарах гэж улайрдаггүй боловч бас буцдаггүй. Хэдийгээр хөгжилтэй зантай мэт харагдавч үнэн хэрэгтээ дүнсгэрдүү гутранги үзэлтэй хүмүүс юм.

Сэтгэлийн хямралд орох үед өдөр ч, шөнө ч айдас түгшүүрт автаж түүнийгээ нуух гэж оролдох авч өөртөө итгэлгүй байдал нь илчилдэг. Өөрийн хийсэн зүйлээсээ айдаг. Мэлхий угийн бултах, зайлах, ухрах зантай. Урагш явж байхдаа ч тэрээр айж түр зогсон өчигдөрийнхөө тухай бодно. Ирээдүйгээ бодохын оронд өнгөрснөө бодно. Түүнийг яаруулах хэрэггүй, харин бодох хугацаа өгөх хэрэгтэй.

Мэлхий ихээхэн зөөлөн зантай учир хүмүүс түүнээс тусламж эрдэг ба бусдын зовлонг ойлгож, хуваалцаж чаддаг. Түүнийг уяраах амархан. Гэхдээ танд туслахдаа өөр хэн нэгэн туслаасай гэж хүлээх маягтай удаан болгоомжтой ханддаг. Энэ нь хар амиа хичээсэндээ бус ердөө л биеэ хамгаалах зөн юм. Тэрээр амархан гомдож эмзэглэнэ. Таны ганц муухай харц л хангалттай. Тэр үнэн голоосоо уйлдаг бөгөөд танд гомдсон бол буруушаах маягтай дуугаа хураана. Ямар ч хэцүү нөхцөлд зохицож чадах ба гарах гарцыг үргэлж олдог.

Мэлхий хонзогнуур бөгөөд танд гомдсон гомдлоо мартаж чаддаггүй бас уучилдаггүй. Дайсантайгаа далдуур тооцоо хийдэг бөгөөд ховорхон тохиолдолд Хилэнц шиг шууд цохино. Дүнсгэр зан гутранги үзэл нь түүнийг ганцаараа байхаас аргагүй болгодог. Мэлхий-хувь заяандаа итгэгч. Хувь тавилангаа өөрөө өөрчилж болно гэдэгт итгэдэггүй учир залхуу, үлбэгэр.

Мэлхийн ордод ихэнхи гипнозчин, илбэчин төрдөг ба тэдний зөн совин маш гүнзгий. Түүний зөгнөсөн зүйл бараг үнэн байдаг бөгөөд тэр энэ тухайгаа нуудаг нь бусдаас ялгарах дургүйдээ тэр юм. Тэрээр өөрийн амьдралаа бусдад ярих дургүй, түүний санаа бодолд нэвтрэх тун хэцүү. Нууцыг хадгалж чаддаг. Амьдралын туршлагаас суралцахыг хичээдэг.

ЭРҮҮЛ МЭНД
Мэлхий байнгын сэтгэл зовиуртай амьдагаасаа болж ужиг өвчинд ихээхэн нэрвэгддэг. Зогсонги байдалд орсон үедээ өөрийгөө өрөвдөж суух биш харин ямар нэгэн бодит зүйлээр оролдох хэрэгтэй. Тэд өвчин даахдаа муу.

Бөөр давсаг, бүдүүн гэдэс, элэг болон хоол боловсруулах эрхтэндээ анхаарал тавих хэрэгтэй. Хоолоо сайн зажилж удаан идэх нь чухал. Энэ ордны хүмүүс ходоодны хорт хавдарт ихээхэн өртөмтгий байдаг. Тэд амттан, сайхан хоол унданд дуртайгаасаа болж таргалах, цусны даралт багасах хандлагатай. Байнгын хөдөлгөөн, хоолны дэглэм, нойр болон амралтаа зохицуулах хэрэгтэй.

Тэргэл сартай шөнө удаан унтаж, шингэн юм их ууж болохгүй. 12 орд дотроос ганцхан Мэлхий өөрийн сэтгэлийн хөөрлөөсөө болж өвчин тусдаг бөгөөд ааш аягийнхаа нөлөөгөөр эдгээж чадна. Дуу шуугиан ихтэй, хүний дургүй хүргэж явдаг хүмүүсээс хол байж байгалийн сайханд ялангуяа гол усны дэргэд амьдрах хэрэгтэй.

АЖИЛ МЭРГЭЖИЛ
Ихэнхи Мэлхий өвөг дээдсийнхээ үйл хэргийг залгамжилдаг боловч эсэргүүцлээ илэрхийлж тэс өөр мэргэжил сонгох нь ч бий. Хурдан том хүн болохыг яардаггүй. Хувь тавилангаа хүлээн суудаг. Тэд ажилдаа үнэнч, найдвартай, шинэ зүйлд дургүй, ажлын нөхцлүүдийг сайн баримталдаг. Нямбай. Ажилсаг. Оюун ухаан, ой тогтоол нь маш сайн. Ажил сонгохдоо өөрт таалагдсан бол түүндээ байнга сэтгэл хангалуун байдаг.

Энэ ордны хүмүүс ажилдаа ухамсартай, шаргуу, дуулгавартай ханддаг тул оюун ухааны онц шаардлагагүй, хэвшмэл ажил хөдөлмөр ихээхэн тохиромжтой. Түүнд иймэрхүү ажил таалагддаг шалтгаан нь өөрт хэрэгтэй ямар нэгэн юмны тухай бодох цаг гардагт байгаа юм. Ямар ч ажлыг хийж байхдаа хөнгөвчлөх аргыг тэр олно.

Мэлхийний хүч хөдөлмөрийг сорж болно. Тэр өөрийгөө үнэлж чаддаггүй, хийснийхээ хирээр цалингаа нэмүүлэх гэж зүтгэдэггүй. Тэрээр маш сайхан хоол хийж чадах бөгөөд хүнсний үйлдвэрлэлд амжилттай ажиллах бололцоотой. Уран зураач, дизайнер, интерьер зохиогч г.м. мэргэжилтэй хүмүүс төрөхөөс гадна  зоопарк, циркийн ажилтан, амьтан сургагч, зоогийн газрын эзэн, ой хамгаалагч зэрэг олон ажил мэргэжил тохирдог. Түүнчлэн Мэлхий нь хүүхдүүдтэй ажилладаг мэргэжилд ихээхэн авъяслаг бөгөөд сайн багш, сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч, асрагч, эх баригч болох нь олонтаа. Энэ ордыхон дотор ажил хийх дургүй, цагаандаа гарсан тоглоомчин, архичин, дэмий сэлгүүцэгчид ч бас бий.

ХАЙР ДУРЛАЛ – ГЭР БҮЛ
Амьдралын хань найз нөхдөө Усан болон Газар махбодитой ордоос сонгох ёстой. Газар, ус сайхан тохирно. Ус болон Агаар махбодтой хүнтэй амьдарч болох ба Галтай хэзээ ч тохирохгүй.

Мэлхий – мэдрэмтгий, хэврэг эмзэг сэтгэлтэй орд. Залуу насандаа ихээхэн романтик ба үүрдийн хайрыг мөрөөддөг. Хайр дурлалгүйгээр түүний амьдрал хоосон боловч хайртай хүнээ олтлоо удна. Хайр дурлалд амжилт олох эсэх нь ээжтэйгээ ямархуу харьцаатайгаас шалтгаална. Хэрэв тэрээр гэр бүлээсээ салан тусгаарлаж чадаагүй тохиолдолд Мэлхий-эрэгтэй бүх насаараа ганц бие эр, Мэлхий-эмэгтэй гэртээ хөгширсөн бүсгүй болон хувирна.

Харин дурласан тохиолдолд хайртай хүнээ хэдэн жилээр ч хамаагүй мөрдөж дагана. Сэтгэл зүрхээ тэр чигт нь өгч амиа тавина. Гайхамшигтай нууц амраг. Хайр дурлалаас болж хоол хоолойгоор нь давахгүй, шөнө нүд хамхихгүй болдог. Тэдэнд хайрын холбооны сэтгэл зүй нь чухал болохоос секс чухал биш. Гэхдээ ор хөнжилд орох дээрээ тулвал тун эелдэг зөөлөн, халамж анхаарал тавьж өөрийгөө тэр чигээр нь зориулна. Хэрэв сэтгэл гонсойвол ганцаараа байх юмуу ээждээ гүйж очно.

Түүний нэг муу тал нь дурлалд хэт өмчирхөг ханддаг бас хэт хартай. Нөгөө талаас хайртай хүндээ бүрэн захирагдана. Хэрэв тэднийг үнэнчээр, сэтгэлээсээ хайрлавал төгс төгөлдөр хүн болно. Хэрэв тэднийг хуурч, сэтгэлээр нь тогловол амьдралыг чинь зовлон болгож чадна. Мэлхий – бусад бүх ордтой ойлголцож чаддаг цорын ганц орд юм. Гэр бүлийн амьдрал нь түүнд өөрийгөө илэрхийлэх боломж олгодог. Гэр бүлдээ үнэнч туйлбартай. Авахаасаа илүү өгөх хандлагатай. Гэр орноо хайрладаг, гэрээ их санадаг гэхдээ бүрэн аюулгүй газар гэж боддоггүй нь гайхалтай.

Энэ ордыхон хуучин эдлэлд дуртай бөгөөд хэт гоёмсог этгээд зүйлд дургүй. Гэр орондоо эд хогшил авахдаа юу авахаа мэдэхээс гадна ямар үнэ ханштайг ч мэднэ. Тав тухтай тохилог амьдрах дуртай. Түүний дуртай газар – гал тогооны өрөө. Аквариумтай загас гэртээ тавих, марк цуглуулах, ном унших дуртай. Хөгжимийн сонсгол сайтай.

Тэр усанд сэлэх, завиар зугаалахыг хүсдэг. Мөнгөө цуглуулдаг. Хоол хүнсэндээ гамтай ханддаг бөгөөд хоолны үлдэгдэлээ хаядаггүй. Эрэгтэй, эмэгтэй Мэлхийд хоёуланд нь эцэг эхийн сэтгэл маш хүчтэй хөгжсөн байдаг. Тэд бол төгс төгөлдөр эцэг эх. Тэд хань ижлээсээ илүү үр хүүхдэдээ амиа тавина. Хүүхдийн проблемийг машид чухалчилан авч үздэг бөгөөд тэдэнд тэвчээртэй хандаж тэдний төлөө байнга санаа зовж явдаг. Хэтэрхий их эрх чөлөө олгодоггүй.

Эцэг Мэлхий охиндоо их дотно ханддаг. Мэлхийн дотоод сэтгэл яаж төлөвшсөнөөс ямаршуу эцэг эх болох нь ихээхэн шалтгаална. Энэхүү дотоод сэтгэл нь заримыг нь сайн эцэг эх заримыг нь чихэнд чийртэй эцэг эх болгодог. Тэр авах гэсэн зүйлээсээ тас зууралддаг зантай. Энэ нь бүх юманд хамаатай хайртай хүн нь ч байж болно, хэрэггүй зүйл ч байж болно. Тэд шууд дайрахгүй, арга мэх хуурамчаар үзүүлж хохирогчийн анхаарал сарниж алдаа гаргахыг нь хүлээж байгаад яг тэр үед барьж авдаг. Зөвхөн хэн нэгэн түүнтэй ижил зорилготой тохиолдолд Мэлхий хурдан хөдөлнө.

МЭЛХИЙ-ЭРЭГТЭЙ
Энэ эрэгтэй анхны учралаар хэзээ ч сэтгэлээ нээхгүй. Тэр жирийн нэгэн танилдаа итгэх хүн биш. Түүнийг таньж мэдэхэд ихээхэн цаг, тэсвэр тэвчээр хэрэгтэй. Тэр танд анхаарал халамж үзүүлэнгүүт түүнийг романтик эр гэж бодно. Гэвч сайтар ажиглавал энэ нь бодлоготой үйлдэл юм.

Түүний болгоомжлол, дүнсгэр байдал заримдаа дарангуйлах шинжтэй. Бүдүүлэг этгээд мэт байр байдлын цаана эелдэг зөөлөн, тусч сэтгэл бий. Гадна төрхөөрөө гойд биш. Гутранги үзэлтэй, хүнд итгэдэггүй. Энэ байдлаараа хэнийг ч гутрал гунигт оруулж чадна. Хөгжилтэй, амьдралын баяр баясгалантай байх үе байдаг ч энэ нь уддаггүй. Хэн нэгнийг эсвэл аливаа зүйлийг алдахаасаа айдаг. Зөвхөн түүнд хайртай гэдгээ түүнд өдөрт зуун удаа хэлээрэй. Түүнд энэ нь хэрэгтэй.

Янаг амрагийн харьцаанд тэр их аминч байдаг. Эмэгтэйчүүдийг ер харамсахгүйгээр амархан хаяж чадна. Нэг эмэгтэйгээс уйдангуутаа нөгөө эмэгтэйгээр солидог. Дээгүүр зантайгаас болж хүйтэн хатуу байдаг. Хохирогч нарыгаа өрөвддөггүй. Ер нь бол тэр залуухан туршлагагүй эмэгтэйчүүдийг сонгодог. Илүү туршлагатай ба ахимаг насны эмэгтэйчүүд ийм эрэгтэй хүнээс холуур өнгөрдөг. Тэр бүр ор хөнжилдөө ч их увайгүй байдаг. Тэр зөвхөн өөрийн дур тачаалаа бодож, хамт байгаа эмэгтэйтэй дээрэнгүй, доромжлох маягтай харьцдаг. Ийм харьцаанаас мазохизмд дуртай эмэгтэйчүүд таашаал авах нь цөөнгүй.

Санхүүгийн хүндрэлийг мэддэггүй улс. Бүр бага наснаасаа эхлэн санхүү сонирхдог. Мөнгийг үрэхээсээ илүү хураах дуртай. Түүнийг шуналтай гэж хэлэхгүй гэхдээ үрэлгэн бас биш. Мөнгөний тал дээр тэр хэзээ ч тоглоом шоглоом хийдэггүй. Мөнгө түүнийг их тайвшруулдаг. Тэр хөрөнгө оруулалт хийх эсвэл банкинд хийх гэж мөнгө хураадаггүй. Тэр өр ширээ арай ядан барагдуулж байгаа дүр эсгэдэг, тэгэхээр хүмүүс хууртагдаж түүнийг өрөвдөөд мөнгө зээлүүлдэг. Гэхдээ та битгий ингээрэй тэр танаас илүү их мөнгөтэй байж магадгүй.

Чанар чансааг ихээхэн үнэлдэг учир таныг зүгээр нэг муу хямдхан зоогийн газарт биш харин тансаг ресторанд урих болно. Мөн тэр хямдхан пальто авч байхаар жинхэнэ шуба авсан нь дээр гэж бодно, учир нь шуба нь удаан эдлэгээтэй бас илүү гоёмог харагдана. Түүнтэй хоёулахнаа үлдсэн ч та ямарч аюулгүй байх болно. Тэр эмэгтэйчүүдтэй бусдаас илүү соёлтой, халамжтай харьцдаг.

Эртний зүйлд дурлаж, цуглуулах хоббитой. Эртний гоёл чимэглэл зүүгээрэй тэгвэл түүний анхаарлыг татах болно. Тэр ер нь юм цуглуулах их дуртай, жишээ нь, зураг, ном, пянз. Тэр өлхөөн сээтэгнэж чаддагч төгс төгөлдөр эмэгтэй хайж байгаа учраас жинхэнэ харьцаа үүсгэхэд түүнд их цаг хугацаа хэрэгтэй болно. Эдгээр хүмүүсийн зарим нь өөрөөсөө эгчмэд, илүү туршлагатай эмэгтэйг сонгоно. Учир нь тэр эмэгтэй нь түүнд нуугдаж байгаа авъяас, боломжийг нээж өгнө.

Түүнийг ямагт дэмжиж, түүнд хайртай гэдгээ хэлж байх нь их чухал. Тэр яг хүүхэд шиг дандаа хайр, энхрийлэл хүснэ. Мэлхий Эрэгтэйг өөртөө гэрлүүлэхийн тулд, танд бас нэг өөр хүн гэрлэхийг санал болгосон гэж худлаа яриарай. Тэгвэл тэр ухрахаа болино. Түүнийг өөрийн болгож авахын тулд далд нуугддаг сэтгэлийн хөөрлийг нь ашиглах хэрэгтэй. Гэрлэлтээс аль болох хол байхыг хичээдэг учир нь гэрлэлт нь өөрийн эрх чөлөөг боогдуулна гэж боддог. Тэр эргэн тойрныхоо хүмүүсийг дардаг учраас гэр бүлийн амьдралд тохирохгүй хүн. Ийм эрэгтэй хүнтэй ямар ч эмэгтэй өрөвдмөөр амьтан болдог. Гэхдээ өөрөөс нь илүү хатуу, илүү захирагч эмэгтэй түүнийг гартаа оруулж чадна.

Хөгжим, шүлэг, анхилуун үнэртэй ус, энхрий үгс болон энхрийлэл зэрэг зэвсгээр түүнийг ялна. Түүний зүрх ходоодтой нь холбоотойг бүү мартаарай. Үүнээс гадна, таны ашиглаж болох хэдэн зүйл байгаа тэр маш сайхан хоол хийж чадна. Өөрийн мөрөөдлийн эмэгтэйг олсон бол, тэр гайхалтай энхрий ялдам болж, бэлэг сэлтээр цацаж, сайхан хоолоор дайлах болно. Түүний шаардлага өндөр тул эмэгтэй хүн бүр тэр шаардлагыг нь хангаж чаддаггүй. Энэ ордныхон бүтэлгүй гэрлэлтээс айдаг тул гэрлэхээсээ өмнө сайтар боддог.

Романтик дурлалтай хүний дүрд тэр маш сайн тохирно. Тантай гэрлэхийг шийдсэн бол зорьсондоо хүрдэг, шийдэмгий хүн таныг эргүүлж байна гэдгийг нь та харна. Түүний савраас мултрах амаргүй л байх болов уу. Мэлхий Эрэгтэй их гэрсэг. Ээжийнхээ гэрийг орхихдоо яарахгүй. Ээждээ их хайртай. Та түүнийг тогтоохын тулд гэр орны ажил, цай хоолыг нь ээжээс нь илүү сайн хийх хэрэгтэй. Хүүгийнхээ дуртай хоолыг яаж хийдгийг нь ээжээс нь сураад ав. Энэ зааж өгч байгаа үйлдэл хүүд нь бүр таалагдах болно.

Тэр хэрвээ “миний ээж сайхан эмэгтэй ч ийм будаг хэзээ ч хэрэглэж байгаагүй” эсвэл “чи өнөөдөр хуушуур худалдаж авлаа, харин ээж маань өөрөө хийдэг” гэх мэтийн юм хэлнэ тиймээс үүнд нь та бэлэн байгаарай. Ээжийнхээ сайн үйлсийг таны амьдралын нөхцөл байдалд жишээ болгон оруулах болно. Өвчтэй байхад нь сайн халамжлаарай тэгвэл та түүнд ээжийг нь санагдуулна. Өөрийгөө хүүхэд мэт эмэгтэй хүнээр энхрийлүүлэх дуртайгаа хэзээ ч танд хэлэхгүй.

Мэлхийн ордны эрэгтэйчүүд нь гэрсэг, энхрий ялдам, уян зөөлөн, үлгэр жишээч нөхөр, сайн эцэг байдаг. Аав болохоороо хүүхэдтэйгээ хязгааргүй тэвчээртэй хандаж тэдний юу хийж байгааг нь их сонирхдог. Гэхдээ том болсон хүүхэд нь түүнд бэршээл үүсгэж магадгүй, яагаад гэвэл тэр хүүхдээ хажуудаа үүрд байлгахыг хүснэ. Хэрвээ та түүнтэй гэрлэсэн бол түүний хуучин зүйлсийг нь битгий хаяарай, жишээ нь, гэрийн шаахай, хуучин хувцас гэх мэт зүйл нь түүний хувьд том “эрдэнэс” юм.

МЭЛХИЙ-ЭМЭГТЭЙ
Аливаа юмсыг баялаг төсөөлж чаддаг энэ эмэгтэй хааяа жаахан гунигтай хааяа жаахан галзуу байдаг. Заримдаа бүр баргар царайлдаг, энэ нь танд ч бас нөлөөлнө. Дараа нь тэр инээд хөөр болж хайр энхрийлэлдээ таныг умбуулна.

Түүнд ямагт хуримтлуулсан мөнгө байдаг. Тэр өөрийгөө аз жаргалгүй байна гэж бодсон үедээ түүнийгээ зарцуулдаг. Гэхдээ орлого нь зарлагаасаа илүү их байна. Мөнгөний ихээхэн сонирхолтой бөгөөд мөнгөний тухай яриа нь түүний дуртай сэдэв. Орлого, зарлагын тухай бодлоос нь салгахын тулд голын эрэг рүү дагуулж яв. Тэнд л та түүний бүх сэтгэл татам байдлыг нь олж харна. Сарны гэрэлд тэр далд мөрөөдлөө нээж харин усны ойр нь түүнд тайван байдлыг өгнө. Танд таалагдах түүний сэтгэлийн бүх солонгыг энд та харж болох юм.

Ер нь тэр эрчүүдтэй уян зөөлөн, даруу байдаг боловч хааяа хэтэрхий аальгүйтдэг. Хэрвээ та түүнтэй энгийн найзын харьцаанд байдаг бол түүний илүүдсэн аальгүй зан нь таныг уцаарлуулж магадгүй. Харин та түүнд дурласан бол, мэдээж энэ зан нь танд их таалагдана. Ийм эмэгтэй бусад эмэгтэйчүүдэд аюул болон олон таагүй явдлууд учруулдаг. Олон эрчүүд түүний төлөө гэр бүлээсээ салдаг.

Тэр төрөлхийн тачаангуй, түүнд сэтгэлийн таашаал эдлэх нь чухал. Өөрийнхөө хүслийг дутагдал гэж үзэн нуухыг хичээдэг. Ямагт өөрийгөө хүчирхэг, эрх дураараа ба бие даасан мэт санагдуулахыг чармайдаг. Өөрийнхөө сул дорой байдлыг хүлээн зөвшөөрөхөөс айдаг. Хүсэл тачаалдаа автах нь хурдан, гэхдээ үүнийгээ нуухын тулд эрчүүдэд бүдүүлэг аашлах нь цөөнгүй.

Эр хүнтэй ойртсоныхаа дараа тэр уур уцаартай, олон ааштай болж цаашилбал дахиж түүнтэй огт уулзахгүй байхыг хичээнэ. Ийм эмэгтэйг тэсэх эр олдох болов уу. Гэхдээ хэрвээ Мэлхийд үнэхээр дурлаад мөн түүний хүссэнийг нь биелүүлээд байвал тэр эрэгтэй жинхэнэ таашаал амсах болно.

Мэлхий-эмэгтэй хоёр янз байдаг. Нэгт нь маш эелдэг, уян зөөлөн, даруу төлөв, хааяа хүйтэн, хүүхэд шиг, уцаарладаг эмэгтэйчүүд хамаарна. Тэд бүр боол мэт хүлцэнгүй, өндгөө дарсан эм тахиа болдог. Энэ эмэгтэй нь нөхрөө их хайрладаг. Юм бүхэнд нөхрөө хэт өргөмжилж, тахин шүтэх хандлагатай. Хоёрт нь, эр хүнд хүртэшгүй дурлалын тухай бодол төрүүлэн өөрийгөө хэт дөвийлгөн өндөрт тавихыг хичээдэг эмэгтэй.

Мэлхий-эмэгтэйн нөхрийг аз жаргалтайд тооцож болно учир нь энэ эмэгтэйчүүд гэртээ ая тух, дулаан уур амьсгалтай орчинг бий болгож чаддаг. Эр нөхөр болох хүнээ ээж нь мэт хайрлаж халамжилдаг, их үнэнч эхнэр болно. Тэд гайхамшигтай гэрийн эзэгтэй. Ийм эмэгтэйн хажууд ямар ч эрэгтэй гэртээ хаан болохдоо амархан. Мэлхий шүүмжлүүлэх, инээдтэй, шог харагдах дургүй мөн түүнийг хаявал бүр дургүй нь хүрнэ.

Тэр байнга эргэлзэж түдгэлздэг. Тиймээс эрэгтэй нь харьцаагаа үргэлжлүүлэхийн тулд түрүүлж эхний алхамаа хийх хэрэгтэй. Энэ эмэгтэй урагшаа шулуун биш харин тойруу замаар явдаг. Түүний ааш дунджаар сард дөрвөн удаа дээр нь нэмэгдээд өдөрт хоёр удаа өөрчлөгддөг. Түүний аашийг урьдчилан таамаглах боломжгүй. Гэхдээ энэ оньсого мэт байдал нь түүнд ашигтай бөгөөд сэтгэл татам, нууцлаг маягтай болгодог.

Түүний ээжийн талаар ярихдаа болгоомжлоорой, ээж нь хэзээ ч юугаар ч доромжлуулах ёсгүй хүн. Мэлхий янз бүрийн нууцад дуртай. Өөрийнхөө тухай ярих дургүй, харин та үнэнгээ яривал тэр анхааралтай сонсоно. Тэр байнга ямар нэг юмнаас шаналдаг. Жишээ нь: Тийм ч залуу биш байна , тийм ч хөөрхөн биш байна, тийм ч мэдлэгтэй биш байна г.м. Гэтэл тэр ухаантай, гоолиг сайхан биетэй. Түүнийг хөөрхөн, ухаантай гэж ямагт итгүүлж байгаарай тэгвэл тэр таных болно.

Энэ эмэгтэйчүүд гадаад байдалдаа санаа их тавьдаг. Тэрээр их эмэгтэйлэг шинжтэй, үсний богино тайралтанд дургүй, урт үстэй байхыг хүсдэг мөн чамин, гоёмсог хувцаслах маш дуртай. Моод дагадагч хэтрүүлдэггүй. Зөөлөн өнгө, торго, сүлжээсэн хөвөө зэргийг сонгодог. Мэлхий сайн эзэгтэй амттай, сайхан хоол хийдэг. Консерв болон хиамаар хооллодоггүй.

Түүнийг тийм ч их хайрладаггүй байх гэж айж эмээдэг учраас хайртай гэдгээ аль болох их баталж байгаарай. Та түүний хайрыг эзэмдсэн бол дараа нь тэр танаас явахгүй. Ийм дасамтгай байдалд дуртай эрчүүд байдаг. Мэлхий Эмэгтэйн зүрхийг шархдуулах нь харгис хэрэг болно учир нь тэр чин сэтгэлээсээ уян зөөлөн хайрлаж, халамжилж, дуулгавартай байдаг.

Хэрвээ та зүгээр л сээтэгнэвэл дараа нь түүнээс харьцаагаа таслахад бэрх болно учир нь тэр битүү утга ёгт санааг ойлгодоггүй хүн. Хэрэв тэр ямар нэгэн юмыг эзэмшиж байгаа л бол энэ нь түүний үүрдийн өмч мөн. Жишээ нь: Та хамгийн гүн сэтгэлээ ойр дотныхоо хүмүүст зориулдаг. Та түүнийг бусад эмэгтэйчүүдтэй харьцуулангуут буцаад түүн лүүгээ гүйгээд очих болно.

Мэлхий-эмэгтэй уйланхай тул түүнийг байнга тайвшруулах хэрэгтэй болдог бөгөөд яг юунаас болж гомдоод байгаа нь мэдэгддэггүй. Тэр өчүүхэн сануулганд хүртэл гомдоно. Тэр хэрэгтэй хэрэггүй новш цуглуулах зуршилтай бөгөөд энэ нь түүний эд баялаг юм. Тэрээр бүх зүйлд өмчлөгч байхыг хүсдэг. Хэрэв түүнд бэрхшээл тулгарвал чимээгүй байж бүх юм хэвэндээ ортол хүлээнэ. Тэсвэр тэвчээр бол Мэлхийн гол чанар юм.

Та түүнтэй хүүхдээ эрхлүүлж буй мэт харьцаарай. Энэ бол түүний мөрөөдөл. Бас түүнгүйгээр амьдарч чадахгүй гэдэгт итгэх дуртай. Хайрлаж хамгаалах хүнгүй жаахан хүүхэд шиг дүртэй боловч үнэн хэрэгтээ юуг ч ганцаар давж чадна. Өөрийнхөө төлөө зориулаагүй эр зоригийг таны төлөө ойр дотны хүмүүсийнхээ төлөө тэр гаргаж чадна. Хүнд хэцүү цаг мөчид тэр таниас урвахгүй. Мэлхий-эмэгтэйн үндсэн зан чанар нь хөдлөшгүй өмчирхөг үзэл юм. Тэрээр таныг зөвхөн өөрийнх байх ёстой гэдэгт итгэдэг хичнээн хол явсан ч заавал эргэж ирнэ гэж хүлээдэг.

БУСАД ОРДТОЙ ТОХИРОХ НЬ

Бусад бүх ордтой нийцдэг цорын ганц тэмдэг. Тэр дундаа Охин болон Үхрийн ордтой дээд зэргээр тохирдог.

Мэлхий, Арслангийн хүч чадалд татагддаг бөгөөд тэдний хоорондын бүх талын харилцаа холбоо амжилттай аз жаргалтай байна.

Загас, Хилэнц болон Мэлхийн ордынхон харилцан ойлголцдог.

Хонины ордтой үзэл бодол нийлдэггүй ч үнэхээр дурлалцсан тохиолдолд хэн хэн нь зөрүүд зангаа дарах ёстой.

Хумх, Ихэртэй үерхэл нөхөрлөл тогтоовол аз завшаантай.

Жинлүүртэй жаахан таарамжгүй.

Хилэнцийнхэн хэт биеэ даасан бусдын үзэл бодлыг хүндэлдэггүй зангаа дарвал тэд хамтдаа жаргалтай байж чадна.

Матрын ордынхонд тэд татагддаг ч харилцан өөр үзэл бодолтойн улмаас бүрэн ойлголцоход амаргүй.

Арслангийн орд

ЗАН БАЙДАЛ
Арслан бол Зодиакийн төвд орших орд. Арслан жигд тогтвортой гал. Энэ галыг тойроод хүмүүс дулаацдаг. Хатуу чанга, захирангуй боловч тууштай зантай. Гол зан төлөв нь буянтай өгөөмөр сэтгэл. Арслан өөрийгөө энэ ертөнцийн гол цэг гэж боддог тул 2-р зэргийн дүрд тоглохыг доромжлол гэж үзнэ. Тэд бүх юмны тэргүүнд явж, удирдаж, хамгаалж, дэвэргэж явахыг тэмүүлдэг.

Араатны хаан Арслан учир хүмүүсийг мөн Арслангийн ордыхон хаанчлах учиртай. Энэ нь үнэн хэрэгтээ тийм биш байсан ч та түүнтэй бүү маргаарай. Тэднийг биширч шүтэж хүндлэхгүй бол Арслан маш аз жаргалгүй болдог. Түүнийг илж таалсан нь дээр шүү. Арслан хүмүүсийг сайн таньж чаддаггүй тэгээд ч таних шаардлагагүй гэж үздэг. Биеэ тоодог тул тэднийг зусар, магтаалаар сэтгэлийг нь татаж болно. Арслан эргэн тойрны хүмүүстэй зөв боловсон харьцаж чаддаггүй. Тэдэнд бусдын ямархуу ааш аягтай байгаа нь огт падгүй. Ёгт сануулга битүү дохиог ойлгоогүй дүр эсгэдэг нь ихэмсэг бардам зантай нь холбоотой. Тэр бэртэгчин зантай Дарангуйлагч болох хандлагатай.

Арслан харанхуйг, уйтгар гунигийг үзэн ядаж гэрэл гэгээ рүү тэмүүлдэг. Тэрээр гэр бүл найз нөхдөө удирдан жолоодох хүсэлтэй. Анх харахад Арслан өөртөө итгэлтэй хүн шиг харагдавч цаанаа үргэлж эргэлзэж байдаг. Ялангуяа Арслан эмэгтэй өөрийн гадаад төрхөндөө санаа их зовдог. Та их л эрэлхэг зоригтой байж Арслангийн эрх дарх, нэр төрийн тухай асуудал ярих боломжтой. Тэр хэзээ ч бардам тэргүүнээ бөхийлгөхгүй, хэрэв аюулыг мэдэрвэл үсрэхэд хэзээд бэлэн байдаг.

Арслангийн агуу удирдагч чанар бүх юман дээр илэрдэг. Энэ ордод төрсөн хүмүүсийн удирдагч тэргүүлэгч болох магадлал бусдаас илүү. Гэхдээ тэд зөвхөн удирдах гэж биш хайрлах гэж төрдөг. Олны дунд Арслан хамгийн гол хүн. Хэрэв тэгэхгүй бол баргар царайлан буланд сууж анхаарал тавихгүй байгаад бухимдаж суудаг.

Эзэрхэг зан нь гайхмаар эмзэг зантай холилдсон байдаг. Та түүний цэцэн ухаан, өгөөмөр сэтгэлийг үнэлэхгүй бол Арсланг ихээхэн гомдоож байна гэсэн үг. Арслангийн сул тал нь ихэрхүү зан юм. Зусардал, бялдуучлал, сайшаал, магтаал түүнд бал мэт амттай харин үл хүндлэл, үл тоох байдал түүнийг уурын мунхагт хүргэнэ. Энэхүү 2 туйлшрал нь ухаалаг шийдвэр гаргахад ихээхэн саад болдог.

Хэрэв та түүнийг олны дунд шүүмжилбэл тэр таныг өршөөхгүйгээр барахгүй дайсан чинь болно. Зөвхөн хоёулаа байгаа тохиолдолд шүүмжлэлийг хүлээж авдаг. Арслантай ярьж байгаа хэн боловч өөрийн эрхгүй бөхийдөг. Тэд ярьж байхдаа өршөөнгүй маягаар зөвлөлгөө өгч, яаж амьдрах тухай сургаж байдаг ба үнэндээ гол асуудлын учир начирыг олж чаддаг юм. Гэсэн хэдий ч хувийн амьдралаа төвхнүүлэхдээ маруухан билээ.

ЭРҮҮЛ МЭНД
Энэхүү ордод төрсөн хүмүүс ерөнхийдөө эрүүл саруул биетэй, аятайхан дүр төрхтэй. Ихэнхи Арслан амьдрах ер бусын чадвартай. Бишрэл, магтаалын дутагдалаас болж “урт наслахгүй биз дээ” гэж айлгах дуртай. Тэд гэнэтийн осол гэмтэл, халуурдаг өвчинд өртөмтгий боловч хурдан эдгэдэг. Арслан ужиг хууч өвчнөөр бараг өвчилдөггүй. Зүрх, нуруу, хөл нь өвдөх хандлагатай.

Хамгийн эмзэг эрхтэн – зүрх. Сэтгэл хөдлөл ба биеийн ачаалал нь зүрхний цусны эргэлтэнд нөлөөлдөг. Гол нь Арслан өвчнөө дуустал эмчилдэггүй. Арслан маш ажилсаг тул ихэнхдээ ядаргаанд ордог. Спорт, хоолны дэглэм, байгалийн гаралтай эм эмчилгээ түүнд амьдралын эрч хүч эрүүл мэндийг авчирна. Өөрийн энергээ бодолтой зарцуулж архи, тамхиа хязгаарлах хэрэгтэй. Арслангийн бэрх хүнд нас бол 50 орчим нас. Тэр нэг бол салан задгай, хааш яйш, нэг бол туйлын нямбай байдаг. Хов яриа сонсох дуртай, эргэн тойронд юу болж байгааг бүгдийг тэр мэдэх хэрэгтэй.

АЖИЛ МЭРГЭЖИЛ
Арслангийн хувьд амьдрал бол жүжгийн тайз. Тэр ямагт гол дүрд тоглох дуртай. Дэлхийг удирдах ёстой. Амьдралд уран бүтээлчээр ханддаг тул гоц гойд бодол санаа түүнд дандаа төрдөг. Түүнд хүмүүстэй нягт холбоо харьцаатай байдаг зохион байгуулах, олон нийтийн ажлууд зохино. Тийм болохоор театр бол түүний дуртай үйл ажиллагаа юм. Тэр маш сайн жүжигчин, найруулагч болно. Урлаг, оюун ухааны үйл ажиллагаа зэрэгт бие дааж, эрх дураараа, өөртөө зориулж ажиллавал илүү тохиромжтой.

Арслан захирагдах дургүй, аливаа зүйлд тэргүүлэгч байхыг хүсдэг, өөрөө бүгдийг хариуцах дуртай. Захиргааны ажилд чадварлаг. Энэ ордны хүмүүс гарамгай улс төрч, дипломатч, захирал, ерөнхийлөгч болно. Их хэмжээний цалинтай байх дуртай. Бүх ордоос ганцхан Арслан маш том амжилтанд хүрдэг бас аймшгийн сүйрэлд ч ордог.

Арслан ихэвчлэн хэт их ачаалалд гомдолдог. Үүнд нь нэг их анхаарах хэрэггүй, учир нь тэр өөрөө хариуцлагын ачаалалд дуртай. Ачаалалаас нь чөлөөлөөд, туслалцаа санал болгоод үз тэгвэл тэр мэдээж татгалзана. Ялангуяа санхүүгийн тусламжинд дургүй. Тэгсэн хэдий ч мөнгөтэй хайхрамжгүй харьцдаг. Жинхэнэ Арслангууд мөрийтэй тоглоомонд маш их дуртай. Зугаа цэнгэл, найр наадамд ч мөнгө их зарцуулдаг. Бүр хэрэгтэй хэмжээний мөнгө нь байхгүй ч дандаа зээл авдаг. Өрөө дарах гэж дахиж зээлнэ. Арсланд мөнгө байхгүй байна гэж хэзээ ч байдаггүй. Тэд ямагт тодорхой зорилготой, сонгосон замаас нь холдуулах маш хэцүү. Тэд их эрч хүчтэй боловч хааяа залхуурах дуртай, буйдан дээрээ хэвтэж юу ч хийхгүй байх нь түүнд сайхан байдаг.

ХАЙР ДУРЛАЛ – ГЭР БҮЛ
Арслангийн хувьд хайр дурлалгүй амьдрал бол юу ч биш гэсэн үг. Хайр дурлалын төлөө их юм хийнэ гэхдээ бас бусдын бодлыг сонсоно. Хайр дурлалгүйгээр амьдарч чадахгүй. Хайр дурлалд их романтик, уян зөөлөн ханддаг. Цэцэг, бэлэг, хайрын захиа зэрэгт дуртай. Хайр дурлал нь арслангийн хувьд баяр бахдал юм. Хүсэл сонирхолдоо их шургуу, шийдэмгий. Хэрвээ хайртай хүн нь ажилд нь саад, хүндрэл учруулаад байвал түүнээс шууд салдаг. Тэгсэн хэдий ч ажил болон хайр дурлал хоёрын асуудлыг тэнцүүлэн шийдэж чадна.

Арслангуудын дунд ганц бие хүмүүс ховор. Гэвч хэт бардам зангийн улмаас гэрлэлт нь амжилтгүй болдог тал бий. Тиймээс ганцаардсан Арслан гунигтай санагддаг. Найз нөхөд, дурлалт хүнээ гал болон агаар махбодьтой ордоос сонгох нь зөв. Агаар нь галыг дүрэлзүүлдэг. Арслангийн бардам занг хэзээ ч хөндөж болохгүй – ийм үед түүнийг номхотгошгүй. Энэ шалтгаанаас болж дотно хүмүүс нь холдох тохиолдол их байдаг ч хайр дурлалын азгүйтэлээ тэд нэр төртэйгөөр даван гардаг.

Уучлан өршөөх чадвар – Арслангийн сайн тал учир экс хайрт руугаа буцахыг үгүйсгэхгүй. Тэрээр бусдад өмөг түшиг болж сул дорой болон ядуу зүдүү хүмүүст туслахыг хичээдэг. Тэд сэтгэл сайтай, өгөөмөр зантай. Бүхий л зүйлд үнэн голоосоо ханддаг.

Арслан сайн эцэг, сайн эх. Хүүхдүүдээ сохроор хайрладаг тул сул талыг нь анзаардаггүй. Тэгсэн мөртлөө хүүхэд үл хүндлэх байдал гаргавал түүнийг залхаана. Хүүхдүүддээ зүрх сэтгэлээ зориулж маш элэгсэг, илэн далангүй ханддаг. Хэрэв тэдний дунд таагүй байдал үүсвэл эх эцэг нь тэртэй тэргүй уучлана гэдгийг хүүхэд мэдэж байдаг.

Арслангийн гэр орон нь хаадын шилтгээн шиг, өөрөө ч сайн гэрийн эзэд байдаг. Жижиг орон сууц түүнд тохирохгүй учир нь торонд байгаа мэт өөрт нь санагдана. Том гал тогоотой, тансаг хэрэгсэлтэй уужим байранд түүнд их тав тухтай ба сайхан байна. Их тансаг амралтын газарт амрахыг эрхэмлэдэг. Ганцаардалд дургүй, олны дунд байж, хүмүүстэй танилцах, наргиж цэнгэх, оройдоо театр орох зэрэгт дуртай. Арслангийн үүрэг бол сул дорой хүмүүсийг хамгаалах. Тэд бол жинхэнэ үнэнч найз нөхөд, мөн шударга, хүчтэй дайснууд. Тэд бол аугаа бүтээлч, гоц гойд, хүч чадалтай, амьдралд хайртай хүмүүс юм. Тэдгээрийн өөдрөг сэтгэл нь нарны гэрэлд улам чангардаг.

АРСЛАН-ЭРЭГТЭЙ
Түүнд ямагт сонсогч хэрэгтэй. Та түүнийг сонс, тэгвэл түүний үнэнч ивээлд багтах болно. Та түүнийг шүтэн хайрлаад, хүндэтгэл үзүүлээд, магтаад байвал хайр дурлалын романдаа татан оруулахад маш амархан. Түүнтэй зөрөх хэрэггүй, тэр ердөө зөөлөн хүний дүрд тоглож байгааг санаарай.

Арслан эелдэг, уян зөөлөн, чин сэтгэлээсээ дурласан хүн шиг санагдана. Хүсэл нь дороо бий болж, харин хайр нь сарнай цэцэг шиг дэлгэрдэг. Хайр дурлалгүйгээр амьдарч чадахгүй. Түүнийг заавал бишрэх хэрэгтэй үгүй бол тэр гандана. Янаг хайрын амьдрал нь бэрх байдаг. Түүний өөртөө итгэлтэй, сайхан сэтгэлтэй гадна төрхийн цаана өөрийн боломж, чадвартаа итгэдэггүй хүн байдаг. Түүний санасан юм нь бүтэхгүй гэж эргэлзсэний улмаас байнгын сэтгэлийн дарамтанд ордог.

Эмэгтэйгийнхээ сэтгэлийг гонсойлгохоос мөн түүнийг шоолно гэхээс их айдаг. Өөртөө болон эргэн тойрныхондоо өөрийгөө бүрэн чадварлаг гэдгээ нотлохыг хичээдэг. Болох болохгүй хайр дурлалын адал явдал, эргэлзэлтэй харилцаанд ч ордог. Түүний сул тал болон өөртөө итгэлгүй байдлыг нь ойлгож, нөгөө талаар бусдаас илүү гэдгийг нь баталж чаддаг, ухаантай эмэгтэй түүнд хэрэгтэй. Яг ийм л эмэгтэй түүнийг аз жаргалтай болгоно. Түүний эхнэр болсон цагт, тэр эмэгтэй гайхамшигтай нөхөртэй, хүүхдүүддээ энхрий зөөлөн эцэгтэй болно.

Хайртай хүмүүстээ маш их өглөгч, сайхан сэтгэлээр ханддаг. Түүний оргилуун зан нь уян зөөлөн зангаас нь илүү байдаг. Эмэгтэй хүний араас хөөцөлдөхдөө их өглөгч байдаг тиймээс түүнийг бүрэн эзэмдсэн мэт санагдана. Гэхдээ хайр дурлалын роман нь таагүй явдалгүйгээр хэзээ ч өнгөрөхгүй. Тэд их хартай тул та түүнд бие сэтгэлээрээ зориулагдах ёстой. Юу өмсөх, яаж үсээ янзлах, юу унших, хэнтэй харьцах зэргийг бүгдийг чинь заана.

Арван таван минут явдаг дэлгүүрээс яагаад цагийн дараа ирж байгааг чинь заавал асууна, таныг кино үзэж байхад чинь юу бодож байгааг чинь шалгаана. Түүнийг түргэн зантай гэдгийг бүү мартаарай. Сэтгэлийг нь догдлуулах гэж түүн рүү санаандгүй сээтэн хаях нь тэнэг хэрэг. Хэрвээ та өөр хүнтэй сээтэгнэхийг оролдвол Арслан тэр хүнийг чинь хэн байх нь хамаагүй шууд устгана. Энэ зан нь бүх Арслангуудад байдаг – тайван ч бай, тайван биш ч бай. Тэд бүгд адилхан.

Хэрвээ та түүнийг нөхрөөрөө сонгосон бол ажлаа мартах хэрэгтэй. Таныг тийм ч их ажилуулахгүй тэгээд ч түүний ажил нь таныхтай харьцуулшгүй гэдгийг ойлгоорой. Өрсөлдөх явдлыг тэр тэсвэрлэхгүй шүү. Нийгэмд амжилттай яваа Арслан нь хамгийн дуулгавартай эр нөхөр болж чадна. Хэн ч хараагүй нөхцөлд өөрийгөө захирахыг зөвшөөрнө. Хэрвээ Арслан нь ажилгүй, бүтэлгүй, азгүй эр нөхөр бол гэртээ сууж, эхнэрийгээ өөрийнхөө бүх азгүйтэлд буруутгасан аймшгийн сүржин тамлагч болдог.

Түүнийг тойрон гүйгээд л байвал тэр их сайхан сэтгэлтэй, эелдэг зөөлөн нэгэн байна. Үүний чинь төлөө танд ч өглөгч хандана. Та гайхамшигтай сайхан байна гэж байнга хэлвэл өөрийнхөө мөнгийг таньд зарцуулж, бас танд үнэнч байна. Тэр хэт залхуу тул хөөрхөн хүүхнүүдийн араас хөөцөлдөхгүй. Арслантай хамт байвал их идэвхтэй амьдралтай байна. Зарим нэг санхүүгийн хүндрэлүүд гарна, та түүнийг мөрийтэй тоглоом болон зугаа цэнгэл зэргээс хол байлгах хэрэгтэй. Арслан өөрийн гараар янз бүрийн юм хийдэг, үүгээрээ би юуг ч чадна гэдгээ үзүүлж байгаа хэрэг.

Тэр таньд үнэнч байгаасай гэж хүсч байвал ихээхэн романтик бөгөөд хүсэл татсан эмэгтэй нь байгаарай. Арслан гоо сайхныг үнэлж чаддаг юм шүү. Хэрэв та хартай бол – тайван амгалан байж сурах хэрэгтэй. Учир нь тэр сайхан хүүхэн хараад илт шохоорхож эхэлнэ. Таны хажууд шүү. Гэхдээ энэ шохоорхол гэм хоргүй.

Хаягдсан Арслан хаяад явсан эмэгтэйгээ буцааж авахын тулд бүгдийг хийх мөртлөө түүнийг мангас, шулам гэж бусдад ярина. Бусдын зовлон жаргалыг хуваалцахдаа маруухан. Тэр өөрийгөө их боддог учир өрөөл бусдад хэтэрхий харгис, бодлогогүй, шулуухан ханддаг. Гэвч түүний аятайхан дүр төрх эвгүй зан байдлыг нь зөөллөдөг. Арслан муу санадаггүй.

Арслан өөрөөсөө зиндаа доогуур эмэгтэйг эрж хайдаг учир буруу сонголт хийх нь элбэг. Өнөр өтгөн гэр бүлтэй Арслан ховор байдаг боловч тэд сайн эцэг болж чаддаг. Хүүхдүүдээ хэт дураар нь тавьдаг. Тэр яг таны хүүхэд мэт учир байнга анхаарч халамжилж байх хэрэгтэй гэдгийг та хэзээ ч мартаж болохгүй. Арслан өөрийгөө бүх юмны эзэн гэж боддог бөгөөд ингэж бодох үндэслэл түүнд бий.

АРСЛАН-ЭМЭГТЭЙ
Арслан-Эмэгтэй хэзээд эрчүүдийн анхаарлын төвд байдаг тул түүнд олон шүтэн бишрэгч бий. Тэрээр эрчүүдтэй нөхөрлөхийг илүүд үзнэ. Өөрийг нь хатан хааны суудалд залах эрийг олохыг хүсдэг ба үүнийг зүй ёсных гэж ойлгодог. Энэ ордод төрсөн эмэгтэйчүүд тооцоотойгоор гэрлэдэг. Тэдэнд нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн, мөнгөтэй, зиндаа дээгүүр эрчүүд хэрэгтэй. Өндөр албан тушаалтай нөхөр – түүний мөрөөдөл. Тэд нэр алдар, тансаг амьдралд дуртай. Тэд ууртай догшин. Хүмүүс болон энэ хорвоо зөвхөн Арслан-эмэгтэйд захирагдах ёстой мэт.

Нөгөө талаас түүний захирах, тушаах, удирдах төрөлхийн зан нь өөрөөсөө зиндаа доогуур эртэй гэрлэхэд нөлөөлдөг. Гэхдээ энэ гэрлэлтийг Арслан-эмэгтэй өөртөө дурлахыг зөвшөөрч байна гэж үзнэ. Тэр бусад эмэгтэйчүүдээс илт ялгарч, яг л хатан хаан мэт байдаг. Анхаарлын төвд байх дуртай бөгөөд хувцасны загвар, үс зүс, биеээ авч явах ёс журмын тухай танд тулгана.

Тэр үслэг эдлэл, алт мөнгө, үнэт эдлэлд дуртай. Хэрэв түүний мөнгө хүрэхгүй бол энэ бүхний дуураймалыг нь авна. Зарим талаар тэр бүдүүлэгдүү. Чанар, тоо хоёрыг тэнцүүлдэг. Байгаль эх түүнд цовоо сэргэлэн зан, аливааг зөв тооцоолох ухаан, гоо сайхан, тэгш бие бялдар харамгүй өгсөн. Тэд гоо сайхнаа, биений галбираа алдахаас маш их айдаг.

Хэдийгээр Арслан Эмэгтэй ямар ч эрийн бүр хамгийн тайван, хамгийн сүрхий эр хүний толгойг эргүүлж чаддаг боловч өөрөө жинхэнээсээ сонирхож дурладаггүй. Ямар ч үед тэр тайван, бодлоготой, хэрсүү байж чаддаг. Тэр хүсэл тачаал багатай. Секс хийж буй үедээ хүртэл эр хүн түүний дур хүсэлгүй байгааг мэдэрдэг. Үүнийг юугаар тайлбарлах вэ?

Хүсэл тачаалдаа захирагдах нь сайн юманд хүргэхгүй, Арслан-эмэгтэй нь амьдралд зөвхөн гай авчирна гэж үздэг бөгөөд түүнчлэн ихээхэн сэжигч зантай нь холбоотой. Түүний секст тоомжиргүй ханддагаас болж гэр бүлийн дотор проблем үүсдэг. Эр нөхөр нь хэдийгээр түүнд хайртай боловч сексийн хэрэгцээгээ хангахын тулд өөр эмэгтэйг хайхад хүрдэг. Үүний бурууг нөхөртөө биш өөртөө өгөхөөс аргагүй. Арслан-эмэгтэй бүгд маш хартай байдаг тул энэ байдал түүнд хүнд тусдаг.

Гэр бүлээ хамгаалах үе ирэхэд тэр жинхэнэ Арслан зангаа гаргана. Тэр гайхамшигтай эхнэр, ээж билээ. Гэр бүлийн аз жаргалыг хүсвэл өөртэйгөө ижил зан байдалтай хүнтэй л амьдрах хэрэгтэй. Энэ эмэгтэйг эргүүлэх анхны алхам бол сайхан бэлэг, магтаалын үгс. Тэрээр дурлалт хүндээ маш их шаардангуй ханддаг, бараг л буулт хийдэггүй. Түүнтэй зохимжгүй харьцахыг үл тэвчинэ. Дурлал түүний хувьд – цэвэр тархины үйл ажилгаатай холбоотой ба сэтгэл зүрх бараг хамаардаггүй гэж хэлж болно.

Дурлалаас болж шаналах, нулимс унагах болбол энэ хүн нь тэр биш та байх болно. Хамгийн ядуу Арслан ч гэрээ тохилог байлгах, өөртөө гоёл авах мөнгийг олж чаддаг. Ядуу зүдүү байдал түүнийг сэтгэлийн дарамтанд оруулдаг. Тэр оюуны чадвартай, хурц ухаантай, магтаалд дуртай. Түүнийг дөрвөн хананы дунд хорьж болохгүй. Тэр хоригдох ч үгүй.

Арслан-эмэгтэй эр нөхрөөсөө анхаарал халамж байнга шаарддаг бөгөөд 2-р дүрд тоглохыг хүсдэггүй. Ихэнх тохиолдолд хувиа боддог. Эр нөхрөө жолоодох хүслээ хазаарлан барих хэрэгтэй гэдгийг ойлгодоггүй. Гэхдээ тэд эр нөхөртөө үнэнч. Тэд гадаад үзэмжиндээ байнга анхаарал тавьдаг. Аливаа юманд маш хариуцлагатай. Арслан-эмэгтэй өгөөмөр, сэтгэлийн тэнхээтэй, худал хуурмаг юмыг үзэн яддаг. Төгс сайн гэрийн эзэгтэй. Хүүхдээ хэзээ ч хайраар дутаадаггүй, тэдний сул талыг ч анзаардаггүй. Арслан-эмэгтэй танд үнэнч гэргий байж чадна. Гэхдээ зөвхөн та түүнд үнэнч байсан тохиолдолд шүү.

БУСАД ОРДТОЙ ТОХИРОХ НЬ
Хоньтой маш хурдан дурлал өрнөнө. Тэдэнд адил төстэй олон зан чанар бий.

Үхэртэй бат бөх холбоотой байх боломжгүй. Үхрийн гөжүүд зан

Арслангийн уурыг хүргэнэ.

Ихэр, Жинлүүртэй таарамжтай.

Мэлхий Арсланд ихээхэн татагддаг бөгөөд тэдний дунд үерхэл нөхөрлөл, хамтын ажил, бизнес байхаас гадна аз жаргалтай гэр бүл болох боломжтой.

Охины ордтой таарамж муутай. Учир нь Охины хэт шүүмжлэл, доройдуу байдал Арсланг залхаадаг.

Хилэнцтэй ихээхэн хэцүү бөгөөд эргэлзээтэй харьцаатай.

Нумтай тохиромжтой. Тэдэнд ижил зүйл олон байдаг, хоёулаа шулуун шударга, цагаан сэтгэлтэй.

Матартай хайр дурлал бүтэмжгүй боловч нөхөрлөж хамтран ажиллаж чадна.

Бумбатай харилцан дургүйцэл бий.

Загастай харилцан талархалтай ханддаг ч гэр бүл болохыг зөвлөхгүй. Арслан хэт хурдтай.

Энэ ордод төрсөн хүмүүс: Александр Дюма, Мопассан, Андре Моруа, Айвазовский, Генри Форд, Рокфеллер, Муссолини, Наполеон, Фидель Кастро.

Охины орд

ЗАН БАЙДАЛ
Зурхайн 12 ордоос хамгийн хэцүү ордын нэг юм. Тэд дунд зэргийн хүмүүс эсвэл агуу сэтгэгчид болдог. Аливаа асуудлыг болон үйл явдлыг зөвхөн нотолгоо, учир шалтгаантай нь холбож ойлгоно. Аливаа зүйлийг дэврүүлдэггүй харин аль болох хялбаршуулахыг хичээдэг. Бүх зүйлийг хэт тод хардаг.

Үргэлж үл итгэсэн байдалтай байдаг, зөн совин болон сэтгэлээ нээхэд итгэдэггүй. Төгс төгөлдөр байдалд ямагт тэмүүлдэг. Тэд цэвэр цэмцгэр байдалд татагддаг. Аливаа үйлдэл хийхдээ эхлээд заавал бүгдийг сайн бодож тунгаана. Гэвч удаан бодсоны улмаас хааяа боломжоо алддаг.

Охин бол бодит болон ил тод байдал, учир шалтгаан, онгон бие зэргийн билэг тэмдэг юм. Онгон биеийг яг утгачлан ойлгох хэрэггүй гэхдээ ер нь бол Охины ордын олонх эрчүүд нь гоонь эр, харин эмэгтэйчүүд нь гэртээ хөгширдөг тохиолдол цөөнгүй. Зарим нь 2 дахь удаагаа гэрлэдэг. Амьдралын ухаан, юм бүхнийг бодитоор хардаг, байгаа юмыг байгаагаар нь ойлгож, мөн тэгж хүлээн авч чаддагаараа ялгардаг. Ямар нэгэн уран зөгнөл, илбэ жилбэ, гайхалтай сонин төлөвлөгөө түүнд хэрэггүй. Тэд мөрөөдөж суух дургүй. Янз бүрийн адал явдалд оролцдоггүй.

Зөвхөн материаллаг орчинг – харагдах, сонсогдох, гарт баригдах зүйлсийг үнэлнэ. Харамч, уйтгартай, зөрүүд. Өөртөө ч тэр, өрөөлд ч тэр харгис хандах хандлагатай. Мөн ёс журам номлох дуртай. Хэт болгоомжтой. Хуурмаг сүсэгч зантай. Хязгаарлагдмал. Гэхдээ тэд найдвартай. Олсоныхоо хэрээр амьдарч чаддаг, хөдөлмөрч, зүтгэлтэй, соёлтой, боловсон, аятайхан. Тэд аливаа  зүйлийг задлан  шинжлэн бодох мөн ажиглан хянах чадвартай. Сэхээтэн маяг, жүжиглэх чадварын цаана хууран мэхлэх арга нуугдаж байх магадлал бий. Тэд эсрэг тэсрэг гуйвамтгай хоёрдмол зантай. Хөндий хүйтэвтэр байдал авхаалж сүйхээтэй хосолсон байдаг.

Охины ордыхон хувиа хичээгч үзэлтэй. Анхны уулзалтаар тод сэтгэгдэл төрүүлэхгүй. Дуу шуугианд дургүй. Танихгүй хүмүүсээс зовомтгой. Олон түмний дунд байхаас зайлсхийдэг. Анхаарлын төвд байж гол ярилцагч байхаас зугтдаг. Тэд байнга санааширч явдаг. Аз жаргалтай байхад сэтгэлээ хөнгөрүүлэх хэрэгтэйг ойлгодоггүй. Тэд үнэнч, цагаан сэтгэлтэй боловч бас дүр эсгэж мэднэ. Сайн тал нь – нягт нямбай зан юм.

Ажил амьдрал ер нь бүх зүйл нь байр байрандаа байдаг. Хийх гэсэн бүх юмаа хичээнгүйлэн хийж, төгс төгөлдөр байхын төлөө тэмүүлдэг. Залхуу, үгэндээ эзэн суудаггүй, бохир заваан, бүдүүлэг хүмүүст дургүй. Зарчимч, хичээнгүй, үрэлгэн бус хүмүүсийг үнэлдэг. Хүмүүсийн сул талыг олж харахдаа сайн. Хүмүүст ихээхэн шүүмжлэлтэй ханддаг ялангуяа ойр дотныхон нь санаанд нь хүрдэггүй учраас найз нөхөд, төрөл саднаасаа холдож хөндийрдөг талтай. Өөрсдийн сул талыг мэддэггүй учир шүүмжлэлээс их айдаг.

ЭРҮҮЛ МЭНД
Охины ордныхон төрөлхийн бие сайтай, өвчлөх нь ховор боловч амархан ядарч өвчтэй мэт харагддаг. Тэдний тархи мэдрэл маш сайн ажилладаг. Өөрийн эрүүл мэндэд маш их анхаарал тавьдаг учир өвчнөө газар авхуулахгүй эдгээж чадна. Тэд байнга эмчид үзүүлж зөвлөлгөө авдаг. Хэт их эрүүл мэнд, биеэ чагнаснаас болж санаагаараа өвдөх /ипохондрия/ тохиолдол бий. Өвчин эмгэг, микроб, халдвар зэргээс айх айдас нь жирийн хүний харьцаанаас давж өөрийгөө тусгаарлаж эхэлдэг. Үүнээс болж сексийн харьцаанд орохгүйгээр удаан явж чаддаг. Хэрэв өвчин тусвал сексийн хүсэл тачаалд умбаснаас шийтгүүлж байна гэж ойлгодог.

Охины ордын гол аюул нь- гэдэсний түгжрэл. Хэрэв энэ байдал удааширвал бие организм хордох аюултай. Нарийн бүдүүн гэдэс, ходоод, мэдрэл – тэдний эмзэг эрхтэн. Хэт их ажлын ачаалал, байнгын сэтгэл санааны зовиураас болж мэдрэлийн өвчинд өртөмхий байдаг. Охины ордныхон сэтгэлийн хөөрөл, хүнд хоол, унднаас хол байж унтахын өмнө агаарт гарч, хоолны дэглэм барихаас гадна сууж буй сандалдаа анхаардаг. Хэдийгээр тэд спортод дургүй ч биеийн тамир хийх нь хэрэгтэй.

Хамгийн сонирхолтой нь Охины ордыхон өтгөн хатах өвчний проблемийг шийдэхэд 3 янзын зан араншинтай 3 янзын хүн болдог.

1-р төрөлд асуудлыг шийдэх чадваргүй хүн. Тэр үргэлж хөшүүн, биеэ баримтгай.
2-р төрөлд 1-рын тас эсрэг. Харгис, бэртэгчин, нэр төрд дуртай.
3-р төрөлд 1-р 2-рын дунд байдаг хүн. Хэрэв тэр өнөөдөр цэвэр цэмцгэрийн туйл байсан бол маргааш бохир байж чадна. Эсвэл намбатай аятай, эсвэл догшин ширүүн болдог.

АЖИЛ МЭРГЭЖИЛ
Ажил Охины хувьд – амьдралынх нь ноён нуруу. Тэд гайхалтай сайн ажилтан албан хаагч, маш хөдөлмөрч. Мэргэжлээ сонгохдоо тун хянуур. Бүх насаараа сурч өөрийгөө хөгжүүлдэг. Бүх зүйлийг төгс хийхийг чармайна. Тэд ганцаараа ажиллахыг илүүд үзнэ. Гэхдээ хамт олны дунд мөн муугүй ажиллаж чадна. Энэ ордныхон ажилгүй удаан сууж чаддаггүй. Олон талын мэдлэгтэй. Мэдлэгийг үнэлдэг, хүндэлдэг. Сонгуульт ажилд маш идэвхтэй ажиллах чадвартай тул өндөр албанд сонгогдох боломжтой.

Ямар нэгэн төсөл, судалгаа шинжилгээний ажил хийх хүсэлтэй. Бичгийн ажилд сайн бөгөөд хянаж найруулдаг ажил /редактор/ хийвэл ихээхэн тохирно. Эрүүлээр сэтгэх, нягтлан судлах, цаг тухайд нь гүйцэтгэх чадвараар хэнийг ч дагуулахгүй. Тэд алдаа бараг гаргадаггүй. Хариуцлага хүлээх чадвартай. Дарга нартайгаа төлөв төвшин эелдэг харьцаатай. Доод хүмүүстэйгээ хатуу чанга, хааяа ивээнгүй байдлаар хандана. Тэд даруу төлөв учир ямар нэгэн урамшуулал, шагнал болон тушаал дэвших талаар ам ангайдаггүй. Охины ордныхоноос сайн эмч, эх баригч, багш, хэл зүйч, нарийн бичиг, сервис ажилтнууд их төрдөг. Хар бор ажлаас ч айдаггүй.

Хайр дурлалаа илчлэхдээ ч, мөнгө зарцуулахдаа хэт өглөгч байдаггүй. Мөнгөний үнэ цэнийг сайн мэддэг тиймээс илүү төлөхөөс үргэлж айдаг. Маргаашийн өдрийг бодон мөнгөө хадгалдаг. Санхүүгийн асуудал дээр хэзээ ч эрсдэлтэй үйлдэл хийдэггүй. Гуйлгачин хүмүүсийг хэзээ ч өрөвддөггүй. Зовлонд унасан найз нөхөддөө харинтусалдаг. Бусдаас тусламж хүлээн авахдаа дургүй. Бие даан тусгаар амьдрах дуртай.

Ганцаараа байх дуртай тул шуугиантай хороололд биш, харин хотын захад цэцэрлэгтэй байшинд амьдарвал түүнд тохиромжтой. Хөршүүдтэйгээ харьцахгүй байхыг хичээдэг. Өөрийн дур сонирхлоо хэнтэй  ч хуваалцдаггүй. Ихэнх Охины ордныхон эртний зүйлс цуглуулах дуртай. Амрахаар явбал үнэтэй амралтанд биш харин чимээгүйхэн байгальд амрахыг илүү эрхэмлэдэг. Эдгээр хүмүүсийн ихэнх нь аялах дуртай байдаг.

ХАЙР ДУРЛАЛ – ГЭР БҮЛ
Өөрийгөө хүндлүүлж чаддаг хүнийг Охиныхон амьдралынхаа ханийг болгоно. Тэр хайр дурлалын романтик зөгнөлд автдаггүй мөн гэрлэлтийн сексийн байдал түүнд тийм ч их сонин биш. Түүнд найдвартай болон байнга хайр дурлалын хүч гаргахыг шаарддаггүй хүн хэрэгтэй. Тэгсэн ч өөрөө хайртай хүндээ их анхаарал халамжтай ханддаг. Өөрийнхөө сэтгэлийг илэн далангүй үзүүлж харуулах дургүй. Тэр оргилуун сэтгэл гэж мэддэггүй, түүгээр ч барахгүй үүнийг сэтгэлийн өвчин гэж үздэг.

Мэдрэмжиндээ биш харин ухаандаа захирагддаг. Хэрвээ тэр дурласан бол өөрийнхөө хайрыг үгээр биш харин үйл хэргээрээ баталдаг. Ханиасаа ямагт ёс журамтай, үнэнч шударга, ухамсартай байхыг хүлээж найддаг. Хэрвээ тийм биш бол цэвэр цэмцгэр байдлаа бохирдуулахгүйн тулд ганцаараа байхыг эрхэмлэнэ. Амьдралд болон хүмүүст хэт шүүмжлэлттэй ханддаг учраас ихэвчлэн ганцаараа үлдэж, аз жаргалтай байх боломжоо алддаг. Өөрийн мэдрэмжээ нуун, хайраа илчилж чаддаггүйгээсээ болж, гоонь эрчүүд болон гэртээ хөгширсөн эмэгтэйчүүд болдог.

Охины ордныхон хайр дурлалд ч 3 янз байдаг.
Нэгт – эдгээр Охин нь хайр дурлалдаа аз жаргалтай байж чаддаг. Тэд маш сэтгэл татам, уян зөөлөн, эелдэг, үнэнч байдаг ба өөрийнхөө хайрыг үйлдлээрээ батлахаас гадна сэтгэлээ нээж чаддаг.

Хоёрт – хатуу ёс суртахуунтай, хүйтэн, хязгаарлагдмал, буянт үйлсэд өөрийгөө зориулсан хүмүүс. Эдгээр Охин нь ер нь ганцаардмал байдаг.

Гуравт- эдгээр Охинын хувьд секс бол зорилго нь юм. Тэд амрагаа ямагт сольдог. Тэгэхдээ хүйтэн, мэдрэмжгүй, хайхрамжгүй хэвээр үлддэг. Порно кинонд дурлах хандлагатай.

Өөрийгөө, асуудлаар хэт ачаалдаг тул эцэг эхийн үүрэг түүний хувьд амаргүй байдаг. Хамгийн чухал нь үр хүүхдүүдээ ёс журамтай байлгах, хичээлдээ сайн сурах, мөн оюун ухааныг нь хөгжүүлэх байдаг. Охинын ордны эцгүүд хүүхдүүдтэйгээ тэсвэр тэвчээргүй, уур уцаартай ханддаг нь их байдаг, хайраар эрхлүүлдэг хүн биш.

ОХИН-ЭРЭГТЭЙ
Хэрвээ та романтик хүн бол энэ эрэгтэйтэй итгэл, найдвараа бүү холбоорой. Учир нь энэ хайр дурлалын явдал нь таныг хүйтнээр цутгаж, танд сэтгэлийн зовлон учруулна. Энэ эрэгтэй бол хэт хашир хүн. Тэр гэр бүлдээ, найз нөхөддөө болон өөрөөс нь сул дорой хүмүүст илүү их татагддаг. Ажилд дуртай, үүрэг хариуцлага гэж мэддэг, ёс журамтай хүн. Түгшүүртэй сэтгэлийн хөөрөл, уян нялуун мэдрэмж, нулимс, оргилуун сэтгэл зэрэгт тоомсоргүй ханддаг бүр түүнийг айлгаж ч мэднэ.

Хайр дурлалд тоо хэмжээг биш харин чанарыг илүү эрхэмлэдэг. Чанарыг хүртэх нь хэцүү байдаг тул түүний хайр дурлалын явдлууд тийм ч олон байдаггүй. Тэр үл ялиг хүүхдэрхүү зантай, тийм учраас эмэгтэй хүний талаас дэмжлэг, найрсаг анхаарал халамж түүнд хэрэгтэй. Тэр бол угийн бүрэг, хөшүүн хүн. Хайр дурлалын харьцаанд энгийн, тодорхой, ёс журамтай байхыг тэмүүлдэг. Бусад ордны эрэгтэйчүүдэд ийм хандлага ховор байдаг.

Энэ ордны эрэгтэйчүүдийн сексийн чадвар маш сайн байдаг тул хамгийн өндөр шаардлагатай эмэгтэйг ч хангаж чаддаг. Гэвч бэлгийн сулралд тун амархан ордог бөгөөд секс бол түүний хувьд эрүүл мэндийн дараа 2-рт орно. Харин түүнээс урвахыг уучилж өршөөхгүй. Түүнийг гомдоовол тэр өс хонзонтой, өршөөлгүй хүн болж хувирна.

Тэр цэвэр цэмцгэр байдалд тэмүүлдэг. Энэ байдлаа зөвхөн зохистой зорилгын эсвэл үнэхээр сайхан эмэгтэйн төлөө орхиж чадна. Хувь заяатайгаа эвлэрдэг. Тэр маш чадмаг дур хүсэл татаж чадна. Хэдий энэ нь нүдэнд тусдаггүй ч тэр хурц оюун ухаантай. Аливааг задлан шинжлэх ухаан бодолтой ч дур сонирхлыг гүн мэдрэмж болтол ургуулах нь ховор байдаг.

Өөрийн бодол болон үйлдэлдээ ямагт цэвэр байхыг эрмэлзэнэ. Цаг хайрлахгүйгээр хайртай хүнээ маш сайтар сонгоно. Ёс журамтай, цэвэр ариун харилцаа холбоотой байхыг тэмүүлдэг. Нөхцөл байдлын шалтгаанаар өөрт тохирохгүй эмэгтэйтэй амьдралаа холбосон бол хамтдаа удаан амьдрахгүй. Түүнийг хуурах мэхлэх гэж оролдсоны хэрэггүй учир нь тэр үүнийг тэвчихгүй.

Түүний сэтгэлийг сэргээх маш хэцүү. Ийм эрэгтэйг хайрлана гэвэл уйлахад ч хүргэнэ гэхдээ тэсвэр тэвчээр гаргах хэрэгтэй. Хүлээж чаддаг эмэгтэй л амжилт олно. Тэр өөрийн чин үнэн сэтгэлийг нууж худлаа жүжиглэнэ. Та түүнд огт хамаагүй мэт аашилна. Хэрвээ тэр танд үнэхээр хайртай, түүнд тохирч байна гэж шийдсэн бол үүнийгээ хэлнэ.

Энэ эрэгтэйд бас нэг романтик чанар бий, тэр өөрийн сонгосон эмэгтэйгийн хариу хайрыг олон жил хүлээж чаддаг. Бусад ордны эрчүүдийн хайр дүрэлзсэн, оч цацруулсан гал мэт асдаг бол Охины ордны эрэгтэйгийн хайр жигд тайван асч буй гал мэт байдаг. Ийм хайр нь найдвартай, дулаан мэдрэмжийг төрүүлнэ. Маш өмчирхөг зантай тэрээр үнэнч байж гэр бүлийн цэвэр цэмцгэр байдалд их хүндтэйгээр ханддаг.

Хэрвээ түүний ёс журам, цэвэр ариун байдлыг нь хөндвөл харьцаагаа таслахад нь юу ч саад болж чадахгүй. Ес журамт байдал нь түүний төрөлх зан юм. Тэр гаргасан шийдвэрээ сольдоггүй, бүдүүлэг, мунхаг, бохир, заваан байдлыг тэвчдэггүй. Гэр янаг амраг болох хүн биш харин эхнэр хайдаг. Ер нь бол түүний гэр бүл цөөн хүнтэй. Түүнд эцгийн хүчтэй мэдрэмж байхгүй, хүүхдүүд түүний сэтгэлийг хөдөлгөдөггүй. Гэхдээ нэгэнт л эцэг болсон бол тэр хариуцлагатай, өөрийн үүрэгтээ чухал ханддаг болно.

Тэд өөрийн эрүүл мэнддээ их анхааралтай ханддаг. Эхнэр нь түүний эрүүл мэндийн төлөө санаа тавибал их дуртай. Түүний ойр дотны хүмүүсийн нэг нь өвдвөл түүнд аль болох их анхаарал тавьж, халамжилна. Гэрт замбараагүй, бохир байхыг тэвчихгүй, түүний төсөөллөөр гэр туйлын цэвэр байх ёстой. Гэрийн бүх зүйлс энгийн байж болох ч хамгийн гол нь маш эмх замбараатай байх ёстой.

Ааш нь аягүй үедээ ч тэр, өөрөө түрүүлж тантай маргалдахгүй. Ийм үед нь түүнийг тайван орхиж, ганцаар энэхүү байдлаа давах боломжийг түүнд олго. Хэсэг хугацаанд жоохон санаа нь зовог, энэ нь түүнд тустай. Хэрвээ аягүй ааш нь үргэлжилсээр улмаар биед нь нөлөөлж эхэлвэл түүнийг саатуулж, сонирхолтой зүйл санал болгоорой. Энэ эрэгтэй бол найдвартай, анхаарал халамжтай, аятайхан хүн. Хэрвээ түүнд байдаг цөөн тооны дутагдлуудыг нь тэвчин өнгөрөөж, аргыг нь олоод харьцвал та түүнтэй ирээдүйд тайван амьдарна.

Тэр бусдын талаар шүүмжлэлтэй хандаж мөн өөрийн дутагдлууд болох ёсорхог нарийн, олхиогүй, өө сэв хайдаг зангаасаа болж бусадтай хэрэлддэг. Харин өөрийг нь шүүмжилвэл сонсон, хүлээн авах чадваргүй. Хэрвээ таныг энэ нөхөр шүүмжлээд байвал битгий уурлаарай, зүгээр л тоглоом тохуу хийгээд өнгрөөчих, түүний энэхүү ааш нь өнгөрсний дараа та тайвширч нөхрөөсөө кайф авах болно. Хэдий тэр хайр дурлалын бурхан биш ч ихэнх эмэгтэйчүүд танд атаархах болно.

ОХИН-ЭМЭГТЭЙ
Энэ ордны эмэгтэй их сэтгэл татам, аятайхан хүн гэхдээ түүнтэй харьцахдаа золбоотой, дориун байх хэрэгтэй болов уу. Тэр сээтэгнэх дуртай боловч сүүлийн мөчид ухардаг. Өөрийн бүрэг ичимхий зангаасаа зовдог гэвч үүнийгээ нуух гэж оролддог. Хааяа тэр мохошгүй зан гаргана. Жишээ нь, хэдий тэр нөхөртэй ч нууц амрагийнхаа хүүхдийг бардам төрүүлж чадна. Нөгөө талаас, тэр аз жаргалаа олох тодорхой зорилготой мөн түүнд шаардлагатай юм бүхэн байгаа ч бүрэг ичимхий, сул дорой.

Охины ордны эмэгтэйд эмэгтэй хүний бүх сайн сайхан чанарууд байдаг. Эелдэг зөөлөн, үнэнч сэтгэл, гоо үзэсгэлэн. Эрэгтэйчүүд түүнд их татагддаг. Эрэгтэй хүн түүнтэй байхдаа таашаал авж чадаж байвал тэр их баяртай байдаг. Түүнийг золбоотой, дориун эмэгтэй гэж хэлэхгүй, түүнд оргилуун зан байдаггүй, ер нь тэр эелдэг зөөлөн ба энхрий ялдам байдлын төлөө зориулагдсан хүн. Түүнд эрэгтэй хүнийг хүндлэх сэтгэл байдаг тул эрэгтэй хүний хажууд найдвартай тайван санагддаг.

Түүнтэй янаг хайрын харьцаанд байгаа эрэгтэйд ч энэ тайван байдал нь шилждэг. Олонх нь түүний бүрэг ичимхий занд татагддаг. Түүний сул дорой байдал үнэнч сэтгэл нь эрэгтэйчүүдийн сэтгэлийг булаадаг. Түүний гол чанар нь яг жинхэнэ хайр дурлал шиг цэвэр ариун. Хэрвээ түүний гэрлэлт өөрт нь тохироогүйг мэдвэл эсвэл өөр эрэгтэйд хайр сэтгэлтэй болвол шууд гэрлэлтээ цуцлана. Тэр гэр бүл сүйтгэх нь муу гэж үздэг харин худал хуурмаг загнах нь үүнээс ч илүү жигшмээр санагдана. Хэрвээ өөрийн хайр дурлалаа чин үнэн гэдгээ мэдэрвэл ямар ч хов живээс айхгүй цэвэр ариун харьцаа бий болгоно.

Бүх ордны эмэгтэйчүүдээс ганцхан энэ эмэгтэйд л романтик сэтгэл ба бодит ухаан хослон байдаг. Өөрийн аминч хэт шүүмжлэмтгий зангаасаа болж ойр дотныхонтойгоо харьцах харьцаагаа сүйрэлд хүргэх нь ч элбэг. Тэр сайн эхнэр болдог. Найдвартай, хурц ухаантай. Түүнд эрдэм шинжилгээний, оюун ухааны ажил хийдэг эр нөхөр илүү тохирно. Жишээ нь: эрдэмтэн, шинжээч, багш, эмч, өмгөөлөгч. Адал явдал, эрсдэл, утга учиргүй баатарлаг явдал зэрэгт татагддаг эрчүүд түүнд таалагддаггүй.

Охины ордны эмэгтэй нөхрийнхөө ажлын төлөө өөрийнхөө ажлыг ч золиослоход бэлэн байдаг. Ингэснээрээ өөрийгөө дөвийлгөдөггүй, даруу төлөв байдаг. Нөхрийнхөө нарийн бичиг, зөвлөгч нь байх дуртай. Тэр нөхөртөө ямагт халамжтай, анхааралтай, хариуцлагатай байна. Гэхдээ бас нөхөртэйгээ харьцахдаа арга нь дутагддаг. Нөхрөө бараг шүүмжлэхгүй, өмөөрөх маягтай. Охин  – эмэгтэйчүүд өөрийнхөө эрх чөлөө болон сэтгэл татсан байдлаа их хайрлаж, үнэлдэг тул хүүхэдтэй болохыг нэг их хүсдэггүй. Жирэмслэлт түүний гоо үзэмжийг үгүй хийнэ гэж боддог.

Тэр гадаад төрхөндөө үргэлж санаа тавьдаггүй, классик загвараар хувцаслахыг эрхэмлэдэг. Костюм нь ямар ч илүү зүйлгүйгээр энгийн, биед яг таарсан байх ёстой гэж үздэг. Ихэвчлэн хуучинсаг үзэлтэй. Илүү гоёмсог, өвөрмөц харагдахад нь түүнд эрх чөлөө, уран сэтгэмж, зориг дутагддаг. Шинэ хувцас худалдан авах нь ховор. Хувцасаа хуучиртал нь өмсөхийг илүү эрхэмлэдэг. Саарал, уйтгартай харагдах нь элбэг.

БУСАД ОРДТОЙ ТОХИРОХ НЬ

Хонь Охин хоёр хоорондоо харилцан хүйтэн харьцаатай байдаг.

Үхэр, Ихэр нартай холбоо таагүй байна.

Мэлхий Охин хоёрын хооронд нийтлэг зүйлс их байгаа ч мэдрэмтгий, эмзэг Мэлхийн хувьд Охин нь хэт зүй зохистой, хүйтэн байна.

Охин Арслан хоёрын хооронд маш хурдан ба амархан нөхөрлөдөг бүр биеийн таталцах ч бий болох магадлалтай.

Жинлүүртэй байнгын зөрчилдөөнтэй байна. Хэдий огт өөр зан араншин, үзэл бодолтой ч Хилэнцтэй гэрлэвэл аз жаргалтай болох магадлалтай.

Нумтай эвтэй байж чадахгүй.

Матартай аз жаргалтай байна, тэдний зан араншинд адилхан зүйлс их байгаа.

Охин Хумхын сэтгэлийг их татдаг ч урт удаан харьцаа үүсэх нь ховор байдаг.

Загастай харилцан ойлголцох ч биеэр таталцах сонирхол нь бага.

Энэ ордод төрсөн хүмүүс: И. Бах, Готье, Гёте, Толстой, Грета Гарбо, Софи Лорен, Кутузов, Лафайет.

Жинлүүрийн орд

ЗАН БАЙДАЛ
Энэ ордод төрсөн хүн гоёмсог аятайхан төрхтэй, хөнгөн саруул ухаантай. Тэр бусдыг хайрлах чадвартай. Жинлүүр маш хүчтэй сэтгэлийн хөөрөлд автдаг. Гуниг гутрал, баяр баясгалан тохиолдоход ихээхэн нухацтай философийн үүднээс ханддаг тул асуудлыг зөв шийдэж чаддаг. Түүнд өвчин, зовлон ирсэн ч амьдралаа зохицуулдаг. Жинлүүр нь агаар махбодьтой бөгөөд энэхүү агаар нь – хүйтэн, тайван, төвлөрсөн бас ямагт учиртай, үнэмшилтэй. Тэр оюун ухаан ихтэй мөртлөө гайхалтай гэнэн хүн. Олон цагаар ярьж чадна тэгэхдээ бас бусдыг ч сонсоно. Жинлүүр идэвхитэй хүмүүс боловч ямар нэгэн юмыг яаруу хийдэггүй.

Тэр Жинлүүр учраас байнга тэнцвэрээ олохыг тэмүүлнэ. Тэр ямагт тэнцвэр, зөв газар, хэрэгтэй үг зэргийг хайдаг. Жинлүүр бол хэмжээсийн билэг тэмдэг, тиймээс тэр цаг хугацааг маш сайн мэдэрдэг. Тэр аливаа зүйлд алтан дундажыг баримтлахыг тэмүүлдэг ч дунд зэргийн байх дургүй. Буулт хийхдээ мөн үзэл бодлоо өөрчлөхдөө амархан. Тэр сэтгэлийн тэнхээ багатай, түүнд “үгүй” гэж хэлэх нь хэцүү байдаг. Шунал, дур хүсэлд амархан автагддаг. Өөрийн тогтсон үзлийнхөө төлөө тэмцэх нь ховор. Ухрах нь амархан, үүрэг хариуцлага хүлээх их дургүй. Хариуцлагагүй байсны улмаас гэмших явдалд хүргэдэг. Азгүйтэлдээ их шаналдаг.

Шийдвэр гаргаж, өөрийн идэвхигүй байдалтайгаа тэмцэж сурах хэрэгтэй. Орчин тойрныхоо байдлаас тэр их хамаардаг. Тэр бүх амьдралынхаа турш хүмүүсийг байлдан дагуулахыг оролддог. Магтаал, гайхан бишрэлт, хайр, дассан сэтгэл зэрэг түүнд маш хэрэгтэй. Хайрлуулахгүйгээр амьдарч чадахгүй. Үүний тулд тэр өөрийн сэтгэл татам, бялдууч, уян зөөлөн, өгөөмөр, сайхан сэтгэл зэрэг бүгдийг гаргадаг. Бусдад дуртайяа тус хүргэдэг, бусдын үзэл бодлыг хуваалцаж, ойлгохыг хичээдэг. Хүмүүсийн толгойг яаж эргүүлэхээ ч мэддэг.

Жинлүүрийн зан аашинд бас сайхан сэтгэл, цэвэр ариун сэтгэл, эелдэг зөөлөн, шударга ёс, шалтгааныг ил тод тодорхойлох чадвар зэрэг байдаг. Бууж өгөх, найр тавих туйлын дургүй. Хэрсүү, мэргэн тэрээр хүмүүсийн хоорондох зөрчилдөөнтэй байдалд ихэвчлэн зохицуулагч болдог. Туйлдаа хүрсэн явдалд дургүй, жишээ нь хорон санаа гаргах. Дайсантай байх нь ховор. Бусдад нөлөө үзүүлж чаддаг. Гэхдээ найзууддаа атаархуу ханддаг, ялангуяа хэрвээ найзууд нь амжилтанд хүрсэн бол. Ая хөгжмийг болон яруу найргийг маш их үнэлдэг. Гоё юм бүхэнд дуртай, уран сэтгэлгээтэй. Гоо үзэсгэлэн болон өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ байнга байдаг. Бүгчим, гэрэл муутай өрөөнд байх дургүй, харанхуйг үзэн яддаг. Гоё хувцас, гоё тавилга болон нүд баясгах юм бүхэнд дуртай.

Тэнцвэрээ алдвал өөдрөг сэтгэл нь унтарч дарамтанд орж тэвддэг. Сонголтын өмнө шийдэмгий бус байдалд орж болно. Гэхдээ хэрвээ Жинлүүр тэнцвэртэй байгаа бол түүний ухаан, зүрх хоёр хоорондоо зохицдог. Жинлүүр бол намрын тэмдэг гэдэг нь оргүй үг биш, дундын тэмдэг юм. Учир нь өвөл – хүйтэн, зун – халуун. Түүний ааш хувирах нь – түүний энгийн байдал. Түүний инээмсэглэл таны хүйтэн байдлыг хайлуулна, түүний инээмсэглэлийн өмнө тэсвэртэй байх хэцүү.

ЭРҮҮЛ МЭНД
Жинлүүр эрүүл биетэй, саруул ухаантай. Эрчүүд нь өндөр, эмэгтэйчүүд нь цэх, долгиолсон үстэй, том амтай, том нүдтэй байдаг. Гэвч гадаад төрх нь ихэвчлэн худлаа бөгөөд, эрүүл мэндийн толь нь түүний арьс юм. Арьсны өнгө, ялангуяа нүдний тойрогт. Нүд нь л түүний бие ямар байгааг хэлнэ. Түүний биеийн эсэргүүцэл нь сул. Түүнийг өвдсөн үед нь санаа тавьж, ойлгох хэрэгтэй. Өөртөө анхаарал шаардаж, өвдсөн болж баашилж чаддаг.

Түүний эрүүл мэндэд хамгийн аюултай нь хоол, согтууруулах ундаа, хайр зэргийг зүй бус ашигладагт оршино. Ялангуяа согтууруулах ундаанд эсэргүүцэл нь их сул, ер нь үүнээс шууд татгалзсан нь дээр. Давс, хүчил, цуу зэргийг хязгаартай хэрэглэх нь зүйтэй. Түүнд чийгтэй, хүйтэн газар муугаар нөлөөлдөг учир нь нурууны өвчин /ревматизм, радикулит/ тусамтгай. Биеийн эмзэг газрууд нь – цээж, хөл, бөөр.

Жинлүүрийн мэдрэлийн тогтолцоо чанга биш тул амрахаа хэзээ ч мартах хэрэггүй. Хүмүүстэй тэвчээртэй хандах нь зүйтэй. Түүнийгээ ихэвчлэн их дургүйцэх, бүр үзэн ядах сэтгэгдлээр харуулдаг. Жинлүүрийн цусны эргэлт нь муу, эрч хүч нь байх ёстойгоосоо доогуур байдаг тул гар хөлөө дулаан байлгах хэрэгтэй. Жинлүүр эрүүл мэндээ хадгалахын тулд төрөл бүрийн өвчинд нэрвэгдэхгүй байх, жигд уур амьсгалд амьдрах, спортоор хичээллэх хэрэгтэй. Жишээ нь: гимнастик, тэшүүрээр гулгах, теннис тоглох мөн химийн бодисоос хол байх хэрэгтэй.

АЖИЛ МЭРГЭЖИЛ
Шууд шийдвэр гаргаж чаддаггүй тул Жинлүүр мэргэжил сонгохдоо амаргүй байдаг. Түүнд олон боломж, саналууд ирдэг. Түүнийг сонголтоо хийхэд нь битгий яаруул. Хэрэгтэй зүйлээ ойлгохын тулд эрч хүч болон цаг хугацаа их зарцуулдаг улмаар амархан ядардаг. Түүнд туслах хэрэгтэй, гэхдээ их эелдгээр. Урт удаан, шаргуу, их ажиллах чадвартай боловч удалгүй залхуу нь хүрч амархан ядардаг. Идэвхтэй үеээ амралттайгаа ээлжлэх хэрэгтэй гэдгийг тэр сайн мэдэрдэг.

Хамт олны дунд сайн ажилладаг, бусадтай эв зүйтэй харьцдаг. Гэхдээ эргэн тойрны байдал түүнд маш их нөлөөлдөг. Эгэл жирийн эв дүйгүй, бохир, хийрхсэн байдлыг тэвчдэггүй. Ийм байдалд байснаараа их зовж шаналдаг. Удирдах чадвартай, тушаал өгөхдөө хөнгөн, албаддаггүи. Хариуцлагатай, ажил хэргийн сайн чанаруудтай. Жинлүүр бусдын бодол санаагаар гүйцэтгэхийг шаардсан ажлыг маш сайн хийдэг. Ажлын сүүлчийн зураасыг хийх нь түүнд илүү сайн тохирдог. Юуг ч засч, сайжруулж чадна. Хэрэгтэй мөч цаг хугацааны мэдрэмж нь гайхалтай сайн. Гэхдээ бусдын санааг сайжруулснаар сонирхогч болох аюултай.

Мэдлэгийг их өндрөөр үнэлдэг, төрөл бүрийн мэдээлэл, мэдээ баримт цуглуулах хандлагатай. Түүнээс аливаа зүйлийг нуухыг тэр тэвчдэггүй. Хэцүү, бэрх, хүнд ажлаас айж эмээдэг, ажлаасаа шууд ухарч, хойшоо болдог. Энэ ордод олон зураач, жүжигчид төрсөн. Гоо үзэсгэлэн, зохицол, хөг аялгуу зэрэг нь түүний амьдралд маш том үүрэг гүйцэтгэдэг. Мөн эдгээрийн дунд олон дипломатч, хуульч, өмгөөлөгч, эрх зүйч нар бий.

Мөнгөтэй их болгоомжтой харьцдаг, төсвөө бодож чаддаг, ингэснээр мөнгөний боол болдоггүй. Тооцоогоо шалгах, өрөө нэхэх, цалингаа нэмүүлэхийг шаардах зэрэг нь түүний занд байдаггүй. Жинлүүрт тохирох илүү сайн үйл ажиллагааны хүрээ бол – зугаа цэнгэл болон моод. Тэр маш гайхалтай загвар зохион бүтээгч, чимэглэгч, урлагийн эд зүйлсийн худалдагч, эртний эд зүйлс цуглуулагч, шоу – бизнесийн ажилтан мөн шүүгч, өмгөөлөгч болж чадна.

ХАЙР ДУРЛАЛ – ГЭР БҮЛ
Жинлүүр өөрөө агаарт харъяалагддаг тул хайртай хүн болон найз нөхдөө өөрийн махбодиос эсвэл галаас сонгох хэрэгтэй. Жинлүүрт /бусад ордуудаас илүү/ хайртай хүн хэрэгтэй. Үгүй бол тэр өөрийн төгс төгөлдөрийг мэдрэхээ болино. Жинлүүрийн ордон Охин болон Хилэнцийн ордуудын дунд оршдог. Охины – оюун ухаандаа захирагддаг, Хилэнцийн – хүсэлдээ захирагддаг зан чанарын аль аль нь Жинлүүрт бий. Хүчтэй, оргилүүн хүсэлд автагдах нь ховор. Хүчтэй сэтгэлийн хөөрөл эрч хүч болон биеийн тэнхээ багатай. Түүний хүсэл нь хэт зөөлөн.

Тэд мэдрэмжийнхээ боол байх нь ховор. Анхны харцаар дурладаггүй. Хайр дурлалын явдлууд нь олон биш, харин өөрт нь анхны харцаар дурлаж болмоор. Тэр их өндөр шаардлагатай, тэр нэгэн зэрэг хайр, анхаарал, тайван байдлыг шаарддаг. Түүний мэдрэмж, сэтгэлийг үнэлвэл тэр аз жаргалтай байдаг. Жинлүүрийн эмэгтэй нь ч, эрэгтэй нь ч ихэвчлэн хоёрын нэгийг нь сонгох гэсэн хүндхэн байдалд ордог. Гэхдээ Жинлүүр аль алийг нь найзаа болгож, нийцэшгүйг холбохыг оролддог. Жинлүүр шийдвэр гаргахдаа сэтгэл зүрхээ чагнах мөн хүмүүсийг хайрлаж сурах хэрэгтэй. Ихэвчлэн ганцаараа үлдэхээс айсандаа л гэрлэдэг.

Хүмүүстэй эвтэй, найртай харьцаж, таалагдаж чаддаг гэвч түүнд хүчтэй мэдрэхүй, сэтгэлийн золбоолог зан дутагддаг. Тэр хамтрагчийнхаа ашигтай тал, гадаад гоо үзэмж зэргээс илүү дотоод гоо үзэсгэлэн, чин үнэнч зан, мэдрэмж зэргийг илүү эрхэмлэнэ. Тэр том хотод амьдрах, найз нөхөдтэйгээ харьцах, зочид хүлээн авах дуртай. Түүний гэр нь маш гоёмсог, дотор нь зөндөө олон гоё эд зүйлтэй, олон цэцгүүдтэй. Наргиж цэнгэх мөн амьдралаас таашаал авах дуртай. Тэр уран зураг, театр, дуурь зэрэгт татагддаг. Жинлүүр – эмэгтэй гоё хувцас цуглуулан өдөржингөө дэлгүүрээр явж чадна.

Жинлүүр, гэр бүлдээ сэтгэл нийцсэн харьцаа бий болгохыг тэмүүлдэг. Гэр бүлийн гишүүд олон байх нь ховор. Хүүхдээ хүндэлдэг мөн хүмүүсийг ч хүндлэхийг сургадаг. Хүүхэдтэйгээ үеийн юм шиг ярихыг хичээдэг. Хүүхэд өөрийг нь ойлгоно, зөвлөнө, дэмжинэ гэдэгт эцэг эхдээ найдаж болно. Учир нь тэр хүүхдийн хүндэтгэлийг хүлээж, итгүүлж, үнэмшүүлэх авъяастай түл хүүхдүүдтэй харьцаж чаддаг.

Энэ ордонд төрсөн хүмүүс: Лермонтов, Эйзэнхауэр, Махатма Ганди, Сара Бернар, Бриджит Бардо, М. Мастроянни.

ЖИНЛҮҮР-ЭРЭГТЭЙ
Энэ хүн танд ямагт зөвлөгөө өгнө, таны бүх асуудлын бэлэн шийдвэр түүнд байдаг юм. Аливаа зүйлд хайр дурлалд ч гэсэн зүй зохистой ханддаг зуршил нь хэнийг ч галзууруулахад хүргэж чадна. Эхний алхмыг эмэгтэйгээс хүлээдэг. Хэрвээ эмэгтэй нь түрүүлж эхний алхам хийхгүй бол, өөртөө итгэлгүй болдог, бүр өөрөөс нь татгалзаж байна гэж боддог. Ийм үед хамтдаа аз жаргалтай байх өөр хүн хайдаг. Хэрвээ эмэгтэйд таалагдаж байгаагаа ойлговол өөрийн бүх сэтгэл татам байдал мөн сайхан зангаа харуулж эхэлнэ.

Жинлүүр – эрэгтэй сайхан сэтгэл татам байдлаа харуулангуут та түүнээс харьцаагаа таслах амаргүй болно. Хэрвээ та түүнээс явахыг оролдвол тэр таныг санал нийлэхээс өөр аргагүй баримтын тусламжтайгаар буцаана. Тантай маш эелдэг харьцана. Та бүр түүний уур хүргэмээр сул талуудыг нь мартана. Энэ мөчөөс хойш таны тэмцэл дуусна. Түүний мөрөөдөл таны мөрөөдөл болно. Мөн түүнийг аз жаргалтай, инээмсэглэлтэй байлгахын тулд та бүхнийг хийнэ. Түүнийг инээмсэглэхэд эсэргүүцэж чадах хүн маш цөөн.

Тэр гайхалтай дасан зохицох чадвартай. Амжилтанд хүрэхдээ харьцаж буй эмэгтэйдээ найддаг. Түүний сэтгэл булаасан байдал нь бодит ба үүнд ямар ч хуурамч юм байхгүй. Жинлүүртэй, амьдрал түвшин тайван байхгүй л болов уу. Ааш зан муутай байх үедээ хүнийг санаандгүй гомдоох нь цөөнгүй байдаг. Хааяа бодлогоширсон үед нь түүний анхаарлыг татахын тулд бүр хашгирах, толгой дээрээ зогсох ч болж магадгүй.

Шийдвэр арай гэж гаргадаг. Гэхдээ дараа нь алдаа хийжээ ч гэж бодож магадгүй. Хайр дурлалын арга ухаанд тэр Арслан, Хилэнц, Үхэр зэргийг давах тийм төгс төгөлдөрт хүрсэн билээ. Ямар ч эмэгтэйг өөрийн болгож чаддаг. Өөрийн болгосны дараа цаашаа яахыгаа тэр бүр мэддэггүй. Эмэгтэйн сэтгэлийг булаасны дараа – энэхүү харьцаагаа түр зуурын шохоорхол гэж бодох уу эсвэл чухал харьцаа гэж бодох уу? Хайр дурлал гэж бодох уу? Аль нь юм бол? Эсвэл аль нь ч биш юм болов уу? гэж боддог.

Хэдий хөгширсөн ч эмэгтэй хүнийг сонирхох сонирхол нь буурдаггүй. Хайр дурлал нь түүнийг хэзээ ч залхаадаггүй. Хайр дурлалын явдалд эрт ордог мөн үүндээ их амжилттай байдаг. Эмэгтэйчүүдийн хүрээнд байх нь олонтаа. Амьдралынхаа турш тэр эмэгтэй хүнтэй байх номхрошгүй дур хүсэл болон сексийн хүсэлтэй байдаг. Юу ч түүний дориун, золбоотой занг дарахгүй. Нийцтэй, зохицсон байдалд хүрмэгцээ заавал алдуурч буцаад таашаал авах дур хүсэлд автагддаг. Энэхүү зовлонтой ба нууцлагдмал сексийн дур хүсэл нь түүний мэдрэлд муугаар нөлөөлж, өвдөхөд хүргэдэг.

Түүний хувьд сексээс өөр чухал юм юу ч байхгүй. Үүний төлөө бүхнийг хаяна. Ажлаа ч, гэр бүлээ ч. Янаг харьцаандаа аминч, эмэгтэйгийнхээ сэтгэлийг үл бодон, өөрөө л таашаал авахыг тэмүүлдэг. Тэр эмэгтэйгээ анхаардаг ч үгүй. Түүнд өөрийнхөө оргилуун хүслийг л хангах нь чухал. Жинлүүр – эрэгтэй нь өөртэйгээ адилхан зантай эмэгтэйтэй учирсан үед л нийцсэн харьцаа ба тайван байдлыг олж авна.

Эмэгтэй хүнд татгалзах дургүй, янаг хайрын харьцаагаа сунжруулах нь үнэнчээр таслахаас илүү хэрцгий гэдгийг ойлгохгүй. Тэр “үгүй” гэж хэлэх нь ховор байдаг. Хэн нэгэнтэй шударга бусаар хандаж байгаагаа мэдэрмэгц тэр эргэлзэж эхэлдэг. Түүний хувьд шударга бус байх нь аллагатай л адилхан. Түүний хэрцгий, ширүүн байх дургүй зан нь бүтэлгүй гэрлэлтэнд хүргэдэг. Өөрийн шийдэмгий бус байдлаасаа болж жинхэнэ хайр дурлалаа өнгөрөөж тун магадгүй. Бараг эмэгтэй хүн бүрийг өөрийн цорын ганц хань гэж үнэлэхэд ч бэлэн байдаг. Түүний нөхөрлөл ба хайр дурлал нь тохиромжгүй байх нь олонтаа. Бүтэлгүй хайр нь түүнийг бага зовоодог ба үүнийгээ гайхмаар хурдан мартаж чаддаг. Өнгөрсөн хайрынхаа төлөө харамсах нь бусад эрэгтэйчүүдээс илүү бага.

Шийдэмгий мөн өөрийг нь хаявал том нүгэл болно гэж итгүүлж чадсан эмэгтэй л зөөлөн зүрхтэй Жинлүүр – эрэгтэйг гартаа атгаж чадна. Ийм урхинд орсон тэрээр азгүй хоригдол болж хувирна. Гэхдээ энэ нь түүний хувьд туйлдаа хүрсэн явдал юм. Тэр ихэвчлэн янаг хайрын явдлаас таашаал авч чадахаар эрх чөлөөтэй байж чаддаг. Гоонь эр байх нь түүнд маш их таашаалтай. Хэдий энэ эрэгтэйг анх харахад танд хамаатай юм бүхнийг сонирхож байгаа мэт санагдах ч таны нууцыг сонирхох нь юу л бол.

Түүнийг сайн ажиглаарай, хамар доор нь юу болж байгааг тэр анзаардаггүйг та олж харна. Тэр ухаалгаар шүүмжлэн ярилцана гэхдээ энэ нь нөгөө хүнийгээ ойлгох гэсэндээ биш харин тухайн сэдвийн хийсвэр яриа байна. Болох болохгүй бүгдийг харьцуулан ухаалаг, зүйд нийцсэн зүйл ярина. Түүний дүгнэлт нь шударга, нарийн, ашигтай, сайн байна. Гэхдээ тэр таны проблем болон мэдрэхүйд гүн орохыг хүсэхгүй. Сэтгэл судлал нь түүний зан биш.

Жинлүүр бол шүүгч. Хийсвэрээр хэрэгт дурлаж маргалддаг гэдгийг нь ямагт санаж байгаарай. Хов жив ярьдаг хүн юм шиг санагдана гэвч үгүй юм, чалчаа хүн ч биш. Бусдын нууцыг бараг ярьдаггүй. Тиймээс итгэж болно. Түүнд бүх сэтгэлээ нээж болно гэвч энэ нь түүнийг хөндөхгүй. Жинлүүр-эрэгтэйд тохиолддог таагүй явдлуудын эх үүсвэр нь ихэвчлэн хамтрагчийнхаа сэтгэлийг ойлгохгүйгээс болдог. Гэтэл маш сайн зөн билигтэй, саруул ухаантай хүн шүү дээ! Тэр.

Энэ эрэгтэй харамч биш ч мөнгөний үнэ цэнийг сайн мэддэг. Цуглаан болсон газарт дургүй тул олон хүнтэй газар түүнийг дагуулах хэрэггүй. Шуугиантай хэрүүл, таагүй явдал, хүндрэл зэрэгт туйлын дургүй. Зөвхөн тайван байдлыг л бүхнээс илүүд тооцдог. Жинлүүр – эрэгтэй моод их дагадаг, язгууртан маягаар хувцасладаг, авгай мэт харагдах нь олонтаа байдаг. Тэр их хувь заяатай хүн. Хамт олон нь түүнд таатай ханддаг. Учир нь тэр эелдэг найрсаг, ая зантай, хөгжилтэй, сайн сэтгэлтэй. Хэрвээ та өөрийгөө болон гэр орноо эмх замбараатай байлгавал таны нөхөр гайхамшигтай сайхан хүн гэдгийг хэзээ нэгэн цагт ойлгоно.

ЖИНЛҮҮР-ЭМЭГТЭЙ
Энэ эмэгтэй нь заль мэхтэй, эелдэг зөөлөн ба олон ааштай. Чихэр жимсэнд, гоёл чимэглэлд бас унтах дуртай. Амьдралд хамгийн чухал нь түүний хувьд хайр юм. Тэр уян нялуун ба маш мэдрэмтгий. Таны хайрыг байнга мэдрэх нь түүнд хэрэгтэй. Хэрвээ өөрийг нь хайрлахгүй байгааг мэдэрмэгц тэр аз жаргалаа өөр хүнээс хайн явдаг. Бүтэлгүй хайрын дараа тэр хурдан тайвширдаг. Энэ ордны эмэгтэй ямар ч эрэгтэйтэй таарч тохирно.

Жинлүүр-эмэгтэй хайр дурлалдаа их мэдрэмтгий. Хэдий секс амьдралд нь чухал байр суурь эзэлдэг ч түүний хувьд зорилго биш юм. Тийм болохоор л түүнд эрэгтэйчүүд олон байдаг. Зөвхөн сексийн тухай яригдаж байвал бүрэн дотносож чадахгүй. Сул дорой эрэгтэйтэй хамт байвал нөхцөл байдлын эзэн болно. Харин хүчтэй, чадалтай эрэгтэйтэй сул, дуулгавартай болж юм бүхэнд хүссэнийг нь дагана.

Жинхэнэ хайр л түүнийг төгс өөрчлөнө. Хэрвээ түүнийг чин сэтгэлээсээ хайрлаж байгааг ойлгож мэдэрвэл, тэр хамгийн сэтгэл татам, хөгжилтэй эмэгтэй болно. Гэрлэсэн тохиолдолд түүний зан байдал өөрчлөгдөж илүү ухаалаг болдог. Таагүй байдлыг намсгаж чаддаг мөн таныг бодлогогүй үйлдэл, шийдвэр гаргахаас чинь сэрэмжилж хамгаална. Жинлүүр – эмэгтэй нь таны хүзүүн дээр том чулуу мэт өлгөгдөөд байхгүй. Харин бүр таны зам дээр байгаа бэрхшээлийг зайлуулахыг тэмүүлнэ. Гэхдээ өөрийн санаа бодлоо тулгахгүй бөгөөд дараа нь хариуцлага хүлээх болно гэдгээ мэднэ. Буруу алхам хийхээс чинь хамгаалан зөвлөхдөө маш зөөлөн ханддаг тул та бараг буруу алхамаа өөрөө олж ойлгосон мэт санагдана.

Энэ эмэгтэй их ухаантай бас нягтлан судлах чадвартай. Ажил хэргийн асуудал дээр чинь тусалж чадна. Асуудлын үндсэн учрыг ойлгохдоо маш хурдан. Шийдвэр гаргахдаа элдэв хөөрлөөс чөлөөлөгдөн хамгийн сайн зөвлөгөө өгнө. Энэ нь түүний олон дутагдалыг нуудаг. Үүнээс гадна, тэр өөрийнхөө дутагдлыг сайн ойлгодог. Үүнийгээ ч чин үнэнчээр хэлдэг. Түүний инээмсэглэл, үнсэлт, эелдэг ялдам тэврэх зэрэг нь дутагдалуудыг нь нөхдөг. Нэг дутагдал нь гэрийн ажлаас төвөгшөөдөг. Эрх чөлөөг их өндрөөр үнэлдэг ч ганцаардлыг тэвчдэггүй. Хурдан шинэ найз нөхөдтэй болдог, оршин суух газраа солихдоо амархан.

Хонь, Хилэнц, Арслан, Үхэр зэрэг ордуудын эрэгтэйчүүд ийм эмэгтэйг шүтэн биширч индэр дээр гаргана, энэ нь ч түүнд их таалагдана. Ингэсэн нь шударга явдал болно. Учир нь тэр ч гэсэн эрчүүдийг шүтэн биширнэ. Тэр хэзээ ч бусдын захиаг уншихгүй – энэ нь бүр толгойнд нь ч орохгүй. Тиймээс таны нууцыг задлахгүй, эвгүй байдалд ч оруулахгүй. Таны даргыг өөрийнхөө инэмсэглэлээр татна. Тэр ямагт аргатай. Ийм эмэгтэйгийн гэр орон нь диваажингийн цэцэрлэг мэт байж болно. Ийм эмэгтэйчүүдийн ихэнх нь гэртээ үнэт эдлэлүүдтэй. Дарс, аятайхан хөгжим зэрэг тодотголуудад их анхаардаг. Энэ ордны эмэгтэй бол тэр чигээрээ өөрөө гоёмсог, чамин. Бусдад ямагт аятайхан сэтгэгдэл төрүүлдэг.

Моодыг гайхалтай сайн мэдэрнэ, хувцасны хэв маягт их анхаарна, хөх, саарал, цайвар ногоон ба зөөлөн өнгөнд дуртай. Хурц үнэртэй ус сонгодоггүй. Эмэгтэй хүн байх нь – түүний гол тавилан. Тэр төгс төгөлдөр лүү тэмүүлнэ. Харин түүний эршүүд ухаан нь түүнийг илүү сэтгэл татам болгодог. Тэр ярих дуртайгаас гадна бас сайн сонсож чаддаг. Жинлүүр – эмэгтэй зөөлөн бас хүч чадалтай. Бүх эмэгтэйчүүд тэнцвэрээ ингэж хадгалж чаддаггүй. Тэр зөөлөн зан аалиар хурц асуудлыг намдаах чадвартай. Аливаа аюул тохиоход өөрийгөө хамгаалж чадахгүй зөөлөн бүсгүй гэж бодогдуулна, гэвч та эндүүрч байна. Хэцүү бэрхшээлтэй мөчид тэр ган төмөр шиг л болно.

Хэцүү цаг тулгарвал хэн таныг аврахаар ирэхийг хараарай. Таны үүрэг ролийг ч багасгахгүй, үүнийх нь төлөө түүнд талархаарай. Түүнд ямагт итгэж, найдаж болно. Хааяа тэр туйлдаа хүрдэг, хэтэрхий их идэж ууна, эсвэл бүр урт удаан хугацаанд дуугүй байна. Түүний тэнцвэр алдагдсан үед ийм болдог байж магадгүй. Гэхдээ тэр хааяа тэнцвэрээ алдсан ч эрт орой хэзэн нэгэн цагт буцаад өөрийн тохирсон байдалдаа ордог. Ийм үе нь их удаан үргэлжилдэггүй. Тэнцвэр нь өөрөө бий болдог ч та түүнд нь тусалж болно.

Түүний үнэлүүштэй чанаруудын нэг болох гоо үзэмжийнхээ цаана өөрийн ухаанаа нууж чаддаг. Тэр хүүхдүүдээ хайрлана, санаа тавина гэхдээ эрэгтэй хүнийг ямагт нэгдүгээрт тавьдаг. Түүний хүүхдүүд арчаатай, анхаарал халамжаар дутдаггүй. Гэхдээ тэд таны тайван байдлыг алдагдуулбал Жинлүүр шууд хөндлөнгөөс оролцоно. Учир нь зөвхөн таныг илүү аз жаргалтай байлгахын тулд л хүүхэдтэй болсон.

БУСАД ОРДТОЙ ТОХИРОХ НЬ

Жинлүүрт хамгийн тохиромжтой нь Хонь, Ихэр, Арслан, Бумба.

Үхэр, Мэлхий хоёртой тийм ч таатай биш, гэхдээ Жинлүүрийн сайн зангийн ачаар найз нөхдийн харьцаатай байж болно.

Охины ордныхонтой зөрчилдөх нь их байдаг, харилцан ойлголцдоггүй.

Хилэнцтэй хамтран ажиллаж л болно. Жинлүүрийн хувьд Хилэнц нь хэт оргилуун. Харин Хилэнцийн хувьд Жинлүүр нь хэт хөнгөн зантай тул гэрлэх хэрэггүй.

Жинлүүр ба Нум хамтдаа аз жаргалтай, бат бөх гэрлэлтийг бүтээнэ.

Матартай найз нөхөд байвал сайн.

Жинлүүр Загас хоёр нь бие биеэ хүндэлдэг, хамтын ажил болон нөхөрлөл бий болно. Харин хоорондын бие сэтггэлийн сонирхол нь сул тул хайр дурлал, гэрлэлт бий болох нь ховор.

Хилэнцийн орд

ЗАН БАЙДАЛ
Хилэнц бол хамгийн хүчтэй ордуудын нэг нь. Энэ ордод төрсөн хүмүүс агуу том амжилтанд хүрдэг. Энэ бол ерөнхийлөгчийн тэмдэг. АНУ-ын ихэнх ерөнхийлөгчид энэ ордод төрсөн байдаг. Хилэнцийн ордныхон нарийн зөн билигтэй, их эрч хүчтэй, чадалтай, шийдэмгий, задлан шинжээч түүнд бэрхшээл гэж байхгүй. Хилэнцийг хайр болон үхлийн тэмдэг гэж тооцдог. Хилэнцийн амьдралыг ойлгох ойлголт нь гүн бат, бүр далд байдаг. Хатуу хэрцгий, шооломтгой, оргилуун, мэргэн ухаантай хүмүүс. Эрчимтэй бас эрх мэдэлтэй. Түүнийг эсвэл хайрлана, эсвэл үзэн ядна. Түүнтэй тоомсоргүй хандах боломжгүй. Энэ ордны хүмүүс бусдад хүчтэй нөлөөлдөг.

Хилэнц бол туйлдаа хүрдэг хүн. Хэдий оуюн ухаантай байна тэр хэмжээгээр оргилуун байна. Маш эелдэг наалинхай, эсрэг хүйстэндээ их татагддаг. Гүн ухаан ярих, ахуйн асуудлаар хэлэлцэх, маргалдах зэрэгт дуртай. Маргалдаанд заавал ялах ёстой гэж үздэг. Хайрын мэдрэмж ба түргэн зан хоёр нь түүний гол чанарууд. Тэр аюултай эрч хүчтэй, дайнч чанаруудтай. Тэр зөрүүд, түргэн ууртай, догшин, тайтгарашгүй. Эрх дархтай зан нь хүүхдэрхүү байдлын цаана нуугдаж байдаг.

Өөрийн хүсэл санаархлаа хөлдөөж чаддаг болохоор Хилэнцийн махбодь усыг-мөс эсвэл шинэчлэгддэггүй тогтмол ус гэж хэлж болно. Ийм л учраас Хилэнцийн зан араншин өөрчлөгддөггүй байх. Усан махбодь нь догшин боловч дуугүй, түвшин боловч арга бачтай, уян зөөлөн боловч хорсолтой зэрэг зангуудыг бий болгодог. Хилэнцийн ордны хүн өөрийнхөө занг маш сайн хянаж чаддаг. Энэ хүнийг таних тэмдгүүд бас байдаг. Түүний харц ховсдож байгаа юм шиг тань рүү гүн нэвтэрнэ. Нүд нь түүнийг илчилдгийг мэддэг тул ихэнх нь бараан нүдний шил зүүдэг.

Хилэнц бол төрөлхийн байлдагч хүн. Түүний хазалт үхэлд хүргэж магад. Ер нь Хилэнцтэй ямагт сэрэмжтэй байх хэрэгтэй. Гаднаа зөөлөн, хоргүй, бүр гэнэн цайлган харагдана гэвч яг үнэн хэрэг дээрээ огт ийм биш. Хилэнцийг хөндөх хэрэггүй учир нь түүнийг гомдоовол тэр хэзээ ч уучлахгүй мөн ямагт өс санаж явна. Дор нь өшөөгөө авна эсвэл өшөө авах тохиромжтой үеийг хүлээнэ. Тэр ихэвчлэн маш хэрцгий байдаг.

Түүний амьдрал амаргүй өөрийг нь байнга шүүмжилж, сүрдүүлж байгаа юм шиг санагддаг тул тэр ихэвчлэн бусдад итгэдэггүй, зожиг, сэрэмжтэй байдаг – энэ нь өөрийгөө хамгаалах арга нь юм. Ямар ч шалтгаангүйгээр бүхэл бүтэн хамгаалалтын систем босгодог. Хэрвээ түүн рүү дайрах юм бол тэр үнэхээр аймаар. Тэр үнэ цэнээ сайн мэддэг, өөрийнхөө тухай боддог бодлыг нь юу ч өөрчилж чадахгүй. Ер нь Хилэнцүүд өөртөө сэтгэл хангалуун байдаг. Доромжлолыг тоодоггүй, сайхан үг ч түүнийг уяраахгүй, сэтгэл нь огт хөдөлдөггүй.

Олонхийн саналд тоомсоргүй ханддаг. Өөрийнхөө дутагдал болон садар самуун явдлаа хүнээс сонсохыг хүсдэггүй. Хилэнц нь хувиа хичээгч. Өөрийн эрх чөлөө нь түүнд их үнэтэй. Тэр хэзээ ч хуурмаг гоёмсог үг хэлдэггүй, хоосон магтдаггүй, хэрвээ тэр танд аятайхан үг хэлвэл энэ нь үнэхээр тийм гэдэгт та итгэж болно. Хэрвээ та түүнээс өөрийнхөө тухай бодлыг мэдэхийг хүсвэл эсвэл зөвлөгөө авмаар байвал тэр шууд “нүцгэн” үнэнг хэлнэ. Үнэн үг тэр болгон таатай байдаггүй.

Зорилгодоо хүрэхийн тулд бүхнийг хэрэглэнэ. Юу хүсч байгаагаа ямагт сайн мэддэг. Бэрхшээлтэй тулгарвал тэмцэх аргаа боловсруулдаг. Ажил үүргээ биелүүлэхдээ хатуу хандана. Хүний болон нөхцөл байдлын сул талыг дор нь олдог. Тэр албадлаганд туйлын дургүй, түүнд үл ялиг шахалт үзүүлбэл үймээн дэгдээж эсэргүүцдэг. Хэзээ ч хүний дураар болдоггүй. Түүнтэй зөрчилдөхийг тэвчдэггүй. Хүмүүстэй харьцахдаа ёс журамтай, үнэнч гэхдээ дасах нь ховор. Тэр өөртөө үнэнч хүмүүсийг эсвэл атаархуу дайснуудыг татдаг.

Хувиа бодох мэдрэмж нь өндрөөр хөгжсөн, өөрийн эрх чөлөөг их үнэлдэг. Өөртөө хэт автан хүмүүсийг анхаардаггүй. Гэхдээ Хилэнц зөвхөн өөрийгөө бодоод байдаггүй бусдад үгээрээ ч үйлээрээ ч тус болдог. Бүр дайснууд нь ч түүнийг хүндэлдэг, түүнийг сайнаар ярьдаг. Энэ хүнд сайн юм их байгаа. Хилэнц нь айх нь ховор, зоригтой, аймшиггүй бас их үнэнч найз. Тэр сул доройг хамгаалдаг баатарлаг хүн. Өөрт нь сайхан сэтгэл гаргасан ба бэлэг өгсөн хүнийг мартдаггүй. Амжилтанд хүрэх бүхий л юм түүнд бий. Эрч хүч, чадал, гялалзсан ухаан. Гэхдээ өөрийн уур уцаар хэт хүсэл тачаалаасаа болж маш олон дайсантай болдог. Хилэнцүүд гэгээнтнүүд эсвэл нүгэл үйлдэгчид байдаг.

ЭРҮҮЛ МЭНД
Хилэнцийн биеийн эсэргүүцэл нь маш сайн. Эдгээр хүмүүсийн дунд урт насалдаг хүмүүс их. Тэр их тэсвэртэй. Ханхгар том бие бялдар, сайн хөгжсөн эрүү, хүйтэн нүд өргөн хөмсөг зэргээрээ амархан танигдана. Хүнд хэцүү ажил, уймраа байдал, хорсолтой болон гунигт бодол, аюулд хайхрамжгүй хандах зэрэг нь түүний биеийг муутгана. Гэхдээ өөрийнхөө хүслээр эрүүл мэндээ гайхамшигтай сэргээх чадвартай. Хилэнц өвдөх нь ховор харин өвдвөл, өвчин нь ноцтой бөгөөд хэцүү хэлбэрээр явагддаг. Урт удаан хугацаагаар амрах ба эргэн тойрныхны анхааралд байх хэрэгтэй.

Өөрийнхөө эрүүл мэндийг өөрөө удирдаж чадна гэж боддог. Ер нь бол тийм л дээ. Эмч нарт итгэх нь ховор. Эмчээс илүү өөрийнхөө өвчинг өөрөө мэднэ гэж боддог. Хилэнцийн хоолой, хамар, нуруу, зүрх, цусны эргэлтийн систем, хөл /судас бүдүүрэх/ зэрэг өвчнөөр өвдөх хандлагатай. Азгүй тохиолдлоос болгоомжлох хэрэгтэй. Аюулыг тоохгүйгээс болж тэр ихэвчлэн ийм асуудалд ордог. Гал, тэсрэлт, дэлбэрэлт, түймэр, цацраг зэрэг нь түүнд аюултай.

АЖИЛ МЭРГЭЖИЛ
Хилэнц нь шаргуу, ажилсаг, сурах дуртай, ой тогтоол сайтай. Тэр хүч гаргахгүйгээр хүссэндээ хүрч чадна. Түүний хүсэл нь бодит болдог. Энэ нь азтай байхыг илүү санагдуулна. Юм бүхэнд гайхалтай амархан хүрдэг. Өндөр хөгжсөн оюун ухаан, сэтгэхүйтэй тэрээр зориг хүч шаардсан хэцүү ажлыг маш сайн хийж чадна. Маш сайн мэс засалч, сэтгэл судлаач, уурхайч, далайчин болно.

Түүнд физик, хими, техникийн лаборатори дахь судалгаа шинжилгээний ажил бас зохино. Амьдралын ухааныг судалдаг гүн ухаанч байх нь ч цөөнгүй. Энэхүү тэмдэг нь хүч чадлыг билэгддэг тул сайн тамирчин болно. Олонх Хилэнцүүд чадалтай хоолойтой тул эстрад болон дуурийн дуучид болдог.

ХАЙР ДУРЛАЛ – ГЭР БҮЛ
Түүний махбодь ус тул хамтрагчаа эсвэл найзаа ус, газар махбодьтой ордоос сонгох хэрэгтэй. Ус нь галтай огт нийцдэггүй харин агаартай нийцдэг. Хилэнц нь ордуудаас хамгийн секси, мэдрэмтгий нь байдаг. Тэгэхдээ тэр хөнгөн хийсвэр харьцаа, сээтэгнэх зэрэгт дургүй хайрын явдалдаа бие, сэтгэлээ зориулдаг. Хайр дурлалдаа зөвхөн зүрх сэтгэлээ л сонсдог тул өөрийгөө бүхэлд нь өгнө. Өөрийгөө хайр дурлалд зориулагдсанаа бас сэтгэл татам байдлынхаа үнэ цэнийг сайн мэднэ. Хайр дурлалд тэр амжилт олдог.

Тэр худалч, хуурмаг хүнийг таних зөн совинтой тул хамтрагчаа сонгохдоо алдах нь ховор.  Тиймээс түүний  гэрлэлт нь ерөнхийдөө аз жаргалтай байдаг. Хэрвээ гэрлэлт нь бүтэлгүйтэж аз жаргалгүйгээ мэдэрвэл өс хонзонтой, хэрцгий нэгэн болж хувирдаг. Ихээхэн эрх дархтай, өмчирхөг хүн. Тэр дураараа их туйлдаг тул бусдыг өөрийнхөөрөө байлгах дуртай. Үүнээс болж бусадтай тун бэрхшээлтэй харьцдаг. Хүүхэд хүмүүжүүлэхдээ дэндүү ёсорхог, уян зөөлөн зан, тэсвэр тэвчээр түүнд ихэвчлэн дутагддаг. Хилэнцийн нэр төрд дуртай зан нь хязгааргүй тул хүүхдээрээ бахархахаар хүмүүжүүлдэг. Хүүхдүүдээ ч ийм занд сургана.

Хилэнц нь усны тэмдэг учраас усны хажууд амьдрах хэрэгтэй. Ийм боломжгүй байвал гэртээ аквариум тавих хэрэгтэй. Хилэнцийн гэр орон нь түүнийг хувь хүн гэдэг ул мөрийг тодоор харуулсан цайз байдаг. Сүүдэр талд амьдрахыг илүүд үздэг. Хэдий Хилэнц нь ордуудаас хамгийн идэвхтэй, эрч хүчтэй нь байдаг ч амрахаар болвол хүнгүй, чимээгүй газар амрах дуртай. Бодолд автахаар эсвэл тайван ном уншихаар бол усны хажууд байвал илүү сайн. Магадгүй ийм л учраас тэр бороотой өдөрт гэртээ сууж ганцаараа үлдэх дуртай. Нөгөөтэйгүүр, Хилэнц нь спортод дуртай, ялангуяа эрсдэлтэй эр зориг шаардсан төрөлд.

Зурхайчдын тэмдэглэснээр, Хилэнц төрөхөөс нэг жилийн өмнө гэр бүлд хэн нэг нь үхдэг эсвэл түүнийг төрсний нэг жилийн дараа үхдэг. Хэрвээ Хилэнц үхвэл, түүний үхсэний нэг жилийн дараа эсвэл үхэхээс нь нэг жилийн өмнө гэр бүлд хэн нэгэн төрдөг. Ийм явдал 100 – гаас 95 – д нь тохиолддог. Тайлбар нь Хилэнц – сэргэн мандалтыг дүрсэлж байдагтай холбоотой юм.

Энэ ордонд төрсөн хүмүүс: Мариа – Антуанетта, Шиллер, Паганини, Ломоносов, Достоевский, Тургенев, Клод Моне, Роден, Пикассо, Рузвельт, Р. Кеннеди, Вивьен Ли.

ХИЛЭНЦ-ЭРЭГТЭЙ
Хилэнц нь юм бүхэнд тэсгэлгүй, тэвчээр алддаг зантай. Хайр дурлалд, нөхөрлөлд, улс төрд, ажилд, хоол унданд, хүүхдүүдтэй харьцах харьцаанд, төрөл төрөгсөддөө. Хэрвээ таныг хурц, оргилуун тачаал айлгадаг мөн сэтгэлийн хэт хүчдэл ядраадаг бол энэ хүн танд тохирохгүй. Хилэнцийг анх харахад тайван ярьж хөөрдөг хүн мэт санагдана. Ийм тайван, өөрийгөө маш сайн хянаж чаддаг хүний дотор намдашгүй зан байдагт нь итгэхэд бэрх юм. Хилэнцтэй хамтрахдаа, тэр аюултай тэсгэлгүй зантай гэдгийг нь мартаж болохгүй. Та өөрийн аюулгүй байдлаа ямагт санаж яваарай.

Таныг бүр хэдэн сард байтугай хэдэн жилд мартахааргүй гомдоож чадна. Эмэгтэй хүний сэтгэл түүний өмнө ил байдаг учир өөрийгөө хамгаалж чадахгүй болдог. Бүсгүй хүний нууцлаг байдал нь өөрийнх нь хамгийн хүчтэй хамгаалалт байдаг. Гэвч Хилэнц бусдын сэтгэлийн нууц болон оньсогод нэвтэрч чаддаг онцлогтой тул энэ хамгаалалтыг нь үгүй болгодог байна. Хэрвээ та галаас айдаггүй, галыг хянах чадвартай бол амьдралынхаа турш түүний сэтгэлийг дулаацуулах болно. Харин та өөрөө бас түүн шиг тэсгэлгүй зантай бол бүх юм хэвийн байна. Гэхдээ хэт халах хэрэггүй.

Хилэнц нь анх танилцсан өдрөөсөө хойш цээжлэгддэг хүмүүсийн нэг. Тэр аятайхан, хөгжилтэй бас тачаалтай, этгээд гажуу, түүнд эдгээрийн аль аль нь байдаг. Хэрвээ тэр таныг байлдан дагуулж эзэмдэхээр шийдсэн бол эсэргүүцээд нэмэргүй. Тэр таныг тэртээ тэргүй ховсдоно. Түүний соронзон мэт байдал нь бараг бүх биеэр мэдрэгддэг. Хилэнц эрэгтэй нь агуу тоглогч бас жүжигчин. Тэр үнэхээр хамгийн гэнэтийн үйлдэлийг хийж чадна. Хамгаас илүү өөрийн эрх чөлөөг үнэлдэг тул эмэгтэй хүний гарт ордоггүй. Сексийн хувьд тэр маш сайн, дээр нь ухаанаа болон авъяасаа гаргадаг. Секс нь түүний хувьд спорт гэж хэлж болно.

Эмэгтэй хүнийг өөртөө татаж, байлдан дагуулж эзэмдэх дуртай гэхдээ түүнд амархан олддог эмэгтэйчүүд сонин биш. Өөртэйгээ юм бүхнээр адилхан, оюун ухаантай, эрх чөлөөтэй, хараат бус эмэгтэйг эзэмдэх нь түүний хувьд хамгийн чухал. Зөвхөн өөрийн ялалтандаа биш бас ялалтын үйл явц нь түүний дур сонирхлыг татна. Эзэмдэж чадсан эмэгтэйчүүдтэйгээ шударга ариун харьцдаг, хамтдаа сексийн таашаал авна. Энэхүү эрэгтэйг эр нөхрөөр төсөөлөхөд бэрх, тэгээд ч тэр өөрөө эрх чөлөөнөөсөө хагацахыг тэмүүлэхгүй. Тийм учраас Хилэнцүүдийн дунд гоонь эр их байдаг.

Энэ эрэгтэй бол ялагдашгүй хүн. Түүний төлөв тайван байдлын цаана буцламтгай зан бий. Тайван байдлаа удаан хадгалж чадна. Хэрвээ түүний биеэ тоосон байдлыг нь хөндвөл тэрээр тэсрэх бодис мэт болно. Дэлбэрэлт нь зайлшгүйг мэдэрвэл холхон байгаарай. Тэр хоёрдмол зантайгаараа бусдыг гайхашруулдаг. Хэрсүү бас тэсгэлгүй зан, оюун ухаан бас сэтгэлийн хөөрөл. Тэр их ухаантай, гүн ухаанч зантай тул амьдралын нууцыг сонирхдог. Энэ нь хамгийн бэрх асуудлуудыг шийдэж чадахад хүргэнэ.

Гэхдээ түүний чин үнэн зан чанар нь түүний мэдрэхүй юм. Тансаг, тав тухтай байдал зарим Хилэнцэд хэрэггүй, харин зарим Хилэнцэд хэрэгтэй. Юм бүхнийг хэтрүүлэх хандлагатай: хоолонд, согтууруулах ундаанд, хар тамхинд. Мэдээж бас хайр дурлалд, секст. Хайр дурлалын тухай бүр хүүхэд наснаасаа боддог, энэ нь ямагт түүний толгойнд байж ямагт үүнд бэлэн байдаг. Хилэнц хайр дурлалдаа заавал ялалт байгуулах ёстой.

Хэрвээ ялахгүй бол түүний дотор нэг юм үхсэн мэт болдог. Тийм учраас өчүүхэн зүйлд ч ялагдахыг хүсдэггүй. Хэрвээ түүний сэтгэл нь гонсойвол та үүнийг царайгаар нь мэдэж чадахгүй, тэр өөрийгөө юугаар ч барьж өгөхгүй учир нь тэр өөрийгөө сайн хянаж чаддаг. Тэгэхдээ тэр таньд хэзээч эдгэшгүй шарх үлдээж чадна.

Өөрийн сонгосон эмэгтэйтэй суухаасаа өмнө хэрцгийгээр зовоож чадна. Ер нь зарим Хилэнцүүд гэрлэх санаагаа маш гоёмсгоор илэрхийлдэг, өвдөг дээрээ сөхрөн гуйдаг. Гэхдээ та үүнд нь бүү хууртаарай, энэ бол зөвхөн өөрийгөө харуулах мөн ёс зүйг хүндлэх төдий л ингэж байгаа юм. Хэдий тэр нарийн мэдрэхүйтэй, түргэн зантай ч түүний нэр төр өө сэвгүй байх ёстой, тэр завхай, заваан болон инээдтэй, шог зэрэг юм бүхэнд туйлын дургүй. Хэдий түүний тухай нийт хамт олон юу ярьж байгаа нь түүнд хамаагүй ч өөрийгөө хүндтэй байлгахыг хүсдэг.

Хэрвээ түүний бодол санаа бусдынхантай таарахгүй зөрж мөн зорилгод хүрэхэд нь саад болж байвал, хэнтэй ч бодлоо хуваалцахгүйгээр өөрийнхөөрөө л хийнэ. Түүний зорьсон зорилго болон эрх чөлөөт оюун санааг хэн ч, юу ч дийлэхгүй. Хэцүү бэрх нөхцөл байдалд Хилэнц нь өөрийн оргилдоо хүрдэг. Атаархалд автах болон өөрийгөө өрөвдөх зэрэг нь ховор, амьдрал түүнд бэлэг өгнө гэж боддоггүй. Хэцүү бэрх нөхцөл байдалд ямагт бэлэн байдаг.

Хилэнц нэг бол маш бүдүүлэг, хэрцгий нэг бол зөөлөн уян, ялдам байж чаддаг. Ямар ч учир шалтгаангүйгээр хэрцгий болж, садист маягийн таашаал аван таныг доромжилж чадна. Олны өмнө таныг эвгүй байдалд оруулж эсвэл бүр элэг доог ч хийж чадна. Энэ нь түүний нэг зугаа юм. Яагаад ингэж байгааг нь ойлгох боломжгүй. Нас ахих тутам түүний хэрцгий зан нь буурахгүй харин бүр эсрэгээр өснө. Тийм учраас хэрвээ та хэт зөөлөн, эмзэг бол байнга зовох болно.

Чин сэтгэлийн хөөрлөө бусдад харуулах, яг үнэндээ бодож байгаа зүйлээ хэлэх зэрэг нь ховор гэхдээ зөвхөн тантай хамт байвал нандин нууцаа хуваалцана. Түүнтэй гэрлэснээс хойш та зарим нэг аюулгүй байдлыг мэдрэнэ, магадгүй түүнтэй байхад амар болох боловч энэ үед та өөрөө нэлээд зовсон бас шархдаж амжсан байна. Түүний хэрцгий занг тэсвэрлэж чадахгүй нь гэж хэлээд нэмэргүй, ийм үед тэр: “би чамайг бариагүй шүү дээ” гэж хэлнэ. Түүний хувиа хичээсэн байдалд нь дасахад цаг хугацаа шаардагдана.

Хилэнц нь маш хартай, сэрдэмтгий, өөр эрэгтэй рүү өчүүхэн анхаарлаа хандуулбал тантай хэрүүл үүсгэнэ. Таньтай яг өмч мэт хандана. Түүний хажууд сээтэгнэхгүи байсан нь дээр учир нь тэр үүнийг чинь өршөөхгүй. Харин та өөрийнхөө хардалтыг мартсан нь дээр учир нь таныг уйлж, гомдоллосон ч тэр тоохгүй. Хилэнц эрэгтэй эмэгтэйчүүдэд мартагдашгүй сэтгэгдэл төрүүлдэг.

Эмэгтэйчүүд түүнийг сэтгэл татам бүр дур булаасан гэж үздэг. Харин тэр эмэгтэй хүний талаас гаргаж байгаа энэхүү онцгой анхаарлыг эсэргүүцэж чаддаг. Магадгүй энэ нь таныг тайтгаруулна. Тэр бол их өндөр шаардлагатай эцэг. Дуулгаваргүй болон залхуу занг тэр тэвчихгүй. Таны хүүхдүүд бие даасан, ажилсаг, хилэнц нэр төрөө боддог, өөрийн эрхэм чанараа мэдэрдэг хүмүүс болж өснө. Өөрсдийгөө хүндэлдэг болгож хүмүүжүүлнэ.

Эхнэр түүнд аливаа зүйлийг албадан тулгахыг тэр зөвшөөрөхгүй. Хэдий тэр гэр бүлдээ хайртай ч аминч болон зөрүүд хэвээрээ л үлдэнэ. Харин өөрийг нь ойлгож байгаа эхнэртэйгээ уян ялдам, анхаарал халамжтай ба зөвхөн хайр дурлалын зохиолд л байдаг тийм хайрыг танд бэлэглэнэ. Ийм эрэгтэйтэй амьдрахын тулд эмэгтэй хүн өөрөө их зоригтой байх ёстой. Хөл дээрээ чанга зогсоорой.

ХИЛЭНЦ-ЭМЭГТЭЙ
Энэ эмэгтэй нууцлагдмал гоо үзэсгэлэнтэй, сэтгэл болон дур булаасан, бардам, өөртөө маш итгэлтэй хүн юм. Бүсгүй хүний жинхэнэ шинж чанартай гэж өөрийгөө боддог мөн ингэж бодох үндэслэл ч бий. Дотоод ухамсартаа тэр эрэгтэй хүн болохгүй яаваа, тэгвэл илүү их боломжтой байх байлаа гэж бодно гэхдээ энэхүү бодлоо хэнд ч, бүр өөртөө ч хэлдэггүй.

Хилэнц – эмэгтэй нь ерөнхийдөө дунд зэргийн нуруутай, зузаан, хөл гар нь хүчтэй, том нүүртэй байдаг. Тэр захирах, эрх дархтай байх дуртай бөгөөд хүчтэй зан араншинтай. Хилэнц – эмэгтэй хоёр янз байдаг. Эхнийх нь далд зантай, ухаан болон номхотгошгүй эрч хүч зэрэг нь Хилэнцийн эрэпэйтэй дөхөм. Хилэнц – эрэгтэйгийн тухай хэлсэн юм бүхнийг нь энэ янзад оруулж болно. Энэ эмэгтэйгийн шардлагыг хангах эрэгтэй хүн ховор. Ийм эмэгтэйд ихэвчлэн сул дорой, шийдэмгий бус эрэгтэйчүүд татагддаг, харин хэрвээ нэгэнт ийм эрэгтэйтэй гэрлэхээр шийдсэн бол эр нөхөртөө тушаал дэвшихэд нь туслана.

Тэр их сээтэгнүүр, хэрэгт дуртай, шуналтай. Тэр эрч хүчтэй, ухаантай, үзсгэлэнтэй. Ийм Хилэнц – эмэгтэй их аюултай, өөрийг нь хайрлаж байгаа хүмүүсдээ муу, таагүй явдлууд авчирдаг. Эрэгтэйчүүд түүний төлөө бүр галзуурах нь холгүй байдаг. Ийм эмэгтэй эрэгтэй хүнийг ядууралд бүр амиа хорлоход нь хүргэж чадна. Үйлийн үргүй тачаал нь өөрийг нь ч хөнөөх нь их байдаг. Ийм эмэгтэй нь оньсого мэт, догшин, халуун байдаг. Тачаал нь хязгааргүй. Тэр ямагт сексийн таашаал авахыг тэмүүлнэ.

Хилэнц – эмэгтэй эртнээс сексийн туршлагатай болдог. Дотносох үедээ илүү гайхамшигтай сайхан болдог учир нь өөрийгөө хянаж чадахаа больж мэдрэхүйдээ бүхлээрээ захирагдах болно. Ийм эмэгтэйн хажууд ямар ч эрэгтэй өөрийгөө боловсорч байгаагаа мэдрэнэ. Энэхүү эмэгтэйтэй ганцхан удаа тачаал мэдэрсэн эрчүүд түүнээс салж чадахаа больж боол нь болдог.

Энэ эмэгтэйн төлөө эрчүүд ажил төрлөө бүр гэр бүлээ хүртэл хаяж явдаг. Эрчүүдийг түүнээс юү ч салгаж чадахгүй. Тэр гэрлэсэн бол сайн эхнэр болдог, эр нөхрийнхөө ажилд жинхэнэ туслагч нь болж, ажил алба хөөцөлдөхөд нь тусладаг. Тэр өөрийгөө товойлгох хүслээ маш сайн илэрхийлж чаддаг ба үүнийгээ бусад ордуудын бүр эрэгтэйн шинж чанар агуулсан эмэгтэйчүүдээс /Хонь, Арслан, Нум/ илүү хийдэг.

Хэрэгтэй үедээ өөрийнхөө жинхэнэ зан байдлаа чадварлагаар дарж эрэгтэйчүүдийг өөрийн дур булаасан байдлаараа гатна. Ялдам бүсгүй хүний дүрд орох нь түүнд маш амархан. Таныг гунигтай харцаараа, анхилуун үнэртэй усаараа эсвэл элдэв арга заль хэрэглэн өөрийн зорилгодоо удаан боловч тойрох аргагүй дөхөж хүрнэ.

Түүнээс сохор хайрыг хүлээсний хэрэггүй. Таныг нэвт харж ухаан бодолд чинь юү байгааг чинь ойлгодог тул түүнтэй тоглосний хэрэггүй. Хэрвээ өөрөө доромжлогдсноо мэдэрвэл танд аюултай болно. Түүнтэй сэрэмжтэй байх хэрэгтэй. Тэр ингүүхэн бас уян зөөлөн байж чаддаг. Хүчтэй хайрлаж бас хүчтэй ч үзэн ядаж чадна. Энэ эмэгтэйд ид шидийн чадвар байдаг, хааяа бүр жинхэнэ шулам мэт санагдана. Анхныхаа харцаар ирээдүйн нөхрөө таах чадвартай мөн нөгөөдөх нь ч даруй нөлөөг мэдрэнэ. Тэр эрэгтэй нь эсвэл дур булаасан байдалд нь хүчтэй автана эсвэл эргэж харахгүйгээр шууд зугтах хүсэл төрнө.

Сул дорой эрчүүдийг ойшоож үздэггүй. Тэр их зантай, биеэ тоосон хүч чадалтай эрэгтэйд татагдана. Энэхүү эрэгтэй нь эрэлхэг зоригтой, хөгжсөн оюун ухаантай ба юм бүхнээрээ эмэгтэйгээсээ давуу байх ёстой тэгэхдээ Хилэнц эмэгтэй нь ч өөрийн хувь хүнийхээ чанарыг хадгалах боломжтой байх ёстой. Хэрвээ ийм эмэгтэй анхаарлаа тань руу хандуулсан бол та өөрийгөө бусдаас илүү гэж. Түүнтэй ойртсноороо та өөрийгөө жирийн бус хүн гэж бодно. Түүний хайр таны хүлээж байгаагаас илүү байна, түүний амьдралын хамгийн чухал хүн нь та болно.

Өөрийн бүх шургуу зангаараа таныг аргадах болно. Хилэнц эмэгтэйн занг хүсэл тачаал гэдгээр тодорхойлж болно. Тэр өөрийн дотор буцалж байгаа тачаалаа хянахыг хичээдэг тэгэхдээ танихгүй хүнтэй нэлээн хүйтэн ба гаднаа тун тайван байдаг. Энэхүү тачаалтай зан нь зөвхөн хайр дурлалд биш харин бас түүний ажил амьдралд нь байдаг. Түүнийг тоомсоргүй гэж төсөөлөмгүй. Түүнд ямар нэгэн юм зүгээр таалагдаж байна эсвэл таалагдахгүй байна гэж байхгүй, тэр эсвэл тас үгүйсгэдэг эсвэл өргөмжилдөг.

Түүнд олон сайн эрхэм чанарууд байдагтай эн тэнцүү бас олон муу муухай чанарууд бий. Амьдралдаа их юм үзнэ. Тэгэхдээ хов жив түүнээс холуур өнгөрдөг. Тэр ямар нэгэн байдлаар ихэнхи эмэгтэйчүүдээс дээр үлддэг. Хилэнц эмэгтэй нь бусдын нууцыг хадгалж чаддаг ба бусдын нууцыг мэдэх дуртай харин өөрийнхөө нууцыг хэнд ч итгэж ярьдаггүй. Хэний ч өмнө нүглээ ярихгүй, түүний сэтгэлийн нууц нь долоон тангарагийн цаана байгаа.

Хүч чадалтай гэж боддог хүндээ үнэнч байна. Бусадтай ёс зүй хадгалан харьцдаг нь түүнийг хааяа хөндий хүйтэн болгодог. Тэр ихээхэн тэсвэр хатуужилтай эмэгтэй. Энэ чанарууд нь сэтгэлийн дарамттай байдлыг мөн архи тамхийг хэтрүүлэн хэрэглэхийг даван дийлэхэд нь туслана. Хилэнц эмэгтэй эр нөхөртэй гэр бүлтэй боловч таньд дурлавал нөхцөл байдал үүнд саад болж байсан ч таныг хайрласаар л байна, түүний тухай юү ярих нь түүнд хамаагүй. Ийм харьцааг гэрлэлтээс илүү сайн, илүү үнэн шударга гэж боддог.

Уян ялдам эхнэр, эх гэсэн дүрд тохирохгүй, тэр өөрийнхөөрөө л амьдардаг. Гэртээ зөвхөн тантай хамт байхдаа таны нүд рүү эгцлэн харж юу бодож байгаагаа шууд хэлж, бүр зодоонд хүргэх хэрүүл үүсгэж ч чадна гэхдээ хүний хажууд таныг ямагт өмгөөлж хамгаална.
Хэдий тэр өөрөө хүчтэй эмэгтэй ч эрчүүдийг толгойлоход нь зөвшөөрдөг мөн зорилгод нь хүрэхэд нь тусладаг. Түүнийхээ төлөө ажил албаа ч золиослоно, юм бүхэнд нь тэвчээртэй туслана.

Түүний гэр нь цэвэр, тохьтой байна. Амьдралд нь ямагт гоо сайхан ба замбараатай байдал байдаг. Маш амттай хоол хийдэг, хоол нь ямагт цагтаа бэлэн байдаг, бүх юм байрандаа. Гэрээ эмх замбараатай байлгах дуртай, их цэвэрлэгээ нь түүний хувьд баяр л гэсэн үг. Тэр их сэжиглэмтгий бас их хартай. Болгоомжтой байгаарай. Харин танд хэдий шалтгаан байсан ч хэзээ ч түүнд сэжиглэсэн зүйлээ битгий хэлээрэй. Шалтгаан ч байх болно учир нь тэр эрчүүдтэй учир ургуулахдаа гарамгай. Хардалтаа дарж, түүнээс юу ч битгий асуу, тэртээ тэргүй тэр танд юу ч хэлэхгүй. Хилэнц – эмэгтэй ийм л байдаг юм.

Түүнийг байгаагаар нь хүлээж ав, түүнийг өөрчлөх боломжгүй. Үүнтэй эвлэр эсвэл түүнээс яв. Гэхдээ хэдий та явсан ч таньд үлдээсэн шарх амьдралын чинь турш байна. Тийм учраас түүний зан араншинд нь дасахыг хичээ. Ямар нэгэн юмын талаар хэлэлцэж байхад дуугүй байж, өөрийн бодлоо огцом илэрхийлэхгүй байж чаддаггүй. Амаа барьж мөн дуугаа чангаруулахгүй байж чаддаггүй. Бусдын үзэл бодлыг сонсох дургүй нь түүний хамгийн муу чанаруудын нэг юм. Байнга өөрийнхөөрөө тулгадаг.

Ямар ч маргаанд дийлэхийг хүсдэг, сүүлийн үгийг тэр л хэлэх ёстой. Мэн тэр бас өс хонзонтой, нэг удаа та түүнд худлаа ярьвал, хариуд чинь хэд ч хамаагүй худлаа ярина. Хэрвээ хэрүүлийн дараа унтахад нь та түүнийг үнсээгүй бол таныг сарын хугацаанд ч тэр үнсэхгүй, тэгээд өөрийн энэ гаргасан зан байдлаа их шударга гэж үзнэ. Гэхдээ бас таны түүнд гаргасан сайхан сэтгэлийг чинь ч бас мартахгүй, хариу барина.

Хилэнцүүд мөнгөний хэрэг дээр амжилттай байдаг боловч түүний зан нь тааварлашгүй, нэг бол мөнгөө хураадаг, нэг бол аймшгийн зарцуулдаг. Ганцхан үгээр хэлэхэд тэр мөнгөнд дуртай. Эрх дарх, алдар нэрд их дуртай тиймээс мөнгөгүй бол энэ нь боломжгүй. Түүний бардам зан нь ядуу зүдүү амьдрахыг зөвшөөрөхгүй. Мөнгө байхгүй байвал тэр маш их аз жаргалгүй болдог. Материаллаг байдлаа сайжруулахын тулд бүх хүчээ зарцуулна.

Хилэнц эхнэрүүд эр нөхөртөө үнэхээр хайртай бол үнэнч, түүний хувьд эр нөхрийн аз жаргал бүхнээс илүү. Хайр дурлалын төлөө өөрийгөө золиослоход ч бэлэн. Харин эр нөхөргүй Хилэнц эмэгтэй нас өтлөх тусам жинхэнэ шулам болон хувирдаг.

БУСАД ОРДТОЙ ТОХИРОХ НЬ

Хонь Хилэнцийн хооронд маш том таталцаа байдаг ч хоёулаа түргэн зантай тул ихэвчлэн зөрчилдөнө.

Үхэр ба Хилэнц хоорондоо зан байдлаараа адилхан, эцсийн дүнд олон асуудлууд үүснэ гэхдээ энэ хоёрын хүүхдүүд гоо үзэсгэлэнтэй бас авьяастай төрдөг.

Ихэр ба Хилэнцийн хооронд бие ба сэтгэлийн зохилдлого үүснэ. Харин Хилэнц өөрийн өмчөрхөг зангаа дарах хэрэгтэй, Ихэр нь тууштай байх хэрэгтэй.

Түүнд хамгийн тохиромжтой ордууд бол Мэлхий, Охин, Матар, Загас.
Мэлхийтэй урт удаан, аз жаргалтай холбоо үүснэ учир нь Мэлхий Хилэнцэд хэрэгтэй халуун, дулаан, дотно уур амьсгал үүсгэж чаддаг.

Арслан ч Хилэнцийг их татна, хоорондоо биеийн зохицолтой ч байна, гэхдээ эдгээр хоёрын холбоо ихэвчлэн сөнөх тавилантай байдаг.

Охинтой гэрлэвэл урт удаан, бөх, аз жаргалтай байна, бие биедээ нэмэр болно.

Жинлүүртэй хамтран ажиллавал илүү дээр, гэрлэхийг зөвлөхгүй учир нь Жинлүүр нь түүний хувьд их хөнгөн санагдана, ийм зан байдал нь Хилэнцэд тохирохгүй, Жинлүүрт ч түүний хэт оргилуун зан нь таалагдахгүй.

Нумтай маш сайн тохирдог. Бие биеэ хүндэлдэг. Бат бөх нөхөрлөл ба хамтын ажил байж болно.

Матартай амархан зохицдог. Эдгээр хоёрын сонирхол, хөдөлмөрч мөн бие тоосон байдал зэрэг нь адилхан тул нийлнэ.

Загастай байвал бүх талаараа сайн байна гэхдээ Хилэнц Загастай илүү эелдэг байх хэрэгтэй, тэр бол маш эмзэг, мэдрэмтгий хүн. Хэдий Бумба нь хүйтэн ч хамтдаа аз жаргалтай байж чадна.

Нумын орд

ЗАН БАЙДАЛ
Нумын ордыхон их нийтэч, чин сэтгэлээсээ, нөхөрсөг, хүмүүстэй харьцахдаа шулуун шударга байдгаараа ялгардаг. Хамт олон түүний сэтгэл татам байдалд нь дуртай. Түүнд хорсол байдаггүй тул хүмүүст уурлаж, гомддоггүй. Түүний ухаан алдуулах шахам сануулга нь гэнэн, цагаан байдаг харин хүнийг санаандгүй доромжилсноо ойлгодоггүй. Тэр муу санаа агуулдаггүй, зүгээр л аргатай бус хүн. Хэт шулуун зан нь өөрт нь муу.

Тэгэхдээ тэр өөрөө хамгийн эелдэг хүн гэдэгтээ итгэлтэй байдаг. “Би хэнийг ч гомдоохыг хүсээгүй шүү дээ” гэдэг үгийг тэр байнга хэлдэг. Тэр чин сэтгэлээсээ л хийдэг, худлаа ярихыг мэддэггүй. Юм бүхэнд үнэнч байдаг. Түүний аргатай бус зангийн цаана их ухаантай, өндөр зарчимтай хүн байдаг. Хурц оюун ухаан ба зорилгодоо тэмүүлсэн зэрэг зан байдлууд нь түүнийг ялагчдын тойрогт оруулдаг. Харин хааяа түүний ухаан нь хачин өвөрмөц болдог гэхдээ энэ нь өөрийгөө хамгаалах нэг хэлбэр. Учир нь Нум их эмзэг.

Нум нь их сайн ой тогтоолтой, цаг хугацаа, нэрс, элдэв жижиг  сажиг зүйлс зэргийг сайн санадаг гэхдээ пальтогоо хаана тавьснаа мартаж тун чадна. Тэр байнга эд зүйлсээ хаядаг. Жинхэнэ Нум нь өгөөмөр, хөгжилтэй идеалист үзэлтэн. Инээдэм, хошин шогийг мэдэрч чаддаг. Жинхэнэ Нум нь яг л зургаан настай хүүхэд шиг, аливаад чин сэтгэлээсээ хандана. Тэр их хөдөлгөөнтэй, амьтанд хайртай, ном унших дуртай. Хурд ба спортод дуртай. Аюулд болон эрсдэлд татагддаг. Нумын ордыхон их аялах дуртай, бодолд нь юу байна яг үнэндээ ч тийм байна.

Түүнд хүүхдэрхүү нэг юм байдаг. Амьдралын ноцтой, чухал байдлыг харахыг хүсдэггүй. Үүрэг хариуцлага гэж юу болохыг мэдэж ойлгодог ч үүнээс зайлсхийдэг. Нум бол Галын тэмдэг тул их чалчаа ба жигтэй. Нум нууц хадгалж чаддаггүй. Тэр сэтгэл дотроо их үрэн таран хүн. Нум ямагт хөгжилтэй бас аз жаргалтай, олон найз нөхөдтэй. Бялдууч мөн түүний сайхан сэтгэлийг муу санаа агуулан ашиглах хэт эрээ цээргүй хүмүүст туйлын дургүй. Түүнд захирах зан гаргавал тэр гайхна. Түүнийг хавчиж хяхахад бас дургүй. Маш их эрх дураараа, хязгаарлагдмал байх дургүй.

Хэцүү хүнд байдлаас гарц амархан олж чаддаг. Тэмцэх хэрэг гарвал зугтдаггүй, тусламж ч дууддаггүй, өөрийгөө маш сайн хамгаалж чаддаг. Амьдрал Нумыг дийлэх нь ховор байдаг. Тэр их өөдрөг үзэлтэй, маргаашийн өдөр өнөөдрийнхөөс илүү гоё, сайхан болно гэдэгт итгэдэг. Амьдралд туйлын их хайртай.

Нум нь их агуу сэтгэлтэй, Нум – эрэгтэй мөнгө зээлүүлэхдээ яагаад танд хэрэг болсны учир шалтгааныг ч асуухгүй. Харин эмэгтэйчүүд нь өнчин хүүхдийг үрчилж мөн төөрсөн амьтныг дулаацуулж чадна.
Энэ ордод төрсөн хүмүүс өөрийгөө ямагт төгс төгөлдөржүүлэхийг хүсдэг. Ихэвчлэн ахимаг, ойролцоогоор жар орчим насандаа том том амжилтанд хүрнэ.

ЭРҮҮЛ МЭНД
Нум нь ихэвчлэн спорт маягийн хөгжсөн биетэй, эрүүл чийрэг, урт удаан наслахдаа ухаан нь саруул ба ой тогтоомж нь сайн хэвээрээ л үлдэнэ. Ерөнхийдөө эрүүл мэнддээ анхаарал тавьдаг /эрт унтана, дунд зэрэг уудаг/ учир нь амьдралын идэвхтэй хэв маягаар амьдрахад нь хэрэгтэй. Гэвч хааяа өөрийн хөнгөмсөг зангаас болон хэт идэх ба согтууруулах ундаа уух хандлагатайгаасаа болж эрүүл мэндээ муудуулах эрсдэлтэй. Эмчийн зааваргүй дураараа эм тариа хэрэглэдэг.
Түүний хамгийн эмзэг эрхтэнгүүд нь уушиг, элэг, цөс, гар, мөр, хөл, ташаа, гэдэс. Бэлхүүс, нурууны гоёо өвдөлттэй /люмбаго/ мөн арьсны өвчнөөр өвчилдөг/дерматоз/.

Таргалах хандлагатай, ихэнх нь нас ахих тусам илүү намбатай болдог, гэхдээ ноомой, сул дорой болохгүй. Спортод дурласнаар гэмтэж болзошгүй, гэхдээ Нум нь өвчний эсрэг шаргуу эсэргүүцэж эдгээдэг. Удаан өвдөж, оронд удаан хэвтэж чаддаггүй.

АЖИЛ МЭРГЭЖИЛ
Нум нь залуу наснаасаа өөрийн боломж бололцоогоо хэт үнэлдэг хүн. Эхэндээ тэр сэтгэл өндөр байдаг. Амьдралынхаа турш нэгэн хэвийн, эгэл жирийн ажил хийнэ гэж төсөөлж чаддаггүй. Сонирхолтой, нийтэд чухал ажлыг хийх хүсэлтэй. Эрч хүчтэй, идэвхтэй, ажилдаа том амжилтанд хүрдэг.

Нум байнга сурахыг мөн шинэ зүйлийг танихыг хүсдэг. Хамгийн гарамгай гүн ухаанчид энэ ордод төрсөн. Энэ бол дэвшилтэт үзэл бодолтой хүмүүс. Нумд удирдах ажил илүү зохимжтой. Хэтэрхий хэцүү ажилд тохирохгүй. Ажлаа солих дургүй, ер нь сонгосон ажлаасаа л барина. Дуртай ажилдаа урамтай ханддаг.

Нум – эмэгтэй нь ажил албандаа эрэгтэйчүүдтэй мөр зэрэгцэн урагшилдаг мөн өрсөлдөж чадна. Хамт олны дунд ажиллах нь түүнд илүү тохиромжтой мөн өөрөө ч дуртай. Захиргаатай харьцах харьцаа нь эсвэл хүндэтгэсэн, эсвэл харшилдаантай байдаг. Бусад ордыг бодвол хөлсний ажилчид ба эмэгтэй эзэд ихэвчлэн энэ ордныхон байдаг.

Нөгөө талаар тэр сайн цалинжих чадваргүй. Азгүйтэх нь их байдаг. Зөвхөн талхны мөнгөө олж амьдралаа барна гэсэн бодол ч бий. Нум нь булхайтай хөзөрчин, дамын наймаачин байж болох талтай. Түүнд тохь тухтай байдал ихээхэн хэрэгцээтэй. Харин мөнгөний гачаалд ордог нь өөрийн хэт эрх дураараа зангаас эсвэл мөнгөний асуудалд амарлингуй байдгаас болдог.

Нум амьтанд хайртай тул малын эмч эсвэл гүн ухаанч лам, сүмийн ажилтан ба шашны номлогч болдог байна. Гайхамшигтай сайн уран илтгэгч, лектор, нийгмийн зүтгэлтэн, улс төрч болно. Нумын үйл ажиллагааны хир хэмжээ их өргөн: гарамгай тамирчин, машины болон морины уралдаанч, анчин, ботаникч, химич, инженер, эмч, мужаан, тогооч, сурвалжлагч, орчуулагч, хуульч, шүүгч, зочид буудлын болон казиногийн эзэн, худалдаачин зэрэг болно.

ХАЙР ДУРЛАЛ – ГЭР БҮЛ
Нум нь Галд харьяалагддаг тул гал асахад агаар хэрэгтэй учраас Агаар эсвэл Гал махбодиос найз нөхдөө, амьдралын ханиа сонгосон нь дээр. Устай харшиж,газартай зөрчилдөнө. Нум нь галын тэмдэг ч Хониных ба Арслангийнх шиг үнсэн доторх цог мэт тайван гал биш. Нумын гал нь нэг бол гэнэт аянга цахилгаан мэт цахиж нэг бол гэнэт алга болдог. Заримдаа түймэр мэт.

Сумаа хаашаа харваснаас шалтгаалж Нум нь хоёр янз байдаг. Эхний Нум нь дээшээ, оюун санааны оргилд тэмүүлсэн байдаг. Бүх талаараа өөрөөс нь илүү, давуу, төгс төгөлдөр хүнийг хайдаг. Цэвэр ариун тачаал хүслийг сонгосон хүнтэйгээ хуваалцдаг. Дараагийн Нум нь уудам, далайцтай зорилгыг сонгодог. Биелшгүй мөрөөдөлд автдаггүй. Түүний хайр дурлалын бай хязгааргүй. Хайр дурлал нь түүний хувьд спорт, адал явдал юм.

Нум бол ганц биеийн тэмдэг. Тэр амархан дурлаж бас амархан хөрдөг. Нум нь гэрлэхээ хурдан шийдэж чаддаггүй, цагхугацаа их авна. Түүнийг “барьж авах” тун хэцүү. Харин нэгэнт л гэр бүлтэй болохоор шийдсэн бол гэр бүл нь их аз жаргалтай болно. Азгүй гэрлэлт ховор тохиолддог. Хайр дурлалдаа тийм ч романтик биш гэхдээ сонгосон хүнийхээ зөвхөн сайн зан чанаруудыг л олж харахыг хичээдэг мөн чин үнэнчээр ханддаг. Тэр өмчирхөг зантай биш, түүний хардалт нь гайгүй.

Түүнийг үнэнч биш гэдэгт нь буруутгавал тэр тэвчиж тэсэхгүй. Хэрүүл хийснийхээ дараа гэмшиж эвлэрэхийг хичээдэг. Нумын эрэгтэй нь ч, эмэгтэй нь ч эргэн тойрноос ялгарч байгаа хүни йг сонгодог. Энэ хүн нь өөр нийгмийн өөр орны өөр шашны хүн байж ч болох ба өөр орон руу шилжин тэндээ амьдарч чадна. Хотын захад амьдрахыг эрхэмлэдэг, түүнд нар, агаар их хэрэгтэй. Эрх чөлөөг мэдрэх дуртай.

Нум амьдралыг баяр болгож чаддаг ховор чадвартай. Спортоор хичээллэх, өөрийгөө боловсруулах, аялах, гүн ухаан судлах зэрэгт цаг гаргадаг.

Энэ ордонд төрсөн хүмүүс: Нострадамус, Мария Стюарт, Бетховен, Марк Твен, Плеханов, Сталин, Черчилль, Де Голль, Жуков, Карнеги, Уолт Дисней.

НУМ-ЭРЭГТЭЙ
Энэ хүн төлөв төвшин, гүн ухаанч хүн. Нумын тэмдэг нь – нумаар сум харваж буй кентавр, энэ нь түүний хоёрдмолыг билэгддэг: нэг талаас маш хөгжсөн, нөгөө талаас эгэл жирийн.

Эхний янз бол эрдэмтэн, улс төрч, гүн ухаанч янзтай. Энэ бол байлдагч, түүний байлдааны талбай нь лаборатори, танхим, индэр зэрэг болдог. Хэдий тэр хөгжилтэй ба сайхан сэтгэлтэй ч хааяа хүртэшгүй зүйлд хүрэх гэж зовдог. Тэр их сонин хүн.

Дараагийн Нум бол цэрэг, далайчин, далайн дээрэмчин, тэнүүлч, балмад этгээд янзтай. Тэр маш их амьдралын эрч хүчтэй, их идэвхтэй, түүнд эмэгтэйчүүд их татагддаг. Эрэлхэг зоригтой, номхотгошгүй, хөдөлгөөнтэй, адал явдалд дуртай.

Түүний хамгаалж, өмгөөлж эсвэл тэмцэж байгаа бүхий л зүйлс нь гэрлэхэд нь маш бага хугацаа үлдээдэг. Түүнийг өөртөө татахын тулд юуны өмнө унаж яваа морьноос нь буулгаад, түүнийг ямагт хүрээлж байдаг тойрон хүрээлэгчдээс нь холдуулах хэрэгтэй. Тэр таныг агаарт шидэж харин барьж авахаа мартаж мэдэх хүн .

Нум нь их өөдрөг үзэлтэй, тун итгэмтгий, гэнэн учир ихэвчлэн гэнэддэг. Гэвч тэр хоосон мөрөөдөгч биш. Түүний мөрөөдөл боломжгүй, бодлогогүй мэт харагдавч танин мэдэх, логик тал нь зүйд нийцсэн байдаг. Тэгээд ч хүмүүс түүний тэмүүллийг сайшаадаггүй мөн биелэхээс нь өмнө үгүй хийхийг хичээцгээдэг.

Хувь заяа нь түүнд ямагт туслаж байдаг азтай хүн ба хааяа энэ нь бүр шударга биш юм шиг санагдана. Ийм азтай болохоор хувь заяаны хүнд цохилтын дараа буцаад хөл дээрээ амархан зогсдог. Энэ нь бас хайр дурлалд ч байдаг. Худал хуурмагт дургүй тул хүний чин үнэн сэтгэлийг ямагт хайдаг.

Түүнийг дайсангүй гэж хэл болохгүй гэхдээ бусад ордыг бодвол илүү бага. Тэр хүмүүст илэн далангүй сануулга өгснөөр тэд нар нь түүнд гомддог, гэхдээ тэр хорон санаагүй гэдгийг нь ойлгодог учраас түүнийг амархан уучилдаг. Нумын дутагдал бол ёс алдах болон анхааралгүй хайнга зан мөн. Гэхдээ тэр зориуд хэрцгий зан гаргадаггүй. Түүний яриа их шулуун, ямагт үнэн зөв байдаг ба бодож байгаагаа л хэлдэг.

Хөгжилтэй ба хорон муу санаагүй Нум ямагт гоёмсог зүйлс бас мэдээж үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд рүү тэмүүлдэг. Тэр төрөлхийн романтик. Нөхцөл байдлаа өөрчлөх хүсэл нь түүний амьдралын үзэл онолыг тодорхойлж байгаа юм.

Тэрээр баруун зүүнгүй хайр дурлалын элдэв явдалтай орооцолддог ч хүчтэй дасаж татагддаггүй. Эмэгтэй хүнтэй харьцах харьцаагаа хөнгөн хүлээж авдаг. Өөрт нь дассан байдал хэрэггүй, түүгээр ч барахгүй энэ нь түүнийг хүндрүүлдэг. Хэдий секс болон эмэгтэйчүүд түүнд маш их таашаал өгдөг ч тэд түүний амьдралыг тодорхойлохгүй.

Тэдэнд тоомсоргүй ханддаггүй харин ч бүр чин сэтгэлээсээ хайр дурлалд итгэдэг гэхдээ нэг эмэгтэйгээс амархан уйдаж залхдаг. Тэр эмэгтэй хүнд өөрийгөө бүхлээр нь зориулчаад дараа нь харамсахгүйгээр түүнээсээ салж чадна. Түүнд зөвхөн сайхан дурсамж л үлдэнэ. Түүнийг барих хэцүү. Тэр ямагт явж байдаг ба урт удаан хугацааны холбоонд тохирохгүй хүн. Эмэгтэйчүүд ийм эрэгтэй хүний төлөө харамсах нь ховор байдаг.

Түүний зан байдал нь ямар ч эмэгтэйг гомдооно. Эмэгтэй хүнийг анх хараад “чи миний янаг амраг болох тун боломжийн эмэгтэй байна” гэж хэлэхэд тухайн эмэгтэй нь зөвшөөрөөд бэлэн болонгуут тэр “эрэгтэй хүн янаг амрагаа сонгохдоо маш хөөрхөн эмэгтэйг л сонгодог юм” гэж гэмгүйхэн тайлбарлана. Үүнийг нь сонссон эмэгтэй баясч түүнд гомдохоо болино.

Эмэгтэйчүүдэд сэтгэгдэл төрүүлж чаддаг. Түүний сэтгэлийг эзэмдэнгүүт та түүний хууль ёсны эхнэр болно гэж. шийдэж магадгүй. Та үүн дээр эндүүрнэ учир нь тэр таныг янаг амрагаа болгоё л гэсэн бол та эхнэр нь биш янаг амраг нь л болно.

Нумд татагдсан эмэгтэйчүүд түүнд татагдсандаа их харамсдаг. Нум нь хөнгөн хайр дурлалын харьцааг эрхэмлэдэг. Гэхдээ үнэн шударгаар гэрлэх зорилгогүй байж тантай гэрлэнэ гэж хэзээ ч амлахгүй. Түүний хайр дурлал нь маш өнгөцхөн байдаг. Танд Нумын илэн далангүй ба үнэнч шударга зан нь таалагдаж болно. Тэр бүр урьд өмнө болсон хайр дурлалаа ярихад нь ч та дургүйцэхгүй байх.

Хааяа тэр гэрлэх шаардлагатай болдог. Гэхдээ ийм үед эмэгтэй нь түрүүлж энэхүү саналыг гаргадаг. Хэрэв та түүнийг цагыг нь тааруулаад барьж чадвал танийг түүнд тохирч байна гэж шийдээд гэрлэнэ. Гэхдээ ийм гэрлэлт гарцаагүй салахад хүргэнэ.

Түүнтэй холбогдсон эмэгтэйчүүд холбоогоо бодит байдлаас илүү ирээдүйтэй чухал гэж эндүүрдэг. Эмэгтэйчүүд бат бөх харьцаанд найдаж байхад Нум нь зөвхөн хайр сэтгэлийн хөнгөн харьцаа хайж байдаг.

Нум сээтэгнэх дуртай, гэхдээ түүнд зөвхөн секс хэрэггүй. Түүнд олон янзын байдал таалагддаг. Хэрвээ эмэгтэй нь түүнд дасч эхэлж байгааг мэдэрвэл бүгдийг тоглоом болгоод түүнээс сална. Та түүнийг бүх хөөрхөн хүүхнүүдийг сонирхож байдагт нь буруутгаж зэмлэдэг харин тэр хариуд нь бүгдэнтэй нь нөхөрсөг, найрсаг байхыг хичээж байна л гэж хэлнэ. Хэрвээ та түүнийгээ алдахыг хүсэхгүй байгаа бол хартай, сэрдэмтгий байх хэрэггүй, түүнд эрх чөлөөг олго. Түүнээс элдэв юм битгий асуу, орхино гэдгээрээ битгий сүрдүүлээрэй.

Тэр амьдралд яаж хандаж байна яг түүн шиг та хандвал түүний эхнэр болж чадна. Та энэ эрэгтэйд хүссэн бүхнийг нь өгөх ёстой. Та өөрийнхөө амьдралыг удирдахыг нь зөвшөөр, түүний сонирхолыг нь хуваалц, түүнтэй хамт спортод дуртай бол, спортод, аялалд дуртай бол аялалд яв.

Түүнд та өөрийнхөө сайхан сэтгэл, өгөөмөр ба эелдэг зангаа зориул, хэрүүл маргаан бүүүүсгэ. Тэр мөрөөдлөө биелүүлэхэд нь бүү саад бол, энэ үед нь та өөр юмхий. Гэхдээ бас таныг бүрэн захирч болохгүйг ойлгуул, та ч гэсэн эрх чөлөөтэй хүн. Магадгүй, нэгэн өдөр тэр танд “эмэгтэй хүнээс хайгаад байсан бараг бүх юм чамд байна” гэж хэлнэ. Гэрлэлтийн дараа та их аялах болно тииймээс бэлэн байгаарай. Түүнд эрх чөлөө олгож харин өөрөө бүх юмыг хий. Яагаад гэвэл та түүнийг яагаад ч зогсоож чадахгүй, тэртэй тэргүй тэр өөрөө хүсвэл явна. Хэрвээ тэр буруу үйл хийвэл үүнийгээ хэлнэ.

Нум нь хамгийн үнэнч биш нөхрүүд байдаг. Өөр эмэгтэйтэй байх нь эр хүний онцгой эрх гэж үздэг мөн өөрийнхөө эр хүний чанарыг мэдрэх дуртэй. Ийм л учраас ан агнах дуртай байдаг. Тэр таныг хэт илт шүүмжилж чадна, та үүнд нь дасах хэрэгтэй бас түүний гомдоосон найз нөхдийг тайтгаруулах болно. Харин Нум өөрөө ямар ч шүүмжлэлийг хүлээн авдаггүй.

Нум – нөхөр тансаг ба тохь тухтай байх дуртай. Түүний бодлоор эхнэр хүн гэр орноо чадварлаг авч явах, эр нөхрийнхөө эзгүйд бүх асуудлаа шийдсэн байх мөн гэр орондоо дулаан уур амьсгал бий болгох ёстой. Тэр спортод дуртай, тиймээс телевизээр та түүнтэй хамт спорт үзэж магадгүй. Хэрвээ та их дур булаасан бол хамт олныхоо дунд таныг дагуулж явна. Хүнтэй харьцаж чаддаггүй уйтгартай эмэгтэйд дургүй. Таны авъяасаар бахархахыг хүснэ тиймээс энэ нь үнэхээр танд байдаг бол нуух хэрэггүй.

Тэр жоохон этгээд маягийн. Хувцасны чанарыг нь эрхэмлэдэг, импортын свитер, ороолт, өө сэвгүй оёсон костюм зэрэгт дуртай. Ихэвчлэн хээнцэрдүү харагддаг. Бага хүүхдэд нэг их дуртай биш өсвөр насны хүүхдүүдтэй харьцах нь илүү таалагддаг: тэдэнтэй хамт аялалд явах, спортоор хичээллэх г.м. Эрэгтэй хүүхдэд илүү талтай, гэхдээ эмэгтэй хүүхэдтэй ч эелдэг зөөлөн байдаг. Нумын ухаан болон мэдрэхүй нь адилхан хүчтэй хөгжсөн тул зөв, ухаалаг үйл хийх нь ховор. Тэр бүдрээд унасэн бол босоод эхнээс нь эхэлдэг. Үнэнч шударга сэтгэлтэй тул түүнийг бараг юм бүхэн дээр өршөөж, уучилж болно.

НУМ-ЭМЭГТЭЙ
Эдгээр эмэгтэйчүүд нь ч гэсэн хоёр янз байдаг. Эхнийх нь – эрэгтэй хүүхдийн зантэй эмэгтэй. Хөдөлгөөн, спортод хамгаас илүү дуртай. Гэрлэлт, гэр бүлийн амьдралд дасах нь хэцүү. Эрх дураараа, овилгогүй, бардам, дайчин. Хөдөлгөөнтэй, овсгоотой, хашир тэрээр аливаа ажилд амжилтанд хүрдэг. Энэ эмэгтэй юм бүхнээрээ эрэгтэй хүнтэй эн зэрэгцэхийг тэмүүлдэг.

Нум – эмэгтэй Төвдөд байдаг эрэгтэйчүүдийн гандан орж эрэгтэй лам нарын амьдралын тухай шуугиант мэдээ бичихийн тулд хөхөө огтолсон гэдэг түүх ч бий. Эдгээр эмэгтэйчүүдийн дунд лесби – эмэгтэйчүүд их байдаг. Өмссөн хувцас нь түүний зан араншинг илэрхийлдэг: костюм, спорт маягийн өмд, жакет, богино тайрсан үс. Гэвч жинхэнэ эмэгтэй шиг бас хувцасладаг: гоё даашинз, үслэг эдлэл, үнэтэй гоёл чимэглэл, сүүлийн үеийн үсний тайралт. Хувцсанд нь чанар харагдана.

Дараагийнх нь – дээд язгууртан эмэгтэй, эрх чөлөөтэй маягийн ухаантэй, атгаг сэжиг байхгүй хүн. Эрэгтэйчүүд түүнийг шагшин биширч, индэрт гаргахад, түүнд мэхийн ёслоход тэр дуртай. Түүнээс урвахыг өршөөхгүй. Гэвч хэрүүл маргаан үүсгэхгүйн тулд бүхнийг хийнэ. Харъяат байх дургүй тул эрх чөлөөт хайр дурлалын явдлыг эрхэмлэдэг.

Сексийн хувьд тэр бүтээлч ба бууршгүй. Секс нь түүний хувьд амьдрал ахуйгаа бүхэл бүтнээр нь мэдрэх боломж тиймээс аль болох их таашаал авахыг тэмүүлнэ. Хөгжилтэй, сонирхолтой тэрээр амьдралыг үнэлж чаддаг – хайр дурлал, ажил, урлаг, спорт г.м. Тэр их амьдралын баяр баясгалантай ба уран, зөгнөлт сэтгэмжээр дүүрэн байдаг. Түүнтэй хэзээ ч уйдахгүй.

Нум – эмэгтэй эр хүнийг сонгохдоо өөртөө таарсан, тохирсныг сонгодог учир нь тэр өөрийн хүслээ бүрэн хангаж чадсан үедээ л жинхэнээсээ аз жаргалтай байдаг. Гэр бүлийн амьдралд тэр их чухал ханддаг ба гэр бүлээ нийцтэй болгохыг хичээдэг. Гэхдээ амьдралаас таашаал авах хүсэл нь номхотгошгүй тул энэ нь түүнийг гэр бүлийн амьдралаас холдуулдаг тал бий. Түүний гадуур зугаалдаг явдалд нь тэсвэр тэвчээртэй ханддаг эр нөхөр хэрэгтэй. Эр нөхрийнхөө ийм явдалд ч тэвчээртэй ханддаг учир нь өөрийнхөө үнэ цэнийг сайн мэднэ.

Нум – эмэгтэй нь этгээд маягийн, урлаг, ном, гялалзсан хамт олон зэрэгт дуртай. Эвгүй байдалд оруулах асуулт тавих ба илэн далангүй юм хэлэх зэрэг нь таныг гайхшруулна. Таны сонсохыг хүссэн бүхнийг тэр хэлдэггүй. Энэ эмэгтэй шулуун, учир нь тэр байгаа юмыг байгаагаар нь л хардаг. Энэ нь мэдээж бас нэг авъяас. Тэр бас сайхан үгс ч урсгадаг.

Нөхөрсөг мөн илэн далангүй энэ эмэгтэй өөрийн дур булаасан байдлаараа таны зүрхийг бүр ухрах чадваргүй болтол чинь эзэмдэж чадна. Тэр их ухамсартай, зүй тогтоолтой, ямар ч нөхцөл байдалд сайн сайханд итгэж аз жаргалтай байж чаддаг. Өөрт нь ашиггүй байсанч бай та үнэн үг сонсмооргүй байсан ч хамаагүй Нум – эмэгтэй хэзээ ч худлаа ярьдаггүй. Үнэн үг хэлснийх нь хариуд уурлаж, хашгирах хэрэггүй тэгвэл тэр гомдсондоо тэсэрч магадгүй.

Тэр их эрх чөлөөтэй тул ганцаараа амьдарч чадна.Тэд нэг газраа удаан байх дургүй. Энэ ордныхон эрэгтэй эмэгтэй аль нь ч төрөл төрөгсдөөсөө холхон байдаг. Нум – эмэгтэй нь байнгын хөдөлгөөнд дуртай. Ямар нэгэн юм түүнээс хүсч байвал зүгээр л гуй, хэзээ ч битгий шаардаарай. Түүнийг шахаж, захирч, тушаахад тэр туйлын дургүй. Ийм аргыг тэр аймшгийн гэж үздэг.

Түүнийг хүчээр албадах юм бол төрсөн ээж нь ч бай, хайрт хархүү нь ч бай үгэнд нь орохгүй. Гэхдээ үүн дээр нэг анхаарах юм байна. Хэдийгээр захирагдах дургүй ч, та юм бүхэн дээр хатуу байх хэрэгтэй, учир нь сул дорой эрчүүдэд тэр туйлын дургүй. Та түүнтэй яг бүсгүй хүнтэй харьцаж байна гэдгээ мэдрүүлбэл түүнд таатай байх болно. Харин Нум – эмэгтэй нь хайрт хархүүгийнхээ төлөө ч өөрийнхөө хувь хүнийхээ зан чанарыг үгүй хийхгүй. Түүнд номхон, дуулгавартай зан байдаггүй.

Эдгээр ордны эмэгтэйчүүдийн ихэнх нь нөхөрлөлийг хайр дурлалтай андуурдаг. Нэлээн илэн далангүй байдаг ч сээтэгнэдэггүй. Юу мэдэрч байна яг тэгж л ярьдаг ба үйлддэг. Түүний хэт илэн далангүй зан нь бусдад буруу бодол төрүүлж магад. Энэ бол маш их сэтгэлийн тэнхээтэй эмэгтэй. Түүний бардам зан хэцүү нөхцөл байдлаас авардаг. Зүрх сэтгэлийнхээ шаналалыг тоглоом тохуу болгож чаддаг. Таниас хагацахдаа зөндөө их уйлах боловч таньтай үүсгэсэн хайрын харьцаа нь ердөө л нэг түр зуурын явдал байсан гэж найзууддаа хэлнэ.

Нумын үнэнч шударга занд нь эргэлзвэл түүнийг эгдүүцэхэд хүргэнэ. Эрчүүд Нум – эмэгтэйг ихэвчлэн буруугаар хүлээж авдаг. Хэрвээ тэр ямарч хайрын явдал үүсгэх бодолгүйгээр илт сээтэгнэж байвал хүйтэн, сэтгэлгүй эмэгтэйн юм гэсэн сэтгэгдэл төрүүлдэг. Харин яг үнэн хэрэг дээрээ тэрээр бүр гэртээ хөгширсөн эмэгтэй болж ч болно. Тэгэхдээ хортой, ууртай, үглээ болдоггүй. Эрэгтэй хүнийг орлуулах мөн өөрийгөө завгүй болгох зөндөө олон сонирхолтой зүйлс түүнд ямагт хангалттай байдаг.

Нум – эмэгтэй нь итгэмээргүй идеалист хүн. Өөрийн эрх чөлөөг их үнэлдэг, түүнийг гэрлүүлэхийн тулд та нэлээн хүч зарцуулна. Эрэгтэйчүүдтэй харьцах түүний харьцаанд элдэв ёсорхол байдаггүй, учир нь өөрийгөө эд нартай эн тэнцүү гэж Үздэг. Гэвч түүнд бүсгүй шинж байлгүй яахав. Нум – эмэгтэйд хартай эр нөхөр тохирохгүй, учир нь тэр нөхөртөө үнэнч биш байж болно гэж үздэг.

Нум – эмэгтэй нь адал явдалд /авантюр/ их дуртай, түүнд амьдралын эрч хүч ямагт буцалж байдаг. Түүний хувьд хамгийн чухал нь өөрийгөө илэрхийлэх, тодруулах. Өдөр тутмын эгэл жирийн байдалд үнэхээр дургүй, тийм учраас хайрт хархүүгээ өглөөнөөс орой хүртэл ажиллахыг хэзээ ч албадахгүй. Мөнгөн дээр тогтдог амьдрал түүнд сонин биш.

Тэр их үнэнч шударга тиймээс өөрийн нэр төр мөн хүмүүс түүний талаар юу бодож байгаа зэрэгт жаахан хөнгөмсөгөөр ханддаг. Ер нь бол түүнийг эрчүүд хүрээлсэн байдаг гэхдээ тэр өөрийнхөө ёс суртахууныг өө сэвгүй гэж мэддэг, энэ нь түүний хувьд цорын ганц чухал зүйл. Давхар утгыг нь ойлгоогүй болохоор шальдар бульдар онигоо сонсоод инээж магадгүй. Далд утга ба хоёр тийшээ ажиллах зэргийг Нум нь ихэвчлэн ойлгодоггүй, тэр их итгэмтгий, гэнэн, энэ нь түүнийг эмзэг болгодог. Ухаан болон зүй тогтоол Нум – эмэгтэйн зүрхийг хамгаалдаггүй, зүрх нь ихэвчлэн эмтэрсэн байдаг.

Нум -эмэгтэй нь жоохон болхи, эв хавгүй. Та түүнийг ажиглаад үзээрэй, тэр гудамжаар гоёмсог гунхан алхаж явж байгаад замын хажуу дах довжоонд бүдэрнэ, тэнцвэрээ олохын тулд мухлагнаас барих мөртөө хэдэн хайрцаг унагаана. Гэхдээ түүний амьдралын баяр баясгалан, найрсаг ба нөхөрсөг зан нь байдлыг авардаг. Ийм үед тэр болхи гөлөгийг санагдуулна.

Нум – эмэгтэйн идэх дур нь гайхалтай сайн, чанартай, сайхан дарс болон амттай хоол зэрэгт дуртай; чанартай хувцас худалдан авдаг, мөнгөө хайрлахгүйгаар тав тухтай аялдаг. Мөнгөний төлөө мөнгө нь түүнд сонин биш. Тайзны гэрэл чийдэнд дуртай тул тайзан дээр гарч чаддаг. Тэр өөрийн ажил албаа таны төлөө орхино гэж бүү найд. Таныг эсвэл үзэгчдийг сонгох ёстой гэж түүнийг бүү албад. Хэсэг хугацааны дараа тайз болон үзэгчид түүнийг уйдаана тэгээд гэр лүүгээ буцаад ирнэ. Үнэн шударга бол – сайхан зүйл харин худал хуурмаг бол – муухай зүйл гэж үздэг хүн л түүнд хэрэгтэй.

Тэр аялахад ямагт бэлэн байдаг түүнийг гэртээ барих боломжгүй. Түүнтэй хамт амралтанд яв эсвэл түүнд итгээд ганцаар нь явуул. Хайр дурлал болон гэрлэлт зэрэгт жаахан хүйтэн ханддаг хандлага ньтүүнд мэдрэмж дутагдаж байгаа юм шиг санагдуулна, гэвч тийм биш. Хайр дурлалын уян нялуун кино эсвэл зохиол уншихдаа тэр уйлдаг. Магадгүй таны хамгийн анх өгч байсан хайрын захиаг ч хадгална.

Тэр муугүй гэрийн эзэгтэй ч байнга тоос арчих шаардлага, эмх замбараатай байлгах, ороо хураах зэрэг нь түүнд ядаргаатай байдаг. Энэ бүхнийг тэр үзэн ядна. Гэрийн үйлчлэгчид энэ бүхнийг дуртайяэ даатгана. Тэр өөрийн байртай тохиолдолд, бусдын тусламжийг авах бололцоогүй байвал бүх хүч тэнхээгээ зарцуулаад гэрээ эмх замбараатай байлгахыг хичээнэ. \

Энэ эмэгтэйн бардам зан нь гэрт шаардлагтай юм бүхний гхийхэд хүргэнэ. Нэгдүгээрт, түүнийг гоо үзэсгэлэн ба цэвэр цэмцгэр байдал хүрээлсэн байх ёстой; хоёрдугаарт, түүний өмнөөс хэн ч хийхгүй гэдгийг тэр ойлгодог. Хоол хийх чадварынх нь тухай тодорхой нэг юм хэлэхэд хэцүү, учир нь түүнд хоол хийх онцгой хүсэл байдаггүй.

Хэрвээ тэр жинхэнээсээ гомдсон бол зан араншин нь хорсол болж хувирна, гэхдээ өгүүлбэрээ дуусгаж амжилгүй юу хэлснээ мартчихдаг. Тэр хэзээ ч гутранги хүнтэй хамт байж чадахгүй. Нум – эмэгтэйн хүүхдүүд өөрийг нь шүтэн хайрлах болно. Ер нь хүүхдүүдтэй эвтэй байж чаддаг ба тэд нарын дунд байх дуртай. Түүний гэр үргэлж хүүхдүүдийнх нь найз нөхдөөр дүүрсэн байдаг.

Эхийн үүрэг Нум – эмэгтэйг ядраадаггүй, тэр эрч хүчтэйгээр үүргээ биелүүлж чаддаг. Зочдоо түүн шиг сайхан гоёмсгоор угтаж, хүлээж авч, зугаацуулж чаддаг хүн байхгүй. Тэр зочидтойгоо ямагт нөхөрсөг, найрсаг байдаг. Өөрсдийг нь дуртайяа хүлээж авдгийг зочид нь ч ямагт мэдрэх болно. Та түүнийг чөлөөтэй байлгавал тэр танд үнэнч, танд итгэж мөн таныг хайрлана. Эдгээр зүйлс нь түүний хувьд хуваагдашгүй. Өөрийн хайраа өгснөөр бас нөхөрлөлөө ч өгдөг.

БУСАД ОРДТОЙ ТОХИРОХ НЬ

Нум Хонь руу хүчтэй татагдана, хэдий эдгээр хоёрт нийтлэг юм их байгаа ч гэрлэлт нь таагүй байна.

Үхэртэй хайр дурлал үүснэ ба харилцан бие биеэ таална. Гэрлэлт нь нийцтэй байнэ.

Ихэртэй гэрлэлт нь таагүй байна.

Мэлхий Нумыг хайрлана, Нумын эрх чөлөөтэй байдал нь түүнийг их зовооход хүргэнэ. Гэхдээ Нумын амьдралын эрч хүч Мэлхийг өөрчлөх чадвартай.

Нум ба Арслангийн хооронд нийтлэг зүйлс их байдаг: чин үнэнч, тэсвэргүй, үнэнч шударга мөн адилхан зан араншинтай. Гэрлэлт нь аз жаргалтай байна.

Хэдий Охин ба Нум бие биедээ татагдах ч хоорондох гэрлэлт нь азгүйтнэ.

Жинлүүр ба Нум бие биетэйгээ эвээ амархан олно, бат бөх гэр бүл болно.

Хилэнц ба Нум нь бие биеэ хүндэлдэг, тэдний хооронд нөхөрлөл ба хамтран ажиллах нь амархан .

Матар, Нум хоёр олон нийтлэг сонирхолуудтай, Матрын чухал байдал Нумд нэмэр болно. Бие биедээ татагдвал аз жаргалтай гэр бүл болно.

Хумхтай гэр бүл болвол нийцтэй байна. Хоёулаа идэвхтэй, хөдөлгөөнтэй, бие биеэ их таашаана. Аз жаргалтай гэр бүлд нь саад болох цорын ганц зүйл бол Нумын тогтворгүй байдал.

Нум ба Загас бие биедээ их хүчтэй татагдана гэвч хоорондоо зарчмын зөрчилдөөнтэй байдаг тул гэр бүл нь аз жаргалтай байх нь ховор.

Матарын орд

ЗАН БАЙДАЛ
Энэхүү ордыг танихын тулд буланд байгаа аалзыг ажиглаад үз. Нисч байгаа ялаануудыг барих ямар ч боломжгүй юм шиг санагдана. Гэтэл ялаанууд нь түүний чадварлаг тавьсан торонд баригдаж тэр ялагч болдог. Матарууд яг ийм. Тэр их зөрууд боловч ухаантай. Бие тэнхээгээрээ ч, сэтгэл санаагаараа ч бүх ордуудаас хамгийн тэсвэр, хатуужилтай нь. Тэр бол битүү зантай, нэр төрд дуртай, бодитоор амьдардаг, ажиллах дуртай бас ажиллаж чаддаг хүн.

Матрыг хувь тавилан, дэлхийн эхлэл, хайр найргүй цаг хугацаа ба гүн ухааны тэмдэг гэж тооцдог. Юм бүхэнд дундыг баримтлах, төлөв даруу байх нь өөрийгөө хадгалж чадах чанар гэж үздэг.

Энэ ордод төрсөн хүмүүс хашир, нямбай, нягт, бие тоосон, хүйтэн мэт сэтгэгдэл төрүүлдэг гэвч яг үнэн хэрэгтээ тийм биш. Тэр чин үнэнчээр гүн хайрлаж чаддаг. Харин хайраа илэрхийлэх нь түүнд хэцүү байдаг. Матар нь үнэнч шударга, энгийн, итгэлтэй, найдвартай; бүхий л эхлэлтэнд амжилт олдог, ялангуяа ажил албандаа. Үүрэг хариуцлагын мэдрэмжтэй. Түүнийг хайрлахаасаа илүү хүндэлдэг.

Бусадтай арай ядан эвээ олдог, итгэмтгий бус, хуучинсаг, битүү зантай, хонзон санадаг, нэр төрөө боддог хүн. Хүмүүст туслах дуртай, авахаасаа илүү ихийг өгдөг.

Гайхамшигтай хүч зарцуулж амжилтад тэмүүлдэг. Матар зорилгодоо алхам алхмаар очдог. Асар их тэвчээртэй ба шаргуу тэрээр бүх бэрхшээлийг даван дийлэх чадвартай. Түүнийг юу ч тээнэгэлзүүлж, мэгдүүлж чадахгүй. Хэцүү нөхцөл байдлын эсрэг зогсож чаддаг ийм үед яг хад шиг л байдаг. Асуудлыг шийдэхдээ шаргуу, зөв, үнэн шийдвэр гаргахаас нааш тайвширдаггүй. Тэр хүйтэн бөгөөд сэтгэлийн хөөрөлдөө автдаггүй тул маш сайн улс төрч, бизнесмен болж чадна. Ажил эрхэлж чаддаг хүн.

Урагшлах боломжтой газар л Матрыг олж харж болно. Энд түүний нууцхан амбиц хэрэгжинэ. Дээшээ ахихдаа болгоомжтой, тэвчээртэй, шаргуу. Бусдын анхаарлыг татах дургүй. Тэр шууд анзаарагдахгүй. Түүгээр ч барахгүй ялалт байгуулж чадах эсэхэд нь ч эргэлзэхээр. Тэгтэл барианд болон индэр дээр тэр хамгийн түрүүнд ирдэг.

Түүнтэй тэмцээд нэмэргүй, бүр боломжгүй. Шансыг хэзээ ч алддаггүй, алдахгүй ашиглахын тулд анхааралтай хүлээдэг. Матар нь амжилт, хүндлэл, эрх мэдэл зэрэгт маш их дуртай ба уламжлалт ёсыг хүндэлдэг. Бусад хүмүүс түүнийг хуурмаг сүсэгтэн гэж л байг, тэр үүнийг тоохгүй. Амжилтанд хүрэх замыг нь тодорхойлж өгсөн хүмүүсээ их биширдэг.

Энэ ордод төрсөн хүмүүс өвөг дээдсээ туйлын сайнд бодно. Нас ба туршлага зэргийг хүндлэх нь түүний нэг зан юм. Хамаатан садандаа их хайртай байдаг тэгээд ч эцсийн эцэст тэднээсээ ямар нэгэн өмч өвлөж үлдэнэ. Энэ ордыхон хааяа шүүмжлэлээ хэт бодлогогүй огцом илэрхийлдэг боловч хэт мэргэн тул өөрсдөдөө дайсан хураахгүй. Саад бэрхшээлийг маш болгоомжтой тойрч гардаг. Бүдрэх нь ховор.

Матар үүлэн дээр хөвж од тоолдоггүй яг урагшаагаа л хардаг хүн. Хардалт сэрдэлт, хүсэл тачаал, тэсвэргүй зан, залхуу, амарлингүй байдал зэргийг зорилгод хүрэхэд саад болдог чанарууд гэж Матар үздэг. Газарт баттай зогсож байдаг. Сэтгэлийнхээ хөөрөлд автдаггүй. Бусад нь бүдэрдэг л юм байгаа биз, Матар ийм хүмүүсийг үл ялиг өрөвдөнө гэхдээ цаашаа өөрийнхөө замаар тайван явна.

Мэдээж бас романтик Матрууд байдагч сэтгэлийн хөөрөлдөө захирагддаггүй. Матар нь хэзээ ч тачаалаа үзүүлдэггүй, олны өмнө жүжиг тавьдаггүй. Өөрийн хүйтэн, тооцоотой зан байдлаа ухаалагбөгөөд зорилгодоотохирсон гэж үздэг. Муу зан араншинд автагдсанч өөрийгөө хянаж чаддаг.

Матар нь нэгэн зэрэг уян зөөлөн, бүрэг бас зөрүүд хүний сэтгэгдэл төрүүлнэ. Эргэн тойрны хүмүүст тэр хоргүй мөн түүнд итгэж болох мэт санагдана, гэвч огт тийм биш. Матар таны сул тал болон нууцыгашиглажулмаартанаасхүчтэй болно. Жинхэнэ лидерийн байрыг эзлэхийг хичээж зүтгэнэ. Гэхдээ жагсаал ёслолыг удирдахаас татгалзана. Харин энэхүү жагсаалд эрхийг нь олгож, замыг нь заана. Таньд шүү дээ.

Матар дур татам хувцаслах нь ховор. Өөрийнхөө эрхэм чанараа үзүүлэх, өөрийнхөө тухай ярих зэрэгт дургүй тул бусдад тод сэтгэгдэл төрүүлэх нь ховор. Юм бүхэнд даруу төлөв, зөгнөлт сэтгэмжгүй, арвич хямгач, энгийн байдлаараа ялгардаг. Түүнийг даяанч гэж хэлж болно. Энэ нь хувцастай нь бас хамаатай. Хувцсандаа анхаарал тавьж байвал энэ нь өөрийн бие тоосон зангаас нь л болдог. Анхаарал татахгүйгээр харагдахыг эрхэмлэдэг. Ялангуяа хувцсанд мөнгөө үрэх дургүй, ихэвчлэн хувцсаа хуучиртал нь өмсдөг тиймээс хуучинсаг маягийн харагддаг. Гэхдээ нас тогтсон үедээ Матар этгээд харагдаж чаддаг.

Матар нь ерөнхийдөө мөнгөндөө нарийн, мөнгө хураах дуртай, гэхдээ хураасан мөнгөө үрэх дургүй. Юм бүхэнд тогтонги байдалд хүрэхийг тэмүүлдэг. Уламжлалт ёсыг ба ёсорхог явдлыг баримталдаг. Бардам зан нь гунигт дуулгавартай зантай нь холилдон түүнийг нэг бол оргилд, нэг бол хөлгүй гүн рүү шиднэ.

ЭРҮҮЛ МЭНД
Хүүхэд насандаа Матрын эрүүл мэнд нь нэлээд муу ер нь бусад ордуудаас илүү сул дорой байдаг. Гэхдээ өвчний эсрэг эсэргүүцэл нь нас ахих тутам ихэсдэг. Тэр өвчний анхны шинж тэмдгийг анзаарч чаддаггүй, анхаардаг ч үгүй. Тэгээд түүнтэй ямар нэгэн ноцтой юм болоход энэ нь хувь тавилан бөгөөд зайлшгүй гэж боддог.

Матрууд ерөнхийдөө туранхай, сайн хөгжсөн том ястай, эрэгтэйчүүдийн нүүр нь том харин эмэгтэйчүүд нь том хурц нүдтэй. Ихэнх Матруудын арьс нь эмзэг. Арьсаа маш цэвэр байлгах хэрэгтэй. Ходоод, бөөр, сэтгэл санааны хямрал зэрэг өвчин байж болзошгүй. Сул эмзэг эрхтэн нь: өвдөг, ташаа, цусны эргэлт, булчин, бамбай булчирхай зэрэг байна.

Нурууны хажуу муруйх /позвоночный сколиоз/, үе үрэвсэх /артрит/, хатгалга ханиад, эргэлттэй бөглөрөлт /циркулярная закупорка/, цус хураагч судас болон гол судасанд хуримтлал бий болох /отложения в венах и артериях/, арьс өвчлөл /дерматоз/, экзема, судас бүдүүрэх /варикозное расширение вен/, зүрхний хөдлөл /сердечный приступ/, судас хатуурах /склероз/ зэрэг өвчинд өртөмтгий.

Үе болон яс нь эмзэг. Кальци илүүдснээс болж өвчилдөг. Хуримтлагдсан кальци нь шүдэнд чулуу үүсгэх, гар, бугуй, шагай зэрэг дээр булдруу гаргахад хүргэдэг. Матрууд бас толгойны өвчинд өртөмтгий – гутранги байсны үр дүн. Гэхдээ түүний эрүүл, саруул ухаан ба тооцоотой зан зэрэг нь түүнд гайхалтай хатуужил, тэсвэр өгдөг. Түүний гутранги байдал, айдас, тодорхой бус байдал ба түгшүүр зэрэг нь өөрийн эрүүл мэндэд нь юунаас ч илүү муугаар нөлөөлдөг. Энэ бүгд түүнд нянгаас илүү үйлчилнэ.

Хуучинсаг зуршил, зөрүүд зан, өвчний эсрэг эсэргүүцэл зэрэг нь түүний гутранги байдлыг дийлж чадахгүй. Таагүй явдлаа мартаж, найз нөхөд, ойр дотныхоо хүмүүст шаардлага бага тавьж сурах хэрэгтэй. Хэрвээ Матар өөрийн сэтгэл санааны дарамтаа болон удаан хугацааны өвчнөө дор нь эмчилж чадвал урт насалдаг. Ихэнх Матрууд нь урт удаан наслана.

Матрууд нэг хэвийн хоолоор хооллох хандлагтай. Энэ нь амин дэмийн ба гормоны дутагдалд оруулдаг. Бараг амьдралынхаа турш хоолоо хязгаарладаг бөгөөд харин хөгшрөөд ирэхээрээ гэнэт таргалж эхэлдэг. Матрууд цэвэр агаарт олон цаг өнгөрөөх, амдьралыг өөдрөгөөр харах, төрөл бүрийн хоол идэх, давс бага хэрэглэх, нэвт салхилахаас зайлсхийх, массажны курс эмчилгээнд тогтмол явах, хангалттай дулаахан хувцаслах ба хэт удаан унтахгүй байх хэрэгтэй. Түүнд нартай, уулын цэвэр агаартай газар хэрэгтэй. Түүнд чийгтэй, хүйтэн газар мөн дотоод түгшүүр нь хамгаас илүү муугаар нөлөөлнө.

АЖИЛ МЭРГЭЖИЛ
Ажил мэргэжлийн тал дээр Матрууд хоёр эсрэг янз байдаг. Энэхүү хуваагдал нь бага наснаас нь бий болдог. Эхний янз нь бүр гурваас таван настайдаа юу хүсч байгаагаа, юунд тэмүүлэх ёстойгоо маш сайн мэддэг, тодорхой зорилгодоо хүчээ зориулан хурдан том болдог.

Дараагийн янз нь хэзээ ч юунд ч шийдвэр гаргаж чаддаггүй, шийдвэр гаргахаа тодорхой бус хугацаанд хойшлуулдаг. Эдгээр хүмүүс нь хүч тэнхээ гаргах чадваргүй. Энэхүү хүүхдэрхүү байдал нь бусдыг ашиглан амьдрахад хүргэдэг. Том болох нь удаан, бараг дөчин нас хүртлээ эцэг эхтэйгээ амьдардаг мөн тэд гээрээсээ бүрэн харъяат болдог.

Эхний Матрууд илүү олон тааралддаг. Гэхдээ ажлаа эхлэхээсээ өмнө энэ Матар нь ч эхэндээ уддаг. Хэдэн цагаар дараалан ажиллаж чадна, бүр хоол, амралтаа умартана. Нэг хэвийн хэцүү ажил ч түүнд ядаргаатай санагддаггүй. Энэ ордны хүмүүсийг ” ажилчин морь” гэж нэрлэдэг юм.

Түүнд гоц гойд шинэ санаа байхгүй ч байж болно, гэхдээ өөр сайхан чанарууд бий: нягт нямбай, тэсвэр, тэвчээр, уйгагүй. Нийтийн санаа бодлыг үнэлдэг, ёс заншлыг баримталдаг. Тэр удирдлагаа хүндэтгэдэг ч зайтай байхыг эрхэмлэдэг. Ажилчидтайгаа түвшин харьцдаг, өөрийгөө хүндлүүлж чаддаг харин тэдгээр нь түүнд итгэх нь ховор.

Ганцаараа ажиллах нь түүнд илүү тохиромжтой. Түүний хамт олонч байх мэдрэмж нь сул хөгжсөн тул бүх ажлаа өөрөө хийхийг эрхэмлэдэг. Өөрийн буулт хийдэггүй зангаасаа болж бусадтай эвтэй харьцахад түүнд хэцүү байдаг. Хөндлөнгийн шуугиан, хүмүүсийн харьцаа, саатуулах хэрэггүй яриа зэрэг нь Матарт саад болдог. Өөрийн офис өрөөнд эсвэл хотоос зайдуу цэвэр агаарт ажиллах нь түүнд илүү тохиромжтой.

Уран дархны болон техникийн ажилд маш сайн, санхүүгийн үйл ажиллагаанд зөв хандлагатай, энэ ордод олон бизнесменүүд төрсөн. Агрономич, фермчин, малчин, замчин, барилгачин, архитектор, механик, цахилгааны инженер, худаг ухагч, газар зүйч, конструктор, математикч, нийгмийн ухаан судлаач,-улс төрч, гүн ухаанч, эрхлэгч, эм найруулагч, хуучны ховор юм худалдагч, цаг засварчин, хуульч зэрэг мэргэжлүүд нь түүнд их тохиромжтой. Матар нь ажилдаа үнэнч ба ажлаа солих нь ховор, өөрийн үйл ажлаараа амжилтанд хүрэх нь түүнд чухал. Ер нь бол түүнийг өндрөөр үнэлдэг учир нь тэр сольшгүй ажилтан болдог.

ХАЙР ДУРЛАЛ – ГЭР БҮЛ
Матар нь нийгэмд байр сууриа олоогүй хүнд дурлахгүй л болов уу. Гэрлэхээсээ өмнө сайн тунгааж боддог. Матар нь юм бүхэнд бүр хайр дурлалд ч хашир.

Ганцаардлыг тэсвэрлэж чаддаггүй, гэхдээ арай ядан дурладаг мөн сонголт нь ч амжилттай байдаг. Тогтонги байдал түүнд маш хэрэгтэй. Залуу насандаа хэт даруу, хөшүүн бөгөөд хүмүүстэй хөндий харьцана. Тэр хайр дурлалыг эсэргүүцдэг учир нь зовж шаналах, алдахаасаа их айдаг. Сэтгэлийн зовлонг мэдрэхийг хүсдэггүй, өөрийн мэдрэмжиндээ захирагдах дургүй. Түүний хүйтэн тоомсоргүй байдлын цаана ихэвчлэн зовлонтой хүсэл тачаал нуугдаж байдаг.

Матар мэдрэхүйгээ байнга дарснаас болж гэнэтийн сааталд болон мэдрэлийн хямралд автагддаг. Өөрийн аминч, нарийн харамч зандаа түгжигддэг. Дуугүй болчдог. Зарим нь дотоод хоосонгоо эрх мэдлээр дүүргэхийг туйлын их хүсдэг.

Ихэнх Матрууд өөрийн тоомсоргүй ба хүйтэн зангаасаа болж ганцаарддаг, аз жаргалгүй байдаг. Гэвч амьдралынхаа хэв маягийг энгийн болгохыг оролддог. Үүгээр ч барахгүй, ганцаардал нь түүний оюуны эрхэм чанарын үр дүн гэж тэр үздэг. Энэ хүнд тогтсон номлол /догматизм/ болон хор шар байдаг ч үүнийгээ хэзээ ч үзүүлдэггүй.

Нас тогтсон Матрууд залуу насандаа алдсан бүх юмаа нөхөхийг хичээнэ. Нас ахих тусам түүний хөшүүн байдал нь алга болно. Дөч тавин насандаа гэнэт нээгдэж, амьдралынхаа турш эсэргүүцэж байсан юм бүхэндээ захирагддаг. Хүүхэд хүмүүжүүлэхдээ энгийн арга хэмжээг эрхэмлэдэг. Албадах дургүй.

Матрууд бол маш сайн гэр бүлсэг хүн. Гэр бүлийн уламжлалыг хүндэлж баримталдаг. Гэр бүлийнхэн бүгд цугларсан байхад дуртай. Гэр бүлд мөн бусад бүх юманд журамтай байхыг хамгийн чухалд тооцдог. Шуугианд болон сүйтэгнээнд дургүй. Түүхт үеийн байр байшинд амьдрахыг эрхэмлэдэг. Чөлөөт цагаараа түүхийн ном унших эсвэл юм цуглуулах дуртай. Гэр бүл найзуудынхаа дунд ялангуяа өөрийнхөө гэрт, галын хажууд амрах дуртай. Хөдөө хээр явах тухтай амралтанд амрах бас дуртай.

Энэ ордонд төрсөн хүмүүс: Жанна Д’Арк, Монтескье, Ньютон, Шишкин.

МАТАР-ЭРЭГТЭЙ
Тэр бүрэг боловч их хүчтэй, биеэ тоосон, маш нэрэлхүү зантай хүн юм. Ганцаар байх хүсэлтэй мэт санагдавч яг үнэндээ хүмүүсийг захирах дуртай. Мөрөөдөлдөө их романтик. Хэрэг дээрээ нэлээн ашигч. Матар эрэгтэй нь огцом зан байдлаараа таныг цочирдуулна. Хааяа хошин юм ярьж таныг гайхахад хүргэнэ. Хэрвээ тэр танд сэтгэлээ нээвэл та түүнийг аялах дуртай, хөгжилтэй, уян зөөлөн мөрөөдөгч гэдгийг нь олж харна. Гэхдээ өөрийгөө нээдэг Матрууд цөөн байдаг.

Матар нь юм бүхэнд өөрийнхөө зорилгыг тодорхойлж мөн үүндээ хүрдэг зантай. Эмэгтэйчүүдтэй харьцах харьцаандаа ямагт амжилтанд хүрдэг. Матар эрэгтэй хөнгөмсөг хүн мэт харагддаг ч огт тийм хүн биш. Түүний хайрладаг эмэгтэй нь ямагт бишрэх обьект нь мөн. Тэр янз бүрийн эмэгтэйчүүдтэй хэзээ ч зууралддаггүй.

Секс нь түүний хувьд спорт биш юм. Сексд ямагт бүх мэдрэхүйгээ зориулдаг. Тиймээс үүнийг нь эмэгтэйчүүд их өндрөөр үнэлдэг. Эмэгтэйгийн сексийн догдлолд тоомсоргүй ханддаггүй, эмэгтэйдээ ямагт анхааралтай ханддаг.

Хайр болон сексийн хувьд маш бүрэг мэт харагддаг гэхдээ энэ нь түүний баг юм. Хайртай эмэгтэйтэйгээ нээлттэй мөн хүсэл тачаалтай.
Гэхдээ Матар аливаа нөхцөл байдалд бодитой ханддаг. Тэр хичнээн их дур сонирхолтой байсан ч хэрвээ өөрөө гэрлэхийг хүсэхгүй байгаа бол түүнтэй суух боломжгүй. Өөрийн эрх чөлөө түүнд хамгаасүнэтэй.Матар өөрөө гэр бүлтэй болмоор санагдсан үедээ л гэрлэнэ. Гэрлэсэн бол эхнэртээ улам их татагддаг.

Олон Матар эрэгтэйчүүд гоонь эр эсвэл бүр эхнэрийг үзэн ядагч болдог. Эмэгтэй хүнээс юуны өмнө тайван, арвич хямгач, үрэлгэн биш эзэгтэйн зан чанаруудыг хайдаг. Бүр өөрөөсөө эгч хөнгөн хийсвэр, эрх танхи зангүй эмэгтэйтэй гэрлэж чадна. Эмэгтэй нь найдвартай, үнэнч шударга байх ёстой. Хэрүүл маргаанд дургүй, салах нь ховор.

Хувийн амьдрал нь бүтэлгүйтсэн сургуулийн багшийн дүрд илүү тохирох юм шиг санагдана. Ажил албандаа илүү анхаарал тавьж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Түүний сэтгэлийг догдлуулсан зүйл нь саад тотгор болон хувирахыг тэр зөвшөөрөхгүй. Тэрээр бодлогогүй зүйл хийдэггүй. Матрын хувь хүнийх нь чанарыг өөрчлөх гэж найдсаны хэрэггүй.

Гэхдээ ер нь бол түүнд бага багаар нөлөөлж болох юм. Түүний хашир ухааны цаана шинийг санаачлагчийн цог мэдрэгддэг гээд ойлгуулаад үз, тэгвэл тэр ийм чанар гаргах хүсэл төрнө. Түүний романтик байдалд та дуртай гэж хэл, яагаад гэвэл хамгийн сайхан мөрөөдөл бол биелэгддэг мөрөөдөл юм. Тэр мөрөөдөлөө биелүүлэхийн төлөө чармайх болно.

Матарт магтаалын үгс хэрэггүй мэт царай гаргана, гэхдээ түүнийг магтахад баярласнаа нууж чаддаггүй. Үүнийг битгий мартаарай. Өөрийг нь сайн, ухаантай, сонирхолтой гэж хэлээсэй гэж хүсдэг. Энэ хүслээ ил гаргадаггүй учраас түүнийг магтах нь ховор. Өөрийг нь магтахад тэр болхи болж, ичиж зовсноо элдэв хошин үгээр нуухыг оролдоно эсвэл сонсоогүй мэт царайлна. Ийм зан байдал нь дараагийн удаа магтаалын үгс хэлүүлэлтгүй болгодог.

Залуу насандаа Матар чухал царайлж ухаалаг байдалтай яг шар шувуу шиг. Гэвч он жилүүд өнгөрөх тусам илүү зөөлөн, сонирхолтой болдог. Бусад ордуудын хүмүүсийн дутагдлууд нь нас ахих тусам улам их болдог бол Матар нь эсрэгээр улам сайжирч, улам уян зөөлөн болдог. Энэхүү байдал нь түүнийг үнэнч биш гэж танд бодогдуулж магадгүй. Гэвч Матар – эрэгтэй нь бусад ордуудын эрэгтэйчүүдээс илүү найдвартай, хайр дурлалын ямар ч явдал түүний эхнэр гэр бүлийг орлож чадахгүй. Өөрийнхөө гэр бүлийг үнэхээр их үнэлдэг.

Түүний ээжийг гомдоовол мөн төрөл төрөгсдийг хүндлэхгүй байвал тэр тэвчиж тэсэхгүй, ямагт өмгөөлж хамгаална. Хоёр гэр бүлийн нэгийг нь сонго гэж албадах хэрэггүй. Олон Матар эрэгтэй эцэг эхтэйгээ удаан амьдардаг. Орой дурладаг. Хөл дээрээ бат бөх зогсож амжаагүй тохиолдолд гэрлэх нь ховор.

Сайн халамжтай эх, сайхан гэрийн эзэгтэй болох мөн гоё, аятайхан хувцасладаг, ухаантай, хүмүүжилтэй эмэгтэйг хайдаг. Гадна төрх болон биеийн галбир зэрэг нь тийм ч чухал биш. Түүний гэр бүлд таалагдах нь маш чухал. Түүний гэр бүл нь таныг зөвшөөрсөн хойно л тантай гэрлэхийг санал болгоно. Тэр үед нь та ч гэсэн түүний гэрийнхэнд хайртай гэхдээ зөвхөн түүнтэй л гэрлэж байгаа гэж хэлээрэй. Тэгэхгүй бол та бүх гэр бүлтэй нь байнга харьцах болно.

Эмэгтэй хүний дэргэд Матар жаахан хийрхэг зан гаргаж эв дүйгүй, бүдүүлэгдүү байж болно. Энэ нь нэрэлхүү зангаа нуух оролдлого юм. Матар эр нөхөрт романтик бэлэг таалагдана. Та түүнд анхнаасаа   хайраа   илчлэх  урлагийг  зааж  өгөх  хэрэгтэй.   Эс тэгвэл сэтгэлийн дэглэм барьсан хангалуун болон хүндэтгэгдсэн эхнэрийн амьдралтай болно. Таны нөхөр таньтай амьдарч мөн таньтай сайн харьцаж байгаагаа л хангалттай гэж бодно.

Матар эр нөхөр нь гэр бүлдээ захирагч байхыг тэмүүлдэг. Тэр найдвартай, олон үггүй, сайшаалын болон магтаалын үг түүнээс ховор сонсоно. Сэтгэлийн хөөрөөлдөө их харамч. Гэр бүлээ тэжээх мөн хариуцлага хүлээх зэргээ өөрийнхөө хайрыг илтгэж байна гэж үздэг.

Эцгийн хувьд тэр хүндэтгэл, дуулгавартай байлгах, үг дуугүй үгэндээ оруулах зэргийг шаардана. Хариуд нь тэр өөрийгөө золиослоно. Төрсөн өдөр шинэ жилийн баяр зэргийг хөгжилтэй тэмдэглэх болно. Матрууд хэдий чанга эцэг ч шударга бас тэвчээртэй. Хүүхдийг эвдэхгүйн тулд биеэр шийтгэх нь зүйтэй гэж тэр үздэг. Хүүхэддээ хайртай гэхдээ үүнийгээ үзүүлэх дургүй. Хүүхдээ унтахаас нь өмнө үнсэхийг бас тэдэнтэйгээ тоглохыг хэлж өгөх хэрэгтэй. Харин ач, зээ нартаа бүх юмыг зөвшөөрдөг, Матар өвөө нь баяртайгаар тэдэндээ санаа тавьж, халамжилж чаддаг.

Матруудын гэрлэлт нь ихэвчлэн бат бөх байдаг. Хэдийгээр салалт нь түүнд аймшигтай санагддаг ч буруу хүнээ сонгосон бол сална. Тэр тантай бараг өдрийн хуваариар унтаж магадгүй, үүнд нь битгий гайхаарай. Гэхдээ хашир Матар нь бусад эрчүүдтэй харьцуулбал биеийн хүчний хувьд удаан хугацаагаар секс хийх чадвартай.

Тэр таныг бороотой өдрөөс, хувь тавилангийн цохилтоос хамгаална. Ямар ч эмэгтэй түүний хайр халамжийг үнэлнэ. Хэдийгээр тэр цогтой янаг амраг биш ч хүч чадалтай эр хүн. Бүр түүний үс нь бууралтсан ч нэгэн өдөр “би чамд хайртай” гэж хэлсэн тэр эмэгтэй нь та хэвээр үлдэнэ.

МАТАР-ЭМЭГТЭЙ
Тэр их сонирхолтой: нас ахих тусам гоо үзэсгэлэнтэй бас дур булаам болдог. 18 настайгаасаа илүү 35 настайдаа эрчүүдэд таалагдана. Түүний араас гүйх амаргүй. Энэ эмэгтэй эрх чөлөөтэй. Нүдний шилтэй музейн ажилтнаас бүр бүжигчин хүртэл байж болно. Гэхдээ ямар ч мэргэжилтэй байсан тэр урвахыг өршөөхгүй.

Сээтэгнэж мөн эрчүүдийн сэтгэлийг булааснаар. Матар эмэгтэйн дэргэд эрчүүд түүнийг хатуу хорвоогоос хамгаалахад бэлэн суперменууд болон хувирдаг. Тэрээр мөн хүйтэн зожиг байдгаас түүнийг эзэмдэхийн тулд бүх хүчээ зарцуулах болно. Тэр ганцхан зорилготой хэрэгтэй эрэгтэйгээ шүүрч авах. Түүний сонгосон эрэгтэй нь бахархахаар өндөр байр суурьтай байх ёстой.

Матар эмэгтэй хатуу сэтгэлтэй, хүйтэн байж чаддаг. Романтик мэдрэхүйгээсээ илүү ажил алба ба хувийн эрх чөлөөг эрхэмлэнэ. Гэрийн эзэгтэйн дүрд байхыг хүсэхгүй. Ихэвчлэн тооцоогоор гэрлэдэг. Сонгосон хүнийх нь нийгмийн болон санхүүгийн байдлууд их чухал. Түүнд нөмөр нөлөөтэй хашир эр хэрэгтэй.

Эдгээр эмэгтэйчүүд амжилтанд хүрдэг. Нэгд ажил алба, хайр дурлал ба гэрлэлт нь хоёрт ордог юм шиг санагдана. Гэхдээ хайр дурлал байж магадгүй харин гэрлэлт лав биш. Түүний хүсэл тачаал бодсоноос агуу их. Энэ эмэгтэй өөрийн хүсэл ба үүнийгээ хангах боломж хоёрын хоорондох зовлонтой зөрчилдөөнийг мэдэрдэг.

Нэг талаас их дурламтгай, мэдрэмтгий харин нөгөө талаас ёс зүйг хатуу дагадаг эмэгтэй. Түүний энэ зөрчилдөөнтэй байдал нь эрчүүдийг мухардуулдаг. Эрчүүд түүнийг харангуутаа хүссэн эмэгтэй минь мөн байна гэж түүн рүү тэмүүлдэг. Гэвч түүний хүйтэвтэр ажил хэрэгч байдалтай мөргөлдөнө.

Өөрийнхөө хүсэл тачаалыг нуудгаас болж элдэв хачин зан, /комплекс/ хүүдий болдог. Тэр өөрөө үүндээ их зовдог. Гэхдээ хааяа тэсэлгүй өөрийн тачаалаа гаргаад богино боловч оргилуун адал явдалд орно. Энэ үед тэр өөрийн бодож олсон зарчмуудаасаа татгалзан хүчирхэг зан, соргог байдлаараа хамтрагчаа цочирдуулдаг. Ийм байдлаар өөрийнхөө номхотгошгүй хүслээ үе үе гаргаад дараа нь буцаад буянт үйлс хийдэг эмэгтэйгийн дүрд ордог юм.

Түүний сексийн хүсэл нь бүр гэрлэсэн үедээ ч номхотгошгүй. Ийм эмэгтэйчүүд хөгшрөөд ирэхээрээ гэмшин зовж сэтгэл нь хямран яншаа зожиг эмгэн болж хувирдаг. Түүний зорилго нь найдвартай, нэр хүндтэй байх. Ажлаараа ч юмуу эсвэл эр нөхрийн ажил албын хүчээр ч юмуу хамаагүй энэ зорилгодоо хүрнэ. Энэ эмэгтэй амжилтанд яаж хүрч байгааг нь та ажиглаж чадахгүй л болов уу.

Бүгдийг тохойгоороо холдуулан түлхэж урагшаа зүтгэж байгааг нь та ажигласан уу. Тэр өөрийн зөөлөн зан байдлын улмаас сүүлийн байр эзлэхийг зөвшөөрхөөр юм шиг хажуунаас харагдана. Гэхдээ бариан дээр тэр хамгийн түрүүнд байх болно. Матар  эмэгтэйтэй нийтийн орон сууцанд тааралдаж болно гэхдээ түүний зан байдал нь язгууртны охидын сурдаг дотуур байранд хүмүүжсэн гэхээр. Эрчүүд түүнтэй холбоонд орохдоо тэр гаднаа илүү тайван байдгийг мэдэх нь зүйтэй.

Түүний муу ааш зан нь их удаан үргэлжилдэг. Хэрвээ өөрийг нь дутуу үнэлж байна гэж бодвол гутранги байдал нь сараар ч үргэлжилж мэднэ. Энэ нь зүгээр нэг эмзэглэхээс илүү ноцтой. Өөртэй нь хүлээснээс нь тэс өөрөөр хандахаас айдаг. Элэг доог, тоглоом тохуу зэргийг тэвчиж тэсэхгүй. Өөртэй нь холбогдсон шог яриаг ойлгохгүй. Та түүнийг үнэхээр үнэлж байгаагаа харуулан нотлож түүнийг ихээхэн магтах хэрэгтэй. Бүр романтик үед ч биеээ барьж байдаг.

Ирээдүй нь бүрхэг байхад үнсэлцээд суугаад байх хүн биш. Хэрвээ тэр таныг үнэхээр хэрэгтэй хүн гэж шийдвэл мөн таны санхүү болон нийгэмд эзэлсэн байр суурь тань Матар эмэгтэйг аз жаргалтай болговол тэрээр таньд хайртай байж, уян зөөлөн, бүр тачаалтай болдог. Мөрөөдөмтгий биш тул хайр дурлалын усан онгоц нь аюулгүй байж, яг хаашаа сэлж байгаагаа мэдрэхийг хүснэ.

Матар эмэгтэйд зөвхөн түүний амжилт биш мөн нөхрийн амжилт ч бас чухал. Таны юм бүхэнд чинь туслана. Тэвчээртэй байж таны ажил албаны төлөө өөрийгөө ч золиослож чадна. Амжилт амар олддоггүйг мэддэг, энэ нь шаргуу ажилласны үр дүн тиймээс таныг ажил албандаа удаан урагшилж байна гэж үглэхгүй.

Энэхүү эмэгтэйг гэртээ оруулахын тулд бат бөх гэр барих хэрэгтэй. Тэр нийгэмд амжилттай явж, ёс уламжлалыг сахиж баримтлах болно. Хамгийн үнэтэй дэлгүүрээс эд зүйлс авах зантай гэхдээ хямдхан лангуун дээр байгаа юм шиг наймаалцах болно. Энэ эмэгтэй бол хянамгай бас арвич хүн. Хямдралтай үед даашинз худалдаж авна гэхдээ нэр алдартай үйлдвэрийн шошготой байх ёстой.

Матар эмэгтэй нь гоо үзэсгэлэнтэй ба дур булаам. Тэр өөртөө тийм ч итгэлтэй биш тиймээс түүний гоо үзэсгэлэнг байнга өөрт нь хэлэх хэрэгтэй. Хэдий тэр худлаа ярих дургүй ч насаа худлаа хэлж чадна. Балчир насандаа том хүн шиг харагдаж харин дараа нь эмэгтэй хүн болоод ирэхээрээ наснаасаа залуу харагддаг.

Түүний гэр бүлийг шүүмжилж болохгүй. Түүнтэй гэрлэсэн эрэгтэй түүний гэр бүлийнхэнтэй нь нэгэн зэрэг гэрлэсэн мэт болдог. Төрөл төрөгсөд болон ойр дотны хүмүүсдээ их санаа тавьдаг. Сайхан эзэгтэй, гоо үзэсгэлэнд болон байгальд дуртай. Гэхдээтэр “өлсгөлөн зохиолчдыг” өрөвддөггүй. Эхлээд гэр орон, хувьцас хунар, хоол тэжээл зэргээр өөрийгөө ханга дараа нь мөрөөдөж болмоор юм байвал мөрөөд гэж хэлдэг.

Хүүхдүүдээ эргэн тойрны эд зүйлсийн чанарыг таних мэдрэхүйтэй болгоно. Хүүхдүүд нь хамгийн сайн сайхан юмтай байх болно. “Хэмнэх, хямгадах” гэдэг ойлголт нь хямдхан эд зүйлс авна гэдэг утга биш. Хүүхдүүд нь өсөхөөр түүний гэр бүлд хуучинсаг үзэл ба залуу сэтгэлгээний эрх чөлөө хоёрын хооронд зөрчилдөөн үүснэ.
Матар эмэгтэй их эмзэг арьстай, ихэнх нь харшилтай тул нүүрээ их будахгүй. Гэхдээ байгаль нь түүнд олон жил хадгалагдах гоо үзэсгэлэн бэлэглэсэн.
Түүний дутагдлуудын нэг нь зөрүүд зан. Тэр хэзээ ч хүнд бэрхшээлд сөхрөхгүй. Уян ялдам байж танийг амжилтанд хүргэнэ. Өөрийн гоёмсог зан байдлаараа таны толгойг яаж эргүүлэхээ мэднэ. Мэргэн ухаант  Матар эмэгтэй нь таны нүд рүү хараад таньд хунтайжийн дүр байгааг олж харна.

БУСАД ОРДТОЙ ТОХИРОХ НЬ

Хоньтой холбоо нь тогтворгүй.

Үхэртэй харилцан хайрлаж ойлголцоно. Тэвчээртэй ба зөрүүд Матар нь олон ааштай, худалч Үхэрд нөлөө үзүүлж чадна.

Ихэртэй бэрх харьцаатай байдаг. Бүр холбоотой болсон ч удахгүй.

Мэлхий ба Матар амьдралын тэс өөр үзэлтэй ч бие биедээ татагдана, тиймээс нөхөрсөг харьцаа хурдан үүсдэг. Бие биеэ хүндэтгэсэн хүндэтгэлийн үндсэн дээр хэсэг хугацааны дараа хайр ч, бат бөх гэрлэлт ч үүснэ.

Арслантай найзалж ба хамтран ажиллаж болно үүнээс их юм үүсэх нь ховор байдаг.

Охин ба Матар хоёр төсөөтэй зан араншинтай тул аз жаргалтай гэр бүл байж чадна.

Жинлүүртэй харьцаа нь огт таардаггүй. Тэр хоёр найзын харьцаанд ч орох боломжгүй, тэс ондоо зан араншинтай ба амьдралын маягтай.

Хэдий Нум Матар бие биедээ их татагддаг ч гэрлэх нь ховор байдаг. Эдгээр хоёрын зан ба амьдралын хэмнэл нь хэт ондоо. Гэхдээ хэрвээ Нум нь Матрын хэт ёсорхог занг засч чадвал холбоо нь маш сайн болж болно.

Матар Хилэнц хоёрын гэрлэлт нь нийтлэг сонирхол болон ажилд дуртай зэрэг үндсэн дээр байж болох юм.

Хоёр Матар зөвхөн найзын холбоотой л байж чадна, бие биедээ харилцан татагдахгүй.

Бумбатай нөхөрлөж хамтран ажиллаж болно , зарим нэг зангууд нь төстэй ч аз жаргалтай гэрлэлт ховор байдаг.

Загастай хамгийн аз жаргалтай харьцаатай байна. Бие, сэтгэлээрээ ба оюун ухаанаараа хоорондоо таардаг. Гэхдээ Матар юмаа нуух зангаа болихгүй бол Загасыг гомдооно.

Бумбын орд

ЗАН БАЙДАЛ
Хөөрүү зантай, авхаалжтай хүн. Бумбын сахиус гаригууд нь Санчир ба Уран. Санчир бол гунигт дурсамж, гутранги байдал, биелэшгүй найдлага зэргийн гариг. Харин Уран бол эсрэгээр аливаа үйлдэл ба эрдэмтэдийг бадруулагч гариг юм. Тиймээс Бумбын зан байдал нь нэг талаас мөрөөдөмтгий нөгөө талаас эрчимтэй.

Энэ бол хурц ухаантай гоц санаа бодолтой суут хүмүүсийн тэмдэг юм.
Бумба нь сул дорой ба хүч чадалтай. Ер нь түүнд бурхан ч байдаг чөтгөр ч байдаг. Хэнтэй ч адилхан байхыг хүсдэггүй. Эрх чөлөөтэй байж, эрх мэдэл, нэр хүндэд тэмүүлдэг. Нийгэмд тодорхой байр суурь эзэлж өөрийгөө хайрлуулж хүндлүүлэхийг хүснэ. Тэр аминч бөгөөд гэмших, харамсах сэтгэл түүнд ихэвчлэн байдаггүй. Гэхдээ үүний зэрэгцээ хүмүүст сайхан ханддаг, үзэн ядаж чаддаггүй. Түүнд хорсол болон жигшүүр байдаггүй.

Хүнлэг сэтгэлээрээ бусдыг татдаг, өгөөмөр сэтгэлтэй, хүн бүрт сайныг хүсдэг. “Найз” гэж хэлдэг үгээр нь түүнийг ямагт таньж болно. Хэнийг ч хэзээ ч уурлуулж, уцаарлуулдаггүй гайхамшигтай чадвартай. Ямар ч нөлөөнд автдаггүй өөрийгөө хадгалж чаддаг үнэн зөв бодолтой хүн. Амьдралын жинхэнэ үнэт баялаг болох өөрийн амжилт нь түүнд тийм ч сонин биш.

Бумбад төгс төгөлдөржүүлэх санаа бодол бүтээлч зан байдаг. Тэр их олон сонирхолтой. Биелшгүй санаа, төсөл сонирхдог. Ихэнхдээ төөрөгдлийнхөө золиос болдог. Өөрийн туршлага дээр л үнэмшихийг тэмүүлдэг, зөвлөгөө сонсох дургүй. Зорилго бүхэндээ өөрөө хүрэхийг зөрүүдлэн хүсдэг. Бусдын санаа бодол түүнд хамаагүй, өөрийн жирийн бус хүч чадал болон бусдаас давуугаа мэдэрдэг.

Түүнд хааяа юу ч хийхгүй үе байдаг ч үүнийгээ даван дийлэнгүүтээ бүтэн сарын ажлыг долоо хоногийн дотор хийж чаддаг. Хааяа өөртөө огт итгэлгүй байх үе түүнд байдаг ч тайвшрах, урамтай болох нь хурдан.

Хэдий тэр маргаашийн өдөрт тэмүүлдэг ч Бумба бол бодит үзэлтэн бас үймээн дэгдээгч. Хэзээ хуучин уламжлалт ёсоос татгалзах ба хэзээ огцом өөрчлөлт ирэхийг зөнгөөрөө мэдэрдэг. Энэ хүнтэй харьцахдаа юм бүхэнд бэлэн байх хэрэгтэй. Тайван, сайныг ерөөсөн тэрээр олон нийтийн саналыг эсэргүүцэн өдөхдөө бах нь их ханадаг. Өөрийн хачин зан байдлаараа хуучинсаг үзэлтэй хүмүүсийг алмайруулах дуртай. Урьдаас таамаглашгүй бүр санаанд оромгүй үйлдэл хийж чадна.

Эрх чөлөөнд дуртай тэрээр олон янз байж болно: инээдэмтэй, гоц гойд, арга мэхтэй, бүрэг, уян зөөлөн. Хэнийг ч харахыг хүсэхгүй ганцаардлын байдал амьдралд нь тохиолддог. Гэхдээ ямар ч үед бусад ордуудаас илүү хурц бөгөөд гүн гярхай байдлаа хадгалж чаддаг. Нөхцөл байдал, найз нөхөд, танил хүмүүсээ байнга задлан шинжилж байдаг.

Хэдий нөхөрлөлдөө тогтвортой байдаг ч олон найз нөхөдгүй. Бат бөх харьцаа тогтоох нь ховор. Түүнд цөөн тооны жинхэнэ найзууд байдаг. Хүмүүс ихэнхдээ түүнийг ойлгодоггүй. Энэ нь тэр голцуу ирээдүйд амьдардагаас болж байгаа юм. Өөрийгөө тусгаарласан байдлаа ойлгодог үүнийгээ мэдрэхээрээ улам хүч ордог. Зурхайчид хэлэхдээ Бумбын өнөөдөр нь биднийхаас 50 жилээр түрүүлдэг. Энэ бол суут хүмүүсийн тэмдэг, гарамгай сод алдартнуудын 70 хувь нь Бумбууд билээ. Нөгөө талаас Бумбын дунд бас олон мэдрэл муутай хүмүүс байдаг.

Бумба бол хүйтэн, хашир, тууштай биш. Бараг бүх Бумбууд мэдрэл нь эрүүл бус хүнтэй эсвэл уйлаад байгаа хүүхэдтэй энгийн яриад тайвшруулж чадна. Бумбын мэдрэлийн тогтолцоо нь их нарийн бололтой.

Тэр их юм мэддэг хүн. Эдгээр хүмүүсийн дунд атгаг сэжигтэй хүн ховор. Эргэн тойронд нь ах эгч дүүс нь байгаа гэж мэдэрвэл ямар ч нөхцөл байдалд тав тухтай байдаг. Өөрийгөө ямар ч үүрэг хариуцлагад уядаггүй, ямагт “магадгүй” эсвэл “болох л юм” гэж хариулдаг. Харин цаг хугацаагаа тодруулж хэлсэн бол үүндээ нарийн нягт ханддаг.

Өөрийнхөө санал бодлыг тулгадаггүй, гэхдээ яаж амьдрах, яаж бодох зэргээ бас заалгах дургүй. Хэдий хулчгар биш ч хэзээ ч байлдахгүй. Тэр байлдаж тэмцдэггүй хүн тиймээс элдэв юм нуршиж байхаар буруу бодлыг чинь зөвшөөрөх нь түүнд илүү амар байдаг. Гэхдээ өөрийн бодлоо өөрчлөхгүй. Түүний үйлдэл ихэнхдээ таамаглашгүй. Гэнэтийн юмаар дүүрэн байдаг. Хэнийг ч урьдчилан сануулахгүйгээр хэрэгтэй гэж бодсон юмаа хийдэг.

Бумба танд итгэхээсээ өмнө таныг сайтар судлана. Хэдий түүний харцанд юу ч илрэхгүй ч анхаарал сэрэмжтэй байна. Тэр бүгдийг маш сайн хардаг. Хэрвээ таныг хүлээж авсан бол танд үүрд үнэнч байна, таньтай харьцаж байгаа харьцаанд нь юу ч нөлөөлөхгүй. Ярилцаж байгаа хүнээ сайн мэдэрдэг бүр нууц хүслийг нь ч ойлгодог. Худал хуурмаг юманд дургүй. Ямагт шударга. Зээлэх, зээлдүүлэх дургүй. Хэрвээ та түүнээс мөнгө зээлсэн бол цагт нь буцааж өгөөрэй учир нь тэр өөрийнхөө зээлийг цагт нь өгдөг.

Түүний ой тогтоомж муу гэхдээ түүнд олон юм цээжлээд байх хэрэггүй учир нь мэдлэгээ нэг сонин аргаар олж авдаг. Жинхэнэ Бумба нь хайнга профессорийн дүр төрхтэй. Болж байгаа үйл явдлын голыг дор нь ойлгодог. Жишээ нь таньтай ярьж байхдаа нөгөө өрөөнд юу болж байгааг анзаарч мэднэ. Мэдэгдэхгүй юманд нэвтрэн орж элдэв нууцыг олж мэддэг онцгой зөн билигтэй.

Бумбыг идеалист үзэлтэн гэж үздэг гэхдээ тийм биш. Тэр хэт гярхай тиймээс хоосон мөрөөдлөөр амьдардаггүй. Тэр салхи мэт чөлөөтэй байх ёстой. Түүнд юу хийх ёстойг заах хэрэггүй. Агуу ¬том амжилтанд хүрэхийн тулд ирээдүйгээ төлөвлөнө. Бумбыг зогсоох боломжгүй гэхдээ та ч гэсэн маргаашийн өдрөөр амьдардаг бол ганцаардсан сэтгэл рүү нь шагайж болно.

ЭРҮҮЛ МЭНД

Бумба бол урт удаан насалдаг хүмүүсийн тэмдэг. Түүний нүүрийн төрх нарийн ба сэргэлэндүү, зөөлөн хоолойтой, яруу тод яриатай. Цэх турьхан биетэй. Бүхэл биеэрээ хөнгөн, гоёмсог сэтгэгдэл төрүүлдэг. Төгс төгөлдөр мэт боловч яг үнэндээ Бумба арай өөр харагддаг. Тэр өвдвөл өвчин нь их хэрцгий бөгөөд гэнэтийн байдаг. Хүндрэхээрээ нойргүйдэлд хүргэнэ.

Бумба эмчлүүлж чаддаггүй, тэсвэр тэвчээргүй, тэсвэрлэшгүй өвчтөн. Эмчилгээ эхлээд хоёр хоноход залхаж улмаар үүнээсээ татгалздаг. Тэр дороо эдгэхийг хүсдэг. Хэрвээ тэгэхгүй бол өөр эрс арга хэмжээ авна. Амарч байснаа зүдэргээтэй ажилд шилжих, тэвчээртэй байснаа хэт их идэх зэрэг зантай. Нисэлт болон уналтаа зайлшгүй гэж үздэг.

Бумбын өвчин нь ерөнхийдөө өөрийнх нь цусны эргэлтийн тогтоолцоотой холбоотой. Өвөл даардаг харин зун нь чийг бамаас болж зовдог. Халуунд дотор нь эвгүйрхдэг. Хөгшин насандаа судас бүдүүрэх ба хураах судас үрэвсэх зэрэг өвчинд өртдөг. Шагай нь сул, цусны эргэлт нь муу учраас хөлөнд нь өвчин ордог, хоолой нь өвддөг, хоол боловсруулах зам нь асуудалтай, судас нь хатуурдаг, хүчил нь ихдэдэг, ноцтой халдварт өвчинд өртөмтгий.

Түүнд аминдэм, цэвэр агаар, нойр, хөдөлгөөн хэрэгтэй. Тэр бүр эсрэгээр, цонхоо хаагаад, дулаан хөнжлөөр өөрийгөө хучдаг. Оюуны ачаалал болон эрхэлж байгаа үйл ажиллагаа нь нойргүйдэлд хүргэдэг. Тамхи татах нь түүнд бусдаас илүү муу. Цусны эргэлтийн тогтолцоотой нь холбоотой өвчнөөс зайлсхийхийн тулд цусаа ихэвчлэн шинжилгээнд өгөх хэрэгтэй. Бумбын өвчний онош нь ихэнх тохиолдолд тогтоогддоггүй.

АЖИЛ МЭРГЭЖИЛ
Бумбын амьдралд ажил мэргэжил чухал байр суурь эзлэнэ. Залуу насандаа ажил албандаа санаа тавих нь ховор. Биеэ тоох нь хожуу хөгждөг. Бумба ухамсартай, хариуцлагатай, журамтай ажилчид болдог. Барьсан ажлаа маш сайн хийдэг.

Тэр жоохон удаан тиймээс ажлаа хойшлуулах хэрэггүй. Эгэл жирийн болон өдөр тутмын ажил түүнд тохирдоггүй. Хамт олны дунд сайн ажилладаг. Найрсаг, сайныг хүсэж ерөөсөн түүнийг хамт ажиллагсад нь хүндэлдэг мөн удирдлагатайгаа ч сайхан харьцаатай. Бусдын бодол санаанд анхаарал хүндэтгэлтэй ханддаг, атаархуу биш. Санаа төлөвлөгөөгөө сайн биелүүлж чаддаг.

Удирдлага нь түүнийг онцгойлж, албан тушаалд дэвшүүлдэг. Ажлаа хуваарилж чаддаг сайн удирдагч болно. Хэдий Бумба нь сайн ажилтан ч мөнгө олж чаддаггүй, мөнгөнд бага сонирхолтой бүр эс тоомсорлоно. Ядуу зүдүү байдлын улмаас нас барсан олон алдартай Бумбууд байдаг. Тансаг, баян байдал зэрэгт татагддаггүй. Ажилладаг нь мөнгөний төлөө биш. Даруухан дунд зэргийн амьдралыг болж байна гэж үзнэ. Мөнгөтэй болонгуутаа хураахаасаа илүү дуртайяа үрнэ.

Бумба нь урлаг, багш, боловсрол, уран бүтээл, хууль, нийгэм судлал, сэтгэл судлал зэрэг салбаруудад илүү сайн байна. Нийгмийн ажлыг сайн хийдэг. Кино, телевиз, радио зэрэгт Бумбууд өөрсдийгөө сайн илэрхийлж чадна. Бумба нь агаарын тэмдэг тул агаарын болон нислэгийн салбар нь түүнд их ойрхон. Мэргэжлийн стюардесс болж чадна.

ХАЙР ДУРЛАЛ – ГЭР БҮЛ
Залуу насандаа их мөрөөдөмтгий, төсөөллөөрөө амьдардаг. Бодит хайр дурлал төсөөлж байгаатай нь тохирох нь ховор. Сонгох хүнээ өөрийнхөө хүслээр бодит байдалд нийцэхээргүй дүрсэлж төсөөлөх хандлагатайн улмаас бодит амьдрал дээр сэтгэл нь гонсойж хайр дурлалаас татгалзахад хүргэдэг.

Эрт сэтгэл гонсойх явдал нь арай хожуу насандаа хэрцгий, увайгүй, хүйтэн зантай болгоход хүргэдэг. Энэхүү хүйтэн байдлынхаа цаана эмзэг байдлаа нуудаг. Амархан эмзэглэдэг хүмүүс мэт сэтгэгдэл төрүүлж магадгүй гэвч тийм биш. Хайр дурлалын зовлон түүний тэнцвэрийг алдуулахгүй ба зүрх сэтгэлийг нь ч зовоохгүй болов уу.

Бүтээгүй хайр дурлалыг зүгээр нэг нөхөрлөл болгож чаддаг. Өөрийн эрх чөлөөг үнэлдэг учраас хамтрагчдаа ийм эрх чөлөөг бас олгоно. Хардалт сэрдэлт ба үзэн ядалт зэргийг тэр мэдэхгүй.

Түүний нэг үндсэн зан нь нууцад нэвтрэх тэсвэрлэшгүй тэмүүлэл. Тэр нууц нь та ч байж болно. Эргэн тойронд хүмүүс олон байгаа тул өөр нэгэн хүн түүний нууц болж магад. Улс төр, спорт, хүүхдүүд, ажил алба зэрэгт сонирхол нь татагддаг. Тийм учраас таньтай харьцах харьцаа нь түүний цорын ганц сонирхол биш, амьдралынх нь цорын ганц зорилго ч биш. Бумбын хувьд хайр дурлал нь хэзээ ч гол асуудал биш.

Бумба таны дотоод мэдрэхүйг хөндөхөөр зүйл шулуухан асууснаар эвгүй байдалд орж магад. Тэд хүссэн үр дүндээ хүрэнгүүтээ хурдан хөрч, уйтгарлаж бүр үүнээсээ болж урам нь хугардаг. Сонирхолгүй болсноо мэдрэнгүүт хамтрагч нь доромжлогдсон мэт болдог. Бумба нэгэнт таныг сонирхохоо боливол түүнийг буцаах гэж оролдоод нэмэргүй. Хэрвээ та түүний зүрхэнд байгаа бол тэр тань руу буцаж тун магадгүй. Төгсгөл болсон хайрын явдлынхаа дараа танд найзлахыг санал болгоно.

Бүхнээс илүү өөрсдийн эрх чөлөөг үнэлдэг. Боолчлолд туйлын дургүй. Торонд орсноо мэдэрвэл бүх хүчээрээ үүнээс гарахыг тэмүүлнэ. Тийм учраас магадгүй Бумбуудын дунд хамгийн их салалт тохиодог. Тэр нэг онцлогтой: гэр бүлийнхээсээ илүү хөндлөнгийн хүмүүст ихийг өгдөг, хамт олны дунд нэг хүнтэй л ярьдаг. Түүний нөхөрлөл нь хайр дурлалаас илүү чухал болж магад.

Амьдралынхаа ханийг их харж сонгодог. Тэр их өндөр эрэлт шаардлагатай. Сэтгэлийн хүчтэй ба сонирхол нь түүнийхтай нийцдэг хүн түүнд таалагддаг. Хэрвээ Бумба үнэхээр дурласан бол тэр тууштай үнэнч байна. Ганцхан хүнийг хайрладаг хүмүүс Бумбын дунд цөөнгүй тааралддаг.

Бумба – эцэг эхчүүдэд хүүхдүүд нь их итгэдэг. Түүний гэр бүлд бүрэн харилцан ойлголцол байдаг. Хэдий нөхөрсөг харилцаатай байдаг ч хүүхдүүддээ хангалттай анхаарал халамж тавьдаггүй.

Орчин үеийн, том, саруул, шил ба бетон зэргээр барьсан байшинд амьдрах дуртай. Тэгээд бас сайхан хийц маягтай байх ёстой. Чөлөөт цагаа найз нөхөдтэйгээ өнгөрөөх дуртай, хүмүүстэй харьцах явдал нь түүнд бүхнээс илүү баяр баясгалан өгдөг.

Бумбуудын дунд ан агнуур, спортод дуртай хүмүүс олон байдаг. Тэр аялал, газар зүйн, түүхийн, эдийн засгийн ном унших дуртай, түүний сонирхол нь их өргөн тул зураг авах, уран зураг, загварчлал зэрэгт бас татагдана.

Энэ ордонд төрсөн хүмүүс: Коперник, Дарвин, Моцарт, Паганини, Линкольн, Рузвельт, Эдгар По, Жюль Верн, Байрон, Чарльз Диккенс.

БУМБА-ЭРЭГТЭЙ
Энэ эрэгтэй даруу, төлөв, бусдыг гуйлтаараа хүндрүүлэх дургүй. Түүний амьдрал аз жаргалгүй байж болно гэхдээ хэзээ ч гунигтай, уйтгартай байхгүй. Түүнд ядуу эсвэл баян, амжилт эсвэл уналт, дур сонирхол эсвэл сэтгэл гонсойх зэрэг байдлууд тохиолдоно.

Хэдий тэр бусдын сэтгэл санаа руу нэвтрэх дуртай ч өөрийнхөө жинхэнэ бодол санаа ба мэдрэхүйгээ хөндлөнгийн хүмүүсээс нуухыг хичээдэг. Хайр дурлалд мөн нөхөрлөлд түүнд олон хачин харьцаа байдаг. Түүний эхнэр болоогүй цагт та түүний туршилтын туулай л байна. Гэхдээ уурлах хэрэггүй: тэр сэрэмжтэй ч түүнийг дэгээдэж болно.

Та  Бумбыг сонгохоосоо өмнө түүний хүмүүстэй харьцдаг харьцааг ойлгох ёстой. Түүний сонирхлууд их олон. Тэр хүн бүрээс тодорхой үнэлүүштэй юмыг нь олж хардаг. Бусад хүмүүсийн танилууд жижиг хүрээтэй байдаг бол түүнд хүн бүр сонирхолтой санагдана. Олонхийн сонирхлын төлөө өөрийнхөө сонирхлыг мартаж сурсан хүн.

Энэ нь бас хайр дурлалтай нь холбоотой. Танд өөрийнхөө хайрыг бэлэглэхдээ зарим нэг хүмүүс хайраар бас дутагддагийг тэр мартдаггүй. Гэхдээ хэрвээ та баялаг ертөнцөөрөө дур сонирхлыг нь үнэхээр татаж чадсан бол тэр их анхаарал халамжтай амраг болно. Гэхдээ та өөрийгөө бүхэл бүтнээр нь нээх хэрэггүй, түүний хувьд та оньсого бай, тэгвэл та түүнийг хажуудаа байлгаж чадна. Нүдэнд нь сонирхол төрж, таны талаар асууж эхэлнэ. Өөрийнхөө асуултанд хариу хайж байх үед та сэтгэл ханамжтай байх болно.

Хэрвээ та түүний хувьд оньсого байхаа боливол автобусны кондукторыг эсвэл зөөгч эмэгтэйг өдөж сонирхож буйг та харна. Үүнд тоомсоргүй хандах эмэгтэй ховор. Эцсийн эцэст та энэ дэлхийтэй арай ойр эр лүү явж харин Бумба хөнгөнөөр санаа алдсан болж дараагийн амрагаа хайн одно.

Тэрээр ихээхэн зөөлөн эелдэг мэт. Гэхдээ санаж явахад илүүдэхгүй энэ бол зэрэглээ шүү! Эмэгтэй хүн бөөрөнхийлөхийг /оппортунизм/ тэр хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Бумба эрэгтэй уурлавал санаанд оромгүй үйлдэл хийдэг. Хэдийгээр та түүнийг уучилж чадах ч дараа дахин тэнэглэхгүй байсан нь дээр.

Бумба цэвэр цэмцгэр байдалд тун дуртай. Тэр янз бүрийн өвчин эмгэг, микробоос үхтлээ айдаг. Тэр таньд том том сайхан бэлэг өгнө гэж бүү горьд. Сарнай цэцгийн баглаа хүлээж байна уу? Бумба таньд багваахай цэцэг зулгааж өгнэ.

Гэр бүл болох цаг мөчийг аль болохоор удаашруулна. Та хайр дурлал + секс + нөхөрлөл бүх юм о’кей гэж бодож байна уу? Нөхөрлөлөөр халхалж таниас бултана. Их ярих тусам дурлалцах цзг багасана. Таны хайранд уярчих вий гэж тэр айна. Түүний туйлын хүслэн – эмэгтэй-найз нөхөр.

Гэвч тэр эцсийн эцэст авгай авнаа. Мэдээж хэрэг “сууя” гэдгээ гэнэт хэлнэ. Та удаан бодох юмуу, хошин шог болгож битгий үзээрэй дээ. Тэгвэл дороо өөрчлөгдөж сайхан найзууд явъя гэнэ шүү. Тэр огт харгүй бөгөөд өмчирхөг үзэлтэн биш билээ. Харин түүний үнэнч байх эсэхэд та эргэлзсэний хэрэггүй. Секс түүнийг залгихгүй тэгээд ч хүсэл тачаалын төлөө амьдардаг нь Бумба биш.

Эрч хүчтэй, мэдрэмтгий эмэгтэйчүүдийн хувьд Бумба-эрэгтэй тохиромж муутай. Түүний сексийн амьдрал ядуувтар бөгөөд бусад эрчүүдийг бодвол нэг их ач холбогдол өгдөггүй. Сайхан эмэгтэйг эзэмдэж байгаа нь сонин болохоос биш сексийн таашаал нь түүнд чухал биш. Хамтрагч эмэгтэйн сексийн ур чадвар, эрч хүчийг ойшоохгүй. Орон дотор тэрээр эмэгтэйдээ захирагдах бөгөөд тэргүүлэгч болоход бэлэн биш байдаг. Түүний хамтрагч эмэгтэйг аз жаргалтай гэж хэлэхэд хэцүү. Яагаад гэвэл тэрээр сэтгэлийн таашаалыг бүрэн эдлүүлж чаддаггүй билээ.

Сексийн талаарх мэдлэгийг Бумба зөвхөн номноос, найз нөхдийн ярианаас сонссоноор хязгаарлагддаг. Түүний эмэгтэй хүнд хандах байдал ихээхэн үлбэгэрдүү. Гэр бүлийн амьдралын бусад үед тэр таны үнэнч найз, найдвартай туслах, сонирхолтой ярилцагч байж чадна. Гэвч ямар нэгэн юмаар та түүний сэтгэлд хүрэхгүй бол харьцаагаа гэнэт тасалдаг. Хамгийн аймшигтай нь яг юунаас болсоноо танд тайлбарлахгүй.

Түүнтэй гэр бүл болсоны дараа ч та түүнийг хаана хэнтэй юу хийж явааг мэдэхгүй байх болно. Хэрэв та үнэнийг мэдэхийг хүсвэл шууд асуу, тэр үнэнээ хэлнэ. Харин түүнд итгэхгүй эргэлзэж буйг чинь мэдчихвэл итгэмээргүй хачин юм ярьж үүгээрээ танийг шийтгэж чадна. Тэр баргар царайлан ганцаар байхыг хүсвэл бүү уурлаарай. Иймэрхүү байдал удаан үргэлжлэхгүй.

Мөнгө, эд баялаг Бумбын гол зорилго байх нь ховор. Мэдээж хэрэг мөнгөө зүй зохистой зарцуулж хэмнэх ёстой хүн бол та шүү. Хүүхэд түүнтэй дуртайяа харьцдаг, яагаад гэвэл хүүхдийн ертөнцийг Бумба үнэхээр сонирхдог. Тэгээдч тэр сайн сонсогч.

Эхнэр хүний үүрэг бол хоолоо цагт нь хийх, гэрээ үргэлж цэвэрхэн байлгах, хувцас хунарыг нь угааж индүүдэх ёстой гэж. Та найз бүсгүйтэйгээ утсаар удаан ярих, зурагт удаан үзэх нь түүнд таалагдахгүй л болов уу.

Хайр дурлалд болхидуу боловч нэгэн нартай өдөр өөрийн сэтгэл зүрхээ нээж, таньд гэнэт бэлэг авч өгнө. Бүтэн долоо хоног үг дугарахгүй байснаа таний сэтгэлийг баясгах хэдэн үг хэлнэ. Та түүнтэй шөнийн оддыг тоолж, төрсөн өдрөө нар мандахад тэмдэглэж мэднэ. Яагаад гэвэл таны нөхөр болон та өөрөө үлгэрийн оронд амьдардаг. Гэхдээ болгоомжтой үлгэрийн оронд амархан төөрдөг билээ.

БУМБА-ЭМЭГТЭЙ
Энэ ордын эмэгтэйчүүд ганган дэгжин аятайхан төрхтэй. Түүнээс гадна тэд байнга өөрчлөгдөж байдаг тул та ер уйдахгүй. Бумба – эрэгтэй шиг ажиллах дуртай боловч хатуу дэг журамд дургүй. Ямарч ажлыг гялалзуулж чадна. Эрт нөхөрт гардаг боловч аз жаргалтай байх нь ховор.

Хайр дурлалд болон бусад зүйлд тэрээр гаж буруу хачин ханддаг. Хэдийгээр эр хүнд дурласан ч сэтгэл хөдлөл багатай байдаг нь бусад агаар махбодитой ордуудтай ижил юм. Тэр хэн нэгнээс харьят бус. Түүний ашиг сонирхолд харшлахгүй бол найрсаг харьцаатай. Гал тогоонд эсвэл оронд хүлэх гэсний хэрэггүй. Бумба-эмэгтэйн мөрөөдөл бусдаас өөр. Түүний одыг өөр хүмүүс хардаггүй. Байгаагаар нь хүлээж авдаг хүнд үнэнч.

Бумба-эмэгтэй маш ялдам бөгөөд мэдрэмтгий. Хэрэв эр хүн санасанд нь хүрэхгүй тохиолдолд түүний дүрэлзсэн сэтгэл дороо унтардаг. Гэхдээ эр хүн алдаагаа засах гэж оролдвол түүнд боломж олгоно.
Хэрэв тэр дурлавал бусдын хэл ам, шашин шүтлэг, яс угсаа болон нийгэмд эзлэх байр суурь огт хамаагүй. Өөрийн сонголтыг өөрөө л хийх болно.

Мөнгө түүний зорилго биш. Та хамгийн баян эр байсанч зөвхөн боловсон занг чинь үнэлнэ. Бумба эмэгтэй өөрт нь үнэнч бус эр хүнээс болж амьдралаа үрэн таран хийх хүн биш. Түүнд өөрийн гэсэн ёс суртахуун байдаг бөгөөд зөвхөн түүнээ дагана. Таны амьдралын хэв маягийг тэр хүлээн зөвшөөрнөө гэхдээ та өөрөө түүнээ дагахаа мартуузай.

Хэрэв та хүсэл тачаал ихтэй эмэгтэйг эрж байвал Бумба эмэгтэй биш билээ. Тэр сексийг аятайхан зүйл гэж боддог тэгээд л гүйцээ. Түүнтэй жирийн харьцаатай байх нь таалагддаг. Хэт халуун янаг амрагийн явдал түүнд сонин биш. Жинхэнэ таашаалыг тэрээр өөр зүйлээс авдаг. Ж: хөгжилтэй найз нөхөд.

Түүний сексийн фантаз нь баялаг биш бөгөөд ерөнхийдөө тайван, нэг хэвийн. Өдрийн турш тэрээр эр хүнийг ухаалаг яриа хөөрөө, аятай зангаараа татдаг боловч шөнө орондоо эсрэг байдалтай. Та тун сэтгэл дундуур байх болно. Эрчүүд эхлээд түүний гадна төрхөнд татагдан хурдан ор хөнжилд орох гэж яардаг. Харин дараа нь түүний хүлээж байсан юм огт биш байсанд гайхаж хоцордог.

Тачаангуй бус эр хүнд Бумба-эмэгтэй гайхамшигтай эхнэр болж чадна. Хэрэв та ажилсаг, анхааралтай бөгөөд амгалан тайван араншинтай эмэгтэйг гэргийгээ болгохоор шийдсэн бол Бумба-эмэгтэй яг тохирно. Түүнээс гадна тэр таний араар тавихгүй учир та сэтгэлийн зовлон эдлэхгүй.

Гэвч нөхөрт гарсанаар түүний ганц баялаг болох эрх чөлөөгөө алдах вий, бусдад зориулах цаг зав багасах вий, судлах турших бололцоогоо алдах вий гэсэн айдас нуугдаж байдаг. Шинжлэх ухаан болон халамжийн байгууллагад ажилладаг хүнд тэр маш сайн эхнэр байж чадна. Мөн тэрээр нөхрийнхөө үзэл бодлыг урамшуулан улмаар байр суурийг нь бататгахыг эрмэлзэнэ. Эд баялаг, мөнгө гол биш гол нь сэтгэл гэж тэр үздэг.

Хэрэв энэ эмэгтэй танийг араар нь тавьж байгааг мэдвэл маш гүнзгий шархална. Ямар нэгэн үндэслэлгүйгээр тэр таныг хардаж шалгах хүн биш. Түүнд та хаана яваа тухай бодож суух зав байдаггүй. Та удаан хугацаагаар алга болсонч тэр хардахгүй. Бумба эмэгтэй хүүхэнсэг эртэй сууснаар зовж шаналах тохиолдол байдаг. Энэ нь ямар нэгэн юм таалагдсан учраас хамт байна гэсэн үг. Тэр хэдийгээр шаналах боловч бүгдийгуучилна.

Нөгөө талаас хэрэв тэр нэг их дурлаагүй бол анхны хууралтаар таныг орхих болно. Энэ тохиолдол та хоёр найзууд болон үлдэнэ. Хуучин амрагуудтайгаа тэр сайн харьцаатай. Гэр бүлтэй байхдаа өөр эртэй холбогдох нь ховор. Мэдээж, гоц гойд эрэгтэй л түүний сэтгэлийг татаж чадна, гэхдээ үнэнч харьцаа нь түүнд илүү үнэтэй.

Энэ ордонд төрсөн зарим эмэгтэйчүүд бусдыг алмайруулах дуртай. Хааяа тэд бүр номхотгошгүй байдаг. Ихэвчлэн эдгээр эмэгтэйчүүд нь хурц ухаантай, гоёмсог, элдэв нөхцөл байдалд амархан дасдаг хүмүүс юм. Эмэгтэй Бумба нь хувь хүн ба найз нөхөд ихтэй тул ганцаараа үлдэхээс айдаггүй.

Таны ажлын талаар мэдээлэлтэй байна гэхдээ таны нууцыг мэдэх гэхгүй. Тэр таныг хааяа төөрөгдүүлж байгаадаа бах нь ханах болно. Худлаа ярихгүй харин дуугүй өнгөрнө. Түүнээс мөнгө зээлж болно, хоёр дахь удаа ч болно. Гэхдээ гурав дахь удаад танд татгалзана. Хэрвээ өөрөө зээлэх болвол зээлээ цагт нь эргүүлж өгдөг.

Түүний гадаад байдал нь гайхалтай. Ер нь бол энэ аятайхан бүр үзэсгэлэнтэй ч гэмээр. Түүний гадаад төрх их өөрчлөмтгий. Хувцаслах нь ч ер бус байдаг: хамгийн моодны хувцас ч өмсөнө хааяа ретро /өнгөрсөн/ маягийн ч хувцаслана. Үсний засалт нь ч янз янз байна, ер нь яаж ч байсан бусад эмэгтэйчүүдээс ялгарна.
Гойд хувцаслахыг эрхэмлэдэг, түүний сонголт нь их өөр өөр ба зөрчилдөөнтэй. Хачин өвөрмөц гэмээр гоц гойд. Хааяа бүр алмайруулах сэтгэгдэл төрүүлдэг.

Зарим нэг эмэгтэйчүүд нь зөвхөн моодны биш бүр хэт моодны /авангард/ хувцаслахыг тэмүүлдэг. Үнэтэй эд зүйлс ба гоёл чимэглэл өмсөж зүүгээгүй ч сэтгэл татам харагдаж чаддаг. Энэ эмэгтэй хүнтэй сайхан ярилцаж чаддаг: ааш маяг нь төлөв төвшин. Гэхдээ гэнэт тэр ямар ч эрэгтэйг сандаргах юм хэлж чаддаг. Өөрийнхөө саналыг бүү тулгаарай, тэр үүнийг чинь тэвчихгүй.

Тэр эх болох хүсэлтэй юм шиг санагдана гэхдээ тийм биш юм. Эхэндээ тэр сандарна. Энэ нь хэдий урт удаан биш ч зөвхөн нэг хүнд бүх цагаа зарцуулж сураагүйд байгаа юм. Үүнээс гадна, өөрийн хайр сэтгэлээ илт үзүүлж сураагүй. Тэгсэн хэдий ч тэр хүүхдүүдэд сайн, шийтгэх нь ховор, хэт эрхлүүлдэггүй.

Гэрлэлт нь түүний хувьд насаараа хоригдохтой адил. Тэр танд хайртай ч таны араас хөл алдан гүйхгүй, таныг юу хийж чадах хүн гэдгийг мэдэхээс мөн бүгдийг харьцуулан үзэхээс нааш тантай гэрлэхийг яарахгүй. Ингэхэд найз нөхдийн болон ойр дотны хүмүүсийн бодол санал түүнд тийм ч чухал биш гэхдээ сонсоод л авна. Түүнтэй гэрлэх нь амаргүй. Таны зөвлөгөөг тэр инээмсэглэн сонсоно тэгэхээр тэр зөвшөөрч байна гэж та бодно, гэвч тийм биш юм, бүх юмыг өөрийнхөөрөө л хийнэ.

Жирийн бус бүх зүйлийг Бумба эмэгтэй сонирхож явдаг. Өдөр тутмын амьдралд аятайхан биеэ авч явдаг мөртлөө хайр дурлалын учрал дээр болхи бамбарууш шиг болчихдог. Энэ эмэгтэй дурлал нөхөрлөл хоёрын заагийг ялгадаггүй. Хэрэв тэр таньтай гэр бүл болвол энэ нь аз жаргалын үлгэр дууриал байх болно. Түүнчлэн та түүний найз нөхдөд /янз бүрийн/ хайртай байхаас аргагүй.

Бумба эмэгтэйн зөн совин сайтар хөгжсөн байдаг. Түүний үзэл бодол бурууч юм шиг хэт өөрийнхөөрөө ч юм шиг санагдана. Яагаад гэвэл тэрээр ирээдүйд амьдарч маргаашийг харж байдаг. Дундад зууны үед иймэрхүү эмэгтэйг “увидасч эм” гэж үздэг байжээ.

БУСАД ОРДТОЙ ТОХИРОХ НЬ

Хоньтой гэрлэсэн тохиолдолд гайхамшигтай хүүхдүүд төрнө.

Бумба Үхрийн санаачлагагүйд дургүй.

Ихрийн ордтой маш сайн харьцаа холбоотой.

Мэлхийтэй нөхөрлөж цаашилбал бие биенээ хүндэтгэсэн гэр бүл болж чадна.

Арслан Бумба хоёрын дунд таталцах хүч байх боловч тэдний ертөнцийг үзэх үзэл хэтэрхий өөр өөр. Бумба Арслангийн хэт өндөр дурлалын шаардлагад дургүйцэнэ. Учир иймд тэд бат бэх холбоонд орохгүй.

Охин Бумбатай секс таарах боловч зайлшгүи маргалдана.

Жинлүүр Бумбатай гэр бүл болвол аз жаргалтай амьдарна.

Бумба Хилэнцийн хардалтыг тэсвэрлэхгүй.

Нумтай сайн харьцаатай.

Матартай төстэй зан араншинтай боловч жаргалтай гэр бүл болох нь ховор. Харин хамтран ажиллаж нөхөрлөж чадна.

Загас Бумба хоёр ихээхэн нийцтэй амархан дасаж сууна.

Загасны орд

ЗАН БАЙДАЛ
Зан араншин нууцлагдмал, эсрэг тэсрэг. Байнга өөртэйгөө зөрчилдөж байдаг. Гэвчиг азтай хувь заяатай, цэцэн мэргэн. Асар зөн билэгтэй. Хоёрдмол хувь хүн. Эсрэг тэсрэг зан араншингаасаа болж байнга сэтгэлийн зовлон, уйтгар гуниг, санаа зовниж явдаг. Мөрөөдөмтгий, соргог, мэдрэмтгий. Загас нь мөн энэрэнгүй ёс /гуманизм/ амиа золиослох ёсны /самопожертвование/ билэг тэмдэг. Тэд бол бодит байдлыг хэт сайшаагч /идеалист/ бөгөөд бүх насаараа гоо сайхныг, нийцэл зохицлыг эрэлхийлж явдаг. Гэвч хийхээсээ бодох нь их.

Загаснуудын тухай хэлэхэд сүнс санааг жинхэнэ бодитой /спиритуализм /гэж үздэг түүнчлэн нууц далд амьдралыг гүнзгий ойлгоно. Тэдэнд дорно дахины мэргэд болон буддын шашинтны ямар нэгэн зүйл оршиж байдаг.

Загас бүх насаараа өөрөө өөрийгөө ойлгох ” би хэн бэ?” гэх асуултанд хариулахыг оролддог бөгөөд энэ нь амьдалын нууцлагдмал тал түүнийг хөтөлж явдагтай холбоотой юм. Тэгсэн мөртлөө бусад хүмүүсийг маш сайн ойлгож мэдэрдэг бүр хүн бүрийг шүү. Маш тэвчээртэй.Тэд хүмүүсийг нэвт хардаг. Тэдэнд хүмүүс нууцаа дэлгэдэг. Загасны цэцэн мэргэн ухаан болон сайхан сэтгэл бусдад хүндэтгэл төрүүлнэ. Түүнчлэн эргэн тойрны хүмүүст биеэ авч яваа байдал, залхуувтар сайхан сэтгэл нь сайнаар нөлөөлдөг.

Энэхүү ордод ихээхэн уран бүтээлч, авьяаслаг жүжигчид төрдөг. Тэдэнд биеэ тоох зан /амбиция/ бусдыг атгах санаа байдаггүй. Бүр эд хөрөнгө ч тэднийг татахгүй. Эд хөрөнгөөс илүү сэтгэлийг үнэлнэ. Загас харамч биш. Тэд баяжих гэж улайрдаггүй гэвч саятан шиг амьдрахыг хүсдэг. Энэ бол түүний үзэл /философия/.

Түүнээс гадна Загас нь ирээдүйн амьдралдаа сул дорой, арчаа муутайхан ханддаг. Тэр урсгалын эсрэг сэлж чаддаггүй. Урсгал дагуу сэлдэг бөгөөд энэ ньтүүнд амар байдаг. Энэхүү сэлэлт нь их зүйл алдах магадлалтай цаашилбал амь насанд аюултай билээ. Тэд нар эмзэг, амархан шархаддаг, аймхай, байнга эргэлздэг хүмүүс юм. Зан араншин нь байнга өөрчлөгдөж мөн сэтгэлийн дарамтанд орохдоо хурдан. Ганцаараа амьдрахыг илүүд үзнэ.

Урсгал даган сэлж явахад нь саад болохгүй л бол ямарч проблем түүнийг зовоохгүй. Төрөлхийн энергийн дутагдалтайн улмаас жирийн амьдралын бэрхшээлтэй тэмцэхэд түүнд ихээхэн хэцүү байдаг. Бусдын санаа бодолд болон ер нь чухал бүхэнд хайнга ханддаг. Загас угаасаа хайхрамжгүй орд.

Тэднээр ямар нэгэн юм хийлгэхийн тулд таниас ихээхэн хүч шаардагдана. Өдөр тутмын ахуйн проблемоос болж бүх насаараа ядарч байдаг. Тэд шинэ юманд, өөрчлөлтөнд дургүй. Хуучин, өөрийн мэддэг таньдаг зүйл нь таалагдана. Мэдээж хэрэг Загасыг үлбэгэр, зан ааш нь төлөвшөөгүй гэж болохгүй. Энэ тийм биш. Хэрэв тэр уурлабал ёжлонгуй, хорон үгтэй болдог.

Загас энэ ертөнцийг ягаан өнгөтэйгөөр харахыг хүсэн төрдөг. Гэтэл амьдрал түүний төсөөлөлөөс өөр тул ихэд урам нь хугарч ганцаар байх, даянч, бясалгалч болдог байна. Тэд бодит амьдралыг мэдэхгүй биш мэднэ гагцхүү муу муухай талыг нь харахгүйг хичээж өөрийн бодож олсон ертөнцдөө амьдрахыг илүүд үздэг. Хэзээ ч биелэшгүй мөрөөдөлдөө умбаж суух нь тэдэнд жаргал.

Амьдралын үнэн нүүртэй тулгарч шийдвэр гаргах мөч ирэхэд  тэд үүнийг хийж чаддаггүй. Загас амьдралаа сайн өөрийн зэрэглээт ертөнцдөө нуугддаг. Иймэрхүү маягаар өөртөө хуурамч найдвар төрүүлдэг. Загасанд дээшээ сэлэх эсвэл уруугаа сэлэх гэсэн сонголт бий. Тэд авъяасаар хэзээ ч дутагддаггүй. Хамгийн гол проблем нь тэд урагшаа харж чаддаггүй. /загасны нүд хажуудаа байдаг/

Зарим Загас ихээхэн хийрхүү, уцаартай. Тэдний энерги нь өдөр ч шөнө ч өөрийг нь амраадаггүй. Энэ байдлаасаа болж өөрийгөө тамирдуулдаг. Иймэрхүү Загас нь янз бүрийн төсөл төлөвлөгөө зохиож, олон ажил эхэлдэг боловч эцсийн дүнд нэгийг ч дуусгадаггүй бөгөөд бүгдийг маргааш болгон хойшлуулсаар байдаг.

Амьдрал бол Загасын хувьд асар том тайз юм. Тэд хаана ч байхгүй мөн хаана ч байна. Өөрөө өөртөө биш орчлон ертөнцөд захирагдах учиртай гэж ойлгоно. Тэдний дундаас жинхэнэ гайхамшигтай ур чадвартай, ой санамж сайтай хүмүүс төрдөг бөгөөд аливаа юмыг урьдчилан харж зөгнөх чадвартай. Загас нь хүмүүст ажил хэрэгч зөвлөлгөө өгдөг боловч тэднийг анхаарч сонсох нь ховор яагаад гэвэл Загасны зан ааш хэцүү. Тэд шүүмжлэлийг огт хүлээж авахгүй.

Загаснуудын дундаас жинхэнэ гүн мэдлэгтэй сэтгэл санаа нь ариун тунгалаг хүмүүс төрдөг боловч цөөхөн юм. Энэ нь өөртэйгөө ажиллахад сэтгэлийн тэнхээ хэрэгтэй байдагтай холбоотой. Харамсалтай нь Загасанд сэтгэлийн тэнхээ маш бага.

Загас хүмүүст итгэдэггүй. Тэд таны үнэн хэлж буйд үргэлж эргэлзэж байдаг. Хэрэв та түүнийг гэртээ урьвал энэ тухай 2, 3 удаа хэлэх болно. Яагаад гэвэл Загас өөрийг нь хэн нэгэн хүсч байна гэдэгт, тэднийг хэн нэгэн баярлан угтана гэдэгт эргэлзэнэ.

Ямар нэгэн асуултад шууд “тийм” эсвэл “үгүй” гэж хариулдаггүй. Тэд “магадгүй” эсвэл “болох л юм” гэж хариулдаг. Тэдний зан аашийг яг тийм гэж тодорхойлох хэцүү, бүх юм нь хэлбэлзсэн байдалтай тул заримдаа Загасны үйлдэл санаа бодол ойлгогдохгүй. Бүх байдал нь зэрэглээ мэт. Гэвч тэд өөрсдийнхөө тухай бодож байгаагаасаа илүү хүчтэй илүү мэргэн ухаантай хүмүүс билээ. Өөрийн энергийн ихэнхийг тэд хамаатан садан, найз нөхдийн проблемийг шийдэхэд зарцуулдаг. Загас хэзээч өөрийгөө бөөцийлдэггүй.

Тэдэнд өрөвч сэтгэл хүчтэй хөгжсөн байдаг бөгөөд хэн нэгэн ядарсан хүний хажуугаар хээв нэг өнгөрөхгүй. Туслахад бэлэн байх нь загасны хамгийн анхдагч инстинкт юм. Загасны ордод төрөгсөд усанд маш дуртайгаас гадна согтууруулах ундааг байж болох нормоос хэтрүүлэн хэрэглэх хандлагатай.

Загасны нууц зэвсэг бол – хошин элэглэл. Тэд нулимсаа нуух гэж инээдэг. Тэд бол хошин шогийн мастерууд бөгөөд маш нарийн, хурц шүүмжлэл хэлж чадна. Тэдний элэглэл хөнгөн, гэм хоргүй ч бий хүйтэн, зэвүүн ч бий. Загасны ордод эмэгтэй хүн төрөх нь эрэгтэйгээс илүү тохиромжтой. Загасны дээрх бүх шинж эмэгтэй хүнийг нууцгай, сонирхолтой, гайхалтай болгодог байна.

ЭРҮҮЛ МЭНД
Загас нь Охины ордтой ижил эрүүл мэнддээ санаа тавьдаг. Тэр өөрийгөө байнга чагнана. Өвчний ямар нэгэн шинж тэмдэг өөрөөсөө эрж хайдаг бөгөөд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг.

Тэд эрүүл мэндийн сонин сэтгүүл уншиж судлах дуртай. Загас заримдаа өвчний тухай төөрөгдөлд ордог. Загасны ордыхон ихэнхдээ сул биетэй хэтэрхий энхрий. Гэвч эсэргүүцэл сайтай. Гэнэтийн болон сүрхий айхтар өвчинд өртөмхий. Загас ихэвчлэн ханиад томуу, уушигны хатгаа, гар хөл, үе мөчний өвчин тусдаг. Түүний хамгийн эмзэг эрхтэн бол нүд юм.

Энэ ордыхон аливаа нэгэн тайвшруулах үйлчилгээтэй эмнээс хол явах хэрэгтэй. Загас нь хоол ундандаа ихээхэн анхаарал тавьдаг бөгөөд амттай зүйл идэх дуртайгаасаа болж элэг цөс, ходоодоо сүйтгэж мэднэ. Гэхдээ энэ ордод төрсөн цагаан хоолтон олон бий. Загас хуурай дулаан газар амьдрах хэрэгтэй ба чийг бамаас хол байх нь зөв. Хөлөө байнга хуурай дулаан байлгах нь чухал. Загас биеийн тамираар хичээллэж, сайн амарч байх хэрэгтэй.

АЖИЛ МЭРГЭЖИЛ
Загас нь бусдын шатсан газар амжилт олж өөрийнх нь шатсан газар бусад хүмүүс амжилт олж байдаг хачирхалтай шинж чанартай байдаг. Энэ нь зүй зохисоор бус зөн совингоороо ажилд ханддагт байгаа юм. Тэд ажил амьдралаа өөрийн дураар зохицуулна. Загас дуртай ажил мэргэжилээ сонгох нь маш чухал. Яагаад гэвэл энэ ажилдаа үхтэлээ үнэнчээр зүтгэх болно. Тэд ухаантай, ажилсаг, нямбай, үнэнч, замбараатай, гүйцэтгэлтэй ажилладаг.

Тэрээр тухайн нөхцөл байдлыг оновчтой тусган авч саад бэрхшээлийг ямар нэгэн тэмцэлгүй зөвхөн зөөлнөөр хажуу тийш түлхэн даван гарна. Орчин тойрондоо хурдан тохирч чаддаг. /адаптация/ Бусдыг дарангуйлах, сүр хүчийг үзүүлэх дургүй. Энэ ордыхон урлагийн салбарт ихээхэн амжилт олдог. Тэдний дундаас гайхамшигтай хөгжмийн зохиолч зураач, жүжигчин, найруулагч нар төрдөг.

Тэд төрөлхийн ямар нэгэн ер бусын зүйл рүү татагддаг бөгөөд одон орон судлал, йог, алганы зураасаар мэргэлэх/хиромантия/ г.м. нууцлагдмал сайн судлагдаагүй салбарыг сонирходог. Түүнчлэн Загаснуудын дундаас маш хүчтэй хутагт хувилгаад болон уламжилалт анагаах ухааны эмч нар төрдөг байна. Бусад ордоос илүүтэй Загасны ордод бас луйварчин, гол гаргагч нар төрдөг гэнэ.

ХАЙР ДУРЛАЛ – ГЭР БҮЛ
Загас нь усан махбодьтой бөгөөд ижил усан, эсвэл газар махбодьтой хүмүүстэй тохирно. Галтай харш харин агаартай боломжтой. Загас – газар доогуур урсдаг ус бөгөөд аливаа нэгэн саадыг тойрон өнгөрч урагшлах тусам үерлэн, ялан дийлнэ.

Тэд сэтгэлийн ч бай биеийн ч бай хайр дурлалын аашийг харин ч нэг олдог юм шүү. Заримдаа тэд зөвхөн дурлахын тулд төрсөн мэт. Гэвч шаардлага өндөртэй. Тэдэнтэй маш болгоомжтой харьцах хэрэгтэй. Санамсаргүй хэлсэн эвгүй үгнээс чинь болж дөнгөж соёлж буй хайрын үндэс гэмтэж мэднэ. Ер нь загас амархан шархалдаг гэдгийг бүү мартаарай.

Загас – хүнд дасамхай, үнэнч хүмүүс. Зовж шаналж байгаа Загасыг хараад түүнд туслах, зовлонгийг нь нимгэлэх, сэтгэлийн дарамтнаас нь авч гарах хүсэл төрдөг. Гэвч Загас өөрийн зовлон шаналалд дуртай. Тэдний хувьд энэ нь цорын ганц бодит зүйл мөн. Учир иймд хэн нэгэн туслахыг үл зөвшөөрнө. Түүнээс гадна туслахаар очсон хүн өөрөө энэхүү шаналгаатай байдалд орооцолддог. Дурлал нь түүний амьдралд эсвэл гол байр эзлэнэ эсвэл ямарч байр эзлэхгүй. Цаашилбал дурлалт хархүү, дурлалт бүсгүй яг иймэрхүү байна гэж тодорхойлоход бэрхшээлтэй.

Загас-эрчүүдийн дунд хүсэл ихтэй, аз сорьсон, бүгдийг хуйлруулсан, эмэгтэй болгонд дурласан бүтэлгүй дурлалын золиос болон зовж шаналдаг хүмүүс бас бий.Загас-эмэгтэй хувь тавилангаа дагасан, нэгэр хүнд захирагдаж түүндээ үнэнч байдаг. Түүнчилэн Загасны ордыхноос өөрийн хайрт хүнээ холоос харж шүтэн биширч явдаг хүмүүс цөөнгүй.

Хайр дурлал Загасны хувьд эсвэл диваажин эсвэл там болдог. Хайр дурлал нь эхэндээ чимээгүй анзаарамгүй байснаа цаашлах тусам өрнөж эхэлдэг. Заримдаа хэзээнээс хайр нь эхэлсэнийг хүртэл анзаардаггүй. Гэхдээ иймэрхүү байдал нь ямар нэгэн үүрэг хариуцлага хэн нэгний өмнө хүлээхээс айдагтай нь холбоотой. Ер нь Загастай харьцахдаа аливаа нэгэн шахалт үзүүлэх хэрэггүй.

Загасны ордынхны нэг проблем бол хүнтэй танилцаж дотносохдоо түүнчлэн салж хагацахдаа удаан бөгөөд тэдэнд их хэцүү байдаг. Загас ер нь байгалаасаа тэмцэгч биш. Бусад хүмүүсийн сонголтыг хүлээх нь зөв гэж үздэг. Хайртынхаа төлөө тэмцэхгүй хэрэв өрсөлдөгч гарч ирвэл байраа тавьж өгнө. Тэд мөн харгүй бөгөөд хэрүүл зодоон үүсгэхгүй харин танд цаад хүнтэйгээ аз жаргалтай амьдрахыг ерөөгөөд явж одно. Загасыг аз жаргалтай байлгахын тулд зөвхөн өөрийг нь хайрлах ёстойг мэдэх хэрэгтэй болов уу.

Ихэнх Загасуудын хувьд хайр дурлал бол юуны өмнө тусламж юм. Тиймээс сэтгэл болон оюун санаа дутагдсан хүмүүсийн төлөө ихэвчлэн өөрийгөө золиослодог. Өөрийнхөө хайр сэтгэлээр тухайн хүнийг аврахын тулд хохирсон эсвэл доройтсон хүнд ч дурлах чадвартай. Загас хамтрагчийнхаа хайр сэтгэлд итгэлтэй байгаа бол түүндээ их үнэнч байдаг. Хүүхдүүдтэй ер нь бол сайхан харьцаатай. Юуны өмнө хүүхдүүдийнхээ оюун санааны хөгжил дээр нь их санаа тавьдаг.

Тэр хүүхдүүддээ хэтэрхий хайртай учраас зөв хүмүүжүүлж тэр болгон чаддаггүй. Өөрөө хүүхэд насандаа авч, хэрэглэж чаддаггүй байсан зүйлсээ хүүхдүүддээ өгөх хүсэл нь тэдгээрийг амьдралд муу бэлтгэгдсэн болгодог. Загас нь бүх шаардлагуудыг хангахыг хичээдэг, Үүний үр дүн нь хүүхдүүдийнх нь амьдрал хэтэрхий амар болдог. Хүүхдүүдээ бодит бэрхшээлээс хамгаалдаг, амьдралын хүнд хэцүү бэрхшээлд бэлтгэдэггүй.

Өөрийгөө золиослон хүүхдүүдээ бишрэн хайрладаг. Ус, горхины хажууд байрлавал зохимжтой том тэнүүн байшинд амьдрах дуртай. Засаж янзлахдаа зөөлөн өнгийг эрхэмлэдэг. Шинэ байшиндаа зориулж гоё өвөрмөц эд зүйлс худалдаж авна. Хөршүүдтэйгээ сайхан харьцаатай байдаг.

Амьдралынхаа турш оюун санааны өсөлт мөн өөрийгөө илэрхийлэх уран бүтээл зэрэгт тэмүүлдэг. Ганцаараа байх мөн найз нөхдийн дунд цагаа өнгөрөөх зэрэг хүслийг нэгэн зэрэг мэдэрдэг.
Энэ ордонд төрсөн хүмүүс: Микеланджело, Шопен, Ренуар, Гюго, Эйнштейн, Элизабет Тейлор.

ЗАГАС-ЭРЭГТЭЙ
Тэр сэтгэлийн нарийн мэдрэмжтэй, сэжэглэнгүй айхтар ухаантай. Зөн совин нь зүй тогтлоос /логик/ илүү хөгжсөн. Далдыг харах мэдрэмж нь бусдыг алмайруулдаг.

Загас эрэгтэй аятай тухтай тохилог орчинд дуртай бөгөөд өглөгч, зочломтгой боловч байнга уйтгарлаж байдаг. Хэрвээ бага нас нь хэвийн өнгөрвөл, шударга, чин үнэнч, сайхан сэтгэлтэй хүн болж өсдөг. Ой тогтоомж сайтай, шинжлэх ухаанд авъяастай.

Хэрвээ таны Загас  эрэгтэй өөрийнхөө өөдлөн дэвшихийн /Загасын амьдралын учрал, тохиолдол гэдэгтэй адил утгатай/ мэддэг бөгөөд залхуурахгүй бол та хэнээс ч илүү аз жаргалтай болж таныг алдар нэр, баян тансаг байдал хүлээж байх болно. Гэхдээ хэрвээ тэр мөрөөдөлдөө самуураад цаг алдвал, энэ нь таны амьдралыг маш том таагүй явдалд хүргэж болзошгүй.

Загас эрэгтэй шийдвэрээ хатуу гаргаж сурах, зорилготой үйлдэх, амжилтанд нь саад болдог хоосон мөрөөдөлд автахгүй байх шаардлагатай. Энэ ордны ихэнх эрчүүд үүнийг ойлгодоггүй нь харамсалтай. Тэд ирээдүйн амьдралынхаа төлөө тэмцэж чаддаггүй.

Эмэгтэйчүүдтэй харьцахдаа шийдэмгий бус байдаг учир нь гологдохоос айдаг. Түүний дотоод ертөнц эргэлзээ болон сэтгэл зовсон байдлаар дүүрэн. Гэхдээ түүний айдас нь ямар ч үндэслэлгүй учир нь тэр их мэдрэмтгий, зөөлөн, уян ялдам. Түүний мэдрэмтгий зан нь эмэгтэйчүүдийг сэргээж мөн тэдэнд таашаал өгдөг.

Энэ ордны эрчүүд яриагаараа эмэгтэйчүүдийг гайхалтай уярааж чаддаг, эмэгтэйчүүд нь чихээрээ хайрлаж дурладагийг тэр хэзээ ч мартдаггүй хүн шүү. Ялалтаа найз нөхөдтэйгөө ч хуваалцах дургүй, эзэмдсэн хайр сэтгэлээ ганцаараа эдлэх нь түүнд жаргал. Секс нь түүний хувьд спорт гэж хэлэхгүй харин цуглуулгаа өндрөөр үнэлж чаддаг цуглуулагч гэж хэлж болно.

Загас, аливаад чин сэтгэлээсээ байх нь дутмаг. Хэрвээ эмэгтэй нь сэтгэл рүү шагайхыг оролдвол тэр буруу харж ийм боломжийг олгохгүй. Бүр гэрлэснийхээ дараа ч эхнэрийнхээ хувьд оньсого байсан хэвээр. Хэрвээ эмэгтэй нь оролдлогоо шаргуу давтаад байвал тэр түүнийг орхихоос буцахгүй. Тэр чинь зоргоороо зугаалдаг муур мэт хүн шүү дээ. Гэрлэлт нь түүнд онцгой шаардлагагүй, түүнд эхнэр, хүүхэд хэрэггүй. Хэрвээ гэрлэхээр болбол сайтар бодож тунгаана. Гэр бүл нь их тогтуун жигд байдаг.

Ихэнх Загасууд мөөрөөдөгчид гэхдээ бүгд тийм биш л дээ. Хэрвээ тэр ажил эрхлэвэл түүний оюун ухаан болон зөн билиг нь түүнд амжилт ба алдар нэр авчирна. Гэхдээ хэрвээ 25 нас хүртлээ өөрийнхөө авъяасыг олж чадаагүй бол ирээдүй нь тийм ч сайхан биш байна.

Энэ ордны ихэнх нь өөрсдийгөө боломжийн амьдарч байна гэж үздэг. Түүнд хэрэгтэй юм бүхэн нь байгаа – талх, дарс ба түүний мөрөөдлүүд. Гэхдээ ийм амьдрал нь түүний эхнэрт таалагдахгүй. Тийм учраас эхнэр нь хангалттай баян байх эсвэл гэр бүлээ тэжээхийн тулд ажиллах хэрэгтэй болно. Хэрвээ танд аль аль нь байхгүй бол Загаснаас хагацсан нь дээр. Энэ нь мэдээж их хэцүү. Гэхдээ хоосон мөрөөдөгчтэй гэрлэснээс илүү дээр болов уу.

Хэрэв таньтай яг цагтаа яг байх ёстой газраа байсан Загас дайралдвал энэ том олз юм. Энэ Загас бол шавхагдашгүй боломж бололцоотой агуу хүн болно. Тэрээр шүүмжлэл, буруушаахыг үл тоох бөгөөд тэсвэр тэвчээртэй байж харин танийг өрөвдөж хайрлах болно. Түүнд бүх юмаа итгэж ярьж болох бөгөөд энэ Загас юундч барьц алдаггүй хүн юм.

Загас хүний нууцыг задалдаггүй, хүний хэрэгт ч хошуу дүрдэггүй. Зовлон жаргалаа хуваалцах гэж ах дүүс, найз нөхөд, хөршүүд нь хүртэл түүнрүү ирдэг. Учир нь Загас хүний үгийг сонсож чаддаг. Бусдын зовлон зүдгүүр, проблемийг сэтгэлдээ их ойр тусган авдаг тул санаа сэтгэлийн шаналалтай байдаг. Сэтгэлээ онгойлгож биеэ суллах нь чухал.

Загас эрэгтэй амархан гомддог. Түүнийг бүгд дэмждэг үнэлдэг гэдгийг байнга ойлгуулах шаардлагатай. Хааяа тэрээр ганцаараа байж тайвширч, янз бүрийн проблемноосоо ангижрах хэрэгтэй байдаг тул тэрээр дуугаа хураадаг. Ийм үед түүнд саад болох хэрэггүй.

Загас ихэнх тохиолдолд биеээ барьж чаддаг, уур нь амархан гардаг. Түүнийг хуурах амаргүй тэр бүгдийг нэвт хардаг. Тэр гоо сайхныг мэдэрч биширч чаддаг учир гоё хөл хараад магтаж магадгүй. Та үүнд юм санах хэрэггүй. Шагналд нь халамжит нөхөр, романтик амраг, санаа нийлсэн найзтай болох болно.

Хүүхэд Загастай сайхан харьцаатай. Загас хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлж тэдэнтэй хамт зөгнөлт кино үзэж, тоглож чаддаг тул хүүхдүүд түүнээс салах дургүй. Загас эрэгтэй маш сайн эр нөхөр болдог бөгөөд та бүх насаараа бал сараа өнгөрөөж буй мэт амьдарна. Тэр эхнэрээ тахин шүтэж бусад бүх ордоос илүү өглөгч хүн билээ.

ЗАГАС-ЭМЭГТЭЙ
Олонхи Загас-эмэгтэй юмыг урьдчилан харах чадвартай, уран зөгнөлтэй, маш зөөлөн, дур булаам бөгөөд хайрлах, дурлах, мөрөөдөх дуртай. Тэд гоо үзэсгэлэнтэй ба эр хүнийг хайрлах ялангуяа ойлгох чадвартай байдаг. Тав тухтай орчин гоёмсог эд хогшил ер нь гоё сайхан юм болгонд дуртай. Тэдний ааш зан эрүүл мэнд нь сарны байрлалаас хамаарна. Тэргэл сартай шөнө хүч чадал орж энерги ихээр хуримтлуулна, харин сар гарч байх үед идэвхгүй, сул дорой болдог.

Түүний дотоод сэтгэл ихээхэн баяалаг, Уян зөөлөн зан, нарийн мэдрэмжтэй тул тэд гайхамшигтай эхнэр болж чаддаг. Тэд нөхрүүддээ үнэнч бөгөөд тэдний гэр нөхрийнх нь хувьд найдвартай хана хэрэм мөн. Энэ эмэгтэйн амьдрал итгэл найдвар, хайр дурлалын мөрөөдлөөр дүүрэн. Өөрийн төсөөлөлдөэ хамтрагчаа ханхүү болгон харах, өөрт нь цэцэг өгч, өөрийг нь энхрийлж буй мэт хардаг.Тийм учраас тэрээр хурц тод хүмүүсийн дунд байх дуртай ж: зураач, жүжигчин, загвар зохион бүтээгч г.м.

Анхны харцаар харахад энэ эмэгтэй таны хүсэж мөрөөдөж явсан бүсгүй мөн мэт санагдана. Гэтэл түүний сексийн амьдрал нь драмын жүжигт тоглож буй мэт өөрийгөө боддог. Байгалаасаа түүнд сэргэлэн цовоо байдал дутагдалтай тул ор хөнжлийн явдал тийм ч их таашаал өгдөггүй. Харин түүний оронд романтик төсөөлөлөөсөө таашаал авдаг. Тийм учраас эрчүүд ихэнхдээ сэтгэл дундуур үлддэг. Мэдээж хэрэг секс бол зөвхөн авах биш мөн өгөх ёстой билээ. Гэтэл Загас – эмэгтэй үүнийг чаддаггүй тул эрчүүд түүнийг орхин явдаг.

Нөхөрт гарсны дараа нэг бус удаа нөхрийнхөө араар тавьдаг бөгөөд яагаад ийм байдалд орсноо өөрөө ч тайлбарлаж мэддэггүй. Угтаа бол энэ эмэгтэй сайхан сэтгэлтэй бөгөөд шургуу зантай эрчүүдэд найр тавьдаг.

Загас эмэгтэй эр хүнийг дарах, дарлахыг бараг хичээдэггүй бөгөөд тэднээс илүү гарахыг огт хүсдэггүй. Харин түүнд зөвхөн хайр энхрийлэл хэрэгтэй. Ийм учраас энэ ордын эмэгтэйчүүд эрт нөхөрт гардаг. Тэрээр эр хүнийг ертөнцийг эргүүлнэ гэж боддог бөгөөд энэхүү итгэл нь эрчүүдэд нөлөөлж тэд өөрсдийгөө хүчирхэг гигант мэт сэтгэдэг.

Загас ая тухтай, тайван эмэгтэй юм. Тэр гайхалтай эмэгтэйлэг. Эрчүүд түүн рүү татагддаг. Учир нь тэд таныг хэзээч юунд ч буруутгахгүй. Танийг түлхэж хурдан дээшлэхийг шаардахгүй. Гэвч нөхөрт гарсаны дараа өөрийн шаардлагаа тавих болно. Ихэнхдээ шоолонгуй хорон үгтэй байж чадна. Загас- эмэгтэй ямар ч хэцүү байдлаас хөнгөхөн гарч чаддаг билээ.

Энэ эмэгтэй хэр хэмжээндээ таарсан чадалтай бөгөөд харин гадна талдаа сул дорой мэт харагддаг. Загас эмэгтэй ихээхэн бялдууч зантайг мартаж болохгүй. Тэрээр байнга бодлогоширсон байдалтай байдаг. Санхүү эдийн засгийн талаар мэдлэг муутай боловч гэр орноо сайхан авч явдаг ба төлбөр тооцоог цагт нь хийдэг. Сүүлийн үеийн загвар мода түүний санааг нэг их зовоодоггүй бөгөөд хувцасыг шилж сонгохдоо хайнгадуу ханддаг.

Тэр эргэн тойрныхонтойгоо үргэлж найрсаг харьцаатай. Түүнд ганцхан дайсан бий. Энэ хүн бол ирээдүйн нөхрөө олох үед Загас эмэгтэйн хаясан эр хүн нь байдаг. Тэр маш уян нялуун, хэрэв түүнийг гомдоовол тэр асгартал уйлах бөгөөд гэмгүй эмэгтэйг сүйтгэлээ гэж та өөрийгөө зэмлэх болно. Хааяа тэрээр энэ харгис ертөнцөд төрөх ёсгүй гэж бодоод сэтгэл санааны хүнд дарамтанд ордог. Ийм үед та түүнийг дэмжиж, магтаж цэцэг өгөөрөй.

Загас эхнэр бүх юманд зөвхөн нөхөртөө найддаг, нөхрөө захирч зандардаггүй. Эр нөхөр нь түүний хувьд амьдралын түшиг тулгуур. Нөхрийнх нь аз жаргал, тайван байдал бүхнээс эрхэм. Загас  эмэгтэйн хувьд хамгийн хэцүү нь өөрийн айдас эргэлзээг даван туулах явдал. Тэр өөрийгөө бусдад саад болно гэж айдаг гэтэл энэ тухай хэний ч санаанд ороогүй байдаг. Эмзэг халимхай зангаа эрх чөлөөт эмэгтэйн дүртэй багны дор нуухыг оролдоно. Энэ нь бүдүүлэг муухай хүмүүсээс зүрх сэтгэлээ хамгаалах гэсэн сулхан арга юм.

Загас-эмэгтэйд бусад бүх ордын эмэгтэйчүүдээс илүү их найдвартай түшиг тулгуур хэрэгтэй. Тэр зүрхээ таньд болон үр хүүхдэдээ өгөхөөс буцахгүй. Хүүхэддээ бүх юмыг зөвшөөрдөг гэвч ийм байх нь тэдэнд муу нөлөөтэй гэдгийг ойлгодоггүй. Түүний төрсөн өдрийг бүү мартаарай. Загас эмэгтэйн дунд мөн цөөнгүй үрэн таран хийгч нар байдаг. Загас эмэгтэй ямар ч үед 100% эмэгтэй хэвээр үлддэг.

БУСАД ОРДТОЙ ТОХИРОХ НЬ

Загасанд Хонь маш таалагддаг боловч өөр өөр зан ааштай тул тохирохгүй.

Үхэртэй аз жаргалтай сайхан гэр бүл болно.

Ихэртэй маш сайн гэр бүл болох бөгөөд хоёулаа уян зан чанартай.

Мэлхийтэй найз нөхөрлөл, хамтран ажиллах болон дурлал байж болно.

Арслантай харилцан талархалтай хандах боловч Арслан Загасыг гомдооно.

Охинтой сексийн амьдрал таарахгүй.

Жинлүүртэй хрилцан бие биенээ хүндэтгэнэ.

Хилэнцтэй маш таарамжтай, найдвартай.

Нумтай гэр бүл болох нь цөөн.

Матартай ижил  төстөй зан олон тул бие биедээ татагдана, мөн түлхэлцэнэ.

Бумбатай амжилттай гэр бүл болох нь цөөн. Бумба хэт хүйтэн. 

Загастай тохиромж муутай.

4.2 18 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close