Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4802
FocusНогоон Ази

“Cass найдварын төгөл”-д мод тарьлаа


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4802

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан 2026 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сум дахь ойжуулалтын талбайн “Cass найдварын төгөл”-д энэ намрын ээлжит мод тарих арга хэмжээ болов.

Энэ удаагийн арга хэмжээнд “Ногоон Ази сүлжээ” ТББ-ын ажилтан, “Му club” клубийн залуус болон орон нутгийн ойжуулалтын талбайн ажилчид зэрэг 50 орчим хүн оролцож, 250 ширхэг хайлаас мод тарьж, усалгаа хийлээ.  

БНСУ-ын “OB шар айраг” (Oriental Brewery Co.,Ltd) компани болон “Ногоон Ази сүлжээ” ТББ нь 2010 оноос хойш 17 жилийн турш хамтран Монгол орны цөлжилт, газрын доройтол, шар шороон шуургыг бууруулах зорилгоор
ойжуулалтын төсөл хэрэгжүүлж байгаа юм. Тус хамтын ажиллагааны хүрээнд 2009 онд байгуулагдсан Эрдэнэ ойжуулалтын талбайд “Cass найдварын төгөл”-ийг бий болгож, одоогийн байдлаар улиас, хайлаас, нарс зэрэг 47 мянган мод тарьж ургуулаад байна.

Ойжуулалтын талбайн ахлагч Д.Нямсүрэн “Жил бүр мод тарьж байх нь талбайн тогтвортой үйл ажиллагаа болон байгаль хамгаалалд нэн чухал ач холбогдолтой. Бид дэмжигч байгууллагуудын сэтгэлийн дэмжлэгээр тарьсан модоо цаашид тогтмол тордон, сайн арчилж ургуулах болно” хэмээн онцоллоо.

“Cass” нэрээр олонд танигдсан “ОB шар айраг” компани 1933 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн уур амьсгалын өрчлөлттэй тэмцэхэд идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн дэлхийн томоохон компаниудын нэг юм.

Тус компанийн ойжуулалтын төсөл нь байгаль орчныг хамгаалаад зогсохгүй орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, амьжиргааг нь дэмжихэд нь бодитой хувь нэмэр оруулсаар байна.


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4802
Таг

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4802

Холбоотой мэдээ

Back to top button
Close