БоловсролНийгэмНийслэлЭнэ сард

Сүхбаатар дүүрэгт сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газрыг чөлөөллөө

Нийслэлийн Газрын албанаас Сүхбаатар дүүрэгт 4 цэцэрлэг, 1 сургууль, 1 сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдах байршилд газар чөлөөлөлтийн ажлыг хийлээ.

Эдгээр сургууль, цэцэрлэгийн газрын нөлөөлөлд нийт 27 нэгж талбарын 24685 м2 буюу 2.4 га газарт газар чөлөөлөлтийг хийж байгаа бөгөөд ажлын явц 92 хувьтай байна.

Шинээр сургууль, цэцэрлэг барих ажилд идэвх санаачлагатай оролцож, олон нийтийн эрх ашгийн төлөө газраа чөлөөлсөн дээрх 27 иргэн, аж ахуйн нэгж байгууллагадаа нийслэлийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлж буйгаа Нийслэлийн Газрын албанаас мэдээлж байв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close