

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албатай хамтран гадаад хэлний зохих мэдлэгтэй оюутан, залуучуудыг аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, гадаадын жуулчдад үйлчлэх аяллын хөтчийн талаарх анхан шатны мэдлэг олгох зорилгоор “Нийслэлийн залуу хөтөч” сургалтыг энэ сарын 15-19-ний өдрүүдэд Нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулах юм.
Тус сургалтад хамрагдсанаар жуулчны хөтчийн талаарх анхан шатны мэдлэгтэй болох бөгөөд эх орныхоо соёлын дурсгалт газрууд болон хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдах юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.4.1-т “Нийслэл Улаанбаатар хот Зүүн хойд Азийн бизнес, соёлын болон дамжин өнгөрөх жуучлалын төв болох”, 4.6.4-т “Оюутан залуучуудыг нарийн мэргэжил эзэмшүүлэх цогц арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран үе шаттай зохион байгуулах”, 4.7.9-т “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хэрэгжүүлэн, түр болон байнгын ажлын байраар хангах” зорилтуудын хүрээнд тус сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаад бөгөөд өнгөрсөн жил 300 оюутан, залуучууд хамрагдаж, батламж гардан авсан юм. гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
“Нийслэлийн Залуу хөтөч” сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан, залуучуудыг энэ сарын 05- 12-ны өдрийг хүртэл бүртгэнэ гэнэ. Та өөрийн биеэр ирэх эсвэл цахим холбоосоор бүртгүүлэх боломжтой юм гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.



