Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмХууль эрх зүйОрон нутаг
Өсвөрийн сэргийлэгчид чууллаа
Дундговь аймагт “Бие биенээсээ суралцаж хөгжье” өсвөрийн сэргийлэгчдийн говийн бүсийн чуулга уулзалт 2018 оны есдүгээр сарын 29-өөс энэ сарын 01-ний өдрүүдэд боллоо.
Энэхүү чуулга уулзалтад Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай аймгийн өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн 120 сурагч оролцжээ. Өсвөрийн сэргийлэгчдийг чадавхжуулах, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлэх ажлыг зохион байгуулсан бөгөөд сурагчид харилцан туршлага солилцсон юм.
Энэхүү чуулга уулзалтыг аймаг дахь Цагдаагийн газар, ГХУСАЗСЗ, БСУГ, ХГБХГ-тай хамтран Адаацаг сумын “Бүрдийн уянга” зусланд зохион байгуулжээ.