ОБЕГ

С.Амарсайхан: Өвөлжилт хүндэрч магадгүй тул өвс тэжээлээ эртнээс базааж, бэлтгэлтэй байя

200 гаруй сум гантай, хур бороо бага, хуурайшил ихтэй байна. Өвөлжилт хүндэрч магадгүй тул өвс тэжээлээ эртнээс базаацгаая, бэлтгэлтэй байж өвлийн бэрхийг хамтдаа давцгаая !

Цаг уурын байгууллагаас гаргасан бэлчээрийн ургамлын ургалтын байдал долоодугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу, 62 хувьд хэвийн байна.

Тухайлбал: Баян-Өлгий, Увс, Сэлэнгийн зарим нутгаар, Ховд, Завхан, Өвөрхангай, Дархан-Уул, Төвийн ганц нэг сумын нутгаар муу, Архангай, Говьсүмбэр Дорнод, Сүхбаатарын нийт, Говь-Алтай, Хөвсгөл, Дорноговийн ихэнх, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Төв, Өмнөговь зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Булган, Сэлэнгэ, Дундговь, Хэнтийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд гэсэн гангийн эрсдэлийн үнэлгээ гарчээ.

Иймд малчин өрх, аймаг, сум, багийн удирдлагууд хамтран өвс тэжээлийн нөөцөө бэлтгэж, эртнээс өвлийн бэлтгэлээ базаахыг уриалж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close