Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
FocusОБЕГ

Үерт автаж, усанд боогдсон 82 удаагийн дуудлагаар ажиллажээ


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Улсын хэмжээнд он гарсаар наймдугаар сарын 03-ны өдрийн байдлаар 14  үерийн улмаас  үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн  дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа.   

Дуудлагын дагуу тухайн нийслэл, аймаг, дүүргийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 38 иргэний амь насыг авран хамгааллаа. Харин наймдугаар сарын 01-нд нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн үерийн улмаас харамсалтайгаар нэг хүүхэд амь насаа алдсан байна.

Иймд иргэд та бүхэн:

  • Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
  • Аялал, зугаалга, ууланд гарах бол цаг агаарын мэдээллийг тогтмол шалгах
  • Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих, 
  • Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
  • Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
  • Үерийн түвшин нэмэгдсэн гол, нуурын эрэг дагуу амарч, зугаалахгүй байх 
  • Цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Таг

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Холбоотой мэдээ

Back to top button
Close