Нийгэм7 хоногБайгаль орчинНийслэл

Нийслэлд баавгайн бамбарууш “зочилжээ”

Нийслэлийн сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 61-ийн гарамд айлын хашааны гадаа бамбарууш байна гэсэн дуудлага өчигдөр буюу энэ сарын 01-ны өглөө 08:00 цагт Нийслэлийн шуурхай удирдлагын төвд ирсэн байна.

Дуудлагын дагуу Нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүд очиж зориулалтын уурга ашиглан барьж авч торонд хийгээд мал эмнэлгийн газарт аваачиж үзүүлэхэд бамбаруушны биед ямар нэгэн гэмтэл шарх, сорвигүй, эрүүл болохыг тогтоосон тул байгальд нь тавихаар болжээ. Хаана, хэзээ тавихыг нь хэлэх боломжгүй гэдгийг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга твиттер хуудаснаа жиргэжээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close