FocusОХУТамирчдын амжилт

В.Г.Чагин: Би Монгол Улсад ирэх болгондоо туйлын баяртай байдаг

Адал явдалт “Торгоны зам-2025” автораллигийн багийнхан 2025 оны 7-р сарын 16-нд Улаанбаатар хотноо түр буудаллаж, дараагийн бартаат зам руугаа гарах бэлтгэл хангах үеэр “Торгоны зам ралли-2025” төслийн удирдагч В.Г.Чагин: Юуны өмнө яг одоо Монгол Улсад хүрэлцэн ирсэндээ болон ирэх болгондоо маш их талархалтай байдаг гэдгийг хэлмээр байна. Ялангуяа монголчуудын хүлээж авч байгаа тэр сайхан сэтгэлд би үргэлж талархаж явдаг.

Тэртээ 1996 онд би дөнгөж нисгэгч болоод миний анхны олон улсын тэмцээн болох Парис, Москва, Улаанбаатар гэсэн ралли марафон тэмцээнд оролцож байсан. Миний анхны оролцож байсан тэр тэмцээнд яг энэ Монгол Улсын газар нутаг дээр манай баг түрүүлэх аз завшаан тохиож, амжилтыг дагуулсан сайхан уралдаан болсон.

Тэр ч утгаараа одоо миний амжилтын үүдийг нээсэн хамгийн анхны бөгөөд хамгийн амжилттай эхлэлийг тавьсан тэр тэмцээн уралдаан маань Монгол Улстай, Улаанбаатар хоттой салшгүй холбоотой байдаг учраас энэ энд ирэх болгондоо би туйлын баяртай байдаг.

Тэрнээс хойш олон жил уралдаад дараа нь Торгоны зам төслийнхөө удирдагчийг хийгээд, зохион байгуулалтын багт оролцоод явж байхдаа мөн Монгол улсын газар нутгаар дамжиж байгаа энэ тэмцээн уралдаандаа би өөрийгөө маш их бэлддэг.

Сэтгэлд дотно их сайхан газар луугаа би эргээд очиж байна гэсэн догдолсон зүрхтэйгээр дандаа наашаа ирдэг. Энэ жил харьцангуй олон буюу 15 орны 100 гаруй тамирчид оролцож байгаа. Монголын газар нутгаар явж байгаа тэмцээн уралдаанд тамирчид болон нисгэгчид маш их дуртай. Маш талархалтай, их сайхан сэтгэгдэлтэй байдаг.

Хэрвээ дараа дараагийн жилүүдэд бид нарт боломж нь байгаад Монгол Улсын газар нутгаар тэмцээн уралдаан дахин зохион байгуулагдаж, Монгол улс маань зохион байгуулалтынхаа багт нь ороод, оролцоод бидэнтэй хамтдаа явах юм бол Монгол Улсдаа энэ төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулах, энэ спортын төрлийг цаашдаа хөгжүүлэх маш том боломж харагдаж байгаа гэдгийг хэлмээр байна” гэлээ.

#ТоргоныЗамРалли

#авторалли

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close