
Олон улсын “Торгоны зам” ралли 15 дахь удаагаа 7 дугаар сарын 12-оос 22-ны хооронд болж өрнөх гэж байна. Уралдааны маршрут нь Эрхүү, Улаанбаатар, Горно-Алтайск хотуудыг нэг утсаар холбох ба cэтгэл хөдөлгөм аялал Орос, Монгол хоёр улсаар дамжин өнгөрч. байгаль орчны бүсүүд, уур амьсгалын бүслүүрүүд солигдож, байгалийн янз бүрийн ландшафтуудын өргөн палитрыг харуулна. Ёслолын нээлтийн ажиллагаа 7 дугаар сарын 12-нд Эрхүү хотод болно.
Эндээс уралдааны оролцогчид Байгаль нуурын эрэг рүү, Монголын хээр тал, элсэн манхан, Говийн чулуурхаг цөл болон Алтайн нурууны бэлээр дайран аялалдаа гарна. Уралдааны төгсгөл нь 7 дугаар сарын 22-нд Горно-Алтайск хотод болох бөгөөд хотын төв талбайд ялагчдыг алдаршуулах ёслолын ажиллагаа зохион байгуулагдана.
11 өдрийн нийт замын урт нь 4,811.58 км байх бөгөөд уралдааны бүх ангилалд оролцогчдын бүртгэлд баг орсон байна. Тэдний дунд мотоциклчид, квадроциклиуд, мототамирчид, жийпүүд болон ачааны машинууд багтсан. Уралдааны бүх өдрүүдэд үзэгч шүтэн бишрэгчид уралдааныг бараг бодит цаг хугацаанд шууд дамжуулан үзэх боломжтой болно!
Түүхэндээ хоёр дахь удаагаа «Торгоны зам» ралли Эрхүү хотод эхлэх гэж байна. 2019 онд Эрхүү хотноо 9 дэх удаагийн нээлтийн ёслолоо хийж байсан түүхтэй билээ. Тухайн үед авто спорт болон адал явдалд дурлагчид хэдэн арван мянгаар хурсан байсан, харин энэ удаад нээлтийн ёслол илүү тод, өнгөлөг, өргөн цар хүрээтэйгээр зохион байгууллагдах гэж байна.
Гарааны ёслолын дараа багуудыг Орос Улсын нугат дэвсгэр дээр гурван маш сонирхолтой үе шат хүлээж байна – Эрхүү хотод, Байгаль нуурын эргээр Байкальск тосгонд зогсож, Бурятын төв хэсэг рүү хүрэх болно. 7-р сарын 15-ны өглөө уралдааны цуваа хоёр улсын хилээр дамжин өнгөрөх ба хилийн бүх арга хэмжээ маш хатуу хяналтан дор явагдана. Дараа нь — хөх тэнгэрийн орон Монгол Улс! Толгодын дундах уулархаг хээр, голын хуурай сайр, тааварлашгүй эргэлт. Улаанбаатар хот хоёр өдрийн турш ралли-марафонд оролцогчид, зохион байгуулагчдын хувьд спортын нийслэл, зочломтгой гэр болно.
Тухайн өдөр Улаан-Үдээс эхэлсэн үе шат нь Улаанбаатар хотод дуусах бөгөөд оролцогчид Монгол улсын уудам хээрийн бартаат замыг давах юм. Дараагийн өдөр тамирчид уралдааны анхны тойргийн маршруут хэсгийг давах ёстой. Уг маршрут нь Монгол Улсын нийслэлээс холгүй, үзэсгэлэнт газруудаар дайран өнгөрөх бөгөөд уул толгод дундах нарийхан чулуурхаг замууд болон голын дагуух хурдны хэсэгүүдээс бүрдэх болно. Энэ бол уралдааны хамгийн сайхан үе шатуудын нэг хэсэг юм!
7-р сарын 17-нд тамирчид болон зохион байгуулагчид мөнх хөх тэнгэрийн орон болох Баянхонгорыг зорино. Тамирчдын хувьд хурдны тусгай замын үе шат хүлээж байгаа бөгөөд хад чулуурхаг замд хурдацтай тулаан өрнөх болно. Огцом өөдөө өгсөн зам болон голын голдирол, жалга гатлан солигдох бартаат зам нь багуудын эр зориг ба жолоодлогын ур чадвараа харуулж, хурдаа хасалгүй мэргэжлийн уран жолоодлого хийх боломж олгох юм.
7-р сарын 18-нд техникийн дэмжлэг үзүүлэх багууд Баянхонгорт үлдэж, тамирчид ердийн дэмжлэггүйгээр Алтай хот руу явна. Тэд марафон үе шатыг туулах ёстой бөгөөд өндөр хурдны хэсгийн дараа марафоны хоёрдугаар шатны өмнө өөрсдөө техникээ засна. Маргааш нь техникийн дэмжлэг үзүүлэх багууд Алтай хотноо хүрэлцэн ирэх бөгөөд энэ үед тамирчид ралли-марафоны хоёр дахь тойргийн хэсгийг даван туулж Алтай хотноо буцаж ирж хононо.
7-р сарын 20-нд оролцогчдын цуваа Алтай хотоос Ховд хот руу зорих бөгөөд тус хот нь тэмцээний Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх хамгийн сүүлчийн хот байх юм. Ховд хотод шөнөдөө амарч, маргааш нь мандах нартай уралдаж багууд маань өндөр уулсын замаар Монгол Улсын хил рүү явна. Тамирчид барианы зүг 7-р сарын 22-нд Кош-Агач–Горно-Алтайск гэсэн маршрутын эцсийн үе шатаа туулах бөгөөд орой нь уралдааны ялагчдын нэрс болон «Цагаан бар»-ын гол шагналын эзэд тодорч, уралдааны хамгийн шилдэг оролцогчид шагналаа хүлээн авна.
«ГАЗ Рейд Спорт» багаас уралдаанд дөрвөн баг илгээх бөгөөд хоёр нь спортын «Gazelle NN» автомашин, нөгөө хоёр нь «Sadko NEXT» ачааны машиныг жолоодох болно. «Gazelle NN» уралдааны машинууд нь боловсруулагдсан газар уснаа явагч машины T1 ангилалд өрсөлдөх бөгөөд Горькийн автомашины үйлдвэрийн хөнгөн даацын тээврийн хэрэгслийн үндсэн дээр бүтээгдсэн. Эдгээрийн дизель хөдөлгүүрүүд нь 200 морины хүчтэй, 500 Нм-ээс илүү эргэлттэй байдаг. «Sadko NEXT» уралдааны машинууд нь ачааны машины ангилалд (T5) өрсөлдөнө.
Клиренс нь 315 мм, бууруулах арааг асаах боломж, нийт дифференциалыг түгжиж бүх дугуйгаар хөдлөх чадвар нь тус машинд хамгийн хэцүү бартаат замыг даван туулах боломжийг олгодог. Спортын «Sadko NEXT» нь 4.4 литрийн багтаамжтай, 310 морины хүчтэй ЯМЗ-534 дизель хөдөлгүүрээр тоноглогдсон. «Газель» болон «Садко» автомашинууд дэлхийн хамгийн хэцүү ралли уралдаануудад олон жил амжилттай оролцож ирсэн нь тэдний найдвартай байдал, тэсвэр хатуужлийг тодорхой харуулж байна.
«Торгоны зам» ралли бол энгийн уралдаан гэхээсээ илүү, харин төгсгөлгүй өргөн уудам нутгаар аялах эрч хүч дүүрэн аялал бөгөөд уралдаан бүр нь адал явдлын түүхэнд бичигддэг ба ээлжит шинэ хуудас болдог учиртай. Энд хүн бүрийн хувь тавилан хоорондоо холбогдож, домог бий болж, оролцогч бүр хурдны төлөөх хүсэл тэмүүлэл, сэтгэлийн тэвчээр тэнхээ, шинэ сорилтуудад тэмүүлэх хүсэлтэй нэгэн нэгдмэл гэр бүлийн хэсэг болж хувирдаг билээ.
#ТоргоныЗамРалли



