ОБЕГ
Ж.Дамдинсүрэн: Он гарсаар 26 иргэн усны ослоор осолдсон байна

Онцгой байдлын Ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн: “Өнөөдрийн байдлаар 12 аймгийн 26 суманд усны ослын дуудлага бүртгэгдэж, 26 иргэн осолдсоны 8 нь хүүхэд байлаа. Нийт усанд осолдсон тохиолдлууд нь хүүхдэд тавих хараа хяналт сул, согтууруулах зүйл хэрэглэсэн, аялал, амралт, зугаалгын үеэр гарсан байна. Тиймээс хөдөө орон нутагт очихоор бол тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, малчид, иргэд цаг агаарын мэдээ мэдээллийг сайтар сонсох, аялж байгаа газар орныхоо цаг агаарын мэдээг сайн харж, хэзээ бороо орох вэ вэ гэдгийг үнэлж дүгнэх, голын эрэг дагуу амрах бол аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна” гэв.



