
ОХУ-ын Элчин сайдын яам болон Худалдааны төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр “Орчин үеийн Оросын автомашин” үзвэр өнгөрөгч амралтын 2 өдөр болсон. Оросын тэргүүлэгч үйлдвэрлэгч болох Горькийн автомашины үйлдвэр (ГАЗ), “Урал” үйлдвэрийн автомашин болон орчин үеийн төрөл бүрийн автотехникийг танилцуулсан талаарх мэдээлэл өгөх уулзалт ОХУ-аас Монгол Улсад Суугаа Элчин сайдын яамны байранд зохион байгуулагдлаа.
Энэ үеэр “Overseas automotive solutions export” компанийн Гүйцэтгэх захирал Леонид Долгов сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.



