Нийгэм7 хоногБайгаль орчинНийслэл

Нийслэлийн удирдлагууд “Ширээ цагаан нуур”-ын гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт жил жил бүрийн 10 сарын 29-нд тохиодог. Ойн энэхүү арга хэмжээг угтаж нийслэлийн анхны суурь тавьсан газар Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их Монгол уулын бэл, Ширээ цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд аймаг, нийслэл, сумын удирдлагууд, иргэд, олон нийт хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Энэхүү уламжлалын дагуу есдүгээр сарын 29-нд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан,Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон Өвөрхангай аймгийн Бүрд сумын удирдлагууд, албаны хүмүүс оролцож хүндэтгэл үзүүллээ.

Нийслэлийн түүхт ойн өдрүүдийг тохиолдуулан 19 дахь жилдээ болж буй ёслолын үеэр Гандантэгчинлэн хийдэд байрладаг Өндөр гэгээн Занабазарын дүрийг тус газар залж, Зүүн хүрээ Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав тэргүүтэй лам хуврагууд ном айлдаж, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид ая дууны цэнхэр хадаг өргөлөө.

Одоогоос 379 жилийн өмнө буюу 1639 онд анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарыг 5 настайд нь эл газар Ширээ цагаан нуурын хөвөөнд даахийг нь үргээж, Шар бүсийн ордон байгуулж байсан нь өнөөгийн нийслэлийн эхлэл болсон гэдгийг судлаачид онцолдог.

НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын шавийг 379 жилийн өмнө энэ газарт анх тавьж байсан гэдэг. Тэр цаг үеэс хойш Улаанбаатар хот хэд хэдэн бууриа сэлгэн нүүж эцэст нь хатан Туулийн хөндийд суурьсан түүхтэй. Өнгөрсөн үеийн түүх уламжлал, өв соёлоо хадгалан үлдэх, үр хойчдоо өвлүүлэх, залуу үеийнхэнд таниулан сурталчлах зорилгоор жил бүр нийслэлийн удирдлагууд энд ирж хүндэтгэл үзүүлдэг. Цаашдаа Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжил дэвшил улам цэцэглэн бадарч, Монголчуудын амьдрал өөдрөг байхын өлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье” гэв.

Тус арга хэмжээнд оролцогчид гэрэлт хөшөө, Ширээ цагаан нуур, Цагаан суваргад хүндэтгэлээ илэрхийлээд орон нутгийн удирдлагуудтай уулзаж, Ширээ цагаан нуур орчимын газрыг тохижуулах, гэрэлт хөшөө, суваргыг сэргээн засварлах чиглэлээр хамтран ажиллахаар болсон талаар Нийслэлийн ИТХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close