
163 км урттай, улсын чанартай энэхүү автозамын зураг төсөл, хөрөнгө санхүү, тендер шалгаруулалтын олон шат дамжлагыг давж, өнөөдөр ийнхүү бодит ажил хэрэг болж байна.
Ховдыг Увстай холбох 163.3 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын нээлтэд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, УИХ-ын дарга Д. Амарбаясгалан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн болон бусад холбогдох яамдын сайд, УИХ-ын гишүүд оролцож байна.
Ховдыг Увстай холбох 163.3 км хатуу хучилттай авто зам 2028 онд ашиглалтад орсноор:
- Аймгийн төвүүдийг хатуу хучилттай замаар холбох замаар бүс нутгийн тээвэр, логистикийн тогтолцоо шинэ түвшинд хүрч, хөгжлийн томоохон суурь тавигдана.
- Боршоо, Булган боомтыг холбох баруун бүсийн хоёр дахь тэнхлэгийн замын нэг хэсэг болж, улсын боомтын хөгжил, олон улсын тээврийн сүлжээтэй уялдах боломжийг нээнэ.
- Ховд, Увс аймгийн хэд хэдэн сумыг хамарч, орон нутгийн хөгжил, ард иргэдийн амьдралын түвшинд эерэг нөлөө үзүүлнэ.
- Увс аймгийн Өлгий, Өмнөговь сумын иргэд хатуу хучилттай авто замтай холбогдох боломжтой болохоос гадна Баруун бүсийн иргэдийн аюулгүй зорчих боломжийг хангах юм.










