Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
ОнцлохОХУШинэ мэдээ

Оросын өдрийг тэмдэглэлээ


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Жил бүрийн зургадугаар сарын 12-нд өргөн дэлгэр тэмдэглэдэг Оросын өдрийг тохиолдуулан ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд хүндэтгэлийн хүлээн авалт /2025.06.10/ боллоо. 1990 оны энэ өдөр ОХУ-ын Төрийн бүрэн эрхт байдлын тухай тунхаглалыг баталсан бөгөөд энэ өдрөөс Орос улсын орчин үеийн түүх эхэлсэн гэж тооцдог аж.

Оросын Элчин сайдын яаманд болсон хүлээн авалтад Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж болон бусад УИХ-ын гишүүд, тус улсын яам, газруудын төлөөлөгчид, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, Оросын элэг нэгтнүүд, Дипломат корпусын төлөөлөгчид, сэтгүүлчид оролцов.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Н.Евсиков арга хэмжээг нээн мэндчилгээ дэвшүүлэхдээ “Мянга гаруй жилийн турш манай эх орон Балтийн эргээс Номхон далайн тэнгисийн эрэг хүртэл, туйлын мөсөн эзэнгүй тал нутгаас Дон мөрний халуун бугчим тал хээр хүртэл дэлхийн дөрвөн зүгт найман зовхист хязгаараа тэлж энх тайван, амар амгалан, харилцан итгэлцэл, нийтлэг хувь заяа, зорилго зорилтуудаар нэгтгэн амьдарч буй олон үндэстэн угсаа, соёл уламжлал, шашин шүтлэг бүхий хосгүй өвөрмөц нэгдмэл ард түмнээр дэлхийд гоёдог болсон билээ. Түмэн олноороо аливаа хүндрэлийг даван туулах чадвартай манай ард түмний нэгдмэл, эвтэй байдал нь Цэргийн тусгай ажиллагааны үйл явцад тогтмол илэрдэг. Дэлхий хорвоо өөрчлөгдөж байгаа энэ үед мөнхийн сайн хөрш Монгол Улстай нөхөрлөсөн бат бөх найрамдал онцгой ач холбогдолтой болоод байна. Манай хоёр улс зуун гаруй жилийн хугацаанд энх тайваны үед ч их амжилтыг хамт бүтээж, дайны цагт ч дайсныг хамт эсэргүүцэж явсан түүхэн их замналыг мартах учиргүй” гэлээ.

Мөн хүлээн авалтын хүрээнд эдийн засаг, шинжлэх ухаан, аж үйлдвэр, дэд бүтэц, хөдөө аж ахуй зэрэг салбарт Орос улсын сүүлийн үед гаргасан амжилтыг харуулсан «Орос улс – ололт амжилтын өлгий нутаг» гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэв.


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Таг

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Холбоотой мэдээ

Back to top button
Close