
Оросын Холбооны Улсын Курган болон Калининград хотын Хилийн дээд сургуулиудад 5 жилийн хугацаатай бакалаврын хөтөлбөрт элсэн суралцах хүсэл сонирхолтой ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн албаны байлдагч, түрүүч, иргэдийг сонгон шалгаруулалтад урьж байна.
Бүртгэл 2025 оны 06 дугаар сарын 15-наас 07 дугаар сарын 10-ныг хүртэл Хил хамгаалах ерөнхий газарт явагдана. Тавигдах шаардлага:
- Монгол Улсын иргэн байх;
- Элсэгч нь 17-22 настай эрэгтэй байх;
- Нийгмийн ухаан, Монгол хэл заавал өгсөн байх ба өөрийн сонголтын дагуу өөр хичээлүүдээр элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байх;
- Элсэлтийн ерөнхий шалгалтын суурь хичээл (монгол хэл, математик, нийгмийн ухаан) босго оноо 480-аас доошгүй байх;
- Эрүүл мэнд, бие бялдрын шалгуур үзүүлэлт хангасан байх;
- Биеийн өндөр 168см-ээс дээш байх;
- Эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байх;
- Орос хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал: ОХУ-ын Хилийн дээд сургуулийн сонгон шалгаруулалтад оролцох ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн албаны байлдагч, түрүүч, энгийн иргэд дараах материалыг заавал бүрдүүлнэ. Үүнд:
- Төрийн албан хаагчийн анкет (1-р маягтын дагуу)
- Тухай элсэхийг хүссэн хүний өргөдөл
- Өмнөх шатны сургууль төгссөн гэрчилгээний хуулбар (нотариатаар батлуулсан)
- Элсэлтийн ерөнхий шалгалтын өгсөн дүнгийн батламжийн хуулбар (нотариатаар батлуулсан)
- Оюутан, сонсогч, сурагч нар суралцсан хугацааны шалгалт, шүүлгийн дүнгийн хуулбар (сургуулийн сургалтын албаны баталгаатай байх)
- Цагдаагийн байгууллагын тодорхойлолт (Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээгээгүй тухай лавлагаа)
- Цээж зураг 4 хувь (3х4 хэмжээтэй)
Элсэлттэй холбоотой мэдээллийг 89898170 дугаараар авна уу?

Эх сурвалж: ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР



