Засгийн газарОнцлохУИХ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо

ТУИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх талаар хэлэлцэж дуусаад санал хураалтад оролцсон 82 гишүүний зөвшөөрсөн 44 буюу 53.6 хувь, зөвшөөрөөгүй 38 байсныг тооллогын комиссын дарга УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара танилцууллаа.

Танилцуулагын дараа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “УИХ-ын гишүүдийн 64 нь дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх боломжтой байсан. Хүрээгүй тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо” гэв. 

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрт нь итгэл хүлээлгэх, эсэх асуудлыг парламентаар олон талаас нь хэлэлцүүлж, Монголын төрт ёсны түүхэнд үлдээхийг хүссэнээ, ил тод, нээлттэй парламентын мэтгэлцээн болоосой гэж хүссэнээ хэлсэн юм. Цаашид хамтарсан Засгийн газар олонтаа байгуулагдаж, үр дүнтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр илэрхийлж, сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлж байж Монгол Улс тодорхой, тогтвортой хөгжинө гэв. Тэрбээр олон нийтэд эргэлзээ төрүүлсэн асуудалд нэр холбогдсондоо уучлалт гуйж, хуулийн дагуу шалгагдаад нотлогдоно гэдэгт бол эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэн, цааш цаашдаа олон асуудлын шалтгаант холбоо, хөшигний ард өрнөж байгаа үйл явдлууд Монголын улс төрд ил тод байгаасай гэж хүсэж байгаагаа тэмдэглэлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close