
ЦУОШГ-аас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 20-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 21-22-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ.
Иймээс малчид шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах шаардлагатай байна.
Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах зэрэг хүндрэл гардаг. Иймд хөдөө орон нутгийг чиглэлд замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.



