Тамирчдын амжилт
А.Алтан-Очир Турины тусгай олимпоос хүрэл медаль хүртлээ

Дөрвөн жил тутам зохион байгуулагддаг тусгай олимпын наадамд 100 орны 1500 тамирчин, 1000 багш дасгалжуулагч, 2000 сайн дурын ажилтан, 100 орчим залуу манлайлагчид, 500 хэвлэлийн мэдээллийн байгууллагын төлөөлөгчид болон 1300 гаруй хүндэт зочид урилгаар оролцож байна.
Энэ сарын 8-наас 15-ныг дуустал үргэлжилж буй тус олимпод тамирчид өвлийн спортын найман төрлөөр өрсөлдөх юм.
Сноубордын жаинт слалом төрөлд Монголын тамирчин А.Алтан-Очир хүрэл медаль хүртэж, М.Энхзаяа шагналт байранд орсон бөгөөд тэд өнөөдөр дахин хоёр төрөлд хүч сорих юм.