

Эрчим хүчний яамнаас өчигдөр буюу энэ сарын 18-нд урьдчилсан байдлаар ослын талаар хуралдаж дүгнэлт гаргаж санал нэгджээ. ТЭЦ-4 ээлжийн хуваарийн дагуу тодорхой протокол хөтөлж, ажлаа хүлээлцэх явцад тухайн өдөр тэмдэглэл хүлээлгэж өгөх ажилтан тэмдэглэлээ хүлээлгэж өгөөгүйгээс энэ бүхэн үүдэлтэй гэдэг дээр саналаа нэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл ажлаа хүлээлцэх явцад цөөн тооны ажилтны ажлын хариуцлагагүй байдлаас энэ удаагийн тэг зогсолт үүссэн бөгөөд одоогоор хариуцлагын асуудлыг түр хойшлуулж, шалтгааныг эцэслэн тогтоохоор албаныхан ажиллаж байгаа гэнэ. Харин ТЭЦ-4-ийн үйл ажиллагаа 7-10 хоногийн дотор хэвийн үйл ажиллагаанд шилжих юм байна.



