ЗТЯОнцлох

“Эрдэнэт Машин” цогцолбор үйлдвэр 2500 орчим ажлын байрыг шинээр бий болгоно

Зам, тээврийн яам нь Монгол Улсад машин үйлдвэрлэлийн салбар, металл үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний цаашид өсөн нэмэгдэх хэрэгцээнд тулгуурлан Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилтыг хангах хүрээнд байгаль орчинд сөрөг нөлөө багатай, аюулгүй, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэн нутагшуулж, нэмүү өртөг шингэсэн импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Эрдэнэт Машин” цогцолбор үйлдвэр байгуулахаар төслийн ТЭЗҮ-ийг боловсруулан батлуулаад байна.

Тус үйлдвэрийг байгуулбал 2500 орчим ажлын байр шинээр бий болох судалгаа гарчээ.

Үйлдвэрийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт татах, хамтран ажиллах санал тавьж, мэдээлэл өгөх зорилгоор, “Эрдэнэт машин цогцолбор үйлдвэр-2025” форумыг /2025.02.14/ зохион байгууллаа. Форумд ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын захирал Г.Ёндон, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од тэргүүтэй төлөөлөгчид болон 40 гаруй аж ахуйн нэгжүүд оролцож байна.

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд форумыг нээж үг хэлэхдээ “Бид 2023 онд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т Монголд төмөрлөг машин механизмын үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавьсныг Эрдэнэт үйлдвэрийн зүгээс талархан хүлээн авсан. Өнөөдрийн байдлаар Монголд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 230 орчим төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд байдаг. Тэдний уялдаа холбоог хангаж, дундын зуучийн үүрэг гүйцэтгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бид олборлогч улсаас эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна” хэмээн онцоллоо.

Мөн “Монгол Улсын машин механизмын үйлдвэрлэлийн үндэс суурийг тавих өндөр амбицтай ажиллаж байна гэж Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Г.Ёндон хэлсэн үгэндээ онцоллоо.

Тус цогцолборыг 1217 га газарт байгуулах бөгөөд 36 сарын хугацаанд бүтээн байгуулалтыг өрнүүлж ашиглалтад оруулна гэж тооцжээ.

Үйлдвэрийн хүчин чадлыг жилд 500 ширхэг ачааны хагас вагон үйлдвэрлэх, бүрэн угсрах загвараар (CKD) жилд 500 ширхэг төрөл бүрийн автобус үйлдвэрлэх, 1-10 тонн даацтай жилд 10,000 ширхэг ачааны автомашин үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close