Сүхбаатар ИТХ
ИТХ-ын дарга Д. Хосбаяраар ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэцагаан суманд ажиллав

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д. Хосбаяраар ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэцагаан суманд ажиллалааа. Сумын төсөвт байгууллагын албан хаагчидтай уулзалт хийж санал хүсэлтийг нь сонсов.
Энэ үеэр Сумын Засаг дарга Ч. Алдарбат сумын өвөлжилт цаг үеийн мэдээллийг танилцууллаа.
2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангаж төсвийн 11 байгууллага 1200 тн нүүрс татаж нөөцөлжээ.
Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 8 багийн 900 орчим өрхөд тус бүр 2 тн нүүрсийг “ Эрээн толгой”, “Бадмаараг харш”, “Эрдэнийн олз” зэрэг уурхайгаас үнэ төлбөргүй олгожээ.



