ОнцлохСүхбаатар ИТХ

Сүхбаатар аймгийн ИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан эхэллээ

Сүхбаатар аймгийн ИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан эхэллээ. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүндэтгэлийн хуралдааныг нээж Аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр 2020-2024 онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлын талаархи мэдээллийг хүргэлээ. Мөн Аймгийн засаг дарга М. Идэрбат, АН-ын бүлгийн дарга Д.Шижирбаатар, МАН-ын бүлгийн дарга И.Батсүх, эмэгтэй төлөөлөгчдийн төлөөлөл Аймгийн засаг даргын орлогч Г.Мөнхзаяа нар үг хэлж мэндчилгээ дэвшүүлэв.

2020 оны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр аймаг, сумдын 310 төлөөлөгч сонгогдсоны 31.3 хувь нь эмэгтэйчүүд, насны ангиллаар 21.3 хувь нь 18-34 насны залуучууд, 71.6 хувь нь идэр насны, 7.1 хувь нь 55 ба түүнээс дээш насныхан байлаа.

Аймгийн ИТХ-д 33 төлөөлөгч сонгогдсоны 57.5 хувь буюу 19 төлөөлөгч шинээр сонгогдон ажилласан байна. Энэ 4 жилийн хугацаанд Аймгийн ИТХ-ын ээлжит болон ээлжит бус хуралдаан цахим болон танхим хосолсон хэлбэрээр нийт 26 удаа хуралдаж нийт 114 тогтоол шийдвэрүүдийг гаргаж хэрэгжилтийг хангуулан ажилласан.

Онцлог шийдвэрүүдээс товч дурдвал:

• Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөр батлах тухай,

• Газрын төлбөрийн бүсийн хил зааг, итгэлцүүр, төлбөрийн хэмжээ тогтоох,

• Сүхбаатар аймгийн хүний нөөцийн нийгмийн баталгааг хангах хөтөлбөр батлах тухай,

• 2023 оныг Хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжих жил болгон зарлах тухай,

• Нээлттэй аймаг-Сүхбаатар хөтөлбөр,

• Амгалан гэр хорооллын дахин төлөвлөлт, тандалт судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай,

• Усны хамгаалалтын бүс тогтоох тухай

• “Цахим Сүхбаатар” хөтөлбөр

• Бичигт боомтын суурьшлын бүсийн хэсэгчилсэн төлөвлөгөө батлах тухай зэрэг аймгийн нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close