Сүхбаатар ИТХ
Сүхбаатар аймгийн Сонгуулийн хороо байгуулагдлаа

Сүхбаатар аймгийн ИТХ-ын ээлжит XXV хуралдаанаар /2024.07.09/ Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 Аймаг нийслэлийн хурал санал авах өдрөөс 70-с доошгүй хоногийн өмнө Аймаг, нийслэлийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга болон тав эсхүл 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж нийтэд мэдээлнэ гэж заасны дагуу Аймгийн сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.